| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/06805/И |
| Дугаар | 192/ШШ2025/08793 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/08793
*******0*******5 10 30 19*******/ШШ*******0*******5/08*******93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, Бага тойруу, *******-******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******86*******905/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *******-р хороо, *******-р гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт ийн /РД:ФА9**************0**************0/,
Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөр барагдуулах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 149,*******00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд *******0*******5 оны 0*******-р сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагчийн өмгөөлөгч З., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.ад холбогдуулан төлбөр барагдуулах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 149,*******00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Хариуцагч Э. нь манай компанийн ажиллуулдаг барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэгчээр ажиллаж байсан ба *******0************** оноос эхлэн байгууллагын мөнгийг бусдад зээлдүүлсэн мэтээр баримт үйлдэн манай байгууллагын мөнгөн хөрөнгөөс **************5,000,000 төгрөгийг хувьдаа авч завшсан байсан.
Дээрх үйлдлийг *******0*******4 оны 0*******-р сард мэдсэн ба дээрх хохирлыг Э. нь төлж барагдуулахаа илэрхийлсэн. Тухайн төлбөрийг төлөхгүй тохиолдолд өмнөөс нь төлж барагдуулна гэж түүний эцэг, эх нь батлан даасан байдаг. Манай байгууллагын зүгээс тухайн ажилтнаа гэмт хэрэг үйлдэж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших үйлдэлд оногдуулах ял шийтгэл хүлээлгэхээс зайлсхийж, тохиролцсоны дагуу *******0*******5 оны 0*******-р сарын *******-ны өдөр хүртэл манай байгууллагад 33 удаагийн төлөлтөөр *******5,000,000 төгрөг төлсөн байх хуваарьтай байсан.
Гэтэл тэрээр 65,000,000 төгрөг төлсөн бөгөөд төлбөр төлөх хувиараа зөрчиж гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд төлбөр барагдуулах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 149,*******00,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
*******.Хариуцагч Э. нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан. Үүнд: Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн төлбөрт **************5,000,000 төгрөг нэхэмжилснээс 60,000,000 төгрөгийг төлж, *******14,000,000 төгрөгийг үлдсэн. Ингээд *******14,000,000 төгрөг үлдсэнээс 65,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 149,*******00,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагчийн зүгээс шинээр гаргаж өгсөн баримтаар 301,000,000 төгрөг төлсөн гэдэг харагддаг. Ийм учраас **************5,000,000 төгрөгийг бүрэн төлж гэж үзэж байгаа учир 149,*******00,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Хариуцагчийн зүгээс яагаад хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэхээр анх уг асуудал үүсээд тооцоо нийлэхэд Э.ыг дарамталж өргөдөл маягтай зүйлийг гурав, дөрвүүлээ сууж байгаад бичүүлсэн гэх асуудлыг хариуцагч тайлбарладаг. Ингээд нэхэмжлэгчийн дарамтад ороод яалт ч үгүй бичиж өгсөн гэдэг. Тухайн өргөдлийг нэхэмжлэгч талаас хэлцэл гэж тайлбарлаж байна. Гэтэл хариуцагчийн зүгээс тухайн баримтыг хэлцэл гэж үзэхгүй байгаад нэг талын дарамтад орж бичсэн өргөдөл. Үнэхээр хүү тохирсон гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн *******8******* дугаар зүйлийн *******8*******.3-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн ******* ХХК-аас хүсэлт өгсний дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос хариу албан бичигт ******* ХХК нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүртгэл, зөвшөөрөлгүй гэх агуулга бүхий хариу ирсэн байдаг. Дээрх үндэслэлээр хүүгийн төлбөрийг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хүүгийн төлбөр шаардах эрхгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа хэлцэл гэх баримт нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангахгүй байх бөгөөд дарамтад орж тухайн баримтыг бичсэн. Хариуцагчийн хувьд үндсэн төлбөр болох **************5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Уг төлбөрөөс 301,000,000 төгрөгийг төлсөн ба илүү төлөлт хийсэн гэж үзэж байна. Иймд хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх байр суурьтай байна гэжээ.
3.Зохигчийн хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтууд,
-нэхэмжлэгчээс: /хх-1-*******/ нэхэмжлэл, /хх-3/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-4-5/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-6-8/ гар бичмэл, /хх-9-*******/ Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, /хх-14-84/ Барьцаат зээлийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-хариуцагчаас: /хх-86/ Э.аас Д.Нямгомбод олгосон итгэмжлэл, /хх-100/ Э.аас М.д олгосон итгэмжлэл, /хх-**************-1*******/ хууль зүйн туслалцаа авах гэрээ, /хх-*******4/ Санхүүгийн Зохицуулах хорооны албан бичиг, /хх-*******5-*******4/ дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-шүүхийн журмаар нотлох баримт гаргуулаагүй, талууд санал, хүсэлт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
*******.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд...шүүх хуралдааны шатанд төлбөр барагдуулах гэрээг цуцлах шаардлагаасаа татгалзаж, 149,*******00,000 төгрөгийг хариуцагч Э.аас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэснийг,
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...төлбөрийг бүрэн төлсөн, хэлцэл хийхдээ дарамтлаж хүү, алданги тогтоосныг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлажээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Талуудын хооронд *******0*******4 оны 08-р сарын *******1-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Э. нь ******* ХХК-д *******14,**************0,000 төгрөгийг хуваарьт заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцсон /хх-6-8/,
4.*******.Санхүүгийн Зохицуулах хорооны *******0*******5 оны 10-р сарын *******1-ний өдрийн *******/3855 дугаар албан бичгээр ... ******* ХХК Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.*******-т тус тус заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга болон Санхүүгийн зохицуулах хороонд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй /хх-*******4/,
4.3.Э. нь *******0*******4 оны *******-р сарын **************-ны өдрөөс *******0*******5 оны 03-р сарын 01-ний өдөр хүртэл *******6 удаагийн гүйлгээгээр, нийт 301,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 50**************0*******9441 тоот данс руу шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдлоо.
5.Талууд маргааны зүйл нь төлбөр барагдуулах гэрээний төлбөрийг төлж барагдуулсан эсэх үйл баримт байна. Харин төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, хариуцагч төлбөрт 301,000,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгчийн Хаан банкны 50*******...441 тоот данс зэрэгт маргаагүй байна.
6.Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж,
-мөн хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж,
-49******* дугаар зүйлийн 49*******.1.*******-т үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр заасан.
*******.Зохигчийн хооронд *******0*******4 оны 08-р сарын *******1-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ Иргэний хуулийн 186 дугаар зүйл, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар байгуулагдсан, үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
Энэхүү *******0*******4 оны 08-р сарын *******1-ний өдрийн гэрээгээр хариуцагч Э. *******0*******4 оны 08 сарын 30-ны өдрөөс эхлэн сард 15,000,000 төгрөгийг 3 хувааж, нийт *******14,**************0,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банк 50**************0*******9441 тоот дансанд төлөхөөр, хугацаанаас өмнө мөнгөтэй болмогч хугацаанаас нь өмнө дуусгахаар тохиролцжээ. /хх-6-*******/
Мөн хариуцагч Э. нь *******0*******4 оны 08 сарын 18-ны өдрийн хүсэлтэндээ ... үлдэгдэл *******14,**************0,000 төгрөгийг *******0*******4.09.30-ний дотор төлж барагдуулна. ... зээл төлж дуустал хүү тооцогдоно гэжээ. /хх-8/
Дээрх үнэ, тооцоо, төлбөрийн үүрэг нь хариуцагч Э.ын *******0************** оны 0******* сарын 18-ны өдрөөс *******0*******4 оны 0******* сарын *******4-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр хаяг тодорхойгүй, барьцаагүй, зээл авагчийн гарын үсэггүй, 80 удаагийн шууд санаатай, үргэлжлэсэн үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирол байх ба хариуцагч өөрийн үйлдлийн гэм бурууг хүлээж дээрх утга агуулга бүхий хүсэлт бичиж, төлөхөө илэрхийлсэн байна.
Хариуцагч тал ... хэлцлийг хийхдээ дарамтласан гэж тайлбарлах боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд хохирол учирсан этгээдийн хохирол төлөх талаар тавьсан хууль ёсны шаардлагыг буруугаар тайлбарлаж байгаа нь өөрийн гэм бурууг зөвшөөрөөгүй гэж үзэх ба үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Тухайн авсан хөрөнгөөр өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр газар, үл хөдлөх эд хөрөнгө авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг няцаагаагүй, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байна.
8.Нэхэмжлэгч төлбөр барагдуулах гэрээний дүнг тооцохдоо хариуцагч Э.ын байгууллагаас завшсан мөнгөн хөрөнгө **************5,000,000 төгрөг болохыг санхүүгийн тайланд үндэслэн гаргаж, хариуцагч Э.ын *******0*******4 оны 08 сарын *******1-ний өдөр төлсөн 60,*******30,000 төгрөгийг /үлдэгдэл *******14,**************0,000 төгрөг/ мөн төлсөн 65,000,000 төгрөгийг тус тус хасч, үлдэгдэл 149,*******00,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэснийг хариуцагчийн гаргаж өгсөн хавтас хэргийн *******5-*******4 дүгээр талд авагдсан хариуцагчийн болон хамаарал бүхий этгээдийн төлсөн үнийн дүнг, он сар өдөртэй харьцуулж үзэхэд тэрээр төлбөрийг төлж барагдуулсан байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн Хаан банк 50**************0*******9441 тоот дансанд хариуцагч Э.аас *******0*******4.05.*******9-ний өдөр 1,000,000 төгрөг, *******0*******4 оны 05 сарын 01, 0*******-ны өдрүүдэд 1,0*******,000 төгрөг, мөн 15-ны өдөр *******,100,000 төгрөг, мөн 19-ны өдөр 10,000,000 төгрөг, *******0*******4 оны 06 сарын 08-ний өдөр 5,000,000 төгрөг, *******0*******4 оны 08 сарын 18-ны өдөр 4 удаагийн үйлдлээр *******00,000,000 төгрөг, *******0*******4 оны 08 сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг *******0*******4 оны 09 сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, *******0*******4.09.19-нд 5,000,000 төгрөг, *******0*******4.09.*******9-нд 5,000,000 төгрөг, *******0*******4.10.19-нд 5,000,000 төгрөг, *******0*******4.10.*******9-нд 5,000,000 төгрөг, *******0*******4.*******.09-нд 5,000,000 төгрөг, *******0*******4.1*******.*******8-нд 5,000,000 төгрөг, *******0*******5.03.01-нд 5,000,000 төгрөг, *******0*******5.01.15-нд 5,000,000 төгрөг, *******0*******5.0*******.05-нд 5,000,000 төгрөг, *******0*******5.0*******.15-нд 5,000,000 төгрөг,
-*******0*******4 оны 10 сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг /шилжүүлэгч Хулангаас/,
-Э.Эрдэнэсувдаас *******0*******4.*******.**************, *******8-ны өдөр *******,895,000 төгрөг, нийт 301.000.000 төгрөг шилжүүлсэн буюу хариуцагч завшсан **************5,000,00 төгрөгийг төлсөн байна.
Нэхэмжлэгч **************5,000,000 төгрөгт хүү тооцож нэхэмжлээгүй, Төлбөр барагдуулах гэрээнээс үзэхэд хүүгийн тооцоолол тусгагдаагүй, гэрээгээр хүү тохиролцоогүй, хүү тохиролцсон гэж үзэхэд энэ хэсэг нь Иргэний хуулийн хүү, алданги шаардах эрх, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль, Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцэхгүй байна.
Иргэний хуулийн *******36 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Э. нь төлбөр төлөх хуваарь, хүсэлтийн дагуу үүргээ биелүүлсэн байх тул ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 906,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 49******* дугаар зүйлийн 49*******.1.1-д зааснаар хариуцагч Э.ад холбогдох төлбөр барагдуулах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 149,*******00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 906,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.*******, *******9.3, *******9.4, *******9.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН