2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/08525

 

 

2025*******02*******92/ШШ2025/08525

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, *******,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг,******* дугаар хороо, Хангарьд сити-1 хотхон,*******460 байр,******* тоот хаягт оршин суух******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:******* дүүрэг,*******9 дүгээр хороо,*******8-1 байр,******* тоот хаягт оршин суух-д холбогдох,

 

21,420,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Мэндбаяр нь хариуцагч Г.Ганцэцэгт холбогдуулан1 420 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:024.03.26-ны өдөр иргэн С.Мэндбаяр миний бие өмчлөлийн019.10.31-ний өдөр иргэн Г.Ганцэцэгээс худалдаж авсан өмчлөлий******* дүүргийн2 дугаар хороо, Хилчин 9 гудамжны*******5 тоот хаят байрлах, улсын бүртгэлийн Г-2201029630 дугаарт бүртгэлтэй газрын бүртгэлийг Улсын бүртгэлийн газрын хяналтын улсын байцаагч Э.Нандинлхамын*******285 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон. Уг газрыг би Д.Ганцэцэгээс019.10.31-ий өдөр худалдан авсан бөгөөд уг дүгнэлтийг авмагцаа С.Мэндбаяр би хүлээн зөвшөөрөлгүй улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч хүлээн аваагүй, маргаан бүхий газар нь Улсын дээд шүүхээр Ганцэцэгийн өмч биш гэж шийдвэрлэгдсэн байсан газар нь Г.Ганцэцэгийн өмчлөлийн эд хөрөнгө биш гэж дүгнэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолоор тогтоогдсон байсан. Ингээд би Г.Ганцэцэг нь мэдсээр байж надад худалдаж залилан мэхэлснийг олж мэдсэн даруйдаа Сонгинохайран дүүргийн цагдаагийн*******-р хэлтэст гомдол гаргасан боловч хөөн хэлэцэх хугацаа дууссан тул хэрэг нээх боломжгүй иргэний шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн. Уг шийдвэрт гомдон прокурорт гомдол гаргасан боловч мөн ижил хариу ирүүлсэн.024.03.26-ны өдрөөс хойш Ерөнхий Прокурор, Захиргааны хэргийн шүүх гээд бүх л шатанд гомдол гаргаж явсаар өнөөдрийг хүрлээ. Иймд017.11.03-ны өдөр 5 300 000 төгрөгийг сарын хугацаатай дээрхи газрыг барьцаалан зээлж авсан юм. Тус зээлийн сарын хүүг төлж үндсэн зээлийг төлж чадахгүй явсаар019.10.31-ны өдөр надад худалдах санал тавьж би зөвшөөрөн уг зээлийн үндсэн мөнгө болох 5 300 000 төгрөгийг төлүүлэлгүйгээр хааж уг төлбөр дээр нэмж019.11.01-ний өдөр Голомт банкин дахь*******70503472 дугаар дансаас /6,000,000+6,000,000+4,000,000/*******6.000.000 төгрөгийг газрын үнэд нэмж шилжүүлж өгсөн. Иргэн Г.Ганцэцэг нь шүүхийн шийдвэрээр өмчлөх газраа хүчингүй болсныг мэдсээр байж захирааны байгууллагад өмчлөх эрх түдгэлзүүлээгүйг нь далимдуулан С.Мэндбаяр надад итгэл эвдэн хуурч мэхлэх замаар уг газрыг барьцаанд тавьж зээлийг чөлөөлүүлэн зарсан. Ийм учраас төлөөгүй хаалгасан 5 300 000 төгрөг үүн дээр019.10.31-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр өгсөн 6 000 000 төгрөг,019.11.01-ний өдөр мөнгөн шилжүүлэг хийхдээ дээр нь нэмж 6 000 000+ 4 000 000+ улсын тэмдэгтийн хураамж*******20 000 төгрөг нийлээд1 420 000 төгрөгийг иргэн Г.Ганцэцэгийн дансанд хийсэн баримттай тул1 420 000 төгрөгийг Г.Ганцэцэгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Г.Ганцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Анх017.11.03-ны өдөр 5 300 000 төгрөгийг сарын хугацаатай зээлж авсан. 5 300 000 төгрөгийг төлөлгүй******* дүүргийн2 дугаар хороо, Хилчин 9 гудамж,*******5 тоот газрыг С.Мэндбаярт худалдсан гэх боловч бичгээр худалдах худалдан авах гэрээ хийгээгүй. Харин дарамталж газрыг өмчлөх эрхийг шилжүүлэн авсан тул С.Мэндбаярын1 420 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс:025.05.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Голомт банк ХК-ийн019 оны*******1 дүгээр сарын 01-ний өдрийн төлбөрийн баримт, С.Мэндбаярын Хаан банк ХК-ийн эзэмшлийн 5025256299 тоот дансны хуулга,019.10.31-ний өдрийн458 дугаартай******* дүүргийн тойргийн нотариатч Х.Хосжаргалын гэрчилсэн үүрэг дуусгавар болсон тухай гэрээ,017.11.03-ны өдрийн зээлийн гэрээ,017.11.03-ны өдрийн барьцааны гэрээ,******* дүүргийн Прокурорын газрын024.12.25-ны өдрийн 08 дугаартай гомдлын хариу өгөх тухай хариу мэдэгдэх хуудас,******* дүүргийн Прокурорын газрын024.12.05-ны өдрийн 9202 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын024.03.26-ны өдрийн*******285 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын024.03.27-ны өдрийн 6/3919 дугаартай хариу өгөх тухай албан бичиг,*******8630310419180 нэгж талбарын дугаартай 577 метр квадрат талбайтай******* дүүрэг,2 дугаар хороо, Хилчин 9 гудамж,*******5 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн тогтоол, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын024.05.08-ны өдрийн*******/6184 дугаартай хариу өгөх тухай албан бичиг, зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 3-18, 43-47 тал/

 

4. Хариуцагчаас ямар нэгэн бичгийн нотлох баримт ирүүлээгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч С.Мэндбаяр нь хариуцагч Г.Ганцэцэгт холбогдуулан1,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,019.10.31-ний өдөр хариуцагч Г.Ганцэцэгээс улсын бүртгэлийн Г-2201029630 дугаарт бүртгэлтэй,******* дүүргийн2 дугаар хороо, Хилчин 9 гудамжны*******5 тоот хаягт байрлалтай газрыг худалдан авсан. Газрын төлбөрт өмнө нь Г.Ганцэцэгт зээлдүүлсэн 5 300 000 төгрөгийн үүргийг дуусгавар болгож, үүн дээр нэмээд*******6 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Гэтэл миний гзар өмчлөх эрхийг эрх бүхий захиргааны байгууллагаас хүчингүй болгосон бөгөөд Г.Ганцэцэг нь маргаан бүхий газрыг өмчлөх эрхгүй этгээд болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул газрын төлбөрт төлсөн1 300 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн*******20 000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Г.Ганцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд нэхэмжлэгч С.Мэндбаяртай зээлийн гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэчээс зээлдсэн 5 300 000 төгрөгөө төлж чадахгүй байсан тул намайг дарамталж бичгээр гэрээ хэлцэл байгуулалгүйгээр миний газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1019.11.01-ний өдөр С.Мэндбаярын эзэмшлийн Голомт банк ХК-ийн*******705034762 тоот данснаас Г.Ганцэцэгийн эзэмшлийн Хаан банк ХК-ийн 5006066719 тоот данс руу 6 000 000 төгрөгийг газар худалдан авсан үнэ гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. /хх 4 тал/

 

4.2019.11.01-ний өдөр С.Мэндбаярын эзэмшлийн Голомт банк ХК-ийн*******705034762 тоот данснаас Г.Ганцэцэгийн эзэмшлийн Хаан банк ХК-ийн 5006066719 тоот данс руу 4 000 000 төгрөгийг зээлдүүлэваас гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. / хх 5 тал/

 

4.3019.11.01-ний өдөр С.Мэндбаярын эзэмшлийн Голомт банк ХК-ийн*******705034762 тоот данснаас Г.Ганцэцэгийн эзэмшлийн Хаан банк ХК-ийн 5006066719 тоот данс руу 6 000 000 төгрөгийг зээлдүүлэваас гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. / хх 6 тал/

 

4.4017.11.03-ны өдөр С.Мэндбаярын эзэмшлийн Хаан банк ХК-ийн 5025256299 тоот данснаас Г.Ганцэцэгийн эзэмшлийн Хаан банк ХК-ийн 5006066719 тоот данс руу 4 000 000 төгрөгийг зээл гэх утгатайгаар шилжүүлсэн. / хх 7 тал/

 

4.5 Талууд017.11.03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 300 000 төгрөгийн зээлийг сарын*******0 хувийн хүүтэй, сарын хугацаатай, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцлийг тус тус тохиролцож, талууд гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх*******0 тал/

 

4.6 Талууд017.11.03-ны өдөр барьцааны гэрээ байгуулж,******* дүүрэг,2 дугаар хороо, Хилчин*******8-44 гудамж, 7 тоот байрлах үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулахаар тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /1хх*******1 тал/,

 

4.7 Талууд019.10.31-ний өдрийн458 дугаартай017.11.03-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээний үүрэг дуусгавар болгох тухай гэрээ байгуулж,******* дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн. / хх 8 тал/

 

4.8******* дүүргийн Прокурорын газраас024.12.25-ны өдрийн 08 дугаартай албан бичгээр Г.Ганцэцэгтэй019 оны*******0 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж, газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан үеэс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. /хх*******2 тал/

 

4.9******* дүүргийн Прокурорын газар024.12.05-ны өдрийн 9202 дугаартай тогтоолоор С.Мэндбаяраас ирүүлсэн*******9607 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. / хх*******3 тал/

 

4.10 Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагч иргэн Д.Оюунтунгалагийн гомдлыг хүлээн авч,******* дүүрэг,2 дугаар хороо, Хилчин 9 гудамж,*******5 тоот газрын эрхийн улсын бүртгэлийн Г-2201029630 дугаарын бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэл хүчингүй болгосонтой холбогдуулан өмчлөгч С.Мэндбаярт олгосон 000561936 дугаарын гэрчилгээг хүчингүйд болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаахаар дүгнэлт гаргасан. /хх*******4-16 тал/

 

4.11 Улсын бүртгэлийн Ерөнхий газрын иргэн Д.Оюунтунгалагт явуулсан албан бичигт хяналт шалгалтын ажиллагаа хийж хяналтын улсын байцаагчийн024.03.26-ны өдрийн*******285 дугаар дүгнэлтээр эрхийн улсын Г-2201029630 дугаартай бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. / хх*******7 тал/

 

4.12 Нэгж талбарын*******8630310419180, улсын бүртгэлийн Г-2201029630 дугаарт тус тус бүртгэлтэй,******* дүүргийн2 дугаар хороо, Хилчин 9 дүгээр гудамж,*******5 тоот хаягт байрлалтай, 377 мкв талбай бүхий газрын өмчлөгчөөр С.Мэндбаяр019.11.08-ны өдөр бүртгэгдсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигч тэдгээрийн хооронд байгуулсан 5 300 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг газрын төлбөрт тооцсон үйл баримтад маргаангүй, харин маргаан бүхий газрыг худалдах худалдан авах замаар өмчлөх эрхийг шилжүүлсэн үндэслэл, гэрээний үнийн дүн, гэрээ хүчин төгөлдөр бус болсонтой холбогдуулан төлвөл зохих төлбөрийн хэмжээ зэрэгт маргаантай.

 

6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь байгуулагдсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар заасан бөгөөд хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаардаг.

 

Хэргийн баримтаар нэгж талбарын*******8630310419180, улсын бүртгэлийн Г-2201029630 дугаарт тус тус бүртгэлтэй,******* дүүргийн2 дугаар хороо, Хилчин 9 дүгээр гудамж,*******5 тоот хаягт байрлалтай, 377 мкв талбай бүхий газрын өмчлөгчөөр С.Мэндбаяр019.11.08-ны өдөр бүртгэгдсэн, хяналтын улсын байцаагчийн024.03.26-ны өдрийн*******285 дугаар дүгнэлтээр эрхийн улсын Г-2201029630 дугаартай бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ ...маргаан бүхий газарт холбогдох захирамжийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4-т заасан зарчимд нийцүүлэн, эрхийн улсын бүртгэлийн Г-2201029630 дугаарын бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв....гэж дүгнээд бүртгэлийг хүчингүй болгосон зэрэг үйл баримт тогтоогдсон.

 

7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.

 

Хэргийн баримтаар, 2017.11.03-ны өдөр зохигчдын хооронд 5 300 000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан,019.10.31-ний өдөр017.11.03-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээний үүрэг дуусгавар болгохоор458 дугаар үүрэг дуусгавар болгох гэрээ байгуулагдсан,019.11.01-ний өдөр С.Мэндбаярын эзэмшлийн Голомт банк ХК-ийн*******705034762 тоот данснаас Г.Ганцэцэгийн эзэмшлийн Хаан банк ХК-ийн 5006066719 тоот данс руу 6 000 000 төгрөгийг газар худалдан авсан үнэ гэх утгтайгаар шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон.

 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр маргаан бүхий газрыг худалдан авсан боловч эрхийн доголдолтой газар худалдсан нь хожим илэрч газар эзэмших эрх хүчингүй болсон гэх шаардах эрхийн үндэслэл бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэлээр шаардах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын*******1 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хангахаар шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх*******0 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно. Учир нь: Нэхэмжлэгч газрын үнэд*******6 000 000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн татвараас зайлсхийх болон хариуцагчийн хүсэлтээр 6 000 000 төгрөг гэж гэрээний үнийг бичгээр байгуулсан гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийн тайлбар бичгийн баримтаар нотлогдоогүй, нөгөө талаас019.11.01-ний өдрийн нэхэмжлэгчээс 4 000 000 төгрөг, 6 000 000 төгрөгийг ...зээлдүүлэв гэх утгатайгаар шилжүүлсэн байгааг харгалзан үзвэл*******0 000 000 төгрөг нь талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээтэй хамааралтай болох нь эргэлзээгүй тогтоогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн*******20 000 төгрөгийг гаргуулахаар дурдсан ба тухайн төлбөр нь эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардал бөгөөд хуульд заасан хэмжээгээр хэргийн зохигчдоос татварт төлөх мөнгөн төлбөр бөгөөд хэрхэн хуваарилах журмыг хуулиар тусгайлан зохицуулсан тул нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарахгүй.

 

8. Хариуцагчийн татгалзлын тухайд:

 

Хариуцагч Г.Ганцэцэг нь газар өмчлөх эрхийг шилжүүлсэн үндэслэлийн талаар маргаж, 5 300 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүйн улмаас зээлдүүлэгч С.Мэндбаярын дарамт шахалтын улмаас газраа шилжүүлэхээс өөр аргагүй болсон гэх агуулгаар маргасан боловч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.2,******* дугаар зүйлийн*******.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тулд хариуцагчийн татгалзал бичгийн баримтаар нотлогдоогүй гэж дүгнэв.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр зохигчдолд хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.2,*******16,*******18 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн43 дугаар зүйлийн43.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Ганцэцэгээс*******1 300 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мэндбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх*******0*******20 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн урьдчилан төлсөн65 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганцэцэгээс*******95 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мэндбаярт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******19.7,*******20 дугаар зүйлийн*******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ