Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 16

 

 

       2025     04        22                                            2025/ДШМ/16

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Энхтулга, яллагдагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ЗШ/165 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2536000000003 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03ы өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн 1993 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологи байгаль хамгаалагч мэргэжилтэй, ам бүл-4, 3 хүүхдийн хамт амьдардаг. Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* 18-2а *******од оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* ******* *******,

2.Яллагдагч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* 18-2а *******од өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч тай маргалдаж, хохирогчийн цээжин тус газарт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, уушгины уналт, цээжний хөндийд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас яллагдагч Ш.Сэлэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

4.1 Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, яллагдагч ******* ******* ******* *******д холбогдох 2536000000003 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж,

4.2 Хэрэг прокурор очтол яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

4.3 2536000000003 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг хутгыг хэргийн хамт хүргүүлж,

4.4 Энэхүү шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын тухайд: “Яллагдагч *******, хохирогч нар урьдын таарамжгүй харилцаа, хүүхдийн тэтгэмжийн асуудлаас болж хоорондоо маргалдах явцад яллагдагч хохирогчийг хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан "энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн" буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан байхад прокурор ял нэмж сонсгоогүй, энэхүү шинжийг орхигдуулж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болжээ...” гэх заалтыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч ын “...*******этэй би 2014 оноос айл болж амьдраад 2024 оны 05 дугаар сард шүүхээр орж салсан. Шүүхээс 3 хүүхдийг *******эд үлдээсэн. Манай охин айгаад байна. Ээж 2 эрэгтэй хүнтэй архи уугаад байна гэж дуудсан. *******э ирж байхаар нь би гараад явсан. Араас ярьсан. Тэгээд би буцаж очих үед *******э, 2 архи уусан сууж байсан. Би явлаа гээд гэрийн үүд хэсэг чиглээд алхсан. Гэрийн үүд хэсэг дээр ирж байхад араас татсан чинь араас нь ******* миний цээж хэсэгт хутгалсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-15 дугаар хуудас), Гэрч ийн “... ирээд явсан байсан. буцаад хүрээд ирсэн. явлаа гээд алхахаар нь би араас очоод байж байгаач хөгшөөн жаахан юм яримаар байна гэж хэлсэн чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27 дугаар хуудас), болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд хохирогч нь шүүгдэгчээс гэр бүлээ цуцлуулсан, хамт амьдарч байгаагүй болох нь тогтоогдсон. Гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд үйлдэгдсэн гэж дүгнэх нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэнэ. Шүүх аливаа гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчилж байгаа тохиолдолд гэм буруутай этгээдийн үйлдэл нь тухайн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байгаа эсэхэд хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан бодитой хууль зүйн дүгнэлт хийх нь чухал юм. Уг гэмт хэргийн тухайд “хохирогчийн бага насны охин хохирогч руу утсаар залгаж ээж хоёр эрэгтэй хүнтэй архи уугаад байна. Би айгаад байна” гэж ярьсны улмаас хохирогч шүүгдэгчийн гэрт очсон. Шүүгдэгч тухайн үед хүүхдийн тэтгэмжийн мөнгөний асуудал, түүнээс үүссэн ахуйн шинжтэй маргааны улмаас маргалдаж хохирогчийн биед халдсан гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа.

Иймээс шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэж ял нэмж сонгох үндэслэлгүй байна.

Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын тухайд: Шүүх бага насны хүүхэд болох , , нарыг яллагдагч Ш.Сэлэнгийн асрамжид үлдээсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байтал дээрх хуульд заасны дагуу тэдэнд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгож ирүүлээгүй нь үндэслэлгүй байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн зүгээс шүүгдэгч *******эгийн асрамжид байгаа түүний хүүхдүүд болон , , нарын асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоолгохоор 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад 49-В/06 дугаартай албан бичгийг хүргүүлсэн боловч албан бичгийн хариуг эрх бүхий байгууллагаас ирүүлээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д “шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан. Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн хуралдаанаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй байна.

Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтын тухайд: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутганд үзлэг хийх гэсэн заалт нь мөн үндэслэлгүй байна.

Учир нь мөрдөгч 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийх явцдаа гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх хутганд үзлэг хийж, “...цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн бариултай хутгыг “1” тоогоор тэмдэглэж, бариул хэсгийн өндөр нь 1,5 см, ажлын хэсэг нь 13 см, хутганы нийт урт 25,5 см урттай хутгыг” хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хураан авч, хэргийн газрын үзлэгийг тэмдэглэлд тусгаж, гэрэл зургаар бэхжүүлсэн. /хх-ийн 4 дүгээр хуудас/ Түүнчлэн хэргийн газраас хураан авсан эд мөрийн баримт болох хутганаас гарын хээ илрүүлэх зорилгоор шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлж, тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 02 дугаартай дүгнэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан байна.

Иймд Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/165 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Яллагдагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн нотлоогүй гэж үзэж байна. Яагаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж дээр гомдол гаргаагүй вэ гэвэл мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан тохиолдолд тодорхой ажиллагаанууд хийгдэх ёстой. Тухайн үед нь би хүсэлт, гомдлоо гаргаад шалгуулах боломж байна гэдэг үндэслэлээр гомдол гараагүй юм.  *******, нар нь албан ёсоор салсан гэр бүл. Гэтэл *******, нарыг гэр бүлийн хамааралтай хүн гэж үзэх хууль зүйн үндэслэл байгаа юм уу гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна.  Анхан шатны шүүхийн шийдвэрээр бага насны 3 хүүхдийг ээж Ш.Сэлэнгийн асрамжид үлдээсэн байдаг. Гэтэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад хүүхдүүдийн асрамжийг Засаг даргын захирамжаар архины хамааралтай архи уудаг аав ыг тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хүүхдүүдийн аав, ээж нь хоёулаа архины хамааралтай хүмүүс. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдүүдийг хүүхдийн байгууллагаас авга эмээ, өвөөд нь өгөх гээд очих үед өвөө, эмээ хоёр нь авахаас татгалзсан байдаг юм.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох үед прокурорын зүгээс өнөөдрийн шүүх хуралдаан дээр авч ирж байгаа 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/135 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын захирамж хэрэгт ирээгүй. Хүүхдүүд хэний асрамжид байгаа нь ойлгомжгүй байсан. Анхан шатны шүүх хуралдаанд ******* нь хүүхдүүдээ бодож байна, цаашид хамтран амьдрах байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүхээс захирамж гаргахдаа *******, нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байсан учраас ялыг хүндрүүлж сонсго гэдэг байдлаар хэргийг прокурорт буцаасан байдаг. *******, нар нь хамтран амьдарч байсан талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож байж хэргийн зүйлчлэлийг нэмж оруулж ирэх эсэх асуудал шийдэгдэнэ. Хэрэгт эд мөрийн баримтаар хутга авагдсан байдаг. Уг хутгийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Сэлэнгийн гэрт нь очиж үзлэг хийж байгаад нэг хутга авч ирчхээд уг хутгийг ыг хутгалсан хутга мөн байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хэргийг прокурорт буцаан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байж уг хэргийн бодит байдал бүрэн дүүрэн тогтоогдоно гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

2. Ховд аймгийн Прокурорын газраас яллагдагч  Ш. Сэлэнгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* 18-2а *******од өөрийн гэртээ архи согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдарч байсан тай маргалдаж, “stainless steel” гэх бичиглэлтэй 25,5x9 см урт хэмжээтэй хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний цээжин тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, уушгины уналт, цээжний хөндийн цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд  шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч *******д холбогдох хэргийг хэлэлцээд   яллагдагч  нь хохирогчтой  урьдын  таарамжгүй харилцаа, хүүхдийн тэтгэмжийн асуудлаас болж хоорондоо маргалдах явцад хохирогчийг хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан байхад прокурор ял нэмж сонсгоогүй, яллагдагч Ш.Сэлэнгийн асрамжид байгаа бага насны хүүхэд , , нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг  Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйл, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.10 дэх хэсэгт зааснаар тогтоолгоогүй, эд мөрийн баримтад үзлэг хийгээгүй /хутга/ зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

4. Прокурор эсэргүүцэлдээ: “...шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэж ял нэмж сонсгох үндэслэлгүй, *******эгийн асрамжид байгаа түүний хүүхдүүд , , нарын асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоолгохоор 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад 49-В/06 дугаартай албан бичгийг хүргүүлсэн боловч албан бичгийн хариуг эрх бүхий байгууллагаас ирүүлээгүй, эд мөрийн баримт болох хутганаас гарын хээ илрүүлэх зорилгоор шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлж, тогтоолын дагуу шинжээч Н.Еламаны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 02 дугаартай дүгнэлт  гаргасан нь  хэрэгт авагдсан байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив...” гэжээ. 

4.1.Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т ."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.” гэж тус тус тодорхойлон заажээ.

 Яллагдагч *******, хохирогч  нар 2014 оноос 2024 оны 5 дугаар сар хүртэл эхнэр, нөхөр буюу гэр бүлийн гишүүд байсан бөгөөд   Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхий 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2024/00205 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байна.

Гэрлэлтээ цуцлуулсан дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш 6 сарын  дараа яллагдагч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдны таарамжгүй харилцааны улмаас хохирогч  ын эрүүл мэндэд халдсан үйл явдал болсон байна. Яллагдагч *******, хохирогч  нар нь хэдийгээр гэрлэлтээ цуцлуусан боловч дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байна.

4.2 Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” гэж  хуульчилсан.

  *******, нар нь  хэдийгээр гэрлэлтээ цуцлуулсан боловч гэрлэлтээ цуцлуулснаас хойш  хүүхдийн тэтгэмжийн асуудлын талаар  хоорондоо маргаатай байсан, тухайн үйл явдал болох өдөр мөн хүүхдийн тэтгэмжийн талаар маргалдах явцдаа  яллагдагч *******  зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж,  хохирогч ын бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байна.

Яллагдагч ******* нь Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд бөгөөд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн болох хохирогч  ын  эрүүл мэндийн халдашгүй байдал, бие махбодод халдсан байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч ******* нь гэрлэлтээ цуцлуулснаас хойш  6 сарын дараа хүүхдийн тэтгэмжийн асуудлын талаар хохирогчтой маргалдах явцдаа зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж бие махбодын хүчирхийлэл үйлдсэн байна.

  4.3.Анхан шатны шүүх яллагдагч Ш.Сэлэнгийн хохирогч ыг хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх  хүндрүүлэх шинжийг агуулсан гэж дүгнэсэн үндэслэлтэй  байна.  

5. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2024/00205 дугаар шийдвэрээр , , нарын  эх  Ш.Сэлэнгийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна.

  5.1.Ховд аймгийн мөрдөн байцаах тасгийн  даргаас  *******эгийн асрамжид байгаа түүний хүүхдүүд , , нарын асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоолгохоор 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад 49-В/06 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/135 дугаар захирамжаар бага насны хүүхдүүд , , нарын асран хамгаалагч харгалзан дэмжигчээр эцэг Алтанцөгцийн Пүрэвгалыг тогтоосон  байна.

5.2. Мөрдөгч 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “хэрэг учралын газар”-т үзлэг хийх явцдаа  “...зүүн талын орны урд талд цус мэт хүрэн өнгийн  зүйлээр бохирлогдсон хар өнгийн бариултай хутгыг “1” тоогоор тэмдэглэж бариул хэсэг нь 1.5 см, ажлын хэсэг нь 15 см, хутганы нийт  урт нь 25,5 см урттай хутгыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хураан авч гэрэл зургаар бэхжүүлж хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан талаар хэргийн газрын үзлэгт тусгажээ. Мөн мөрдөгч нь хэргийн газраас хураан авсан эд мөрийн баримт болох хутганаас гарын хээ илрүүлэх зорилгоор шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлсэн байх бөгөөд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт хэрэгт авагдсан байна.

 Иймд бага насны хүүхдүүд , , нарын асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоолгох, эд мөрийн баримтад үзлэг хийх /хутга/ зэрэг ажиллагааг мөрдөн шалгах шаардлагагүй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх  үндэслэлээр анхан шатны шүүхийн хэргийг  прокурорт буцаасан  үндэслэлийн  зарим хэсгийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 2025/ШЗ/165 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                   М.НЯМБАЯР

 

                                                 ШҮҮГЧ                                                   Ж.ОТГОНХИШИГ

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Н.ТУЯА