| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/01436/И |
| Дугаар | 192/ШШ2025/08820 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 192/ШШ2025/08820
2025 0 3 92/ШШ2025/08820
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, шүүгч Ц.Оюунбилэг, шүүгч Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, Самбуугийн гудамж, *******, өөрийн байранд байрлах, ******* ******* ХХК дахь эрх хүлээн авагч,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, *******-р хэсэг, ******* ******* хотхон, -р байр, тоот хаягт оршин суух, Тугт овогт -Очирын /РД:УХ*******90929/,
Нэхэмжлэлийн шаардлага: 32*******,35,*******58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2025 оны 02-р сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагчийн өмгөөлөгч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл.
ТОДОРХОЙЛОХ нь:
.Нэхэмжлэгч ******* ******* ХХК дахь эрх хүлээн авагч нь хариуцагч Э.т холбогдуулан 32*******,35,*******58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Банкны эрх хүлээн авагч нь ******* ******* ХХК-аас 209 оны 0 дүгээр сарын 08-ны өдөр өмчлөгч бус хөрөнгийн газар бүртгэлтэй Ү*******0*******48994 гэх дугаартай бүртгэлээр тайлан хүлээн авсан. Э.тэй *******0,000 ам долларын гэрээ байгуулаад тухайн маргаан бүхий хөрөнгийг барьцаанд бүртгэж авсан, эхний ээлжид Э. нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учраас ******* ******* ХХК нь Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад 20******* оны ******* дугаар сарын 24-ний өдөр **************32 тоот шүүгчийн захирамж, *******0 000 ам доллар 5*******,000,000 төгрөг гаргуулаад, график гаргаж эвлэрсэн. Хэрэв графикаа зөрчвөл тухайн хөрөнгийг үл маргах журмаар *******ны өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. Үүнийг Э. 2 удаа зөрчсөн, ******* ******* ХХК нь тухайн хөрөнгийг ******* *******ны нэр дээр шилжүүлээд 352 000 000 төгрөгийг тухайн орон сууцаар хаасан. Зээл яагаад хаасан түүх нь үүнээс эхэлж байгаа юм. 35******* 35 058 төгрөгөөр тухайн үл хөдлөх хөрөнгийг аваад үндсэн бус хөрөнгө дээр Санхүү тайлан бүртгэлийн тухай хуульд заасны дагуу аваад ийн зээлийг хаасан. Гэтэл 209 оны ******* дүгээр сарын 08-ны өдөр *******323 тоот захирамж гараад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах Хан-Уул дүүргийн анхны шүүгчийн захирамж үндэслэл муутай гарсан гээд хүчингүй болсон. 209 оны ******* дүгээр сарын 08-ны өдөр Э. нь гомдол гаргаад барьцааны хөрөнгө дээр нэр бүхий заагдсан 4 өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх хөрөнгийг ******* ******* ХК хууль бусаар авсан гэж заргалдаад Захиргааны шүүхээр ороод Э. буюу 4 өмчлөгч нь буцаан олгох ёстой гэж шүүхийн шийдвэр гарсан. Үндсэн бус хөрөнгө гэдэг нь *******ны өмч юм, *******ны өмчийг тухайн зээлийг хаах ёстой, авлага гээд байгаа гол шалтгаан нь дотоодын дансанд бүртгэж авсан хөрөнгийн үнээр дотоодын дансанд яг энэ үнийн дүнгээр бүртгэл хийгдээд уг зээлийн оронд үл хөдлөх хөрөнгө авсан. 209 оны ******* дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0083 дугаар шүүгчийн захирамжаар уг хөрөнгийг хууль бусаар ******* ******* ХХК авсан гээд буцаан олгогдсон. Уг хөрөнгийг зараад зээл төлнө гэж байсан хөрөнгийг Э. буцаагаад авчихсан. Тэгэхээр 209 оны 0******* дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн албанаас шүүхийн шийдвэр гарсан учраас Э. буюу нэр бүхий хүмүүсийн хөрөнгийг буцааж өг гээд буцааж авсан. Зээл гэж ярих нь нэг талдаа үгүйсгэгдэж байгаа, үл хөдлөх хөрөнгөөр худалдан борлуулаад ийн зээлийг төлнө гээд авсан, тийм учраас зээл нь 0 гэж харагдаж байгаа. Нөгөө талдаа депозит данс дээр үл хөдлөх хөрөнгөө *******ны өмчлөлд бүртгэгдээд орж ирж байгаа, уг хөрөнгийг зарвал энэ хүний зээл нь төлөгдөнө. Гэтэл зарах гээд худалдан борлуулах гэж байтал эзэн нь хууль бус үйлдэл хийсэн гэж авчихаар *******0,000 ам долларын зээл болон зээлийн хүүг хэн төлөх вэ. Тэгэхээр ялтачгүй бид авлага үүсгэсэн, Авлага гэдэг нь Санхүү, тайлан бүртгэлийн хуульд заасан. 209 оны 83******* дугаар шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 205 оны 0 дугаар сарын 3-ний өдөр өмнөх шүүхийн шийдвэрээр 38*******,000,000 төгрөгийн зээл төлөх ёстой гэж гарсан. Тухайн байгаа үлдэгдлийг хаасан, 35*******,000,000 төгрөгийн үлдэгдлийг төлөх ёстой, хаах явцад 30,000,000 төгрөгийн төлөлт хийгдсэн, үүнийг нь 35*******,000,000 төгрөгөөс хасаад гэрчилгээ нь шилжсэн тул 32*******,35,000 төгрөгийг бүртгэж авлаа, уг хөрөнгийг зараад эсхүл хөрөнгөө буцааж авах эрхтэй гэж явсан. Үүнээс хойш шүүхээр явсаар байгаад хөрөнгөө буцааж авсан. Хөрөнгийн данс нь бүртгэж авсан хөрөнгө нь байхгүй болчихоор энэ нь буцаагаад авлага авах боломж бүрдсэн гэв.
2.Хариуцагч Э.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах байдлаар маргасан.
Үүнд: ******* ******* ХХК дахь *******ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Э.т холбогдуулан Зээлдэгч Э.тэй 203 оны 0******* дугаар сарын -ний өдөр байгуулсан 34 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх нэр бүхий үл хөдөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхийг хүчингүй болгож, Э., Б.Олуйхан, Б.Цэцэйхэн нарын өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэсэн байх тул өмчлөх бусад хөрөнгийн данснаас хасалт хийж, Э.ийн нэр дээр 32*******,35,*******58 төгрөгийн авлага үүсгэн бүртгэснээр, *******инд их хэмжээний гэм хорын хохирол үүссэн тул Э.ээс 32*******,35,*******58 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн 8 дугаар албан бичгээр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5..*******-д заасан ... нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа ... гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... мөн хуулийн дугаар зүйлийн .-т ...Энэ хуулийн *******5..9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, *******5.., *******5..3-*******5..8, *******5..0-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно ... гэж заасан, мөн хариуцагч Э.ээс нэхэмжлэгч ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчид гэм хорын хохирол учируулсан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хуулийн 5 дугаар зүйл 5.2.4, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.-т зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй байх тул ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Э.т холбогдох Зээлдэгч Э.тэй 203 оны 0******* дугаар сарын -ний өдөр байгуулсан 34 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх нэр бүхий үл хөдөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхийг хүчингүй болгож, Э., Б.Олуйхан, Б.Цэцэйхэн нарын өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э. нь ******* ******* ХХК-аас зээлсэн *******0,000 ам долларын зээлээ бүрэн төлсөн баримт нотолгоогоо бүрэн гаргаагүй. Зээлээ төлж дуусгасан тухайгаа баримтаар нотолж чадахгүй бол үлдэгдэл зээлээ төлж дуусгах нь зүйтэй гэв.
4.Зохигчдоос гаргаж өгсөн нотлох баримтууд,
-нэхэмжлэгчээс: /хх--3/ нэхэмжлэл, /хх-4/ ******* ******* ХХК дахь эрх хүлээн авагчаас Д., Б. нарт олгосон итгэмжлэл, /хх-5/ Монгол *******ны Ерөнхийлөгчийн 209 оны *******-р сарын 08-ны өдрийн А-9 тоот тушаал, /хх-*******/ Монгол *******ны Ерөнхийлөгчийн 2020 оны *******-р сарын 03-ны өдрийн А- тоот тушаал, /хх-/ Монгол *******ны Ерөнхийлөгчийн 2020 оны 0-р сарын 05-ны өдрийн А-394 тоот тушаал, /хх-8/ Монгол *******ны Ерөнхийлөгчийн 202 оны 0-р сарын 08-ны өдрийн А-2*******8 тоот тушаал, /хх-9/ Монгол *******ны Ерөнхийлөгчийн 20******* оны 0-р сарын 0*******-ны өдрийн А-2*******9 тоот тушаал, /хх-0, 2/ Монгол *******ны Ерөнхийлөгчийн 2024 оны 0-р сарын 5-ны өдрийн А-239 тоот тушаал, /хх-/ Монгол *******ны Ерөнхийлөгчийн 2023 оны 0-р сарын 09-ний өдрийн А-89 тоот тушаал, /хх-3/ №33 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, /хх-4-5/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 205 оны 0-р сарын 03-ны өдрийн 02/ШШ205/*******323 дугаар захирамж, /хх-*******-/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20******* оны 0*******-р сарын 24-ний өдрийн 83/ШЗ20*******/00*******5 дугаар захирамж, /хх-8-24/ 203 оны 0*******-р сарын -ний өдрийн Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, /хх-25-2*******/ Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-2/ ******* ******* ХХК дахь эрх хүлээн авагчийн 209 оны 0*******-р сарын 24-ний өдрийн А-48 дугаар тушаал, /хх-28-32/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 02-р сарын 3-ны өдрийн 28/ШШ20/05 дугаар шийдвэр, /хх-33/ Монгол *******ны Ерөнхийлөгчийн 2020 оны 09-р сарын 02-ны өдрийн А-354 тоот тушаал, /хх-34/ Монгол *******ны Ерөнхийлөгчийн 209 оны *******-р сарын 08-ны өдрийн А-9******* тоот тушаал, /хх-35/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 2-р сарын 3-ний өдрийн 83/ШЗ2025/0************** дугаар захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 0-р сарын 2-ны өдрийн 92/ШЗ2025/05*******49 дугаар захирамж, /хх-3/ Д.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-38/ Дотоодын дансны хуулга, /хх-39-42/ Зээлийн дансны хуулга, /хх-95-9/ зээлийн мэдээллийн лавлагаа, зээлийн дансны хуулга, дотоодын дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-хариуцагчаас: /хх-49-5/ хариу тайлбар, /хх-52/ Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, /хх-53-54/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 205 оны 0-р сарын 03-ны өдрийн 02/ШШ205/*******323 дугаар захирамж, /хх-55-5*******/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20******* оны 0*******-р сарын 24-ний өдрийн 83/ШЗ20*******/00*******5 дугаар захирамж, /хх-5-58/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20******* оны 0-р сарын 05-ны өдрийн 83/ШЗ20*******/*******40 дугаар захирамж, /хх-59/ 20 оны 03-р сарын -ны өдрийн №003******* дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, /хх-*******0-*******/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20 оны *******-р сарын *******-ний өдрийн 83/ШЗ20/03925 дугаар захирамж, /хх-*******2/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 209 оны 02-р сарын *******-ний өдрийн 83/ШЗ209/0*******9******* дугаар захирамж, /хх-*******3-******* Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 209 оны *******-р сарын 08-ны өдрийн 83/ШЗ209/0083******* дугаар шийдвэр, /хх-*******8-/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05-р сарын 05-ны өдрийн 83/ШЗ2020/0*******49******* дугаар захирамж, /хх-2-*******/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, /хх-84/ Шүүхийн Тусгай архивын баримтууд, /хх-9/ Э.ээс Ж.д олгосон итгэмжлэл, /хх-92/ Өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй, талууд санал, хүсэлт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Иймд хариуцагч Э.ээс 32*******,35,*******58 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэснийг,
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Э.ээс нэхэмжлэгч ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчид гэм хорын хохирол учируулсан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хуулийн 5 дугаар зүйл 5.2.4, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.-т зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй байх тул ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Э.т холбогдох Зээлдэгч Э.тэй 203 оны 0******* дугаар сарын -ний өдөр байгуулсан 34 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх нэр бүхий үл хөдөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхийг хүчингүй болгож, Э., Б.Олуйхан, Б.Цэцэйхэн нарын өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигч /Э. ******* ******* ХХК/-ийн хооронд 203 оны 0******* дугаар сарын -ний өдөр *******0,000 ам.долларын зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, зээлдэгч, бусад этгээдийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө /орон сууц/ барьцаалсан, Э. зээлийн үүргээ биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар зохигч эвлэрсэн, эвлэрлийн гэрээнд буй хөрөнгийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 20 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр бусдын эрхийг зөрчсөн, барьцааны хөрөнгийг өмчлөгчдийн зөвшөөрөлгүй авсан үндэслэлээр хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, буцаан олгохоор шийдвэрлэсэн.
- Үүний улмаас ******* барьцааны хөрөнгийг өмчлөгчид буцааж өгснөөр ******* Банкны зээл хаасан санхүүгийн бүртгэл үндэслэлгүй болж, зээлийн үлдэгдэл үлдсэн гэж ******* үзсэн, Иймд *******ны авлага дахин үүссэн гэж ******* тооцон 32******* сая орчим төгрөгийн авлага гэж санхүүгийн тай******* бүртгэсэн зэрэг үйл баримт тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй байна.
5.Талуудын маргааны зүйл нь хариуцагчийн *******0,000 ам.долларын зээл төлөгдсөн үү, эсхүл *******ны авлага хэвээр үлдсэн эсэх, ийн үүргийг өмнө нь зээлийн гэрээний маргаан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэргээр шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, дахин ижил үндэслэлээр шүүхэд маргаж болох, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, үндсэн зээлийн маргаан үргэлжилж байна уу эсхүл шинэ нөхцөл байдал, хариуцагч хөрөнгийг буцааж авсан нь *******ийг алдагдалд оруулсан, авлага үүссэн зэрэг өөр үндэслэлээр гэм хорын хохирол шаардаж буй эсэх талаар байна. Харин зохигч 203 оны Зээлийн болон барьцааны гэрээ, хүү, нэмэгдүүлсэн хүү, барьцаа хөрөнгө, Зээлийн болон барьцаа хөрөнгийг шийдвэрлэсэн 205 оны 0-р сарын 03-ны өдрийн *******23 дугаартай, 20******* оны 00*******5 дугаар бүхий Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай, 20******* оны 440 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 20 оны 3925 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 582,003,259 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлээс Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 209 оны ******* сарын 08-ны өдрийн 0082******* дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 442,890,*******40 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, 2020 оны *******49******* дугаартай үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэг маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, Гомдол хянан шийдвэрлэх тухай 209 оны, 2020 оны шүүхийн тогтоол зэрэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд, хөрөнгийн өмчлөгчийн талаар маргаагүй.
Түүнчлэн, Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан тул хариуцагчийн гэм буруу, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, хохирол зэргийг дахин нотлохгүй буюу үнэлэхгүй. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтад дахин үнэлэлт дүгнэлт хийхгүй.
*******.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.-д зааснаар зөрчлийн улмаас буюу гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл, гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсээгүй байх тул хариуцагчаас гэм хорын хохирол шаардах эрхгүй.
Зөрчлийн эрх зүйн асуудлыг Иргэний хуулийн 49 дугаар зүйлд зааснаар Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
-мөн энэ хуулийн 50 дугаар зүйлийн 50.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасан.
Бусдын эд хөрөнгө гэж хувь хүн, хуулийн этгээдийн өмчлөлд, эзэмшилд, ашиглалтад байгаа эд зүйл, мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө зэргийг хэлнэ. Хууль бус үйлдэл гэж Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, зөвшөөрөгдөөгүй, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, эрх зүйн үндэслэлгүйгээр хийсэн үйлдэл юм. Болгоомжгүй үйлдэл гэдэгт хүн өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлах ёстой атал, анхаарал болгоомжгүй, хайнга, хайхрамжгүй хандсанаас болж үүссэн үйлдлийг ойлгодог. Гэм хор, хохирол учруулах гэдэг нь тухайн эд хөрөнгийг эвдэх, устгах, гэмтээх, үр ашиггүй болгох, үнэгүйдүүлэх, эсвэл нөхөн сэргээх, сэргээж нөхөх зардал гаргахад хүргэхийг хэлнэ.
Хохирол учруулсан этгээд нь тухайн хохирлыг нөхөн төлөх (мөнгөн дүнгээр), засвар, сэргээх зардлыг хариуцах, зарим тохиолдолд эрүүгийн болон захиргааны, иргэний хариуцлага хүлээх үндэслэл болно.
Гэм хор учруулсан үйлдэл нь хуульд зааснаар үүсэх үүргийн харилцааг нөхцөлдүүлдэг бөгөөд энэ нь гэм хорын бүрэлдэхүүнийг өөртөө багтаадаг, өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус, санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсноор учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой бие даасан шаардах эрх юм.
Гэм буруугийн улмаас хүлээх хариуцлага нь хууль бус бөгөөд гэм буруутайгаар хохирол учруулсантай шалтгаант холбоотой байж бүрэлдэхүүний шинжийг хангана. Банкинд хохирол учруулах нөхцөл байдал бий болгосноос үүсэх хариуцлагад хохирол учруулах эх үүсвэрийг хууль бөгөөд гэм буруутайгаар бусаар бий болгосон байхыг шаарддаг. Зарчмын хувьд гэм хор учруулагч нь хохирлыг хууль бусаар бөгөөд гэм буруутайгаар учруулсан тохиолдолд хариуцлага хүлээнэ.
Хэрэгт авагдсан баримтуудаар Банкинд 32*******,35,*******58 төгрөгийн авлага үүссэн буюу хохирол учирсанд хариуцагчийн хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлөөгүй, хариуцагчийн хууль бус байдал тогтоогдохгүй ба санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардана. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоогдсон байх учиртай бөгөөд иймд нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол нь хариуцагч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалсан нь тогтоогдохгүй буюу гэм буруу хохирлын хооронд шалтгаан холбоо тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Э.ийн зээлийн гэрээний үүргийн улмаас *******инд авлага үүссэн гэж үзэхээр байх боловч нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгөд хариуцагчийн ямар үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалж хохирол учруулсан, түүний хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан болох нь тогтоогдохгүйн дээр хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, нэхэмжлэгчид учирсан хохирол, шалтгаант холбоотой нь баримтаар нотлогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
.Иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэгийн Э. нь ******* ******* ХХК-аас зээлсэн *******0,000 ам долларын зээлээ бүрэн төлсөн баримт нотолгоогоо бүрэн гаргаагүй. Зээлээ төлж дуусгасан тухайгаа баримтаар нотолж чадахгүй бол үлдэгдэл зээлээ төлж дуусгах нь зүйтэй гэх дүгнэлт үндэслэлтэй байх боловч бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хариуцагчийн хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул иргэдийн төлөөлөгчийн энэхүү дүгнэлтийг харгалзан үзэх боломжгүй байна.
8.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. Мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар Эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлүүд, шүүхийн шийдвэрлэсэн Зээлийн гэрээний маргаан, үндэслэлгүй хөрөнгөжсөн маргаан, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, мөн нэхэмжлэгчийн Эрх хүлээн авагчийг томилсон байдал, хавтас хэргийн 2-р талд авагдсан 209 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* ******* ХХК дахь *******ны эрх хүлээн авагчийн Өмчлөх бусад хөрөнгө хасах, авлаг үүсгэн бүртгэх тухай №А-48 тушаалын ...тэй байгуулсан ... 34 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан боловч шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож ... шийдвэрлэсэн байх тул Э.ийн нэр дээр 32*******,35,*******58 төгрөгийн авлага үүсгэж бүртгэсүгэй. ... Авлагыг төлүүлэх ажиллагаа гүйцэтгэхийг Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн /М.Мөнх-Өлзий/-д даалгасугай. гэснээс үзэхэд нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******* ******* ХХК дахь эрх хүлээн авагчийн хариуцагч Э.ээс гэм хорын хохиролд 32*******,35,*******58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.-д зааснаар хариуцагч Э.ээс гэм хорын хохиролд 32*******,35,*******58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 9.4, 9. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН
ШҮҮГЧИД Ц.ОЮУНБИЛЭГ
Д.ЭНХЦЭЦЭГ