| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/06158/И |
| Дугаар | 192/ШШ2025/07675 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/07675
2025 09 29 192/ШШ2025/07675
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******, 205 тоот хаягт оршин суух Боролдой овогт Батхуягийн Батцэцэг (РД:ХЛ84092463)-ийн нэхэмжлэлтэй
Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******,
Гэрч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд Бүгд Найрамдах Солонгос Улс (цаашид БНСУ гэх)-ын виз гаргуулах зорилгоор тус улсын иргэн ******* гэрлэлт бүртгүүлсэн. Гэрлэлтээ бүртгүүлснээс хойш ******* уулзаагүй, хамт амьдарч байгаагүй. Тэрээр БНСУ руу түрүүлж явсан. Би БНСУ-д очиж хэл сурангаа ажил хийж байсан. БНСУ-аас 2013 онд Монгол Улсдаа ирээд нөхөр ******* танилцаж, одоог хүртэл хамт амьдарч байгаа бөгөөд ******* гэрлэлтээ бүртгүүлэх хүсэлтэй байгаа гэжээ.
Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн*******ны Засаг даргын тус хороонд ******* нь оршин суудаг тухай тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ыг гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ******* нь *******,*******,*******, 205 тоот хаягт ам бүл гурвуулаа оршин суудаг болох нь хэрэгт авагдсан*******ны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ БНСУ руу зорчиж, ажил эрхлэх зорилгоор тус улсын иргэн ******* гэрлэсэн тухай бүртгүүлсэн. БНСУ-д очоод ******* уулзаагүй, хамт амьдарч байгаагүй. Одоо хамт амьдарч байгаа нөхөр ******* гэрлэлтээ бүртгүүлэх хүсэлтэй байгаа учир гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар хандсан гэж тайлбарлаж байна.
5.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.Монгол Улсын иргэн Боролдой овогт Батхуягийн Батцэцэг, БНСУ-ын иргэн Юүн Хёнгчанг нар нь 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн. (хавтаст хэргийн 5 дахь тал)
5.2.******* нь одоо Юүн Хёнгчангтай хамт амьдардаггүй байгаа. (хавтаст хэргийн 6 дахь тал)
6.Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж заажээ.
7.Гэрчийн “...надад хэлэхэд нь болж байгаа юм уу, өөрөө мэддээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, 2013 оноос хойш ******* хамт амьдарч байгаа зэрэг үйл баримтыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн “...БНСУ-д очиж ажил хийх зорилгоор гэрлэлтээ бүртгүүлсэн...” гэх тайлбар үндэслэлтэй байна.
8.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн 0425 дугаарт 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэгдсэн БНСУ-ын иргэн Юүн Хёнгчанг болон Монгол Улсын иргэн ******* нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэлээ.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-т заасныг тус тус баримтлан улсын бүртгэлийн 0425 дугаарт 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэгдсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Юүн Хёнгчанг болон Монгол Улсын иргэн Боролдой овогт Батхуягийн Батцэцэг нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД