Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1122

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням, улсын яллагч П.Болормаа, хохирогч Б.О, шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

             Тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Э.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806048871313 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Э.Б нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эхийн задгайд байрлах гэртээ хохирогч Б.О зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “…Тэр өдөр манай хажуу талын залуу хөдөөнөөс ирчихээд бид хоёр жоохон архи уусан. Бид хоёрыг ууж байхад  үдээс хойш манайд ирсэн. Шөнө намайг унтаж байхад манай эхнэр намайг дуудаад “хөргөгч рүү шээгээд байна” гэж хэлсэн. Тэгээд би гайхаад босоод хартал хөргөгч онгойлгоод шээж байсан. Би босоод “чи болиочээ балай юм уу” гэж хэлээд Дөшийн нүүр рүү нь 2 цохьсон. Ийм л юм болсон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О мэдүүлэхдээ: “…Б.Б ярьж байгаа нь үнэн ийм зүйл болсон. Би хөргөгч рүү нь шээсэн гэдгээ санахгүй байгаа. Намайг зодож байхад нь би ухаан орсон. Тухайн үед гайгүй цалинтай хамгаалалтын албанд ороод хөдөө явж ажиллах байсан. Зодуулснаасаа болоод явж чадаагүй. Мөн эрүүл мэндийн хохирол зэрэг нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

   Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-7/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 11-13/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд  гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 15-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6896 дугаартай дүгнэлт /хх-н 25/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн тэмдэглэл /хх-н 34/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаагаас шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эхийн задгайд байрлах гэртээ хохирогч  зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч г согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эхийн задгайд байрлах гэртээ хохирогч г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.О хохирогчоор өгсөн: "....Би 2018 оны 05 дугаар сарын 24-ний шөнө тэднийд хоносон бөгөөд нэг сэргэсэн чинь  надад хандан чи хөргөгч рүү яахаараа шээдэг юм гээд л намайг цохиж зодсон. Би тэр шөнө архи уугаад согтсон байсан учраас шээсэн үгүйгээ мэдэхгүй байна. Ямар ч байсан гэр оронд шээлээ гээд хөөж туугаад байсан. Тэгээд намайг Б зодсон. Би яг зодуулах үедээ бол согтолт гайгүй байсан. Би Б-т гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 9-12/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр М.Н-н өгсөн: “...О манай гэрт ирээд нөхөртэй цуг архи уусан. О манай гэрт шээснээс болж манай нөхөр Б гэрт шээлээ гэж уурлаад босож ирээд 2-3 удаа цохьсон. О-н гар утсыг булааж авсан зүйл байхгүй. 2018 оны 05 дугаар сарын 24-ний орой архи ууж сууж байхдаа би утсаар ярих гэсэн чинь цэнэгтэй утас олдохгүй байсан юм. Тэгсэн О миний утас цэнэгтэй байна. Симээ хийгээд ярьчих гээд өгөхөөр нь би О-н симийг нь салгаж өөрийнхөө симийг хийгээд утсаар ярьж байсан. Би утсыг нь өгөхөө мартсан, О ч утсаа авъя гэж хэгээгүй. От-йг манай нөхөр Б гараараа нүүр рүү нь 2-3 удаа алгадаж цохьсон " гэх мэдүүлэг /хх 16-17/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6896 дугаар,

1. Б.О биед зүүн чамархайн хуйхны шарх, дээд уруул, нурууны баруун тал мөр 2 тохойн үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-25/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Хохирогч энэ гэмт хэргийн улмаас 500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэрэгт 8.000 төгрөгийн баримт хавсаргасан болохыг дурдав.

Шүүхээс шүүгдэгч Э.Б-т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.