| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 191/2025/01862/И |
| Дугаар | 192/шш2025/08725 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар оновчтой саналыг ашиглах хуулийн заалтыг зөрчсөн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 192/шш2025/08725
2025 10 29 192/ШШ2025/08725
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь хариуцагч *******д холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгч Гомбосүрэнгийн Энхбаярыг бүрэн төлөөлөөд оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага бол 2021 шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар гаргасан. Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь хөгжим бүжгийн дунд сургууль, зөвлөлт холбоот улсын дээд сургууль төгссөн, мэргэжлийн хөгжмийн зохиолч, удирдаач бөгөөд зохиол туурвисан бүтээлүүдээ Монгол улсын урлагийн гавьяат цол хүртсэн, олон дунд овог нэрээрээ алдаршсан хүн байдаг. Тэрээр гацуурхан, сүүн цагаан хурим, охин, аавдаа хотын гэрэлт гудам, шинэ жилийн шөнө сайхан зэрэг олонд танигдсан сэтгэлд хоногшсон 500 гаруй бүтээлийг туурвисан хөгжмийн зохиолч юм. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Од-Эрдэнийн *******тэй зохиолчийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд дээрх гэрээнд заасан хөгжмийн бүтээлүүдийг хариуцагч өөрийн зэмсэг худалддаг ******* дэлгүүрийн маркетингийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор энэхүү гэрээг байгуулсан гэж ойлгож байсан. Тиймээс тухайн гэрээнд заасан 10 бүтээлийг ашиглуулах, эрх шилжүүлж байгаа 10 сая төгрөг гэж тохиролцон гэрээ байгуулсан байна. Тэгтэл 2023 оны 10 дугаар сард хөгжмийн зохиолч ******* нь өрөө хийсэн гэж өөрөө надад илэрхийлсэн. Энэ нь оюуны өмчийн газрын сайтад байрладаг зохиогчийн эрхийн бүртгэлийн нэг хэсэг байдаг. Од-Эрдэнийн ******* шилжсэн энэхүү 1 уран бүтээл нь ******* шилжсэн тухай бүртгэлтэй байдаг талаар хэлсний дагуу ойлголт төрсөн. Яагаад гэвэл Г.Энхбаяр нь анхнаасаа өөрөө өөрийнхөө уран бүтээлээ хариуцагч *******д, Total music гэдэг дэлгүүрийн үйл ажиллагаанд ашиглана гэдэг ойлголтоор хийсэн гэдгээ өөрөө ойлгуулсан. Totel music нь хөгжмийн зэмсэг худалддаг дэлгүүр буюу намуунаа гээд брэндийн албан ёсоор худалдагддаг дэлгүүр мөн. Энэ талаар зохих ёсоор миний гаргасан хүсэлтийн дагуу үзлэг хийсэн. Од-Эрдэнэ гэж хариуцагчийн аав, энэ компанийг байгуулж байсан хүн байгаа. Саяын дурдан бүтээлүүдээс хөгжмөө дугаргана. Түүнээс үүдээд борлуулалт нь ихсэх боломжтой болно. Үүндээ зориулж 10 бүтээлийг гэрээг байгуулсан. Үүний дагуу нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл бол. Г.Энхбаяр нь гэрээ, МУ-ын үндсэн хууль, журам, салбар журам, олон улсын конвенцод заасан эрх бүхий этгээд мөн гэж тайлбар өгч байгаа юм. МУҮХ-ын 07 дугаар зүйлд өөрийнх нь өмч болохыг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн үр шимийг өөрөө хүртэх эрхтэй байгаа. Гэрээ байгуулагдах үед 2006 оны зохиолчийн эрх үйлчилж байсан байдаг. 2021 оны 05 дугаар сараас эхлээд зохиолч эрхийн хууль үйлчилсэн. Түүнээс өмнө зохиолч эрх зүйд хамаарах эрхийн тухай хуульд хамаарах хууль үйлчилж байсан. Энэ хууль эрх зүйн хүрээнд нэхэмжлэгч Г.Энхбаярын хувьд зохиолчийн эрх бүрэн байгаад байдаг. Өнөөдрийн байдлаар яагаад нэхэмжлэгч энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж байгаа үндэслэл нь эрх шилжүүлсэн үйлдэл нь тухайн дурдаж байгаа борлуулалтынх нь үйл ажиллагааг мэддэг байсан. Түүнийг яаж ашиглах талаар тохиролцоод шилжүүлсэн байдаг. Иргэний хуульд заасан ноцтой төөрөгдсөн үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнийг бил нар шилжүүлэхдээ тухайн гэрээнд заасан үнийг хараасай гэж хүсэж байна. Эрхийг шилжүүлэхдээ нэг дууг 1,000,000 төгрөгөөр үнэлээд 10,000,000 төгрөгөөр шилжүүлсэн байгаа. Хамгийн гол нь ийм хямдхан үнээр эрхээ шилжүүлэхгүй байсан. Үнийн хувьд манай талаас гаргасан хүсэлтийн дагуу тухайн уран бүтээлүүдийн үнэ цэнийг тодорхойдох бол зах зээлд хэдэн төгрөгөөр үнэлэгдэх шинжээчийн дүгнэлтийг харахаар хангалттай сайн үнэлэгдсэн байгаа. Үүнийг нийт 10 дууг 10,000,000 төгрөгөөр эрхийг шилжүүлж авч байгаа нь төөрөгдсөн хэлцлийг нотлохыг зорьж байгаа. Сүүлд өгсөн баримт нь ******* хамтлаг нь 4 ширхэг гишүүнтэй хамтлаг байгаа. Энэ хамтлагийн нэхэмжлэгчийн зохиосон нэртэй дууны хөгжим байдаг. Хуримаа хийж байгаа хүмүүсийн дуу байгаа. Энэ дууны нэрээн хөшөө босгосон байна лээ, энэ дуугаар Totel music нь ******* хамтлагт нэг жилийн хугацаатай ашиглах эрхийг 30,000,000 төгрөгөөр олгосон байна лээ. Ганцхан жилийн хугацаанд 30,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байхад. Нэг дууг 1,000,000 төгрөгөөр тооцож байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа. Шударга бус үнэлэмж, шударга бус гэрээ байгаа. Энэ гэрээг төөрөгдөлд орж хийснээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон байгаа. Бодит байдлын харьцуулалт үнэлгээний үндсэн дээр ноцтой төөрөгдөлд орсон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү ... гэв.
3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагч ******* миний бие хөгжмийн зохиолч Г.Энхбаяртай 2021 онд хоёр талаасаа 01 дүгээр сард уулзаад хүсэл зоригоо илэрхийлээд нотариат дээр гэрээ байгуулаад нотариатаар батлуулаад авсан байгаа. Энэ гэрээнд нэр төртэй хөгжмийн зохиолч Г.Энхбаяр ахыг хүндэтгээд дуунуудын эрхийг авах хүсэл зориг илэрхий байсан. Бид нарын байгуулсан гэрээ маань талуудын эрхийг шилжүүлсэн гэрээ байгаа. Яг энэ гэрээнд байгаа бүх заалтуудыг тодорхой уншиж танилцаад Г.Энхбаяр ах өөрөө ирж гарын үсэг зурсан. Энд дурдсан бидэнд алдаршсан 500 гаруй дуу байгаа. Тэр дуунуудаас энэ 10 дууг сонгож авъя гээд сонгож авсан байгаа. Олон танигдаагүй, ямар ч үнэ цэнгүй дууг бид нар сонгож авахгүй, энэ дуунууд үнэ цэнээ олсон учраас худалдаж авсан. Г.Энхбаяр ах өөрөө энэ дуунуудаас сонгоод авч болно мөнгөний хэрэгцээ байна гэж аавтай тохирсон. Тэгээд би аавтайгаа ярилцаж байгаад энэ 10 дууг авахаар болсон. Г.Энхбаяр ах өөрөө ухамсартайгаар энэ 10 дууны эрхийг зарахыг мэдээд зарсан. Totаl music гэдэг дэлгүүрийн үйл ажиллагаанд ашиглана гэж ойлгуулсан гэж хэлээд байгаа. Гэтэл бид нарын хооронд байгуулсан гэрээнд Totаl music дэлгүүрийн үйл ажиллагаанд зориулна гэсэн зүйл огт байхгүй. Энэ гэрээ бол зохиогчийн эрхээр буюу бүтээл ашиглах эрхийг *******д шилжүүлж байна гэсэн гэрээ. Бүтээл ашиглах эрх гэдэг нь зохиолчийн эрхийн тухай хуулийн 13.2-т заасан хуулбарлах нийтэд түгээх, дамжуулах, тоглох, түрээслүүлэх эрхүүдийг олгосон байдаг. , гацуурхан гээд дууныг дахиж сэргээж, шинэ хамтлагаар, шинэ дуучнаар дуулуулъя, дахин таны дууг сэргээе гээд хэлэхэд тэгье гэсэн. Тэгээд өөрт нь бэлэн мөнгөний хэрэгцээ байсан. Эрхээ шилжүүлнэ гэдгээ ойлгоод ухамсарлаад энэ гэрээг байгуулсан. Нэг дууг нь 1,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. Ийм үнэ цэнтэй олонд танигдсан дуунуудыг нэг дууг нь 1,000,000 төгрөгөөр зарагдсанд харамсаж байна, энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэж байгаа нь харамссандаа тэгж хэлээд байна. Бид нарын зүгээс ашиглах эрхийг үнэлж авсан болохоос сүүн цагаан хурим дуу нь 1,000,000 төгрөгийг үнэтэй дуу гэж аваагүй, цаашид бүтээл ашиглах эрхийг нь 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 1,000,000 төгрөгт зарсандаа харамсаж байна гэж байгааг нь хүлээж авах боломжгүй байна гэсэн үг. Бүтээл ашилгах эрхийг нь худалдаж авсан болохоос биш би зохиолчийн амины эрхэд халдаагүй, энэ дуунууд бол зохиолч Г.Энхбаяр ахын зохиосон дуунууд мөн. Би цааш, түгээх, хуулбарлах, олон нийтэд дамжуулах бүтээл ашиглах эрхийг нь худалдаж авсан.
Мөн энэ гэрээний 3.3-т цаашид энэ дуунуудыг бид нар дахин шинээр гаргад шинэ хамтлагаар дуулуудаад ашиг олох бол зардлыг нь хасаад 20-оос 30 хувийг нь олгож болно гэж дурдсан. Хөгжмийн зохиолч Г.Энхбаяр ах өөрөө энэ дуугаа олон жил ашиглаад түгээгээд хуучирсэн гэж үзэж байгаа учраас бид нарт цааш нь түгээгээд ашиглаарай гэж гэрээ хийж өгчхөөд ******* хамтлагт дуулуулж ашиг олсон байна гэж байна. Үнэхээр энэ ******* хамтлаг цаашид дуулаад ашиг олох бол 20-оос 30 хувийг бид нар Г.Энхбаяр ахад хуваалцана гээд гэрээнд хүртэл заагаад өгсөн байгаа. Энэ дуу одоо танд хамаагүй гэж шилжүүлж аваагүй. Энэ дуунуудыг ашиглах эрхийг нь гэрээгээр авсан. Энэ дурдсан 10 дуу нь гадуур одоо ч гэсэн ашиглах эрхийг нь авахгүйгээр дуулаад халтуур хийгээд явж байгаа. Бид нар энэ дууг хамгаалаад эдгээр дуунуудыг зохиолчийн эрхтэй ашиглаарай гэдэг үүднээс хэрэгжүүлж байгаа. Бид нар зохиолчийн эрхийг нь хамгаалах үүргийг хэрэгжүүлмээр байхад Г.Энхбаяр ах болилоо шилжүүлж өгсөнд харамсаж байна гээд байгаа нь бид нарт мөн хүндрэл учруулж байна. Тухайн үед өөрт нь 10,000,000 төгрөгийг бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлагадаа ашиглачихаад 2021 онд 10,000,000 төгрөг миний хувьд их мөнгө, тэгсэн одоо энэ 10,000,000 төгрөгөө авчихаа гэрээгээ хүчин төгөлдөр бус болгомоор байна. Энэ дуунуудаа өөртөө авмаар байна. Харамсаж байгаа учраас гэрээгээ цуцална гэж байна. Тухайн үед гэрээний агуулгаа ойлгосон. Өөрөө ирээд уншиж танилцаад гарын үсэг зурсан байдаг. 2021 онд гэрээ байгуулчхаад 2023 оны 10 дугаар сард оюуны эрх ******* рүү шилжсэн байна гэсэн байх юм гэж мэдээгүй дүр эсгэж байгаа. Тэгтэл бид хоёрын хооронд байгуулсан гэрээн дээр холбогдох оюуны өмчийн байгууллагад бүртгүүлж болно гэж байгуулсан байгаа. Энэ нь гэрээний 1.1-т заагаад өгсөн байгаа. 2021 оны үед бол албан ёсоор дуу уран бүтээл дээрээ гэрчилгээ авч байсан дуучин ховор байсан. Одоо л хүмүүс өөрийн уран бүтээлийг оюуны өмчид бүртгүүлээд гэрчилгээ авах ёстой юм байна гэсэн ойлголтыг одоо л авч байгаа. Бид нар 2021 онд хэрэгжүүлээд явж, буцаад хуучны дууг сэргээж байхад дуу ийм үнэ цэнтэй гэдгийг ойлгоод зүгээр харамссаныхаа төлөө ноцтой төөрөгдөл үүсэж гэж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ гэрээг хүчин төгөлдөр болгох хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй байна ... гэв.
4. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 21/01 дугаартай Зохиогчийн эрх шилжүүлэх гэрээ болон үйлчлүүлэгчийн боловсруулсан баримт бичгийг гэрчилсэн тэмдэглэл, иргэний үнэмлэхний хуулбар, Лицензийн эрх ашиглуулах, лицензийн эрх ашигласны төлбөр барагдуулах гэрээг баримтыг ирүүлсэн.
5. Хариуцагч тал нотлох баримтаар: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбар, Оюуны өмчийн газар Зохиогчийн эрхийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 21/01 дугаартай Зохиогчийн эрх шилжүүлэх гэрээ зэргийг баримтаар ирүүлсэн.
6. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн гишүүн Оюуны өмчийн үнэлгээчнийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийх ажиллагааг тус тус хийж гүйцэтгэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Энхбаяр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь хариуцагч *******д холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... төөрөгдсөн гэж байгаагаа батлахын тулд шинжээчийн гаргаж байгаа дүгнэлт байгаа. Байнга хэрэглэж ашиглагддаг бүтээл байгаа. Тэр бүтээлийг 1,000,000 төгрөгөөр авч байгаа нь шударга бус зүйл байгаа. Манай тал зөвшөөрсөн гэж хэлээд байна. Тэгэхэд нэг дууг нэг хүнд ганцхан жил ашиглуулахад 30,000,000 төгрөгийг олж байна гэж байгаа нь өөрөө ноцтой төөрөгдлийг батлах нэг үндэслэл байгаа. Ийм үнэтэй байх зүйлээ 1,000,000 төгрөгөөр тооцож өгөөд байгаа нь өөрөө төөрөгдсөн гэсэн үг ... гэж тайлбарласан,
хариуцагч ******* татгалзлын үндэслэлээ: ... өөрөө нэг дуугаа 1,000,000 төгрөгөөр үнэлж байна, 10 дуугаа 10,000,000 төгрөгөөр үнэлж байна гээд өөрөө үнийн дүнгээ тохиролцоод илэрхийлээд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Одоо болохоор энэ гэрээ хийсэндээ харамсаж байна. Энэ бол төөрөгдөл байсан гэж байгаа нь шударга биш байна ... гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Г.Энхбаяр, хариуцагч ******* нар нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 21/01 дугаартай Зохиогчийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан байна.
4.2. Энэхүү гэрээгээр Г.Энхбаяр нь , , , , ,, , , , гэсэн уран бүтээлүүдийн зохиогчийн эрхийг хариуцагч *******д шилжүүлэх, ******* нь зохиогчийн нэг уран бүтээлийн эрхийг 1,000,000 төгрөгөөр үнэлж, нийт 10 уран бүтээлийн төлбөрт 10,000,000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохирсон байна.
4.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Энхбаяр нь нэр бүхий 10 дууны хувьд зохиогчийн онцгой эрхийг эдлэх бөгөөд хариуцагч *******д энэхүү 10 дууны зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхүүдийг, тухай уран бүтээлийг хуулбарлах, нийтлэх, нийтэд түгээх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх, түрээсээр ашиглуулах зэрэг эрхийг шилжүүлэхээр гэрээндээ заажээ.
5. Талууд Зохиогчийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан эсэх, гэрээний төлбөрт 10,000,000 төгрөг өгсөн эсэх, тухайн уран бүтээлүүдийн аяыг нэхэмжлэгч зохиосон эсэх талаар маргаагүй.
5.1. Харин нэхэмжлэгч Г.Энхбаяр нь Зохиогчийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулах хүсэл зориг байгаагүй, зөвхөн Total music дэлгүүрийн маркетингийн үйл ажиллагаанд ашиглуулах зорилгоор гэрээ байгуулсан, гэрээ байгуулахдаа төөрөгдсөн байсан гэж, хариуцагч ******* нь харилцан тохиролцож гэрээ байгуулсан, өөрөө зөвшөөрч нотариат дээр очиж гарын үсэг зурсан, төөрөгдсөн зүйл байхгүй гэж маргасан.
6. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Зохиогч хүсвэл өөрийн бүтээл, түүнтэй холбоотой бүтээл ашиглах онцгой эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад сайн дурын үндсэн дээр бүртгүүлж болно гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бүрэн буюу хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж болно гэж заасан.
7. Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь , , , , ,, , , , гэсэн дуундуудын аяыг зохиосон зохиогч бөгөөд эдгээр уран бүтээлүүдийн хувьд зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг эдэлдэг байсан.
8. Улмаар нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 21/01 дугаартай Зохиогчийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулан маргаан бүхий 10 уран бүтээлийнхээ онцгой эрхийг хариуцагчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
9. Тодруулбал Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/12 дугаартай тушаалаар , , , ,, , , , гэсэн дуунуудын, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/23 дугаартай тушааалаар дууны эрх эзэмшигчээр О.Энх-Эрдэнийг бүртгэж, Зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна.
10. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн гишүүн Оюуны өмчийн үнэлгээчний 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №2025/001 дугаартай Шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлангаар маргаан бүхий 10 дууны зах зээлийн үнэ цэнийг 87,730,061 төгрөгөөр үнэлсэн.
11. Нэхэмжлэгч Г.Энхбаярыг хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрч хийсэн, хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, хэлцлийн гол үндэслэл болон шинжийн талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч Г.Энхбаяр нь ******* дэлгүүрийн маркетингийн үйл ажиллагаанд ашиглуулах зорилготой гэрээ байгуулсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, түүнийг хэлцэл хийх гол үндэслэл болсон нэр бүхий 10 дууны онцгой эрхийг шилжүүлэх талаар төөрөгдсөн, ноцтой төөрөгдөж хэлцэл хийсэн гэх үндэслэлгүй байна.
12. Түүнчлэн Зохиогчийн эрх шилжүүлэх гэрээ-гээр 10 дууны онцгой эрхийг 10,000,000 төгрөгөөр шилжүүлснийг шинжээчийн дүгнэлтэд 10 дууны зах зээлийн үнэ цэнийг 87,730,061 төгрөг байхаар заасан байна гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд ******* дэлгүүрийн маркетингийн үйл ажиллагаатай холбоотой уг дуунуудыг ашиглана гэсэн утга илэрхийлэгдээгүй байна.
13. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан.
13.1. Нэхэмжлэгч Г.Энхбаяр, хариуцагч ******* нар нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч Г.Энхбаяр нь энэхүү гэрээг байгуулахдаа төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
13.2. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын орчим маргаан бүхий 10 дууны зохиогчийн онцгой эрх О.Энх-Эрдэний нэр дээр шилжсэн талаар мэдсэн гэдгээ тайлбарласан.
13.3. Гэвч нэхэмжлэгч нь гэрээ байгуулахдаа төөрөгдсөн талаараа *******д нэн даруй мэдэгдсэн эсхүл эрх бүхий байгууллагад энэ талаараа хандсан гэх баримт хэрэгт авагдаагүй.
14. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Энхбаяр нь өөрийн зохиосон 10 дууныхаа онгой бүрэн эрхийг 10,000,000 төгрөгөөр *******д шилжүүлэхээр гэрээ, хэлцэл байгуулан, гэрээний гол нөхцлийг хүлээн зөвшөөрч, агуулга үр дүнг тооцож, гарын үсэг зурж, нотариатаар батлуулан гэрээгээ байгуулсан байх тул энэхүү талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.
15. Иймд нэхэмжлэгч Г.Энхбаярын хариуцагч *******д холбогдуулан гаргасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
16. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй гэж тус тус зааснаар Г.Энхбаярын нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлэцэх хугацаа хамаарахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн болно.
17. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар хариуцагч *******д холбогдох хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Г.Энхбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг улсын төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ