| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2436005240413 |
| Дугаар | 17 |
| Огноо | 2025-04-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 17
05 04 05/ДШМ/17
*******, *******, ******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Энхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 05 оны 0 сарын 19-ний өдрийн 05/ШЦТ/58 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 460054041 тай хэргийг 05 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1969 оны сарын 0-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, бүрэн дунд боловсролтой, малчин, Ховд аймгийн Ховд сумын ******* ******* ******* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* *******ын Норовсамбуу,
Монгол Улсын иргэн, 1969 оны сарын 17-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, ам бүл , эхнэрийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, тогооч, гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар хотын лол, 6 од оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ын Дашдаваа,
Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 1-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, ам бүл , 1 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын 0 од оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хорхон ******* Жамъянгийн Гансүх,
. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь 04 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бүлэглэж, Ховд аймгийн Жаргалант сумын 0-19 хашаанд лах гараашнаас ийн өмчлөлийн 1 боодол хулдаасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 480000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
. Ховд аймгийн прокурорын газраас дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
4.1 Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс шүүгдэгч *******ын Норовсамбуу, ын Дашдаваа нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,
4. Шүүгдэгч Хорхон ******* Жамъянгийн Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд 40 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож,
4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******эд сануулж,
4.6 Цагаатгагдсан этгээд *******, *******, шүүгдэгч ******* нар нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, цагаатгагдсан этгээд *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
4.7 Цагаатгагдсан этгээд *******, ******* нар нь хохирол учирсан гэж үзвэл нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,
4.8 Шүүгдэгч *******эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан байгууллагад гүйцэтгүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
4.9 Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалж,
4. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсон хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1, 8. гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ тэдний гэм буруугүй болох нь хэрэгт авагдсан бичгийн ямар баримтаар үгүйсгэгдэж байгаа талаар шийтгэх тогтоолд дурдаагүй.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хохирогч ийн “...Би 04 оны 08 сард эгч Цэцэгмаагийн гражинд үлдээгээд хувийн ажлаар Улаанбаатар хот явсан., ...Би 04 оны 07 сард БНХАУ-ын Ташкен боомтоос 40 метр хулдаас 1 метрийн 15 юаниар нийт 600 юаниар авсан. Манай эгч Цэцэгмаа, манай дүү Гансүх нар мэднэ өөр мэдэх хүн байхгүй..., гэсэн мэдүүлэг (хх-ийн 9--р хуудас) авагдсан.
Мөн Гэрч гийн “...04 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би 5 ны таксины зогсоол дээр байж байтал хүн ирээд таксинд явах уу гэхээр суулгаад -р сургуулийн ард талд ны булан дээр очиж 1 боодолтой хулдаас ачаад ******* бүсийн төв захын доод хаалган дээр ойролцоо зогсоод хүн нь зах руу ороод алга болчихоор нь нөгөө хүмүүс чинь яасан бэ? Би явмаар байна гэхэд үлдсэн залуу зогсож бай таксины мөнгө хангалттай өгнө гэсэн. Би хүлээж байгаад дахиж яасан бэ гэхэд та наад хулдаасаа 80.000 мянган төгрөгт худалдаж аваад яв гэхээр нь надад байгаа мөнгө нь 60.000 төгрөг байна гэхэд үлдсэн залуу нь 60.000 төгрөг болно гээд мөнгөө аваад яваад өгсөн би хулдаасыг нь аваад гэртээ авч очсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-р хуудас),
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд хавтаст хэргийн 8- хуудас зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Ямар нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг цагаатгаж байгааг нь шийтгэх тогтоолд дурдаагүй байсан. Шүүгдэгч нарыг цагаатгасан талаараа дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 зүйлийн дахь хэсгийн .5 “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн нь үндэслэл, тэдгээрийн нотлох баримтыг агуулгыг” бичнэ гэснийг зөрчсөн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна. Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 01 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн 9 тай тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-ын .-т “Шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий нөхцөл бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийхээр тусгасан. Гэтэл анхан шатны шүүх дээрх журам болон хуулийн холбогдох заалтуудыг нэг мөр хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 6.7-д заасан шаардлагыг хангаагүй байна.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 05 оны 0 сарын 19-ний өдрийн 09 цагт эхлүүлж, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нараар гэрч Д.Баяраад учирсан 60,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүх хуралдааныг цагийн хугацаатай завсарлуулж, 05 оны 0 сарын 19-ний өдрийн 1 цагаас гэм буруугийн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг “шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд дараах асуудал тус бүрийг хэлэлцэнэ” гэснийг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж заасан байхад шүүгч өөрийн санаачилгаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй байж гэм буруугийн шүүх хуралдааныг завсарлуулж, гэрч н.Баярхүүд учирсан 60,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар тэдний үйлдлийг үгүйсгэж байгаа талаараа шийтгэх тогтоолд дурдаагүй. Мөн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй байж, шүүх хуралдааныг завсарлуулж хохирол нөхөн төлүүлж байгаа нь процесс хуулийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Хэргийн үйл баримтын хувьд ******* нь таксинд үлдээд *******, ******* нар зах руу ордог. ******* нь тухайн хулдаасыг 60,000 төгрөгөөр зарж байгаа үйлдэлд анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дүгнээгүй юм.
Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 0 сарын 19-ний өдрийн 05/ШЦТ/58 тай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******, ******* нар нь 04 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бүлэглэж, Ховд аймгийн Жаргалант сумын 0-19 хашаанд лах гражнаас ийн өмчлөлийн 1 боодол хулдаасыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид 480,000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 40 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
5. Прокурор эсэргүүцэлдээ “... шүүгдэгч ******* *******, ******* нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч , гэрч гийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд дээрх нотлох баримтуудыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар үгүйсгэж, шүүгдэгч нарыг цагаатгаж байгаа талаараа анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлага хангаагүй байна. Мөн анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нараар гэрч д учирсан 60,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүх хуралдааныг цагийн хугацаатай завсарлуулсны дараа гэм буруугийн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах”-ыг зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэнэ...”, мөн “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэснийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.
5.1 Шүүгдэгч ******* нь 04 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт лах төрсөн эгч гийн хашаанд байх дотор нь ус авдаг худаг ладаг учраас хаалга нь байнга онгорхой, цоожгүй байдаг гэх гражид хадгалагдаж байсан төрсөн ах ийн эзэмшлийн 480,000 төгрөгийн үнэ бүхий 1 боодол хулдаасыг бусдад худалдаж мөнгө олох зорилгоор нууцаар авахдаа *******г дуудаж хулдаасыг өргөлцөж грашнаас гаргаж, таксины зогсоол руу уг хулдаасыг авч явсан, замдаа *******тай тааралдаж хамтдаа таксины зогсоолоос гийн машинаар захруу хүргүүлсэн, зах дээр очоод хулдаасыг зарах хүн олох зорилгоор , ******* нарыг захруу орсны дараа ******* нь хулдаасыг таксины жолооч д 60,000 төгрөгөөр худалдсан үйл баримт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.
5. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч нарыг яллах үндэслэл болгосон нотлох баримтууд болох хохирогч , гэрч , гэрч нарын мэдүүлгүүдээр” 04 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 0-19 хашаанд лах гражнаас ийн өмчлөлийн 1 боодол хулдаас алга болсон, уг хулдаасыг *******, *******, ******* нар нь гийн машинд ачиж *******гийн хамт захруу хүргүүлсэн, зах дээр очоод хулдаасыг зарах хүн хайсан, , ******* нарыг захруу орсны дараа ******* нь хулдаасыг таксины жолоочид 60,000 төгрөгөөр зарсан үйл баримт,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр “... 04 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 18::09 цагаас 18:4:19 цагийн хооронд , ******* нар хэрэг учрал болсон гэх хашаанаас хулдаасыг өргөлцөн гарч ирж байгаа, улмаар хулдаасыг хашааны урд хэсэгт түр үлдээсэн, орон сууц бүхий хэсгээс ******* гарч ирсэн. Тэгээд ******* уг хулдаасыг *******тай дамжилдан өргөлцөж, хоорондоо юм ярилцан төв замруу чиглэн явсан” дүрс бичлэг, үйл баримт тус тус тогтоогдож байх боловч шүүгдэгч *******, ******* нар нь уг хулдаасыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл, хүсэл зориг байсан эсэх, зорилгоороо нэгдсэн, бүлэглэн үйлдсэн болохыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
5. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хамтран оролцогчид хүчин чармайлтаа нэгтгэх явцад тэдний хооронд тодорхой уялдаа холбоо, үйлдэл ба зорилгын дотоод нэгдэл тогтоогддог ба энэ нь хамтран оролцогч бүр гэмт хэрэг үйлдэхэд өөр бусад хүн оролцож байгаа тухай мэдсэн, гэмт хэрэг үйлдэхэд тэдний оролцсон хэр хэмжээг баримжаалсан зэрэг байдлаар илэрч болох бөгөөд хамгийн чухал шинж нь гэмт хэрэг үйлдэхэд “нэгдэн оролцсон” байх явдал юм. Түүнчлэн гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино. Мөн тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг, энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр бөгөөд энэ тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлж, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
5.4 Түүнчлэн шүүгдэгч ******* нь гараашнаас боодолтой хулдаасыг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг *******, ******* нар нь мэдээгүй, *******ийг өөрийнхөө хулдаасыг зарах гэж байгаа гэж ойлгож гараашнаас өргөж авч гарах, таксинд хүргэх, худалдах үед хамт байлцсан, өргөлцсөн үйлдлийг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болсон байх бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
5.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гээс гэрчээр нэг удаа мэдүүлэг авсан бөгөөд тэрээр “...би тухайн хулдаасыг 60,000 төгрөгөөр худалдаж авсан, уг хулдаасыг буцаагаад хүлээлгэж өгсөн, өөрийн 60,000 төгрөгөө авмаар байна...” гэж мэдүүлсэн байх бөгөөд гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь “таксины жолоочийн мөнгийг төлмөөр байна, шүүх хуралдааныг түр завсарлуулж өгнө үү, би өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа...” гэсэн хүсэлт гаргасны дагуу даргалагчийн зүгээс уг хүсэлттэй холбогдуулан улсын яллагчийн суурийг тодруулахад шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Энхтулга нь “... мөнгийг нь төлүүлэхэд татгалзах зүйлгүй, таксины жолоочийн 60,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна...” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн, хохирлоо нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр татан оролцуулаагүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дээрх ажиллагааг явуулах хүсэлт гаргаагүй байгаа хэдий ч шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр гаргасан шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг завсарлуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4, 4.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн эсэх, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 40 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
7. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 0 сарын 19-ний өдрийн 05/ШЦТ/58 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ