2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/08792

 

05 0 30

9/ШШ05/079

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт, *******гийн *******н /РД:*******/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, орчлон- хотхон, -В өөрийн байранд байрлах, ХХК /РД:/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* дүүрэг, -р хороо, -р хороолол, -р байр, тоот хаягт оршин суух, овогт ын /РД:ШЖ67057/,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 05 оны 03-р сарын -ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

.Нэхэмжлэгч Б.*******н нь хариуцагч ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах агуулгаар тодорхойлсон.

Үүнд: ... Б.*******н нь 00 оны 07-р сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт няраваар ажиллаж байсан ба 00 оны 0-р сарын 3-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хөнгөлөлттэй үнээр орон сууц захиалан бариулах төсөл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд ХХК-тай 00 оны 07-р сарын 7-ны өдөр орон сууц захиалан бариулах 3/07- тоот гэрээг байгуулж, м.кв талбайн үнийг ,00,000 төгрөг байхаар тохиролцсон. 00 оны 0 дугаар сарын -ны өдөр 0//7 тоот гэрээгээр орон сууц ашиглалтад орох хугацааг хойшлуулж, алданги төлөхгүй байхаар өөрчлөлт оруулахдаа м.кв үнэлгээг ,000,000 төгрөг байхаар тохиролцон гэрээнд өөрчлөлт оруулсан. Гэрээний дагуу нийт 7,630,000 төгрөг төлж, үүргээ биелүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч компани гэрээний 3.-д заасан 0******* оны 4-р улиралд ашиглалтад оруулах үүргээ гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн ба 04 оны 03-р сард барилгыг ашиглалтад оруулж, улсын комисс ажиллаж эхэлсэнтэй зэрэгцээд м.кв талбайн үнийг ,09,000 төгрөгөөр тооцохоор албан бичиг, шаардлага ирүүлсэн. Гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөр, зөвшөөрөхгүй бол гэрээг цуцална гэж дарамт шахалт үзүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Хан-Уул дүүргийн 0-р хороо, Архивын Ерөнхий газрын барилгын баруун талын 09 айлын орон сууцны барилгын -р байр, давхар, тоот, 7м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

.Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Орон сууц захиалгаар бариулах гэрээний тухайд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай гэж тодорхойлсон ба ийнхүү шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу буюу ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний агуулгаас үзвэл шинээр баригдаж буй орчин хотхоны -р байр, давхрын тоот 7 м.кв талбай бүхий орон сууцыг м.кв-ыг нь ,000,000 төгрөгөөр үнэлж, нийт 7,000,000 төгрөгөөр худалдах-худалдаж авахаар харилцан тохиролцжээ.

Орон сууц захиалгаар бариулах гэрээний гүйцэтгэгч буюу ХХК нь захиалагчид зориулж тухайлсан нэг орон сууц барих, хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй харин төрлийн шинжээр тодорхойлогдох нэг барилгын ижил загвар, стандартаар баригдаж буй олон орон сууцнаас нэгийг нь худалдаж, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээснээс үзэхэд зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Ийнхүү иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний тухайд нэхэмжлэгч нь дээр дурдсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг шаардаж байгаа тохиолдолд мөнгөн төлбөрийн үүргийн бүрэн гүйцэтгэсэн байхыг шаардана.

Үнэ нэмэгдсэн тухайд талууд гэрээ байгуулах үед буюу 00 онд барилгын материал, ханшийн өсөлт хамгийн ихдээ 0 хувь хүртэл өсөх байх гэж найдаж, барилгын м.кв талбай тутмын өртөг үнийг ,000,000 төгрөгөөр тооцож байсан ч санаанд оромгүй байдлаар барилгыг барьж дуусгахаас өмнө 04 оны байдлаар төгрөгийн гадаад валюттай харилцах ханш ,4 хувиар өссөн болох нь нийтэд илэрхий үйл баримт болох Монгол банкны албан ёсны веб сайтаас харагдана.

Мөн түүнчлэн барилгын материал, ажиллах хүчний зардлын үнэ ковид 9 цар тахлаас шалтгаалан өссөн. Энэ нь нотлох баримтаар гаргаж өгсөн үнийн өсөлтийн харьцуулсан тайлан буюу мэргэшсэн төсөвчний гарсан тайлангаар тогтоодох ба м.кв тутам барилга өртөг ,63,737 төгрөгөөр өсөж, ,63,737 төгрөг буюу 6,37 хувиар өссөн.

Тухайн үед Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн Ерөнхий газартай гэрээ байгуулахдаа албан хаагч нарт барилгын төсөвт өртөг буюу үндсэн үнээр зарахаар тооцоолж, м.кв тутмыг ,000,000 төгрөгөөр тооцсон ба сүүлд м.кв тутмыг ,00,000 төгрөг болгон өөрчилсөн байдаг.

00 оны эхэн үеэс Монгол Улсад дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал бий болж, иргэн, хуулийн этгээдийн өдөр тутмын болон бизнесийн хэвийн байдал алдагдсан, урьдчилан тооцоолох боломжгүй эдийн засгийн алдагдал үүсгэсэн тухайд нэгэнт нийтэд илэрхий үйл баримт тул зохигчийн хэн аль нь маргаагүй байх.

Pacta sunt servanda буюу гэрээ заавал хэрэгжих зарчмын дагуу талуудын хуульд нийцүүлэн тохирсон нөхцөлийг гэрээ байгуулагч этгээд заавал дагаж мөрдөх үүрэгтэй боловч гэрээний тохиролцоог өөрчлөхийг санал болгох, өөрөөр тохиролцож чадаагүй бол шаардах эрх бүхий этгээд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах үр дагавартай. Энэ онцгой тохиолдол нь Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.-д заасан өөрчлөгдсөн нөхцөл байдал хамаардаг. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан харах боломжгүй байсан ба урьдчилан харсан бол одоогийн нөхцөлөөр гэрээг байгуулахгүй байх, өөрөөр тохиролцох байсан явдлыг нөхцөл байдал өөрчлөгдөх нөхцөлд хамруулан үзнэ.

Ковид-9 цар тахал нь барилгын материал, ажиллах хүчний үнэд нөлөөлж барилгын нийт төсөвт өртөгт өөрчлөлт оруулсан нь бодит байдал бөгөөд талууд цар тахлын нөлөөллийн цар хүрээг урьдчилан таамаглах боломжгүй, мэдсэн буюу мэдэх боломжтой байсан бол орон сууцын м.кв-ын үнийг ,00,000 төгрөгөөр тохирохгүй байх байсан. Энэхүү өөрчлөгдсөн нөхцөл байдал нь барилгын төсвийг 6,,7,99 төгрөгөөр нэмэгдүүлсэн тул энэ эрсдэлийг талууд зохих үндэслэлээр, зохих хэмжээгээр хуваан хариуцах учиртай бөгөөд аль нэг талд дангаар үүрүүлж болохгүй. Улмаар энэ гэрээнд өөрчлөлт оруулах талаар нэхэмжлэгчид 03.0.6-ны өдрийн 0-6/60, 04.03.05, 04.03.-ны өдөр тус тус албан бичгээр удаа дараа мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй талаар нэхэмжлэлд мөн дурдсан байдаг. Мөн гэрээ цуцалж, нэхэмжлэлийн шаардлага бүхий орон сууцыг гуравдагч этгээдэд худалдсан тухайд нэхэмжлэгч нь дээрх өөрчлөгдсөн нөхцөл байдлыг эс зөвшөөрсөн тул манай компанийн зүгээс энэ хуулийн 0.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, тус орон сууцыг Ш. худалдсан тул анхны нөхцөлөөр гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна гэжээ.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш. шүүхэд хариу тайлбар гаргаагүй. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн хувьд Ш. нь тоот, 3 өрөө орон сууц дээр гэрээ байгуулсан. Өмнөх өмчлөгчийн асуудлыг мэдээгүй. Хэргээс үзэхэд өмнөх гэрээг цуцалсан гэж ойлгож байна. Цуцалсан гэдэг нь миний ойлгож байгаагаар гэрээ хэрэгжихгүй болсон. Биелэлтийг шаардах боломжгүй. Зөвхөн өгсөн авсан зүйлээ буцаах, нэмээд хохирол байдаг. Ийм нөхцөл байдал харагдаад байдаг. Тэгэхээр гуравдагч этгээдийн нөхцөл байдлыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.

 

4.Зохигчдоос хавтаст хэрэгт гаргасан нотлох баримтууд,

-нэхэмжлэгчээс: /хх--/ нэхэмжлэл, /хх-4/ Б.*******нгийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-5-6/ Орон сууц захиалан бариулах гэрээ, /хх-6-/ Прогресс ХХК-ийн мэдэгдэл, /9-, 4-5/ дансны хуулга, /хх-3/ Бэлэн мөнгөний орлогын баримт, /хх-6/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-36/ Б.*******нгаас Х.Гантулгад олгосон итгэмжлэл, /хх-0/ Б.*******нгаас Э.д олгосон итгэмжлэл, /хх-6/ Төсөвчингийн төсвийн тухай тодорхойлолт, /хх-63/ Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, /хх-64-66/ Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт,

-хариуцагчаас: /хх-37/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-3/ ХХК-аас Э.Гантулгад олгосон итгэмжлэл, /хх-43-44/ шүүхэд гаргасан хариу тайлбар, /хх-76/ ХХК-аас О.д олгосон итгэмжлэл, /хх--90, 05-07/ хариу тайлбар, /хх-9-9/ Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, /хх-93-94/ Цонхны тавцан суулгах, дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, /хх-95-96/ Орон сууц захиалах гэрээ, /хх-97/ Авто машин хүлээлцсэн тухай тэмдэглэл, /хх-9-*******/ Монгол банкнаас зарласан валютын ханш, /хх-0/ Энхтайван найрамдлын ордон ТББ-ын тодорхойлолт, /хх-09-*******0/ Ажлын байр түрээслэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: /хх-6/ гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт, /хх-67/ Ш.гээс Б.од олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн *******-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-шүүхийн журмаар: /хх-*******-76/ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 03 оны 05-р сарын 30-ны өдрийн Б/ дугаар тушаал, /хх-79-96/ 00/53 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ, уг гэрээний нэмэлт өөрчлөлт, зэргийг гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

Үүнд: ... Иймд Хан-Уул дүүргийн 0-р хороо, Архивын Ерөнхий газрын барилгын баруун талын 09 айлын орон сууцны барилгын -р байр, давхар, тоот, 7м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан.

Үүнд: ... Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай гэрээ байгуулахдаа албан хаагч нарт барилгын төсөвт өртөг буюу үндсэн үнээр зарахаар тооцоолж, м.кв тутмыг ,000,000 төгрөгөөр тооцсон ба сүүлд м.кв тутмыг ,00,000 төгрөг болгон өөрчилсөн байдаг. 00 оны эхэн үеэс Монгол Улсад дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал бий болж, иргэн, хуулийн этгээдийн өдөр тутмын болон бизнесийн хэвийн байдал алдагдсан, урьдчилан тооцоолох боломжгүй эдийн засгийн алдагдал үүсгэсэн тухайд нэгэнт нийтэд илэрхий үйл баримт тул зохигчийн хэн аль нь маргаагүй байх Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.. ХХК, Б.*******н нарын хооронд 00 оны 07-р сарын 7-ны өдөр 3/07- тоот, Хан-Уул дүүрэг, 0-р хороонд баригдах Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ХХК нь Хан-Уул дүүргийн 0-р хороо, Архивын Ерөнхий газрын барилгын баруун талын 09 айлын орон сууцны барилга, -р байрны давхар, тоот, 7м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны барьж гүйцэтгэн, 0******* оны 4-р улиралд ашиглалтад оруулах, захиалагч Б.*******н нь 7,00,000 төгрөг төлөх, хугацаандаа үүрэг гүйцэтгээгүй тал нь алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 4..00 оны 0-р сарын -ны өдөр 0//7 тоот гэрээгээр дээрх гэрээний үнийг 7,000,000 төгрөг буюу м.кв талбайн үнийг ,000,000 төгрөг болгон буруулж, алдангийн тохиролцоог хасч өөрчлөлт оруулан дахин гэрээ байгуулжээ.

 4.3.Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчид нийт 7,630,000 төгрөгийг төлсөн, зөрүүг нэхэмжлээгүй үйл баримт тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй.

 4.4.Гуравдагч этгээд Ш., ХХК нарын хооронд 04 оны 03-р сарын 0-ны өдөр Цонхны тавцан суулгах, дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 04 оны 03 сарын -ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр маргаан бүхий орон сууцны үнийг м.кв талбайг ,09,000 төгрөгөөр тооцож, нийт 65,056, төгрөгөөр тооцож, гүйцэтгэсэн ажлын хөлс, тээврийн хэрэгсэл зэргээр төлбөр тооцоог хийсэн байх хэдий ч түүнийг шударга эзэмшигч гэж үзэх, Б.*******н, ХХК нарын байгуулсан гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй,

4.5.Талуудын байгуулсан гэрээний .3-т талууд зайлшгүй шаардлагаар буюу валютын ханш болон бараа материалын үнэд өөрчлөлт болон огцом өөрчлөлтийн үед гэрээний үнэнд өөрчлөлт оруулахгүй, 6..0-т гүйцэтгэгч тал гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй гэж тус тус тохиролцсон зэрэг үйл баримт тогтоогдлоо.

5.Талуудын маргааны зүйл нь талбайн нэгж үнэ, үнэд давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн эсэх, гэрээ цуцлагдсан эсэх, нөхцөл байдал өөрчлөгдсөн үндэслэлээр үнэд өөрчлөлт оруулах үндэслэлтэй эсэх талаар байна. Харин талууд талбайн хэмжээ, тоо ширхэг, барилга ашиглалтанд орсон байдал, хугацаа, барилгын зураг төсөл, норм чанар стандарт, алданги, 00 оны 0-р сарын 0//7 тоот гэрээний хүчин төгөлдөр байдал зэрэгт маргаагүй.

Хавтас хэргийн 9-5 дугаар хуудсанд авагдсан банкны дансны хуулга болон бэлэн мөнгөний баримтаар нэхэмжлэгч Б.*******н нь 7,630,000 төгрөгийг гэрээний үнэд төлсөн, хэргийн 94 дүгээр талд авагдсан хамтран ажиллах 00/53 дугаар гэрээний нэмэлт өөрчлөлтөөс үзэхэд 00 оны 0-р сарын 0//7 тоот гэрээний мкв ,00,000 төгрөг гэж үндсэн хамтран ажиллах гэрээнд өөрчлөлт оруулсан байх ба нэхэмжлэгчийн төлбөл зохих гэрээний үүрэг 7,000,000 төгрөг ба төлсөн 7,630,000 төгрөгийг хасахад нэхэмжлэгч 5,370,000 төгрөг төлөх төлбөрийн үлдэгдэлтэй.

Ажил гүйцэтгэх болон худалдах худалдан авах гэрээний аль нь байх эсэхээс үл хамааран 00 оны 7-р сарын гэрээг -р сард шинэчлэн байгуулахдаа талбайн нэгж үнийг сая төгрөг байхаар, .4-т зааснаар гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүйгээр төлбөрийг тооцохоор тохирчээ. Мөн гэрээний 6..0-т зааснаар Гүйцэтгэгч тал гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх үүргийг тус тус хүлээжээ.

Хэрэв гэрээний .-д заасан 4 үндэслэлээр гэрээг цуцлахаар тохиролцсон байх ба Аль нэг тал нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, талууд гэрээний нөхцөл болон гэрээнд өөрчлөлт оруулах талаар санал гаргаж, саналыг хэлэлцэж тохиролцож чадаагүй, давагдашгүй хүчин зүйл хорио цээрийн дэглэм болж хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад учруулж байгаа тохиолдолд гэрээг цуцлах эрхтэйгээр тохирсон байх ба хариуцагчийн хэргийн 6-р талд авагдсан 03 оны 0 сарын 6-ны өдрийн мэдэгдлээс үзэхэд нэхэмжлэгч төлбөр төлөх хуваарь, үлдэгдлээ төлөх үүргээ биелүүлээгүй, 04 оны 03 сарын 05, 04 оны 03 сарын -ны өдрийн мэдэгдлээс үзэхэд талбайн үнэ өөрчлөгдсөн, барилга ашиглалтанд ороогүй, хөнгөлөлт эдлэх, нэмэлт гэрээ байгуулахаар тохиролцох, хариу өгөөгүй тохиолдолд орон сууц захиалгын гэрээг цуцлахаар мэдэгжээ. Эдгээрийг дүгнэн үзэхэд талуудын гэрээ цуцлагдаагүй, хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.-д Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөн тул гэрээний үнэ талбайн нэгж үнэ ,00,000 төгрөгөөс өртөг үнээр нь ,09,000 төгрөг байхаар өөрчлөлт оруулах санал гаргасан байх ба саналыг гэрээний эсрэг тал зөвшөөрөөгүй, хариуцагч энэ талаар шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгч энэ үнээр төлбөр төлөх үүрэггүй.

6.Хавтас хэргийн 96 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд талууд талбайн үнийг ,300,000 санал хүргүүлж байсан ч талууд тохиролцоонд хүрээгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй байх тул талбайн үнийг ,00,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзнэ, хэргийн 94-95 талд авагдсан баримтуудаар барилгын ашиглалтанд орох хугацааг 04 оны дугаар улирал хүртэл сунгасан байна.

Хэргийн *******-60 дугаар хуудас буй баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй тул эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөхгүй. Талуудын эрх зүйн байдалд нөлөөлөхгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэхгүй.

ХХК нь нотлох баримтаар Геодези, зураг зүйн газрын ажилчдын орон сууцны барилга угсралтын ажлын үнийн өсөлтийн харьцуулсан төсөв гаргаж өгснийг шинжлэн судлахад 00 оноос 04 оны хооронд орон сууцны метр кавдратын үнэ вальютын ханшны өсөлт, ажиллах хүчны зардал, ковид-9, нийтийг хамарсан гамшиг, барилгын материалын үнийн өсөлт зэргээс шалтгаалан ,09,000 төгрөг хүртэл өссөн байх ба хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй.

7.Гуравдагч этгээд Ш.гийн хувьд хариуцагчтай 04 оны 03-р сарын 0-ны өдөр Цонхны тавцан суулгах, дотор заслын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, 04 оны 03 сарын -ны өдөр Орон сууцны захиалгын гэрээгээр маргаан бүхий орон сууцны үнийг мкв талбайг ,09,000 төгрөгөөр тооцож нийт 65,056, төгрөгөөр тооцож, гүйцэтгэсэн ажлын хөлс, тээврийн хэрэгсэл зэргээр төлбөр тооцоог хийсэн байх хэдий ч түүнийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.-д заасан шударга эзэмшигч гэж үзэх, хариуцагчийг нэхэмжлэгчтэй байгуулсан, гэрээ цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан хүчин захиалгын гэрээг зөрчих үндэслэл болохгүй. /хх-93-97/

Хэрэв гуравдагч этгээд эрхээ зөрчсөн гэж үзвэл гэрээ байгуулсан этгээдээс үнийг шаардах эрхтэй.

Хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан захиалгын гэрээг дээрх үндэслэлийн аль тохирох үндэслэлээр гэрээг цуцлах эрх нь нээлттэй байсан ба баримтаар *******нтай байгуулсан гэрээг цуцласан байдал тогтоогдоогүй.

.Иргэний хуулийн 0 дүгээр зүйлийн 0.-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж,

-мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.*******нг Хан-Уул дүүргийн 0-р хороо, Архивын Ерөнхий газрын барилгын баруун талын 09 айлын орон сууцны барилгын -р байр, давхар, тоот хаягт байрлах, 7м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

9.Нэхэмжлэл хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.. дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 5,9******* төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 5,9******* төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343., 0 дүгээр зүйлийн 0.-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******нг Хан-Уул дүүргийн 0-р хороо, Архивын Ерөнхий газрын барилгын баруун талын 09 айлын орон сууцны барилгын -р байр, давхар, тоот хаягт байрлах, 7м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.. дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 5,9******* төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 5,9******* төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9., 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН