2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/08677

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг,  дугаар хороо, Стадион оргил, Нийслэл өргөн чөлөө гудамж,  байр,  тоот хаягт оршин суух************** ийн нэхэмжлэлтэй,

 

Хамтын амьдралтай болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайнжаргал, нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Мягмарбаяр нь шүүхэд ирүүүлсэн нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Мягмарбаяр нь өөрийн хань******* 2016 онд гэр бүл болсон.,, нар төрсөн. мэндэлж, миний хань Д.Адъяасүрэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өвчнөөр нас барсан. Бид гэрлэлтийн баталгаагүй байсан. Бидний бага хүү одоо******* хоногтой нярай учраас хүүхдийн төрсний гэрчилгээг аав Д.Адъяасүрэнгээр овоглож авая гэсэн боловч, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгож ир гэсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн миний бие бага насны 3 хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж хөөцөлдөж мөн л дүүргийн холбогдох байгууллагад хандахад 3 хүүхэд аав Д.Адъяасүрэнгийн асрамжид байсан болох, хамтын амьдралтай байсан болох зэргийг тогтоолгож ир гэсэн билээ. Иймд миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Би төрсөн нялх биетэй байгаа учраас өөрийн ханийн ээж Г.Сайнжаргалд итгэмжлэл өгсөн болно гэжээ.

 2. Нэхэмжлэгчээс: 2025 оны 10 сарын 17-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 0877 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ, хүүгийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүүгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Г.Сайнжаргалын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, хүүхэд эрүүл өсөн бойжиж буй тодорхойлолт, Эрхий мэргэн цэцэрлэгийн тодорхойлолт, Улаанбаатар хот дахь Канад бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, гэрэл зураг зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-21 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 2. Нэхэмжлэгч Н.Мягмарбаяр нь талийгаач******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох, тэдний дундаас оны 06 сарын 30-ны өдөр төрсөн хүү, 2022 оны 05 сарын 23-ны өдөр төрсөн хүү, 2025 оны 10 сарын 03-ны өдөр төрсөн хүү нар талийгаач Д.Адъяасүрэнгийн асрамжид байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, эрх зүйн ач холбогдол бүхий уг үйл баримтыг тогтоолгох нь хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход ач холбогдолтой. Бага хүү нь******* хоногтой нярай учраас хүүхдийн төрсний гэрчилгээг аав Д.Адъяасүрэнгээр овоглож авъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135 .2.2, 135.2.14-т иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэх бөгөөд бусдын асрамжинд байгаа эсэхийг болон тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоохоор тус тус зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, өрхийн бүртгэлийн дэвтэр, талийгаач Д.Адъяасүрэнгийн төрсөн дүү Д.Балжинням, эцэг нарын мэдүүлэг зэрэг баримтаар нэхэмжлэгч Н.Мягмарбаяр нь талийгаач******* 2016 оны 2025.10.07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байж, тэдний дундаас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүү, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бага хүү төрсөн бөгөөд одоогийн төрсний гэрчилгээний бүртгэлийг хийлгээгүй болох нь тогтоогдож байна.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2, 135.2.14-т заасныг тус тус баримтлан 2016 оноос 2025 оны 10 дугаар сарын 07-ны өпөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч Н.Мягмардорж нь талийгаач******* хамтын амьдралтай байсныг болон тэдний дундаас төрсөн,, нар нь эцгийн асрамжид байсныг тогтоохоор шийдвэрлэв.

5. 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төосөн хүүийг одоогоор иргэний бүртгэлд бүртгүүлээгүй хэдий ч нэхэмжлэгч гэж нэрлэсэн гэх агуулгаар нэхэмжлэлдээ дурдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2, 135.2.14-т зааснаар************** нь талийгаач-тэй 2016 оноос 2025 оны 10 дугаар сарны сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг болон тэдний дундаас,, нар нь эцгийн асрамжид байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ