2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/11682

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 16

191/ШШ2025/11682

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:********************  тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:ХВ*******)-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****************** тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:УЦ*******),

Хариуцагч: ****************** тоот хаягт оршин суух ******* овогт (РД:ПЮ) нарт холбогдох,

 

****************** тоот, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., түүний өмгөөлөгч Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Р., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Д.*******, Я. нарт холбогдуулан ****************** тоот, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Э.******* нь ****************** тоот хаягт байрлах 51 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 2025.04.17-ны өдөр зээлдэгч Г. болон барьцааны өмчлөгч А. нараас зээлийн төлбөрт тооцон авч зээлийн төлбөрийг хэсэгчлэн барагдуулсан. Э.*******гийн нэр дээр тус үл хөдлөх эд хөрөнгө 2025.05.06-ны өдөр бүртгэгдсэн.

Тухайн үеийн зээлдэгч Г., барьцаа хөрөнгийн өмчлөгч А. нар дээрх орон сууцыг 2025.06.30-ны өдрийн дотор суллаж өгөхөөр тохиролцсон боловч одоо амьдарч буй Д.*******, Я. нар орон сууцыг чөлөөлж өгөөгүй тул Э.*******гийн зүгээс удаа дараа Д.******* болон Я. нарт орон сууцыг чөлөөлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлөхөөс санаатайгаар зайлсхийж байна. Иймд Д.*******, Я. нарыг дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс албадан гаргаж, орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Д.*******, Я. нар ****************** тоот орон сууцад 2020 оноос хойш амьдарч байна. Анх А.тай гэрээ байгуулж ажлын хөлсөнд авахаар тохиролцон бичгээр гэрээ байгуулсан бөгөөд бидний хамаатан Г. бизнесийн үйл ажиллагаандаа барьцаалсан, удахгүй нэр дээр шилжүүлнэ гэж байсан. Г. нь бид Э.*******д өртэй учраас чи мөнгөтэй бол Э.*******гийн данс руу мөнгө хийчих гэхэд 10,000,000 төгрөг нэг удаа, 20,000,000 төгрөг нэг удаа, нийт 30,000,000 төгрөгийг орон сууцны төлбөр гэж шилжүүлсэн.

Иймд Д.*******, Я. нар тус орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй бөгөөд чөлөөлөх асуудлыг Г., А. нар хариуцна. Э.*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.08.15-ны өдрийн 183/ШШ2023/02457 дугаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.12.28-ны өдрийн 183/ШЗ2024/00534 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гаргасан А. болон Э.*******, зээл ХХК, ХХК-ийн хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025.05.01-ний өдрийн 02-193/9863 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгийн эрх сэргээх тухай 2025.04.14-ний өдрийн тогтоол, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.05.07-ны өдрийн албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Б.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, цахим зурвасыг;

Хариуцагчаас: Шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Я., Д., Д.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.*******гийн гаргасан ****************** тоот орон сууцыг хариуцагч Д.*******, Я. нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд;

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч хариуцагч Д.*******, Я. нар орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд;

А.тай гэрээ байгуулж ажлын хөлсөнд орон сууцыг авахаар тохиролцсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч буюу төлбөр төлөгч Г.ийн хэлсний дагуу Э.*******гийн эзэмшлийн данс руу 30,000,000 төгрөг шилжүүлсэн. Орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй. А. Нийслэлийн шүүхийн шийдвэр газарт орон сууцыг Э.*******д бус Үнэт кредит -д шилжүүлэх хүсэлт гаргасан. Орон сууцыг чөлөөлөх асуудлыг А., Г. нар хариуцна гэж маргасан.

Иймд талуудын хооронд хариуцагч нарын эзэмшил хууль бус эсэх нь маргааны зүйл болжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.08.15-ны өдрийн 183/ШШ2023/02457 дугаар захирамжаар Нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 532,826,000 төгрөг гаргуулахыг хариуцагч ХХК, Г. нар бүхэлд хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулахгүй бол ... ****************** тоот 51 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаар бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч буюу төлбөр төлөгч ХХК болон Г. нар төлбөр авагч буюу энэ хэргийн нэхэмжлэгч Э.*******тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт А.ын өмчлөлийн маргааны зүйл болох орон сууцыг барьцаалсан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.08.15-ны өдрийн 183/ШШ2023/02457 дугаар захирамжаар тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй болно.

 

4.3.Нэхэмжлэгч Э.******* нь дээрх захирамжийг албадан гүйцэтгэх буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан барьцааны зүйлийн өмчлөгч А.ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гаргасан хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025.05.01-ний өдрийн 02-193/9863 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.05.07-ны өдрийн 10-5/288 дугаартай албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.

 

4.4.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ; Д.******* болон А. нарын хооронд 2020.02.17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч А. нь ****************** тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаартай, 51 м.кв нэг өрөө орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Д.******* нь 2020.02.17-ны өдрөөс хойш Өмнөговь аймаг, Цогтцэций суманд байрлах Эрдэнэс Таван толгой ХК-ийн Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажил болон Өмнөговь аймаг, Цогтцэций суманд байрлах бетон зуурмагийн үйлдвэрт 2020-2026 он хүртэл төслийн менежерээр нийт 80,000,000 төгрөгөөр хариуцан ажилласнаар төлбөр тооцоог төлж барагдуулсанд тооцно гэж тохиролцсон болон Э.*******д 2025.08.18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.08.21-ний өдөр 20,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг шилжүүлснийг үндэслэн орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй буюу хууль ёсны эзэмшигч гэж тайлбарласан байна.

 

4.5.Хариуцагч нар Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй. гэж зааснаар хууль ёсны эзэмшигч болохоо нотлох үүрэгтэй.

 

4.6.Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарыг хууль ёсны эзэмшигч гэж үзэхийн тулд тухайн орон сууцны өмчлөгч Э.*******гийн зөвшөөрөл эсхүл түүнтэй байгуулсан гэрээний дагуу эзэмшиж байгааг ойлгоно.

Тодруулбал; А. нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд явцад орон сууцыг төлбөр авагч буюу нэхэмжлэгч Э.*******д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу өмчлөх эрх түүнд шилжсэн байна. Иймээс хариуцагч нарын эзэмшил мөн хугацаанд дуусгавар болсон тул тэдний эзэмшлийг хууль ёсны гэж үзэхгүй.

 

4.7.Түүнчлэн; хариуцагч Д.*******, Я. нар А.тай байгуулсан гэрээний орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн аваагүй ба тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...А. зээлийн гэрээний үүрэгт орон сууцыг барьцаалсан талаар мэдэж байсан, үр дагаврыг ойлгосон. гэж тайлбарласнаас үзэхэд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр төлөгч төлбөрөө төлөхгүй бол шийдвэрт заагдсан барьцааны зүйл болох орон сууцыг хураан авах, битүүмжлэх ажиллагаа хийгдэж, улмаар эзэмшлээ алдах нь илэрхий байсан гэж үзнэ.

Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцааны зүйл болох орон сууцны өмчлөгч А. нь 2025.03.31-ний өдөр орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Э.*******д бус Үнэт кредит -д шилжүүлэх хүсэлт гаргасан гэж маргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Э.******* нь Үнэт кредит -ын хувьцаа эзэмшигч буюу Үнэт кредит болон Э.******* нар хамаарал бүхий этгээд. гэж тайлбарласан. Иймээс хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Э.*******г уг орон сууцыг өмчлөх эрхгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

 

4.8.Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар өмнөх өмчлөгч А.ын өмчлөх эрх дуусгавар болж нэхэмжлэгч Э.******* нь маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн тул мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч байна.

 

Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Д.*******, Я. нарын эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 16а дугаар байр, 7 тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

5.Хариуцагч Д.*******, Я. нар А.тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийг болон нэхэмжлэгч Э.*******гийн эзэмшлийн дансанд шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй дурдах нь зүйтэй.

 

5.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. гэж заасан. Маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч нар эзэмшиж байгаа талаар зохигч маргаагүй. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... хариуцагч нар хууль бусаар эзэмшээгүй бөгөөд чөлөөлөх асуудлыг Г., А. нар хариуцна. гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй болно.

 

6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн өмчлөлийн ****************** тоот хаягт байршилтай 51 м.кв нэг өрөө, улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Д.*******, Я. нарт даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Я. нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА