2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 192/шш2025/08726

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 29 192/ШШ2025/08726

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,,

 

Хариуцагч: *******,,,,-д нарт холбогдох,

 

орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг саадгүй гаргаж, өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

хариуцагч -ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэгч холбогдох 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Жамъян, хариуцагч Анугружин ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнэ нь хариуцагч , нарт холбогдуулан орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг саадгүй гаргаж, өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгч холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ,, 2 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлах эрхийг Улсын бүртгэлд бүртгүүлхийг шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулж өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулгах тухай, Б.Ууган-Эрдэнэ би Б.Доржхүрэлийн хамт Мөнхтүшиг гэх найзаараа дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын үед -ийн захирал тэй анх танилцаж байсан ... Эбо дайманд ХХК-ийн захирал нь бидэнд байсан harrier маркийн машиныг худалдаж авсан санал тавьсан. 2006 оны harrier машиныг 43,000,000 төгрөгөөр, 2008 оны harrier машиныг 48,000,000 төгрөгөөр, 2009 оны harrier машиныг 49,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод 7, 7 хоногийн зайтай 21 хоногийн дотор мөнгийг цувуулж өгье гэдэг байдлаар тохиролцсон. Эхний тээврийн хэрэгслийг тооцоог 43,500,000 төгрөгийг тохиролцсон хугацаанаасаа өмнө миний эзэмшлийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Хоёр дахь машины 48,000,000 төгрөгөөр 40,000,000 төгрөгийг 7 хоногийн дараа шилжүүлснийхээ дараа дахиад гаальтай тээврийн хэрэгсэл байна уу, хулдалдаж авна шүү гэсэн санал тавьсан. Тэр үед 2005 оны harrier машин гаалиар орж ирж байсан бөгөөд тэр машиныг 44,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод тээврийн хэрэгслүүдийг хувт хүмүүсийн нэр дээр итгэмжлэл болгон тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр нотариатаар гэрчлүүлж авсан бөгөөд тээврийн хэрэгслийн дүнд орж ирсэн мөнгийг компанийнхаа барьж байгаа барилга болон Баянгол дүүргийн 03 дугаар хорооны барилга болон Баянгол дүүргийн 22 дугаар хороонд баригдаж байгаа барилгуудад тус тус зарцуулж байгаа гэж хэлдэг ... нь дээрх байдлаар Б.Ууган-Эрдэнэ, Доржхүрэл бид нараас нийт 866,500,000 төгрөг үнэ бүхий 16 ширхэг тээврийн хэрэгслийг худалдан авсан бөгөөд үүнээсээ 364,570,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 15-наас 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд дансаар төлсөн байдаг. Үүнээс Б.Ууган-Эрдэнэ миний 9 тээврийн хэрэглэсэн байгаа. Энэ 9 ширхэг тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 43,500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 48,500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 24,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 24,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 51,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 12,000,000 төгрөгөөр, нийт 9 тээврийн хэрэгслийг шилжүүлж авсан бөгөөд энэ нь нийт 310,500,000 төгрөг болно. нь биднээс олон тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Ихэнх тээврийн хэрэгслийн мөнгө төлөөгүй учраас т дахин тээврийн хэрэгсэл худалдан борлуулах боломжгүй тухайгаа мэдэгдсэн. Тэгэхдээ нь үлдэгдэл тээврийн хэрэгслүүдийн төлбөрийг төлнө 2 өрөө байр өгье гээд би -тай хамтран барилга барьж байгаа. Тэр компаниас авлагатай та 2 -ийн захирал Эрхэмбаяртай уулзаад гэрээ байгуулчих, би хэлсэн байгаа яваад очоорой гэж хэлсэн. Үүний дагуу -ийн *******, Өргөө кино театрын ард байрлах оффис дээр нь очиж О.Эрхэмбаяртай уулзсан. Тухайн үед О.Эрхэмбаяр нь тэй хамтран ажилладаг. Миний хувьд т одоогийн байдлаар өглөгтэй байгаа. бол Баянгол дүүргийн 22 дугаар хороонд баригдах үйлчилгээтэй 16 давхар барилгын 101 дүгээр блокийн 07 давхарт байрлах, 56,38 м.кв талбайтай, 2 өрөө суцыг өгье орон сууц захиалгын гэрээ байгуулъя, та хоёрын авсан тооцоог барилгадаа оруулсан учраас орон сууцны төлбөр 100 хувь төлөгдсөн гээд гэрээгээ байгуулъя гээд 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 101 тоот гэрэг байгуулсан байдаг. Иймд гэрэний дагуу орон суу Бид гэрээний дагуу орон сууцандаа нүүж орохоор ярилцаад -ийн захирал О.Эрхэмбаяраас түлхүүрээ гардаж авах, өмчлөх эрхийн гэрчилгээг бидний нэр дээр гаргаж өгөөч гэхэд Эрхэмбаяр нь та нарын нэр дээр гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй болсон бид хоёрын хооронд төлбөр тооцооны маргаан гарсан гэх шалтаг хэлж дээрх орон сууцны байрнуудын өмчлөх эрхийг бидэнд шилжүүлж өгөөгүй, тиймээс бид нар шүүхэд хандсан. Иймд Баянгол дүүргийн 22 дугаар хороонд баригдах үйлчилгээтэй 16 давхар барилгын 101 дүгээр блокийн 07 давхарт байрлах, Б9 тоот 2 өрөө орон сууцыг Батжаргалын Ууган-Эрдэнийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна ... гэв.

 

3. Хариуцагч Анугружин ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... -ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. нь барилгын дотоод заслын угсралт, барилгын дотоод заслын үйл ажиллагаа явуулдаг компани. 100 хувь хувьцаа эзэмшигчээр нь О.Эрхэмбаяр ажиллагаг, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа. Нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнийг О.Эрхэмбаяр танихгүй, холбоо хамаарал байхгүй. Орон сууц захиалгын төлбөр тооцоог бол болон О.Эрхэмбаяр шилжүүлээгүй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой зохицуулалт байдаг. Орон сууц захиалгын гэрээ нь өөрөө энэ зохицуулалтад хамаарна. Уг зохицуулалтын дагуу захиалагч Б.Ууган-Эрдэнэ өөрөө -д гэрээний төлбөрийг төлснөөр орон сууц захиалгын төлбөр төлөгдсөн тооцохоор хуульчилсэн. Гэтэл Б.Ууган-Эрдэнийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага түүнд хавсаргасан баримтуудад мөнгийг болон О.Эрхэмбаярт шилжүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар өгсөн гээд байгаа автомашинуудыг -д шилжүүлж аваагүй, нэхэмжлэгч өөрөө энэ машинуудыг , О.Эрхэмбаярт шилжүүлж өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан. Өөрөөр хэлэх бол Б.Ууган-Эрдэнэ орон сууц захиалгын гэрээний төлбөрөө нөгөө тал болох -д шилжүүлээгүй, тухайн үед Эбо дайманд ХХК-ийн барьж ашиглалтад оруулах *******т байрлаг орон сууцны дотоод заслын үйл ажиллагааг гүйцэтгэж байсан. Тухайн ажлыг гүйцэтгэж байх үед Эбо дайманд ХХК-ийн захирал манай компанийн захирал О.Эрхэмбаяр руу холбогдоод энэ хүнтэй гэрээ хийгээл өгчих, мөнгийг нь би дараа төлнө гэдэг байдлаар хүсэлт тавиад, үүний дагуу бид хамтарч ажиллаж байсан учраас орон сууц захиалгын гэрэ байгуулсан. Нямхишигийн зүгээс өмнөх төлбөрийн хамт төлнө гэж тайлбарласан. Манай зүгээс тэр хүсэлтийг нь хамтарч ажиллаж байгаа гэдэг утгаараа хүлээн авч гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа Анугружин Эбо дайманд ХХК нарын хооронд орон сууц захиалгын төлбөр төлөгдөөгүй талаар тайлбарлаж хэлж байсан. Гэрээ байгуулах үед Эбо дайманд -ийн хооронд хэрэгжүүлж байгаа төслийн дотоод заслын гүйцэтгэж байгаа учраас төлбөрийг төлнө гэдэг үгэнд нь итгээд төлбөрийг 100 хувь төлөгдсөн гэж хийсэн. Гэвч орон сууц захиалгын гэрээний төлбөрт манай компанид шилжиж ирсэн нэг ч төгрөг байхгүй, нэг ч автомашин байхгүй. Иймээс орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх боломжгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан шаардлага буюу Б.Ууган-Эрдэнэ гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна ... гэв.

 

4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Эбо дайманд ХХК болон нарын гаргасан нэхэмжлэлийн хүрээнд сая хуралдаан дээр баримтуудыг гаргаж өглөө. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна ... гэв.

 

5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Хаан банкны дансны хуулга, орон сууц захиалгаар барих гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, Гаалийн ерөнхий газрын лавлагаа зэрэг баримтыг ирүүлсэн.

 

6. Хариуцагч Анугружин ХХК-иас: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбар, Анугружин ХХК болон Эбо даймонд ХХК нарын хооронд байгуулсан Барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, албан тоот зэрэг баримтыг ирүүлсэн.

 

7. Хариуцагч Эбо даймонд ХХК-иас: албан тоот, тооцооны үлдэгдлийн баталгаа, Хаан банкны шилжүүлгийн баримтуудыг ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэний нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Анугружин ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнэ нь Баянгол дүүргийн 22 дугаар хороонд баригдах үйлчилгээтэй 16 давхар барилгын 101 блокийн 7 давхарт байрлах 56,38 мкв талбайтай Б9 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг саадгүй гаргаж, өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэгч холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа ... орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, гэрээнд төлбөр бүрэн төлөгдсөн ... харин тээврийн хэрэгслүүдийг хүлээж авсан гэдэгт Эбо дайманд ХХК-ийн захирал маргадаггүй, шилжүүлж авсан нь үнэн, төлбөрийг бол хамтран ажиллаж байгаа барилгынхаа орон сууцанд хэрэглэсэн гэж хэлдэг. Бид нарын орон сууцны төлбөрийг -ийн захирал Эрхэмбаяр энэ барилгад оруулсан. Бид хоёр найзууд гээд хүлээн зөвшөөрөөд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Энэ бол дүр үзүүлэн хийсэн агуулга бол байхгүй, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан ... гэж тайлбарласан,

Хариуцагч Анугружин ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн "Орон сууц захиалгаар барих гэрээ-ний хүрээнд Б.Ууган-Эрдэнэ болон өөр бусад этгээдийн зүгээс тухайн орон сууцны төлбөрөөс 1 ч төгрөг төлөөгүй, төлбөр төлөгдөөгүй учраас орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй ... харин энэ Орон сууц захиалгаар барих гэрээ нь дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл ... гэж,

Ххариуцагч ... үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, манай компанийн зүгээс -тай хамтарч ажилладаг ... хамтарч ажилласан хугацаанд 7 тэрбум төгрөгийн ажлын хөлс яригддаг ... үүнээс Эбо дайманд ХХК-ийн зүгээс 3,5 тэрбум төгрөг олгогдсон ийм байдалтай байгаа ... гэж тус тус тайлбарлаж байна.

 

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнэ, хариуцагч Анугружин ХХК нар нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр №84 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан байна.

 

6.1. Энэхүү гэрээгээр хариуцагч Анугружин ХХК нь Баянгол дүүргийн 22 дугаар хороонд баригдах үйлчилгээтэй 16 давхар барилгын 101 блокийн 7 давхарт байрлах 56,38 мкв талбайтай Б9 тоот 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтанд оруулан, хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнэ нь гэрээнд зааснаар орон сууцны төлбөрт 157,864,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

7.1. Нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнэ, хариуцагч Анугружин ХХК нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, агуулга хэлбэрийн хувьд хуульд нийцсэн, бичгээр байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

7.2. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №84 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээний 3.1-т Энэхүү гэрээний дагуу захиалж буй орон сууцны нийт үнэ 157,864,000 төгрөг байна гэж, гэрээний 3.2-т Энэхүү гэрээний төлбөр болох 3.1-д заасан төлбөр 100 хувь төлөгдсөн болно гэж, гэрээний 2.1-т Гүйцэтгэгч нь орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулна гэж тус тус заасан.

 

7.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнэ нь гэрээнд зааснаар орон сууцны үнийг төлөх, хариуцагч Анугружин ХХК нь орон сууцыг барьж дуусган Б.Ууган-Эрдэнд хүлээлгэн өгөх үүрэгтэй байжээ.

 

8. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан.

 

8.1. Хариуцагч Анугружин ХХК нь нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнийг орон сууцны нийт үнэ болох 157,864,000 төгрөгийг төлсөн, үнэ бүрэн төлөгдсөн гэж үзээд түүнтэй Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан байна.

 

8.2. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнэ нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байна, харин хариуцагч Анугружин ХХК нь гэрээнд зааснаар орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч Анугружин ХХК-иас шаардах эрхтэй байна.

 

9. Нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнэ, хариуцагч Анугружин ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан, хариуцагч Анугружин ХХК болон хариуцагч нар Барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнэ маргаан бүхий орон сууцны үнийг -нд бүрэн төлсөн талаар талууд маргаагүй.

 

9.1. Харин хариуцагч Анугружин ХХК нь нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнийг орон сууцны үнийг өөрт нь төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч нь Б.Ууган-Эрдэний захиалсан орон сууцны төлбөрийг аваад хариуцагч Анугружин ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний төлбөрт тооцон шилжүүлсэн гэж тус тус маргасан.

 

10. Хариуцагч Анугружин ХХК болон хариуцагч нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №2022 дугаартай Барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээгээр Анугружин ХХК нь Баянгол дүүргийн Лонсин Монголиа барилгын хашаанд Twin diamond хотхоны А блокийн орон сууцны карказ угсралтын ажлыг гүйцэтгэх, нь гэрээнд заасан ажлыг хөлсийг төлөхөөр харилцан тохирсон байна.

 

10.1. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнэ нь орон сууцны төлбөрийг автомашинаар тооцож хариуцагч -нд шилжүүлсэн, нь нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэний орон сууцны төлбөрийг хариуцагч Анугружин ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөртөө шилжүүлсэн, хариуцагч Анугружин ХХК нь орон сууцны төлбөрийг бүрэн хүлээн авсан гэж гэрээндээ заасан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

11. Нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнэ 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр №84 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээний үүргийн биелэлтийг гэрээний нөгөө тал болох хариуцагч Анугружин ХХК-иас шаардах эрхтэй, хариуцагч Анугружин ХХК нь гэрээнд заасан орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.

 

12. Харин нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнэ нь хариуцагч -тай гэрээ байгуулаагүй, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүрэггүй байх тул хариуцагч -нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

13. Өөрөөр хэлбэл хариуцагч Анугружин ХХК болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой талууд маргасан эсэхээс үл хамаарч нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэний гэрээний үүргийн биелэлтийг Анугружин ХХК-иас шаардах эрхтэй, хариуцагч -иас шаардах эрхгүй байна гэж үзлээ.

 

14. Иймд нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнийг орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг саадгүй гаргаж, өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Анугружин ХХК-нд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч -нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

15. Хариуцагч нь нэхэмжлэгч холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

16. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т Дүр үзүүлэн хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж заасан.

 

16.1. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзлэлүйгээр хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийж, үүний үр дүнд талууд ямар нэгэн эрх, үүрэг, хариуцлага хүлээх хүсэл зориггүй байхыг хэлдэг.

 

16.2. Хариуцагч , нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнэ нарыг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээг хийх хүсэл зориггүй байсан, тодорхой үр дүнд хүрэх зорилго байгаагүй, мөн эрх, үүрэг, хариуцлага хүлээхээ ухамсарлаагүй байсан гэж үзэхээр байна.

16.3. Түүнчлэн хариуцагч нь Б.Ууган-Эрдэнийг орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж гэрээндээ заасныг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Харин хариуцагч нь хэлцэл хийх гол үндэслэл болсон орон сууцны үнэ төлөгдсөнийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

16.4. Тодруулбал хариуцагч нь орон сууцны төлбөрийг бүрэн хүлээн авсан, төлбөр төлөгдсөн гэж гэрээ байгуулсан боловч тодорхой хугацааны дараа -тай байгуулсан гэрээтэй холбоотой үүссэн маргаанаас шалтгаалан орон сууцны төлбөр төлөгдөөгүй гэж тайлбарлаж байгааг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэхгүй.

 

16.5. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Б.Ууган-Эрдэнэтэй Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулан, гэрээний гол нөхцлийг хүлээн зөвшөөрч, агуулга үр дүнг тооцож, гарын үсэг зурсан байх тул энэхүү талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

 

17. Иймд хариуцагч -ийн нэхэмжлэгч холбогдуулан гаргасан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

18. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

19. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 947,270 төгрөг, хариуцагч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 947,270 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас 947,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч Батжаргалын Ууган-Эрдэнийг Баянгол дүүргийн 22 дугаар хороонд баригдах үйлчилгээтэй 16 давхар барилгын 101 блокийн 7 давхарт байрлах 56,38 мкв талбайтай Б9 тоот 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг саадгүй гаргаж, өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Анугружин ХХК-нд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч -нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч -ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 947,270 төгрөг, хариуцагч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 947,270 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас 947,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ