| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Болортуяа |
| Хэргийн индекс | 191/2025/10742/И |
| Дугаар | 191/ШШ2025/11617 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/11617
| 2025 12 15 | 191/ШШ2025/11617 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Усны гудамж, Төгөлдөр ** байр, *** тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК (РД:6065759)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, Холбоо толгой-* дүгээр гудамж, ** тоот хаягт оршин суух ******* ******* ******* (РД:УК*******)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40,666,019 төгрөг, зээлийн хүү 9,074,863 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 268,212 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг, нийт 50,027,594 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, Э.*******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь ******* ******* ******* ХХК хариуцагч Г.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,009,094 төгрөг, хохирол 18,500 төгрөг, нийт 50,027,594 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Зээлдэгч Г.******* нь ******* ******* ХХК-тай 2024.06.21-ний өдөр FX/2024/2063 дугаартай зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээг байгуулан 42,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа талаар зээлдүүлэгчээс удаа дараа шаардаж, зээлийн төлбөрийг төлөхийг анхааруулсан боловч 2025.04.20-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй.
Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээл 1,333,981 төгрөг, зээлийн хүү 9,127,970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,048 төгрөг, нийт 10,588,000 төгрөг төлсөн байна. Үүнээс хойш зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Зээлдүүлэгч фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авахаар удаа дараа очсон боловч үр дүн гараагүй. Тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тодорхойгүй тул фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэг шаардаж байна.
Иймд Г.*******аас үндсэн зээл 40,666,019 төгрөг, зээлийн хүү 9,074,863 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 268,212 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг, нийт 50,027,594 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Миний бие өрх толгойлсон эцэг тул зээлийн төлбөрийг 2 жилийн хугацаанд хуваан төлөх саналтай. гэжээ.
3.Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл 2 хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, автомашин худалдан авах зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга, Toyota crown-S 210 маркийн автомашины үнийн нэхэмжлэл, худалдах-худалдан авах, Toyota crown-S 210 маркийн автомашины гэрчилгээ, Г.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, ХААН банк ХК-ийн шилжүүлгийн баримт (******* ******* ******* ХК-аас 60,000,000 төгрөг Б. шилжүүлсэн), зээл хүсэгчийн өргөдөл, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх, нэмэлт хугацаа олгох, хугацаанаас нь өмнө цуцлах тухай 2025.09.03-ны өдрийн мэдэгдлийг;
Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн хариуцагч Г.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40,666,019 төгрөг, зээлийн хүү 9,074,863 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 268,212 төгрөг, нотариатын хөлс 18,500 төгрөг, нийт 50,027,594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд;
Зээлдэгч Г.******* нь зээлдүүлэгч ******* ******* ******* ХХК-тай 2024.06.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 42,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч нь үндсэн зээл 1,333,981 төгрөг, зээлийн хүү 9,127,970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,048 төгрөг, нийт 10,588,000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй. Фидуцийн зүйл болох автомашин хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул фидуцийн гэрээнээс татгалзаж, үндсэн зээл 40,666,019 төгрөг, зээлийн хүү 9,074,863 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 268,212 төгрөг, нотариатын хөлс 18,500, нийт 50,027,594 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40,666,019 төгрөг, зээлийн хүү 9,074,863 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 268,212 төгрөг, нотариатын хөлс 18,500, нийт 50,027,594 төгрөг төлөх талаар маргаагүй. Харин уг төлбөрийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлнө гэж тайлбарласнаас үзэхэд зохигчийн хооронд зээлийн төлбөрийг төлөх хугацааны талаар маргасан гэж үзнэ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Талуудын 2024.06.21-ний өдөр FX/2024/2063 дугаартай автомашин худалдан авах зээлийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ******* ******* ******* ХХК нь зээлдэгч Г.*******ад 42,000,000 төгрөгийг зээлэх, зээлдэгч нь 42,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүгийн хамт 2024.06.21-2027.06.20-ны өдрийн хооронд хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
4.2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
4.3.Зээлдүүлэгч ******* ******* ******* ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч Г.*******ад 42,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн болох нь ХААН банк ХК-ийн 2024.06.24-ний өдрийн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон ба энэ талаар зохигч маргаагүй.
4.4.Зээлдэгч Г.******* нь зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй буюу 2025.04.20-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй болох нь зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдсон ба нэхэмжлэгч зээлийн төлбөрийг төлөхийг хариуцагчид мэдэгдсэн нь зээлийн гэрээний үүрэг биелүүлэх, нэмэлт хугацаа олгох, хугацаанаас нь өмнө цуцлах тухай 2025.09.03-ны өдрийн мэдэгдлээр тогтоогдсон.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно. гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. гэж зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй.
4.5.Талууд гэрээний 2.3-т Зээлийн үндсэн хүү: жилийн 34,8 хувь, сарын 2,9 хувь, гэж, 2.4-т Зээлийн нэмэгдүүлсэн хүү Үндсэн хүүний 20 хувь гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасантай нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Г.*******аас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шаардах эрхтэй.
4.6.Зээлдэгч Г.******* нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,333,981 төгрөг, зээлийн хүү 9,127,970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,048 төгрөг, нийт 10,588,000 төгрөг төлсөн болон зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 40,666,019 төгрөг, зээлийн хүү 9,074,863 төгрөг, нэмэгдүүлэн хүү 268,212 төгрөг, нийт 50,009,094 төгрөг төлөөгүй болох нь зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдсон ба энэ талаар хариуцагч маргаагүй болно. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******аас зээлийн гэрээний үүрэгт 50,009,094 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* БББС ХХК-д олгох нь үндэслэлтэй байна.
4.7.Нэхэмжлэгч ******* ******* БББС ХХК нь хариуцагч Г.*******ад холбогдуулан нотариатын зардалд төлсөн 18,500 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч нь уг төлбөрийг төлөх талаар маргаагүй ба тэрээр зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатын зардалд 18,500 төгрөг төлсөн байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч ******* ******* БББС ХХК нь хариуцагч Г.*******аас нотариатын зардалд 18,500 төгрөг шаардах эрхтэй гэж үзэв.
4.8.Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлага болох 50,027,594 төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй тул шүүх дээрх хугацаанд зээлийн төлбөрийг төлөх хуваарь тогтоох боломжгүй юм. Учир нь: эвлэрлийн гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих зарчимтай болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.*******аас 50,027,594 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар хариуцагч Г.*******аас 50,027,594 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,087 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 408,088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА