| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 183/2024/07160/И |
| Дугаар | 192/ШШ2025/08573 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/08573
| 2025 оны өдөр | 10 сар 24 р 192/ШШ2025/08573 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батсүх даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Нямсүрэн, О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
Хариуцагч: А***
Сэтгэцэд учирсан хохиролд 99,000,000 төгрөг, 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт 79,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***э, хариуцагч *** итгэмжлэгдсэн төлөөлөгч***а, хариуцагч өмгөөлөгч ***, иргэдийн төлөөлөгч *, **шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Д***в миний төрсөн дүү ***р нь 2023 оны 7 дугаар сард Дорноговь аймгийн Алтан ширээ суманд байрлах *** ХХК-ийн уурхайд малтагчаа ажилд орсон. Миний дүү** *р 2023 оны 9 дүгээр сарын 2-ны өглөөний 7 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Алтан ширээ суманд байрлах А*** ХХК-ийн уурхайд малтагчаар ажиллаж өглөө ажлаасаа бууж уурхайгаас дээш гарч ирдэг 45м цооногоор дээшээ гараад тавцангаас буух явцад ямар ч аюулгүй ажиллагаа хангаагүй тавцан нь хэвийн байдлаар ажиллахгүй байсны улмаас доошоо буцаж унаад нас барсан болох нь тогтоогдсон. Хариуцагч Г.*** нь аюулгүй ажиллагаа хангаагүйн улмаас 42 настай миний дү**ү *нас барсан болох нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор ажлын байрны аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй *** гэм буруутайг үйлдлээс болж миний дүү *** нас барсныг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д зааснаар сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж заасан.
Хамтран хариуцагч А* ГХОХХК нь Хөдөлмө**рийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны даатгалд даатгуулсан эсэхээс үл хамааран ажил олгогч нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн олговор олгох байсан ч тэр үүргээ биелүүлээгүй.
Ослын улмаас амь хохирогч * нь тус **компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, өдрийн 100,000 төгрөгийн цалин хөлс авч байсан тул хариуцагч А*** ГХОХХК-иас нөхөн төлбөрт 79,200,000 төгрөг гаргуулах, хариуцагч ***, хариуцагч*** ГХОХХК нараас сэтгэл санааны хохиролд 99,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Г* итгэмжлэ**гдсэн төлөөлөгчийн тайлбар татгалзлын агуулга: шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.**аавар зааварчилгаа өгөх ёстой хүн байсан юм байна лээ. Эрүүгийн хэрэгт энэ компанийг хариуцагчаар татаагүй, ганцхан Г*шийтгүү**лээд явсан. Оршуулгын зардалд 9,148,000 төгрөгийг *н зүгээс **эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад нөхөж төлсөн. Хохирол 36 сарын цалинг компаниас гаргуулахаар нэхэмжилсэн юм байна. Сэтгэл санааны хохирол 99,000,000 төгрөгийг компани болон Г.Октябриас хувааж төлүүлье гэж байгаа юм. Би энэ дээр 99,000,000 төгрөгийг аргачлалыг бодолтын хувьд арай илүү бодсон юм болов уу гэж бодоод байгаа юм. Дээд шүүхийн хор хохирлыг гаргах тухай, сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай 2023 оны 07 сарын 03-ны өдрийн тогтоолоор хамгийн нэгдүгээрт хохирогчтой байнга хамтарч амьдарч байсан хүн л өнөөдөр сэтгэл санааны хүнд байдалд орно, өөрөөр хэлбэл яг хамт амьдарч байсан эхнэр, хүүхэд хамт байсан хүмүүс, хамт байсан хүнээ алдчихаар энэ чинь сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд сэтгэцэд хохирол учирч болно шүү дээ. Гэтэл хэдийгээр төрсөн ах дүү нь ч гэсэн хол байсан.
Одоо хол байсан гэдгээр нь сэтгэл санаанд хохирол учраагүй гэлтэй биш. Тэгэхдээ ер нь яг хамтарч амьдарч байсан улсуудад илүү хохирол учирдаг юм билээ. Шүүхийн практикийг харахад нэг хэсэг хэнд ч хэрэггүй, хэн ч тоохгүй, хаяад хөөгөөд гаргачихсан ах дүү нь гудамжинд явж байгаад л нас барсан тохиолдолд бүгдээрээ хайртай дуртай ах дүү минь болоод байсныг шүүхээс энийг ингэхгүй гэж үзсэн. Тэрэнтэй холбоотой ч энэ заавар гарсан болов уу гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хохирол гуравдугаар зэрэгт гарсан. Тухайн үед 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байсан, үүнийгээ хохирлын 13 дахин нэмэгдүүлсэнтэй нь тэнцэхэд гээд үржүүлээд үзэхээр 7,150,000 төгрөг гарч байгаа юм. Сэтгэц учирсан хохирлын дээд талын хэм хэмжээ нь 22,99-өөс хэтрэхгүй гэсэн санаа шүү дээ. Дээд талын хэмжээгээр 550,000 төгрөгөө үржүүлээд үзэхээр сэтгэцэд учирсан хохирол 12,644,500 төгрөг гэж гарч ирж байгаа юм. Дээд шүүхээс энэ хооронд хохирогчийн энэ бүх байдлыг харгалзан үзэж 7,150,000 төгрөгөөс 12,644,500 төгрөг хүртэлх хохирлыг шүүх шийдвэрлэнэ гээд заачихсан байхад яаж 99,000,000 төгрөгөөр тооцож гаргаад байгаа юм. Энийг би ойлгохгүй байна. Миний хувьд шүүхээс хүсэхэд ***ь нь бага насны 2 эхнэр хүүхэдтэй, ажил хийдэг. Чадахаараа л мөнгийг төлсөн. Хохирогчийн буруутай ажиллагаа хүртэл энэ дээр нөлөөлж байгаа юм. Шүүхийн шийдвэр гэрчийн мэдүүлгийг уншихад хохирогч тухайн үед илүү цагаар ажилладаг, ажилдаа явахаараа хоол цай идэж уудаггүй, ядарсан байдалтай ирдэг байсан. Ядарч байна гэж хэлээд ажлаа үргэлжлүүлж хийхгүй байх бололцоо байсан. Үүнийг харгалзан үзэж доод хэмжээгээр нь тогтоож, компанитай хувааж төлүүлж өгнө үү гэж хүсэж байна.
Хариуцагч *** ГХОХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага хариуцагч **ь, ***ХК-аас сэтгэл санааны хохирол 99,000,000 төгрөгийг тэнцүү хувааж гаргуулъя гэж ойлгосон. Нэхэмжлэл дээр хувааж гаргуулах тодорхой хэмжээг тавиагүй байсан. Нэхэмжлэлийн шаардлага нь үйлдвэрийн ослын улмаас амь хохирогчид 36 сарын цалингийн нөхөн төлбөр 79,200,000 төгрөг гаргуулах 2 шаардлага гаргасан байсан. Компанийн тухайд хариуцагч ***2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ХГ202300 хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Энэхүү хөдөлмөрийн гэрээгээр Дорноговь аймгийн Өмнө бага чулуу гэх газар байрлаж, жоншны уурхайн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Осол 2023 оны 9 дүгээр сард гарсан. Компанийн тухайд *** хөдөлмөрийн харилцаанд орсон гэдэг утгаараа шийтгэх тогтоолоор ганцхан Г*** татагдсан. Эрүүгийн хэрэг дээр компани хариуцагчаар дуудагдаагүй. Сэтгэл санааны хохирлын тухайд** * төлөөлөгчийн хэлсэнчлэн Улсын Дээд шүүхийн 25 дугаар тогтоолын дагуу гуравдугаар зэрэг олгогдохоор байгаа тул хамтран хариуцан гаргахад татгалзах зүйл байхгүй гэж үзэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар үйлдвэрийн осол гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үйлдвэрийн ослын актаар баталгаажаад явчихсан байгаа учраас компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад үйлдвэрийн осолд орсон амь хохирогчид хуульд заасны дагуу 36 сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний нөхөн олговор олгох үүргийг хуулиар хүлээлгэсэн байгаа учраас тооцооллыг үндэслэлтэй зөв гаргаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Тооцоолол дээр хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг яаж гаргах вэ гэж үзэхээр амь хохирогч 2023 оны 07 сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 09 сарын 01-ний өдөр буюу нэг сарын хугацаанд ажилласан. Жоншны уурхай маань өөрөө Хөдөлмөрийн хуульд зааснаар уртын ээлжээр ажиллуулдаг байгууллага юм. Хуульд зааснаар сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцож, 36 сарын цалингийн хэмжээг нийлбэр дүнгээр тооцон гаргуулах ёстой ч амь хохирогч 01 сар ажилласан байдаг. Цалин хөлсийг олгосон хэмжээ нь 1,900,000 төгрөгийн цалин шилжүүлсэн байдаг. Гэрээнд өдрийн 100,000 төгрөгөөр ажиллах гэрээ хийсэн тул ажилласан өдөр хоногт тооцоолон бодохоор 2,100,000 төгрөгөөс татвар хураамж нь хасагдаад 1,900,000 төгрөг гар дээр очиж байгаа. Бүр 2,100,000 төгрөгөөр тооцоход 75,600,000 төгрөгийн нийлбэр дүн гарч байна. Нэхэмжлэлийн шаардлагын сэтгэцэд учирсан хор уршгийн тооцоолол нь 85,200,000 төгрөг гээд байгаа шүү дээ. Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолын 25.3.4-д заасан аргачлалаар тооцоод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22,99 хувиар нэмэгдүүлснээр тооцох дундаж хэмжээг баримталж, тухайн мөнгөн дүнгийнх нь хэмжээг тогтоож өгөөч гэж хүсэж байна. Түрүүн би 36 сарын цалинг нь бодож үзсэн. Сарын дундаж цалин хөлсийг нь хөдөлмөрийн хөлсний доод дундаж хэмжээг тодорхойлох журмын 2.5-д зааснаар дундаж цалин хөлсийг 1,900,000 төгрөгөөр тооцож, 36 сараар үржүүлэхээр 68,400,000 төгрөгийн дүн гарч байна. Энэ хэмжээнд манай компани энэ төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж бодож байна.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэлийг хангах нь зөв, хохирлын 70 хувийг нь компани хариуцах нь зүйтэй гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/02 дугаар тогтоол, **** гэрлэсний бүртгэлгүй болон нас барсны бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актын хуулбар, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 04/16 дугаар шинжээчийн дүгнэлтийн хуулбар, гэрчээс мэдүүлэг авсан болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/02 дугаар тогтоол, 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн ШД/2023-10 дугаар шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт,
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *в нь хариуц**агч Г*** холбогдуулан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 118,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр *г хамтран нэхэмж**лэгчээр, *** ГХОХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, шаардлагаа сэтгэцэд учирсан хохиролд 99,000,000 төгрөгийг хариуцагч А***с ГХОХХК, *** нараас гаргуулах, 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 79,200,000 төгрөгийг хариуцагч , *** ГХОХХК иас с гаргуулахаар өөрчилсөн. /хх-ийн172, 176/
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч *** ГХОХХК-ийн Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жонш олборлох уурхайд малтагчаар ажиллаж байсан *р нь /нэхэмжл**эгч Д*** дүү, *ах/ 2023 оны 9 д**үгээр сарын 2-ны өдөр уурхайн босоо амнаас гарах явцдаа цооногт унаж нас барсан байна.
Энэхүү осолтой холбогдуулан тухайн үед А* ГХОХХК-ийн салбар **хариуцсан захирлаар ажиллаж байсан хариуцагч ***т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршуулгын зардал, болон сэтгэцэд учирсан гэм хорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр нэхэмжлэгч ***в оролцсон, нэхэмжлэгч **** нь талийгаач ах * хамт Дор**ноговь аймгийн Алтанширээ сумын 1 дүгээр багт амьдарч байсан болох нь шүүхийн шийтгэх тогтоол, багийн Засаг даргын тодорхойлолт, зохигчийн тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 182/
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй маргахгүй, харин тооцсон аргачлал, хэмжээний тухайд хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд хуульд заасан хэмжээгээр төлбөр гаргуулахад татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэлийн хариуцагч* ГХОХХК иас 36 сарын ц**алинтай тэнцэх нөхөн төлбөр 79,200,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч * ГХОХХК нь Д***г 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс гүний уурхайн малтагчаар ажилд авсан, ажилтан 2023 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр ослоор нас барсан, тухайн ослыг судлан бүртгэж, 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр акт тогтоосон байна. /хх-ийн 26/
Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.2 дахь хэсгүүдэд ажилтан үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсан бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн төлбөрийг түүний гэр бүлд нэг удаа олгохоор зохицуулжээ.
Үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан *** нь хариуцагч байгууллагад гүний уурхайн малтагчаар 2023 оны 8 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл ажилласан, тухайн сард 1,900,000 төгрөгийн хөлс авсан нь түүний **** тоот дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч шаардлагаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 79,200,000 төгрөг гэж тодорхойлохдоо хөдөлмөрийн гэрээгээр өдрийн 100,000 төгрөгөөр тохиролцсон, 1 сарын 22 өдрөөр үржүүлж /2,200,000Х36=79,200,000/ төгрөг гэж тооцож байна.
Хариуцагч нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөх үүргийн тухайд маргахгүй байгаа бөгөөд шүүх ***н авч байсан 1 сарын дундаж цалин хөлсийг түүний малтагчаар нэг сар бүтэн ажиллаад авч байсан 1,900,000 төгрөгөөр тогтоон, хариуцагч *** ГХОХХК-иас 68,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, 10,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэлийн хариуцагч* ГХОХХК, Г**ь нара**ас сэтгэцэд учирсан хохиролд 99,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч**ь нь хариуцагч *** ГХОХХК-д салбар хариуцсан захирлын албан тушаалд ажиллаж байхад осол гарч ажилтны амь нас хохирсон, шүүхээс гэм буруутай болохыг нь тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.4 дэх хэсэгт зааснаар дээр дурдсан үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзнэ.
Нэхэмжлэгч шаардлагаа одоо үйлчилж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 150 дахин үржүүлж 118,000,000 төгрөг гэж тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж 99,000,000 төгрөгийг хариуцагч нарт хамтран хариуцуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсгүүдэд зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо гэм буруутай этгээд болон түүнийг ажиллуулж байсан ажил олгогчоос шаардах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ***н сэтгэцэд учирсан хор, уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн БГ0826/1797 дугаар дүгнэлтээр энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** сэтгэцэд учирсан хор уршиг 3 дугаар зэрэглэлд хамаарна гэж дүгнэжээ.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ний өдрийн хуралдааны 25 дугаартай Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай тогтоолд 3 дугаар зэрэглэлд хамаарах тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550,000 төгрөг болгож шийдвэрлэсэн ба нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо осол гарч хүний амь нас хохирсон хугацаанд үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлах нь зохимжтой гэж үзлээ.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсгүүдэд сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж, гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан байна.
Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол нөхөн төлбөрийн хэмжээг Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулсан тул нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /2023 оны/-г 22,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээ болох 12,644,500 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй.
Иймд хариуцагч *** ГХОХХК, Г***ь нараас сэтгэцэд учирсан хохиролд 12,644,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***в, *** нарт олгож, 86, 355,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нэхэмжлэлийг хангах нь зөв, ажил олгогч компани хохирлын дийлэнх хэсгийг хариуцна гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *** ГХОХХК, *** нараас сэтгэцэд учирсан хохиролд 12,644,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч****г нарт олгож, 86,355,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч **** ГХОХХК-иас 68,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нарангарав, Д.Наранчимэг нарт олгож, 10,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *** ГХОХХК-иас 499,950 төгрөг, хариуцагч *** ГХОХХК, хариуцагч **** нараас 217,262 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
О.ЧУЛУУНЧИМЭГ