| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03434/И |
| Дугаар | 192/ШШ2025/08369 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/08369
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.А-ийг эцэг Б.Б-ийн асрамжид үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар мөн хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг Д.В-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Б.Б-д тус тус даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэмж тогтоолгохгүй, охин Б.А-ийн хэрэглээ зардалд хариуцагч Д.В-аас 18 нас хүртэл 6 сард нэг удаа 450 000 төгрөг өгнө, шүүхийн шийдвэр гармагц нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.В-д 12 000 000 төгрөг шилжүүлнэ, ** тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууны өмчлөх эрхийг охин Б.А-д шилжүүлнэ, тухайн байрны ипотекийн зээлийг нэхэмжлэгч Б.Б өөрөө төлнө гэж харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ