2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 192/шш2025/08825

 

 

 

 

 

 

 

 

2025 10 31 192/ШШ2025/08825

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Солонго оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Хаан банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Баянтүмэн нь "ХААН банк" ХК-тай 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ЗГ201810175034-01 тоот зээлийн гэрээ байгуулж 4,000,000 Дорвөн сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 26 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор БГХ201810175034-01 тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалин зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч Б.Баянтүмэн нь "ХААН банк" ХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдор 31201811121535803 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл болох 3,850,476.71 /Гурван сая найман зуун тавин мянга дорвон зуун далан зургаа зууны далан нэг/ төгрөг дээр нэмж 2,600,000 /Хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор БГХ201811121535803 тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалин зэргийг барьцаалуулсан. Зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3Г201811121535803 тоот зээлийн гэрээнд 2020 оны 06 дугаар сарын 30-ны одор ЗГ/201811121535803-01 тоот зээлийн гэрээнд нэмзат опрчлөлт оруулах гэрээ байгуулсан. Зээлдэгч Б.Базитумэн нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 35201310175034 31, 30201811121535803 болон ЗГ/201811121535803-01 тоот зээлийн гэрээний үндсэл эзэлийн төлбөрт 2,446,040.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,281,804.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,918.88 төгрөг, нийт 3,372,762.98 төгрөг төлсон байна. Зээлдэгч Б.Баянтүмэн нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зорчсон тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа телох, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг толоогүй, гэрээний үүргээ зорчсон тул банк Б.Баянтүмэнд холбогдуулан зээлийн гэрээнд гэрээнд дурдсан хаягаар буюу *******, 34-р хороо, Цагдаагийн пост /Хуучин 22/ тоот хаягаарp нэхэмжлэл гаргасан боловч нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШЗ2025/29829 дугаартай захирамжаар Б.Баянтүмэн нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Баянтүмэн нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягыг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хөмчит ургийн овогтой Батжаргалын Баянтүмэн /РД: ЙО88112002/-ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, *******ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2018.10.17-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШЗ2025/29829 дугаар хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг хавсарган ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Б.Баянтүмэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Б.Баянтүмэн нь нэхэмжлэгчийн тодорхойлсон *******,*******, хаягт оршин суудаггүй болох нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШЗ2025/29829 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ийн оршин суугаа газар нь тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Б.Баянтүмэн нь *******,*******, хаягт оршин сууж байсан бөгөөд, нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл дугаарын утсаар холбогдож болохыг тэмдэглэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих -г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд -г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ