2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/08851

 

202 **************  *******92/ШШ202/088*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-******* аймаг, ******* сум, *******-р баг, ******* ******* хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:ДЙ790926*******/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******7-р хороо, -р байр, тоот хаягт оршин суух, овогт ийн /РД:ДЭ80080**************6/,

Хариуцагч: дүүрэг, -р хороо, -р хороолол, -р байр, *******4 тоот хаягт оршин суух, овогт ийн /РД:ЧЕ72**************0*********************/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт *******36,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2,999,990 төгрөг гаргуулах тухай Ц.ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч В.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Ц.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч Ц.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагчийн өмгөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл.

ТОДОРХОЙЛОХ нь:

*******.Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч Ц., Ц. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Ц. нь миний сургуулийн найз бөгөөд надаас 2020 оны **************-р сард *******00,000,000 төгрөгийг сарын ******* хувийн хүүтэй 2 жилийн хугацаагаар зээлэх хүсэлт гаргасны дагуу зээлсэн бөгөөд түүний хувийн компанийн гүйцэтгэх захирал Ц.ын эзэмшлийн Хаан банкны 0276*******0432 тоот данс руу *******00,000,000 төгрөг шилжүүлсэн.

Миний бие Ц.тэй сургуулийн найзууд бөгөөд байнга харилцаа холбоотой байдаг учраас итгэж мөнгө зээлсэн ба 8 сарын хугацаанд хүү бодож өгч байгаад сүүлдээ хүү өгөхөө больсон. Тохиролцсон хугацаа дууссанаас хойш буюу 2022 оны **************-р сараас зээлсэн мөнгөө Ц.гээс удаа дараа шаардахад шалтгаан хэлж өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт *******00,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч В.******* шүүхэд 202 оны 02-р сарын *******7-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: ... Зээлийн үндсэн төлбөр *******00,000,000 төгрөгийн 2022 оны 0*******-р сараас 202 оны 0*******-р сар хүртэл хүүд 36,000,000 төгрөг, нийт *******36,000,000 төгрөгийг хариуцагч Ц., Ц. нараас гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Ц. нэхэмжлэлийг дараах байдлаар эс зөвшөөрч, маргасан.

Үүнд: Миний бие В.*******гаас мөнгө зээлж байгаагүй. Би өөрийн гэсэн бизнесстэй тул хүнээс мөнгө зээлдэггүй. В.*******тай нэг сургуульд сурч байсан нь үнэн. Материалд тусгагдсан данс нь миний данш биш болно. Нэхэмжлэлийн шаадлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч В.******* нь *******00,000,000 төгрөг, нэмэгдүүлээд 36,000,000 төгрөг, нийтдээ *******36,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Энийг бол бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Яагаад гэхээр зээлийн гэрээ байгуулагдсан тухайд бол нэхэмжлэгч хариуцагчийнхаа өмнө тодорхой шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжийг буюу урьдчилсан нөхцөлийг бүрдүүлсэн байх ийм шаардлагатай байдаг. Гэтэл ******* нь *******00,000,000 төгрөг г хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэхдээ г эхний шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ *******00,000,000 төгрөгийг надаас хүүтэй зээлээч гэдэг ийм нэхэмжлэлийнхээ үндэслэл дээр тайлбарладаг. Дараагийн хүсэлтүүд дээр энэ нэхэмжлэлийн үндэслэл нь өөрчлөгдөөд С.Хосбаяр гэдэг хүнд би *******00,000,000 төгрөг хадгалуулчихсан байж байгаад Ц.тэй холбогдоод энэ мөнгийг хадгалчих, өсгөчих газар байна уу гэдэг ийм асуултыг би асуугаад Ц. надад шилжүүлээд өгөөч гэсний дагуу, би хадгалаад өгье гэсний дагуу би Ц.д энэ *******00,000,000 төгрөгийг хадгалуулсан юм гэдэг утга агуулга бүхий тайлбарыг хүсэлт болон нэхэмжлэл дээрээ удаа дараа дурддаг. Энэ дээрээс нэг тодорхойгүй хэд хэдэн үндэслэл гарч ирдэг. Тэр нь юу вэ гэхээр эхлээд бол энэ мөнгийг би бол надаас *******00,000,000 төгрөг байна уу гэж зээлсэн юм гэдэг ийм тайлбарыг гаргадаг. Араас нь би хүнд мөнгө зээлчихсэн байж байгаад эргүүлээд тэр мөнгөө аваад энэ хүнд хадгалуулсан юм гэдэг байдлаар. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч бол тодорхой үүссэн нөхцөл үйл баримт дээр тулгуурлаад зохиомол байдлыг үүсгэж нэхэмжлэл гаргаад байгаа юм. Тодруулбал, 6 удаагийн хүү бодож өгч байсан юм гээд. Эхний нэхэмжлэлийнхээ шаардлага дээр 8 удаагийн хүү гэж байдаг юм. Сүүлдээ 6 удаагийн хүү бодож өгч байсан юм гэдэг ийм зөрөөтэй зүйлүүдийг эхнээсээ гаргаж эхэлсэн. Тэгээд энэ хүү гэдэг нөхцөл байдлыг юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр 202******* оны 8 дугаар сарын *******7-ны өдөр, 9 дүгээр сарын *******4-ны өдөр, ************** сар, *******2 сар, 2022 оны 0******* сар гээд яг энэ банкны хуулга нь ирсэн байгаа, энэ *******,000,000 төгрөгийн гүйлгээнүүдийн гүйлгээний утга нь бүгд тэжээлийн мөнгө гэж байна. Адууны тэжээлийн мөнгө, Ц.аас гэх мэтчилэн ийм гүйлгээнүүд байгаа. Өөрөөр хэлбэл энэ 6 гүйлгээн дээр нэхэмжлэлийн хүүг нотлох нэг ч утга агуулга бүхий текст байхгүй. Гэсэн хэр нь энийг бол хүү гэж тайлбарлаж байгаа нь нэгдүгээрт үндэслэлгүй. Хоёрдугаарт энэ зээлийн гэрээ, мөнгө шилжсэн процесс хэзээ болсон юм бэ гэхээр 2020 оны ************** сард болсон байна. Гэтэл энэ *******,000,000 төгрөгийн хүү гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаад байгаа. *******,000,000 төгрөгийн хүүг хэзээнээс шилжиж орж ирсэн бэ гэдгийг бид нар бас анхаарах шаардлагатай. Энэ хүүг 202******* оны 8 дугаар сарын *******7-ны өдөр, өөрөөр хэлбэл энэ чинь 9 сар гаран дараа хүн зээлийн хүү төлнө гэж гэв.

3.Хариуцагч Ц. нэхэмжлэлийг дараах байдлаар эс зөвшөөрч, маргасан.

Үүнд: Миний бие В.*******гаас мөнгө зээлж байгаагүй. В.*******гийн эзэмшлийн данснаас над руу ямар ч мөнгө орж ирээгүй. Хувьцаа эзэмшигч Ц. нь В.*******тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулах, зээл авах ажил надад даалгаагүй.

В.******* нь Ц.тай холбогдож, М.Мэндбатаа гэх хүнд газрын төлбөрт *******00,000,000 төгрөг өгөх гэсэн юм, би чиний данс руу шилжүүлье, чи бэлнээр гаргаад өгөөч гэж хэлэхэд нь М.Мэндбатаатай холбогдоход тийм, бэлэн аваад өг гэж хэлсний дагуу тус мөнгийг авч өгсөн. Ц.аас сар бүр шилжүүлсэн *******,000,000 төгрөгийн хувьд В.*******гаар 2 тооны адуу тэжээлгэж байсан ба тус мөнгө нь тэжээлийн мөнгө байсан. Бидний дунд ямар нэгэн зээлийн харилцаа, хүү өгсөн асуудал биш. В.******* нь *******00,000,000 төгрөгийг 2020 оны **************-р сард Ц.аар дамжуулан М.Мэндбатаад өгсөн бөгөөд Ц.аас тэжээлийн үнийг 2022 оны 08-р сараас эхлэн шилжүүлсэн байхад сар бүр зээлийн хүү авч байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна

Мөн В.******* нь зээлийн хүүд 36,000,000 төгрөг нэхэмжилсэн байх ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү нэхэмжлэх үндэслэлгүй байна. В.******* нь надад *******00,000,000 төгрөг шилжүүлж өгсөн гэх боловч яагаад Ц.гээс нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. /хх-*******7/

4.Хариуцагч Ц.аас нэхэмжлэгчид холбогдуулан В.*******гаас нийт 2,999,990 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... В.******* нь намайг зээлийн хүү гэж сар бүр *******,000,000 төгрөг шилжүүлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч Ц. миний бие В.*******гаар 2 тооны адуу тэжээлгэхээр сар бүр тэжээлийн мөнгө шилжүүлж байсан. Гэвч В.Сүүрагчаа нь хурдан удмын 2 тооны адууг тэжээгээгүй. Иймд миний шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ц. миний бие Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд сургуульд *******997-200******* онд В.*******тай хамт суралцаж, төгссөн. Дээрх хугацаанд В.******* нь өөрийн наймаа хийдэг найз М.Мэндбатааг танилцуулж, бид хэдэн удаа уулзаж байсан. 2020 оноос эхлэн В.******* нь өөрийн найз М.Мэндбатаагаар дамжуулан хурдан удмын адуу тэжээж байгаа, найз нөхдийн харилцаагаа урдаа барьж 6 удаагийн үйлдлээр нийт 230,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд мөнгөө буцаан шаардахад өгөхгүй өдийг хүрсэн. Мөн В.******* нь 2020 оны намар надад 6 айлын газар байна, нийт *******2,000,000 төгрөгөөр худалдаж авах уу гэхэд нь В.*******, М.Мэндбатаа нарт мөнгөө бэлнээр өгсөн боловч газраа бидэнд шилжүүлж өгөөгүй. Үүний дараа В.******* дахин холбогдож, байрлал сайтай ,000м.кв талбайтай газар байна, би энэ газрыг авах уу, *******00,000,000 төгрөг гэхэд нь би зөвшөөрсөн. В.*******тай найз нөхдийн харилцаатай учраас итгэж, нэхэлгүй явсан. Улмаар дээрх газрын төлбөрт өөрийн найз болох Б.Бямбацогтоос гаалийн бичигтэй Приус-4******* маркийн авто машиныг 33,000,000 төгрөгөөр тооцож, М.Мэндбатаа руу шилжүүлж, үлдэх төлбөрт 0,000,000 төгрөгийг бэлнээр В.*******д өгсөн. Үлдэх төлбөрийг газар шилжүүлж өгмөгц төлнө гэж тохиролцсон. Гэтэл газраа шилжүүлж өгөөгүй өдийг хүрсэн. Төлбөрөө удаа дараа шаардахад В.******* нь зах зээлийн үнээс хямд арматурын төмөр авах уу гэхэд нь зөвшөөрч, 20 оны 08-р сарын *******3-ны өдөр өөрийн Электрик ком ХХК-ийн Хас банкны 000232690 тоот данснаас В.*******д М.Мэндбатаагаар дамжуулж, арматурын төмөр худалдаж авах зорилгоор *******9,999,999 төгрөг, *******9,999,99******* төгрөг, нийт 39,999,990 төгрөгийг М.Мэндбатаа руу шилжүүлсэн. Гэтэл В.******* нь арматурын төмрийг шилжүүлж өгөөгүй. Иймд В.*******гаас нийт 2,999,990 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

.Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч Ц.ын гаргасан сөрөг нэхэмжлэлд ... М.Мэндбатаа бид 2 хоорондоо огт наймаа хийж, мөнгө өгч, авч байгаагүй. Өгөх байсан ч Ц.аар дамжуулах шаардлага байхгүй. Би Ц.тай байнга уулздаггүй, дотно найз нөхдийн холбоогүй. Ц.тэй уулзах гэж очихдоо нэг удаа уулзаж байсан. Иймд М.Мэндбатаагаар мөнгө авч өгсөн асуудал ор үндэслэлгүй байна.

Мөн надаар морь тэжээлгэж байсан гэж тайлбарлаж байх боловч 20*******9-2023 он хүртэл цар тахлын үе, хөл хориотой байсан тул морь тэжээх, уралдаан болон адуу мал нааш цааш зөөх ямар ч боломжгүй байсан ба уг тайлбар нь ч үндэслэлгүй байна. Миний бие морь уяж, тэжээж байгаагүй, уяачтай байж үзээгүй.

Мөн миний бие М.Мэндбатаагаар дамжуулж мөнгө зээлж авсан зүйл огт байхгүй. Сонгуульд хэрэглэх болон бусад зорилгоор Ц.аас мөнгө зээлэх хэмжээний дотно харилцаатай биш юм. Харин 2022 оны *******0 сард эхнэрийн хамт хотод ирж Ц.гээс мөнгө нэхэхэд би М.Мэндбатаад 9,000,000 төгрөг өгсөн, тэрийг авчих гэж хэлж байсан тул би М.Мэндбатаагаас асуухад надад өгөөгүй. Ингээд Ц.гээс мөнгөө нэхэхэд утсаа блоклоод алга болсон.

Мөн миний бие Улаанбаатар хотод нэг ширхэг ч газар эзэмшдэггүй, газрын наймаа хийж байгаагүй.

Арматурын талаар гаргасан тайлбарын хувьд 20 онд миний бие барилга, байшинтай холбоотой нэг ч бизнесс хийгээгүй тул арматур худалдах, худалдан авах ямар ч үндэсгүй юм. Ц. нь М.Мэндбатаатай ямар нэгэн өр, авлагатай бол надад ямар ч хамааралгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6.Гэрч С.Хосбаяр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны **************-р сарын **************-ний өдөр В.******* надад мөнгөө хадгалуулж байсан. Миний мөнгө байгаагүй. Би таны мөнгийг буцааж өгье гэхэд Ц.ын дансыг өгөөд энэ данс руу хийчих гээд би Ц.ын данс руу хийсэн. Би Ц. гэх хүнийг танихгүй. В.******* ямар шалтгаанаар мөнгө хийж байгаагаа хэлээгүй. Би түүний хүсэлтээр шилжүүлсэн. Энэ мөнгийг хадгалаад 3-4 сар болсон байх. Би Японоос машин оруулж ирж зардаг байсан ба уг мөнгийг эргэлдүүл

дэг байсан. *******00,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ орлого, зарлагын татвар төлсөн. *******00,000,000 төгрөгийг 2020 онд надад хадгалуулсан. В.*******гаас энэ *******00,000,000 төгрөгийг авсан гэх баримт надад байгаа гэжээ.

7.Зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

-нэхэмжлэгчээс: /хх-*******/ нэхэмжлэл, /хх-2, 4*******/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-3/ В.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-4, 30-3/ дансны хуулга, /хх-*******3/ В.*******гаас Б.Тэмүүлэнд олгосон итгэмжлэл, /хх-40/ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, /хх-82-83/ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-хариуцагч Ц., Ц. нараас: /хх-**************, *******7, 9-60/ хариу тайлбар, /хх-2*******-22/ хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /хх-4/ Ц.аас Э.сувдад олгосон итгэмжлэл, /хх-/ Ц.гээс Н.т олгосон итгэмжлэл, /хх-76-77/ сөрөг нэхэмжлэл, /хх-78 улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-79-80/ дансны хуулга, /хх-*******26/ Ц.аас Н.д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-шүүхийн журмаар: /хх-37-38/ гэрч С.Хосбаярын мэдүүлэг, /хх-99/ Хаан банкнаас Ц.ын эзэмшдэг дансны лавлагаа, /хх-*******3*******-*******34/ дуу хураагуурт үзлэг хийж бэхжүүлсэн, талууд өөр санал, хүсэлт гаргаагүй.

ҮНДЭСЛЭХ нь:

*******.Үндсэн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

Үүнд: ... Иймд Ц., Ц. нараас үндсэн зээлийн төлбөр *******00,000,000 төгрөг, зээлийн хүүд 36,000,000 төгрөг, нийт *******36,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.

3.Хариуцагч Ц., Ц. нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр маргасан. Үүнд: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөнгө зээлээгүй гэжээ.

4.Хариуцагч Ц. дараах байдлаар сөрөг нэхэмжлэлээ тодорхойлсон. Үүнд: ... Иймд В.*******гаас нийт 2,999,990 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

.Нэхэмжлэгч В.******* сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр маргасан. Үүнд: ... Ц.аас М.Мэндбатаа гэх хүнээр дамжуулж мөнгө авч, зээлж, газрын наймаа хийж, арматур худалдсан зүйл байхгүй. Бүх тайлбар нь үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.*******.В.******* нь С.Хосбаярт хадгалуулсан өөрийн *******00,000,000 төгрөгийг С.Хосбаяраар дамжуулан түүний эзэмшлийн Хаан банкны 00096836 тоот данснаас Ц.ын эзэмшлийн Хаан банкны 0276*******0432 тоот данс руу 2020 оны **************-р сарын *******2-ны өдөр -буцаалт ******* гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн /хх-4, 37-38/,

6.2.В.******* нь Ц.т *******00,000,000 төгрөг шилжүүлсэн /хх-4, 30-3/, харин хариуцагч Ц.д мөнгө зээлсэн байдал баримтаар тогтоогдоогүй,

6.3.Ц. нь 202******* оны 08-р сарын *******7-ны өдрөөс 2022 оны 0*******-р сарын *******4-ний өдрийг хүртэл 6 удаагийн гүйлгээгээр нийт 6,000,000 төгрөгийг В.*******гийн эзэмшлийн Хаан банкны *******090980 тоот дансанд шилжүүлсэн /хх-30-3/,

6.4.Хариуцагч Ц. нь дээрх гүйлгээнүүдийг үгүйсгээгүй, 2 тооны адууны тэжээлийн мөнгө шилжүүлсэн гэж тайлбарласан боловч В.*******гаар адуу тэжээлгэсэн гэх тайлбараа нотлоогүй,

6..202 оны *******0-р сарын *******4-ний өдрийн Плаш-т хийсэн үзлэгээр Ц. нь В.*******д зээлсэн мөнгөний хариуд орон сууц авахыг санал болгож буй агуулгатай харилцан ярилцсан болох нь тогтоогдсон /хх-*******3*******-*******34/ зэрэг үйл баримт тогтоогдлоо.

 

Хариуцагч Ц.ын ...шилжүүлсэн мөнгийг нь Мэндбатаад бэлнээр гаргаж өгсөн, дээрх харилцаа дууссан, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, аваагүй гэх тайлбар, татгалзал,

-хариуцагч Ц.гийн ... мөнгө зээлээгүй гэх тайлбар, татгалзал,

-нэхэмжлэгчийн ... С.Хосбаярт хадгалуулсан өөрийн *******00,000,000 төгрөгийг Ц.ын данс руу шилжүүлэг хийлгэсэн гэх тайлбар,

-гэрч С.Хосбаярт хууль сануулж авсан ...таны мөнгийг буцаан өгье гэхэд энэ данс руу хийчих гээд ын дансыг өгсөн, *******гийн хүсэлтээр *******гийн мөнгийг ын данс руу хийсэн. ыг танихгүй гэх мэдүүлэг зэргээс үзэхэд талын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч В.******* хариуцагч Ц. нарын хооронд Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг үүссэн байна. Тиймээс хариуцагч Ц.гээс зээл, хүүгийн хамт гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр, түүний гаргаж өгсөн эд зүйл /плаш/-д 202 оны *******0-р сарын *******4-ний өдөр үзлэг хийсэн бөгөөд энэхүү тэмдэглэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 37 дугаар зүйлийн 37.*******-д зааснаар Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.-д зааснаар Хэргийн оролцогч ...нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно. Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд энэхүү баримтыг цуглуулахдаа хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй, эсрэг талдаа мэдэгдээгүй бэхжүүлсэн байх тул нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэл болохгүй.

 

Зохигчийн /нэхэмжлэгч В.*******, хариуцагч Ц./ хооронд 2020 оны **************-р сарын *******2-ны өдөр Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг үүссэн байна.

7.Талуудын маргааны зүйл нь үндсэн нэхэмжлэлд Зээлийн гэрээ /амаар/ хийгдсэн эсэх, даалгавар биелүүлсэн эсэх, 6 удаагийн 6 сая төгрөгийн тэжээлийн үнэ, утасны дугаар, ************** сар гэх утгатай бичигдсэн гүйлгээнүүдийг хасч тооцох эсэх, хариуцагч Г.Бадамгарав нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй эсэх талаар, сөрөг нэхэмжлэлийн маргааны зүйл нь В.*******гаар адуу тэжээлгэж байсан эсэх, газар худалдан авахаар мөнгө шилжүүлсэн эсэх, арматур төмөр зарсан эсэх, М.Мэндбатаагаар дамжуулж В.*******д 9,000,000 төгрөг зээлсэн эсэх талаар байна.

Харин нэхэмжлэгч В.******* /гэрч С.Хосбаяраар дамжуулж/-аас Ц.т *******00,000,000 төгрөг шилжсэн, тэдний хооронд харилцсан банкны дансны дугаар, шилжүүлгүүд, Хаан банкнаас шүүхийн журмаар гаргуулсан Ц.ын эзэмшдэг дансны хуулгын талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******.-д зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Талуудын хоорондох харилцаа зээлийн гэрээний шинжгүй тул зээлийн гэрээ бус үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх шинжийн агуулж байна.

-мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.*******-д зааснаар Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. 4*******.*******.Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна.

-4*******.2.Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.

-42.*******.Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.

Зээлийн гэрээг бичгээр хийгээгүй бол Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Шүүх талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг зээлийн гэрээний харилцаа гэж үзээгүй, талууд гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй болохыг нэмж дурдана. Иймд нэхэмжлэгчийн 36 сарын хүү гаргуулахаар шаардах эрхгүй.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч В.******* шилжүүлсэн мөнгийг зээл, түүний хүү гэж тайлбарлах бөгөөд 202 оны 02-р сарын *******7-ны өдөр зээлийн хүүд 36,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, зээлийн хүү шаардах эрхгүй байна.

8.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нь шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчилнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 38 дугаар зүйлийн 38.******* дэх хэсгүүдэд зааснаар зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.*******-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.

Хариуцагч Ц.ын ... миний дансанд мөнгө төгрөг орж ирээгүй гэх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.*******-д заасан хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгт нийцэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.*******-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Хариуцагч Ц., Ц. нар болон тэдний төлөөлөгч нараас тайлбар татгалзалаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хэргийн 4, 30-3 банкны дансны хуулга, гэрчийн мэдүүлэг 37-38 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч өөрийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Ц.гийн хүсэлтээр хариуцагч Ц.ын дансанд 2020 оны **************-р сарын *******2-ны өдөр *******00,000,000 төгрөгийг гэрч Хосбаярын данснаас шилжүүлсэн үйл баримтууд тогтоогджээ.

Хавтас хэргийн эдгээр баримтыг үндэслэн хариуцагч Ц.ыг үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүрэгтэй, *******00,000,000 төгрөгийг хариуцагч Ц. луу шилжүүлсэн гэх үндэслэлээ хэргийн баримтаар нотлосон.

Зохигчийн хооронд гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч В.*******гаас хариуцагч Ц.т мөнгө шилжүүлсэн, нэхэмжлэгч уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байна.

Хэдийгээр талуудын хоорондын харилцаа нь Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******-д зааснаар Зээлийн гэрээний эрх зүйн шинжтэй харилцаа үүссэн байх боловч шүүх тэдний хооронд үүрэг үүсээгүй байна гэж шүүх үзлээ.

Энэ хуульд ....Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй бөгөөд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч *******00,000,000 төгрөгийг хариуцагч Ц.ын данс руу шилжүүлсэн тул шаардах эрхтэй.

Иймд зохигч, нэхэмжлэгч В.*******, хариуцагч Ц. нарын хооронд 2020 оны **************-р сарын *******2-ны өдөр Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар Үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцаа үүссэн байна.

Харин нэхэмжлэгчээс хариуцагч Ц.тэй зээлийн гэрээний харилцаанд орсон гэх байдлаа нотлоогүй. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.*******, 2.2-т зааснаар ...Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ.

Мөн хариуцагч Ц.г зуучлалын үйлчилгээ үзүүлсэн гэж үзэх байдал тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 4*******2 дугаар зүйлийн 4*******2.*******-д зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээ байгуулахад зуучлахад зуучлалын гэрээний ерөнхий журам үйлчилнэ.

Иймд хариуцагч Ц.г дээрх мөнгийг хамтран хариуцуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч Ц. нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулах шаардлагыг эс зөвшөөрөн маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 38 дугаар зүйлийн 38.*******-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж В.*******гийн мөнгийг эзэмших, нэхэмжлэгчээс шилжүүлсэн *******00,000,000 төгрөгийг Мэндбатаад бэлнээр өгсөн гэсэн байдал тогтоогдохгүй байна. Энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 38 дугаар зүйлийн 38.******* дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, нотлоогүй.

Нөгөөтэйгүүр, хариуцагч нарын дээрх тайлбарыг үндэслэн уг төлбөрийг бусдаас /Мэндбатаа/ гаргуулах үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.******* дэх хэсэгт зааснаар Мэндбатаа нь уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч болох нь хэргийн баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгч В.*******гийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагчийг сольж болно. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчиж нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй, тодорхойлоогүй байхад хэн нэгэн этгээдийг хариуцагчаар татах үндэслэлгүй.

Хариуцагч Ц.ын нэхэмжлэгч В.*******д шилжүүлсэн 6 удаагийн гүйлгээнээс 4 удаагийн гүйлгээний, шилжүүлсэн утга ...утасны дугаар бичсэн, малын тэжээл, тэжээл гэж шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн дүнгээс буцаан өгсөн гэж үзэх, хасч тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчээс шилжүүлсэн *******00,000,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ц.ын 202*******.**************.*******7, 202*******.*******2.20-ны өдрүүдэд ************** сар, аас гэсэн утгаар шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг хасч тооцон, түүнээс үлдэх 98,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

9.Сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 28******* дугаар зүйл, 3 дугаар зүйл, 343 дугаар зүйл, 399 дүгээр зүйлд заасан зээлийн, худалдах худалдан авах гэрээний, ажил гүйцэтгэх, даалгаврын гэрээ, хэлцэлд хамаарахгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагч Ц.аас нэхэмжлэгч В.*******д холбогдуулан гаргасан адуу тэжээсэн тэжээлийн үнэ, хөлс 8,000,000 төгрөг, В.*******д н.Мэндбатаагаар дамжуулж зээлсэн /0+4/ 9,000,000 төгрөг, 6 айлын газрын үнэ *******2,000,000 төгрөг, мөн ,000м.кв талбайтай газрын үнэд шилжүүлсэн 83,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, арматурын үнэ 39,999,990 төгрөг гаргуулах, нийт 2,999,990 төгрөгийг В.*******гаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл, үндэслэлийг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан үзэхэд тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээний, зээлийн гэрээний, худалдах худалдан авах гэрээний, даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч В.*******д холбогдуулан 2,999,990 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч,

-2 тооны адуу тэжээлгэсэн 8,000,000 төгрөг,

-М.Мэндбатаагаар дамжуулж В.*******д зээлсэн 9,000,000 төгрөг,

-6 айлын газарт *******2,000,000 төгрөг,

-,000м.кв талбай бүхий газарт 83,000,000 төгрөг,

-Арматур төмөр худалдан авахаар 39,999,990 төгрөгийг тус тус В.*******д өгсөн гэдгээ нотлоогүй, үүнтэй холбоотой санал, хүсэлт гаргаагүй, сөрөг нэхэмжлэл, тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Ц.аас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор хавтас хэргийн 79, 80 дугаар хуудсанд авагдсан Хас банкны дансны 2 ширхэг хуулга гаргаж өгсөн, өөр баримт гараагүй бөгөөд эдгээр баримтаас үзэхэд зохигчийн хоорондын харилцаа тогтоодоогүй, бусад этгээд рүү арматурын үнэд 2 удаагийн гүйлгээгээр 39,999,990 төгрөг шилжүүлсэн байдал тогтоогдож байна.

Хариуцагч Ц. нь нэхэмжлэгчээс ажлын хөлс, зээл, газрын төлбөр, арматурын үнэ гаргуулах сөрөг шаардлагыг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 38 дугаар зүйлийн 38.*******-д зааснаар хариуцагчийн нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж В.*******д шилжүүлсэн болон бэлнээр өгсөн, барааны үнэ шилжүүлсэн гэсэн байдал тогтоогдохгүй байна. Энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 38 дугаар зүйлийн 38.******* дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, нотлоогүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

*******0.Иймд дээрх хуульд заасан үндэслэл, хэрэг авагдсан нотлох баримтыг үндэслэн хариуцагч Ц.аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 98,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 38,000,000 төгрөг болон хариуцагч Ц.д холбогдох шаардлага, Ц.ын нэхэмжлэгч В.*******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

**************.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 6 дугаар зүйлийн 6.*******, 6.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 67,90 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,372,90 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, ************** дугаар зүйлийн **************.2.2, **************.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.*******, 2.2, 492 дугаар зүйлийн 492.*******.*******-д зааснаар хариуцагч Ц.аас Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 98,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.*******д олгож, хариуцагч Ц.д холбогдох болон нэхэмжлэлээс үлдэх 38,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.ын нэхэмжлэгч В.*******д холбогдуулан гаргасан 2,999,990 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 6 дугаар зүйлийн 6.*******, 6.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 67,90 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,372,90 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч В.*******гаас гаргаж өгсөн эд зүйл /плаш/-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц түүний хүсэлтийг үндэслэн буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.3, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН