2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/06850

 

 

 

 

  

    2025              09            04                                              192/ШШ2025/06850

 

 

М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, **дүгээр байрны ***тоот хаягт оршин суух, ***** ургийн овогт Ц овогтой Г /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, *****дүгээр байрны ******тоот хаягт оршин суух, *****ургийн овогт Ч овогтой Ч /РД:*****/-т холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхсүх /ШТЭД:2579/, хариуцагч Ч.Ч нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

            Миний бие Ч.Чтой 2012 онд танилцаж үерхээд 2016 оноос манай гэрт хамтран амьдарсан. Бидний ууган охин Ч.Ч 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, дунд охин Ч.Ч 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, бага хүү Ч.Ч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрж, бид 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэр бүлээ батлуулан, М улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгүүлсэн. Нөхөр Ч.Ч 2019 оноос эхлэн бусадтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, намайг элдэвээр хэлж гоочлон сэтгэл зүйн их дарамт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдүүдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодох, 3 хүүхдүүдийн маань хамт гэрээс хөөх, мөрийтэй тоглоом тоглох зэрэг үйлдлүүд гаргасаар ирсэн. Мөрийтэй тоглоомоос болж их хэмжээний өрөнд орох, гэр бүлийн дундын өмч хөрөнгийг мөрийтэй тоглоомын төлбөрт үрж зарах өндөр эрсдэлтэй байгаа.

            2019 оноос хойш би Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл өгсөөр ирсэн. Ч.Ч нь том охин Ч.Чгийн сургуулийн төлбөрийн асуудлаар уулзахдаа сургуулийн захиргаанд ёс зүйгүй үйлдэл гаргаж бага насны хүүхэд зодсон тул охин минь сургуулиасаа хөөгдсөн ба Ч.Чийг дахин сургуулийн орчинд явуулахгүй гэсэн амлалтын дагуу үргэлжлүүлэн сурах боломжтой болсон. Энэ хэрэг нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэж шийтгүүлсэн. Дунд охин Ч.Ч ээжийгээ хүчирхийлүүлж буйг хараад гэнэтийн цочролд орон ээрч гацдаг болоод Эх нялхас, Гурван гал эмнэлэгт эмчилгээ хийлгэж эдгэсэн ба цаашид хүүхдүүдэд сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Ч.Ч бид хоёр харилцан ойлголцож хууль ёсоор слаах шийдвэрт хүрсэн. Иймээс Ч.Чтой хамтран амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулж, эцгээс нь хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Бид салж тус тусдаа байгаа ч гэсэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрүүл аюулгүй орчинд амьдруулах, орон байраар хангах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх ёстой байтал эцэг нь дээрх үүргээ хангалттай ухамсарлахгүй, биелүүлэхгүй байна.

            Ч.Ч бид хоёр 2016 оноос гэр бүлийн хувийн барилгын бизнес эхлүүлж, би маркетинг борлуулалтын ажлыг хариуцаж хийдэг байсан. Гэр бүлийн бизнесийн орлогоор 2019 онд Ү****** гэрчилгээний дугаартай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг **** дугаар байрны **** тоот хаягт байрлах 51.08 м.кв 2 өрөө орон сууцыг ипотекийн зээлээр худалдаж авсан бөгөөд энэ орон сууц нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Мөн 2023 онд Хан-Уул дүүргийн **** дугаар хороо, Н висто хотхоны *****  хаягт байрлах 74 м.кв 3 өрөө орон сууцыг гэр бүлийн өмч болох Лексус 570 маркийн машиныг бартерт өгч, үлдэгдэл төлбөрийг өмнөх байрыг зарсан урьдчилгаа төлбөрөөс төлж худалдан авсан бөгөөд энэ байрыг гэр бүлийн бизнесийн орлогоор худалдаж авсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Вега сити хотхон ****** дугаар байрны ***** тоот хаягт байрлах 101 м.кв 3 өрөө орон сууцыг банкны зээл оролцуулан худалдаж авсан. Мөн 2023 онд ***** УНҮ улсын дугаартай Лексус 570 маркийн машин худалдаж авсан ба машины гэрчилгээ Ч.Чийн нэр дээр бүртгэгдсэн. Одоо ***** УКМ дугаартай Ланд 250 маркийн машин унадаг бөгөөд эдгээр нь бидний дундын хөрөнгө юм. Иймд хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, боловсрол эзэмших хэрэгцээг хангахад гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох дээрх хоёр өмч хөрөнгө болон бусад гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө, банк дахь хадгаламж зэргийг хуулийн дагуу өөрт болон хүүхдүүддээ ногдох хувийг хариуцагчаас гаргуулан авах хүсэлтэй байна. Бид гэрлэлт цуцлалт, хүүхдийн асрамж, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэнэ үү...гэв.

            2. Хариуцагч Ч.Ч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Ц.Гтэй 2015-2025 онд амьдрах хугацаанд гурван хүүхэдтэй болсон бөгөөд энэ хугацаанд өөрсдийн хүчээр хүүхдүүдээ маш сайн авч явсан. Бид хоёр тодорхой шалтгааны улмаас салж байгаа учир миний бие хүүхдүүддээ сар бүр 2,000,000 төгрөгийн тэтгэмж өгч, мөн хоёр өрөө байрны урьдчилгаа мөнгийг 2026 оны хавар бүрдүүлж, үлдэгдэл төлбөрийг барилгын компанид сар бүр өгч байхаар тохиролцсон учир бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан учир эвлэрлийн гэрээг баталгаажуулан шийдвэрлэж өгөхийг хүсье...гэв. 

            3. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: Ц.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирсэн гомдол мэдээллийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, “Ү хотхон” цэцэрлэгийн тодорхойлолт, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тодорхойлолт, “Сайн наран” ӨЭМТ-ийн тодорхойлолт, Авто зогсоол болон Орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийн эх хувь, “*****” ХХК-ийн дүрэм, Ц.Гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Ц.Гийн өмгөөлөгч Ч.Мөнхсүхтэй байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний эх хувь

            4. Хариуцагч талын гаргасан баримтууд: Ч.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

            5. Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд: Ч.Ч харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг эсэх талаарх арилжааны банкуудын лавлагаа, Ч.Чийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн талаарх Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, Ч.Чийн нэр дээрх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, 

            6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид гэрлэлт цуцлалт, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг болон дундын эд хөрөнгийн талаар эвлэрэн хэлэлцэж бичгээр байгуулсан гэрээнд:

            6.1. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн №1119610024 тоот гэрлэлтийн бүртгэлийг цуцлуулахаар талууд зөвшөөрөв.

            6.2. ****Ч овогтой Ч, *****Ч овогтой Ч, *****Ч овогтой Ч нарын үндсэн асран хамгаалагчаар ээж Ц овогтой Г байна.

            6.3. Хариуцагч Ч овогтой Ч нь хүүхэд тэжээн тэтгэх үүрэгт Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу Ч.Ч, Ч.Ч, Ч.Ч нарт 18 нас хүртэл сар бүрийн 30-ны өдөр тус бүр 666,666 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийн хүүхдийн тэтгэлгийг олгож байна.

            6.4. “Ай эм эм эс” ХХК, “А Т” ХХК, “М С” ХХК, “П ф” ХХК, “Ү” ХХК-иудын өөрт ногдох хэсэг болон Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Н висто хотхоны **** хаягт байрлах 74 м.кв байр, зогсоол нь хариуцагчийн нэр дээр бүртгэлгүй, ээжийнх нь нэр дээр бүртгэлтэй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзаж, өөрт болон хүүхдүүдэд ногдох дундын эд хөрөнгөд тооцож хариуцагч Ч.Чоос нийт 190,000,000 /нэг зуун ерэн сая/ төгрөгийг графикийн дагуу 57,000,000 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, үлдэгдэл 133,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд, жил бүр 2027 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 26,600,000 төгрөг, 2028 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 26,600,000 төгрөг, 2029 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 26,600,000 төгрөг, 2030 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 26,600,000 төгрөг, 2031 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 26,600,000 төгрөг, нийт 190,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Гд төлнө...гэжээ.

            Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбар, харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээ зэргийг нэгтгэн дүгнээд

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гэрлэгчид хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваарилах талаар харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            2. Нэхэмжлэгч Ц.Г нь шаардах эрхийн үндэслэлээ “хоорондын таарамжгүй харилцаа, гэр бүлийн хүчирхийлэл болон хариуцагчийн бусадтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсний улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хувийг гаргуулахаар шаардсан ба харилцан тохиролцож гэрээ байгуулсан” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч Ч.Ч хариу тайлбараар гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон хэмжээгээр хүүхдүүдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахаар шийдвэрлэсэн талаар тайлбарлаж байна.

            4. Хэрэгт цугларсан бичмэл баримтууд, шүүх хуралдаанд зохигчдоос гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. Гэрлэгчид 2012 онд танилцан, 2016 оноос хамтран амьдарч, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн гэр бүл болж, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр том охин Ч.Ч, 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дунд охин Ч.Ч, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бага хүү Ч.Ч нарыг төрүүлсэн байна. /хх-16-18/

4.2. Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хариуцагч Ч.Чийн үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэл, бусадтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан нэхэмжлэгч Ц.Г удаа дараа цагдаагийн байгууллагад хандаж байсан, улмаар тусдаа амьдарч, энэ үеэс хүүхдүүд эхийн асрамжид эрүүл өсөн бойжиж, сургууль цэцэрлэгт хамрагдаж байгаа болох нь өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн лавлагаа, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож, нэхэмжлэлд дурдсан гэр бүлийн хүчирхийлэл болон бусадтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн зэрэг үйл баримтын талаар хариуцагч маргаж няцаагаагүй болно. /хх-10-11, 19-23/

4.3. Хамтын амьдралын хугацаанд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг 302 дугаар байрны 20 тоот хаягт байршилтай 51.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авч Ц.Гийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн. Мөн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах Н ****хотхоны ****дүгээр байрны ***тоот хаягт байршилтай 74.97 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг авто зогсоолын хамт худалдан авч, уг орон сууцыг хариуцагч Ч.Чийн ээж гэх иргэн н.У өмчлөлд бүртгэгдсэн талаар нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй. /хх-24-33, 48/

4.4. Автотээврийн үндэсний төвөөс шүүхэд ирүүлсэн лавлагаагаар хариуцагч Ч.Чийн өмчлөлд 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар **** УБП улсын дугаартай Хьюндэй Портер маркийн тээврийн хэрэгсэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар хариуцагч Ч.Чийн нэр дээр “Ай эм эм эс” ХХК, “Гт ирээдүйн залуус” НҮТББ, “А Т” ХХК, “Капитал хаус” ХХК, “М С” ХХК, “П ф” ХХК, “Ү” ХХК зэрэг хуулийн этгээдүүдийг дангаар болон бусад иргэдтэй, мөн нэхэмжлэгч Ц.Гтэй хамтран хувьцаа эзэмшдэг зэрэг бүртгэлтэй болохыг тодорхойлсон. Харин 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хариуцагч Ч.Чийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газар тодорхойлжээ. /хх-78-107/

4.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлт цуцлалт, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон байна.

5. Ц.Гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн лавлагаанууд болон нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан үйл баримтуудыг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгүйгээр нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид хэн аль нь харилцан тохиролцож гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

6. Мөн гэрлэгчид эвлэрлийн гэрээгээр насанд хүрээгүй хүүхдүүд болох Ч.Ч, Ч.Ч, Ч.Ч нарыг эх Ц.Гийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу баталгаажуулах үндэслэлтэй байна.

7. Хүүхдүүдийн тэтгэлгийн талаар гэрлэгчид эвлэрлийн гэрээнд тохиролцохдоо: хариуцагч Ч.Ч нь хүүхэд тус бүртээ сард 666,666 төгрөг буюу нийт 2,000,000 төгрөгийн тэтгэлгийг сар бүр олгох үүрэг хүлээжээ.

8. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно” гэж заасан ба Ц.Г, Ч.Ч нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах тухай нэхэмжлэлийн хүрээнд дараах байдлаар харилцан тохиролцжээ.

8.1. Нэхэмжлэгч Ц.Г нь “****с” ХХК, “А Т” ХХК, “М С” ХХК, “П ф” ХХК, “Ү” ХХК-иудын өөрт ногдох хэсэг болон Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Н виста хотхон **** хаягт байршилтай 74 м.кв талбай бүхий орон сууц, авто зогсоол зэргээс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзана.

8.2. Хариуцагч Ч.Ч нь нэхэмжлэгч Ц.Г, насанд хүрээгүй хүүхдүүд болох Ч.Ч, Ч.Ч, Ч.Ч нарт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт тооцон нийт 190,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Гд дараах графикийн дагуу төлнө. Үүнд:

8.2.1. 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 57,000,000 төгрөг,

8.2.2. 2027 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 26,600,000 төгрөг,

8.2.3. 2028 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 26,600,000 төгрөг,

8.2.4. 2029 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 26,600,000 төгрөг,

8.2.5. 2030 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 26,600,000 төгрөг,

8.2.6. 2031 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 26,600,000 төгрөг,

9. Дээрх байдлаар гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар болон хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг, мөн эцэг, эх, хүүхдүүдтэй харилцах харилцааны талаар нарийвчлан тохиролцсон байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсгүүдэд нийцсэн байх тул тэдний байгуулсан гэрээг баталгаажуулан, уг гэрээгээр тохиролцсоны дагуу хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваарилан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            10. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан Ц.Г, Ч.Ч нар бие биедээ насанд хүрээгүй хүүхдүүд болох Ч.Ч, Ч.Ч, Ч.Ч нартай уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан **** овогт Цын Г /РД:*****/, Жамбал овогт Чийн Ч /РД:***/ нарын гэрлэлтийг цуцалж, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Ч.Ч, 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Ч.Ч, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Ч.Ч нарыг эх Ц.Гийн асрамжид үлдээсүгэй.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ч.Ч нь насанд хүрээгүй охин Ч.Ч, Ч.Ч, хүү Ч.Ч нарыг 18 нас хүртэл сар бүр тус бүр 666,666 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийн тэтгэлгийг нэхэмжлэгч Ц.Гд сар бүр төлөхөөр тохиролцсоныг баталгаажуулсугай.

            3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Ц.Г, Ч.Ч нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд дараах байдлаар тохиролцож эвлэрснийг баталсугай.

            3.1. Нэхэмжлэгч Ц.Г нь “****” ХХК, “А Т” ХХК, “М С” ХХК, “П ф” ХХК, “Ү” ХХК-иудын өөрт ногдох хэсэг болон Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Н виста хотхон ***** хаягт байршилтай 74 м.кв талбай бүхий орон сууц, авто зогсоол зэргээс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

3.2. Хариуцагч Ч.Ч нь нэхэмжлэгч Ц.Г, насанд хүрээгүй хүүхдүүд болох Ч.Ч, Ч.Ч, Ч.Ч нарт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт тооцон нийт 190,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Гд дараах графикийн дагуу төлнө. Үүнд:

3.2.1. 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 57,000,000 төгрөг,

3.2.2. 2027 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 26,600,000 төгрөг,

3.2.3. 2028 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 26,600,000 төгрөг,

3.2.4. 2029 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 26,600,000 төгрөг,

3.2.5. 2030 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 26,600,000 төгрөг,

3.2.6. 2031 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 26,600,000 төгрөг,

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан Ц.Г, Ч.Ч нар бие биедээ насанд хүрээгүй охин Ч.Ч, Ч.Ч, хүү Ч.Ч нартай уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

            5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чоос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгосугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА