2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/11618

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 15

191/ШШ2025/11618

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Сүхбаатарын талбай-*, Сентрал тауэр, ** давхарт байрлах ******* ******* ХК-ийн (РД:6207618)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Булгийн **** тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (ИБД:*******, РД:ОО*******)-д холбогдох,

 

Үндсэн зээл 19,844,679 төгрөг, үндсэн хүү 2,032,930.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,524.07 төгрөг, нотариатын зардал 19,000 төгрөг, нийт 21,936,133.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан 21,936,133.42 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд;

Б.******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээл авсан боловч гэрээний үүргээ 177 хоног хэтрүүлсэн. Иймд үндсэн зээл 19,844,679 төгрөг, зээлийн хүү 2,032,930.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,524.07 төгрөг, нотариатын төлбөр 19,000 төгрөг, нийт 21,936,133.42 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Хариуцагч Б.******* шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй.

 

3.Зохигч дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, ******* ******* ХК-аас үйлчилгээ авах хүсэлт, зөвшөөрөл, хувь хүнд *******ны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, хэрэглээний зээлийн гэрээ, цахим зээлийн гэрээ, нотариатын төлбөр төлсөн баримтыг;

Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн болно.

 

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгаа болно. Үүнд;

Нэхэмжлэлийн шаардлага болох нийт 21,936,133.42 төгрөгийг 15 сарын хугацаанд тэнцүү хуваан төлөх бөгөөд 2026.01.28-ны өдрөөс эхлэн сар бүрийн 28-ны өдөх 1,462,408.8 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож байна. *******өн зохигч хэлэлцэн тохиролцож, эвлэрч байгаа тул нээхмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,936,133.42 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч, хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага болох 21,936,133.42 төгрөгийг 2026.01.28-ны өдрөөс эхлэн 15 сарын хугацаанд сар бүрийн 28-ны өдөр 1,462,408.8 төгрөг төлөхөөр тохиролцон эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2025.08.12-ны өдөр Э.*******т 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгохдоо эвлэрэх эрхийг тусгайлан олгохоос гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан дурдав.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Талууд шүүх хуралдааны явцад эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 267,631 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,936,133.42 төгрөг гаргуулах хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,936,133.42 төгрөгийг 2026.01.28-ны өдрөөс 15 сарын хугацаанд сар бүрийн 28-ны өдөр 1,462,408.8 төгрөг төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 267,631 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА