| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/1076/Э |
| Дугаар | 1123 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 1123
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням, улсын яллагч Н.Гэрэлмаа, хохирогч А.Б, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт н овогт Б.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806049531263 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пегас” авто засварын газарт ажилтан А.Б маргалдан, улмаар түүний нүүрэнд цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “…2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагт очоод сэлбэг байна уу гэж асуучихаад буцаж эхнэр хүүхэдтэйгээ ирээд сэлбэгийн мөнгөө төлчихөөд сэлбэгээ авья гээд хүсэлт тавьсан чинь хөзөр тоглоод гаргаж өгөөгүй. Гаргаж өгөхгүй болохоор нь сансар явж атм–ээс мөнгө аваад эхнэр хүүхэдтэйгээ хоол идчихээд буцаж ирэхэд дэлгүүр нь хаагаад явчихсан байсан. Миний авах гэж байсан 2 сэлбэгийн 1 нь өөр сэлбэг гарчихсан байхаар нь ороод хүнийг нь хайгаад явж байхад Баньдхүү мухарын өрөөнд хөзөр тоглоод сууж байсан. Дахиад шаардлага тавьтал шаардлага хүлээж аваагүй. Би миний сэлбэг биш байна гэж хэлэхэд манай дэлүүр хаачихсан гэсэн. Тэгээд гадаа гараад утсаар ярихад манай хүмүүс хаачихсан буцаад явуулъя гэж дарга нь хэлсэн. Тэгээд хүлээгээд зогсож байтал Баньдхүү гарч ирээд маргаан үүсгээд эхлээд намайг хавирч унагаасан. Хүүхэд хүрээд ирэхээр нь би ноцолдоогүй нэг удаа зүгээр өнгөрөөсөн. 2 дахь удаагаа дахиад найзуудтайгаа гарч ирээд хэл амаар доромжилсон. Манай 5-н настай хүүхэд камерыг нь гараараа дарчихаад хажууд зогсож байсан. Тэгээд дахиад ноцолдоод өшиглөөд байхаар нь адилхан өшиглөсөн. Бариад авахаар нь адилхан цохилцсон. Ажлынх нь хүмүүс салгасан. Тэгээд уурлаад байхаар нь цагдаа дуудаад дарга руу нь утсаар яриад зогсож байсан. Би тухайн байгууллагын даргад хандаж танай ажилтан болон байгууллагад арга хэмжээ авахуулна гэж хэлсэн. Мөн арга хэмжээ авч өгнө үү гэж анх иргэн хүнийхээ хувьд цагдаад хандаж өргөдөл бичсэн. Бичсэн өргөдлийг байцаагч солигдчихлоо гээд намайг ирж мэдүүлэг өг гэж дуудсан. Тухайн үед би албан байгууллагад нь арга хэмжээ авахуулъя, мөн зав гарахгүй байсан учраас шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Гэтэл мөрдөн байцаагч одоо үзүүл гээд шүүх эмнэлэгийн бичгийг сүүлд хийж өгсөн. Би байцаагчид тухайн үед намайг цементэн дээр эхний удаа хавсарч унагаасан. Хоёр дахь удаагаа уурлаад ноцолдож байгаад хавсарч унагаасан. Хөлийн шилбэний шалбархай, тохойны шалбархайгаа 3-н долоо хоногийн дараа эдгээгүй байснаа шүүх эмнэлэгт үзүүлэ магадлагаа гаргуулж мөрдөн байцаагчид өгсөн. Би прокурорын газарт миний шүүх эмнэлэгийн магадлагаа яагаад хавсрагдахгүй байгаа юм бол гэдгийг л асуугаад байна. Миний хувьд эхнэр хүүхэдтэйгээ хамт явж байсан. Нэг удаа Бандьхүү гарч ирээд уурлахаар нь би залуу хүнд байх л асуудал гэж бодоод зүгээр өнгөрөөсөн. 2 дахь удаагаа танай дэлгүүрийн хүмүүс ирэхгүй байна, чи залгаадахаач гэж хэлсэн. Миний хувьд яллагдагчаар татагдаж байгаад гомдолтой байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б мэдүүлэхдээ: “…Шүүгдэгчийн ярьж байгаа үнэн. Энэ ахын авах гэж байсан кроп нь хагарчихсан байсан. Тэгээд өөр кроп гаргаж тавиад машин нь зүгээр асаад явсан. Тэгтэл дэлгүүр хаачихсан байхад нөгөө хагарчихсан байсан кропоо үзнэ гэж дайраад байсан. Би манай дэлгүүр 19 цаг гээд хаачихдаг түлхүүрийг нь захирал аваад явчихдаг гэж хэлсэн. Гэтэл би заавал үзмээр байна гээд байсан. Намайг хэл амаараа өдөөд байхаар нь би хавирч унгаасан. Би гомдолгүй” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4, 6/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд А.Бн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 8-9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Гн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 14/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.О гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 7087 дугаартай дүгнэлт /хх-н 17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б-н яллагдагчаар өгсөн тэмдэглэл /хх-н 35-36, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пегас” авто засварын газарт ажилтан А.Б маргалдан, улмаар түүний нүүрэнд цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Пегас” авто засварын газрын ажилтан А.Б маргалдан, улмаар түүний нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Б хохирогчоор өгсөн: "....2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 19:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр Пекас авто сэлбэгийн дэлгүүр дээр ажлаа тараад байж байтал гаднаас манай дэлгүүрээс сэлбэг авсан хүн орж ирээд миний авах гэсэн сэлбэг биш байна. Өөр сэлбэг байна гэхээр нь наад сэлбэг чинь хагарсан байна. Би энэ сэлбэгийг гаргаад тавьчихлаа гэхэд нөгөө ах тэр сэлбэгийг авна гээд надтай маргалдаад намайг мангар бацаан чинь чи одоо юу вэ гэж хэлээд миний нүүрэн тус газар 3 удаа цохисон. Тэгэхээр нь хавирч унагаагаад бид 2 салсан..." гэх мэдүүлэг /хх 8-9/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Б.Г өгсөн: "...уул нь эхлээд Баньдхүү уг хүнтэй ярилцаж байсан. Сүүлдээ үл ойлголцохоо болиод хоорондоо маргалдаж эхэлсэн. ...гараад иртэл Баньдхүү нөгөө хүнийг гараараа заамдсан. Үл таних хүн гар утастай гараараа Баньдхүүгийн толгой руу 2 удаа цохисон. Би энэ үед гүйж очоод салгаад явуулсан чинь нөгөө залуу цаашаагаа явж байгаад буцаж ирээд дахиж Б маргалдаж байгаад нэг нэгнийгээ заамдаад авсан. Заамдаж аваад дахиад толгой руу нь цохисон. Тэр үед Б хавираад нөгөө залууг газар унагаасан..." гэх мэдүүлэг /хх 14/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр С.О өгсөн: "...Би 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хийгээд байж байхад гадна талд хүүхэд зүгээр байлгаач пизда минь гэж үл таних хүн орилсон. Тэр үед би ажлаа орхиод эргээд хартал гадаа манай ажилтан Б нэг үл таних эрэгтэй хүний хөл рүү нь нэг удаа өшиглөөд нүүр рүү нь хэд хэдэн удаа хар өнгийн гар утас барьсан гараараа цохиод авсан. Тэр үед Б уг залууг хавираад газар унагаасан. Би очоод салгаад Б аваад гараш руу оруулсан.." гэх мэдүүлэг/хх 15/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 7087 дугаар,
1. А.Б биед зүүн хөмсөг болон эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой,
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх 17/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдав.