| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/10838/И |
| Дугаар | 192/ШШ2025/10310 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/10310
| 2025 12 01 | 192/ШШ2025/10310 |
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **********хариуцагч ********гаас татгалзаж, хариуцагч ******** нэхэмжлэлийн шаардлага 17 068 500.01 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 25-нд 2 800 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 2 800 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 2 800 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 2 800 000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-нд 2 800 000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-нд 3 068 500.01 төгрөгийг төлөхөөр, хэрэв хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү********** дугаартай, Баянгол дүүрэг, *-р хороо,** дүгээр байр,** тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 493 төгрөгөөс 156 747 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ********гаас улсын тэмдэгтийн хураамжид 156 747 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 156 746 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ