Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/09

 


Б.М, Б.Б, Ч.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ш.Баттогтох, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ө.М,
Шүүгдэгч Б.М,
Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ж.Д, 
Шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Д.А,
Хохирогч Д.Ж, Н.Н, Б.Б, Б.Д, Д.Д, Н.О, Ч.Д, Г.Т, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг хохирогч Р.Ж, Ч.Д нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.М, Ч.О, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2416001510205 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:

Г овогтой Б.М нь Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын ** -ний өдөр Говь-Алтай аймгийн ******** сумд төрсөн, ** настай, ******* , *************** боловсролтой, **********, *********, ам бүл ***, эцэг, эх, ***** дүүгийн хамт Говь-Алтай аймгийн ********* сумын ******* багт суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************ регистрийн дугаартай,

Ц овогтой Ч.О нь Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын ** -ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумд төрсөн, ** настай, ********, ***** боловсролтой, ******** мэргэжилтэй, **********, ам бүл ***, эх, ах, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ********** багийн *** - *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *************** регистрийн дугаартай, 

Х овогтой Б.Б нь Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дүгээр сарын ** -ны өдөр Хөвсгөл аймгийн ********* сумд төрсөн, ** настай, ******** , ***** боловсролтой, *********** мэргэжилтэй, *****, ам бүл **, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хотын ************ дүүргийн ** -р хороо, ** - ** тоотод суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.М-ын үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэгт, 
Шүүгдэгч Г.О-ийн үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг , 
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч  Ц овогт Ч.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, шүүгдэгч Г овогт Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, шүүгдэгч Х овогт Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-ийг 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.М-ыг 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-д оногдуулсан 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.О-д сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрх хязгаалах ялыг Улаанбаатар хотын ************* дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1,150,000 (нэг сая нэг зуун тавин мянга) төгрөгийг түүнээс гаргуулан, улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.О-ийн цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийн 1 хоногийг торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 (арван таван мянга) төгрөгөөр тооцон, нийт 90 (ер) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90,000 (ерэн мянга) төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан торгох ялаас, шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 26 (хорин зургаа) хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 26 (хорин зургаа)  хоногоор тооцож, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус хасаж, шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 159 (нэг зуун тавин ес) хоногийг хорих ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.М-оос гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,305,000 (гурван сая гурван зуун таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ж, 7,300,000 (долоон сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ж-д, 4,526,500 (дөрвөн сая таван зуун хорин зургаан мянга таван зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-т, 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Н, 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М, 10,000,000 (арван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Д-д, 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Д-д, 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Н.О-д, 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Б, 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М, 1,000,000 (нэг сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Н, 8,400,000 (найман сая дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Д-д, 9,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Б, 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Ч, 28,200,000 (хорин найман сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч М.М, 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Т-д, 500,000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Ж тус тус олгож, шүүгдэгч Б.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М, Н.О, Б.М, Х.Н, С.Б, Ш.Ч, Ц.Ж нарын сэтгэцэд учирсан хор уршиг тус бүр 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгөөр тооцон шүүгдэгчээс гаргуулж, хохирогч нарт олгож, шүүгдэгч Ч.О-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 805,000 (найман зуун таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ж, 4,800,000 (дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ж-д, 2,026,500 (хоёр сая хорин зургаан мянга таван зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-т тус тус олгож, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.О нь хохирогч Д.Ж, Р.Ж, Б.Б нарт тус бүр 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийн, хохирогч Л.Т 2,660,000 (хоёр сая зургаан зуун жаран мянга) төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.М, Ч.О нар нь хохирогч Б.Б-т 3,000,000 (гурван сая) төгрөгийн хохирол тус тус төлсөн, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 хуудас гүйлгээний баримтыг хэрэгт хавсаргаж ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хохирогч Р.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Р.Ж миний бие нь 19** онд Говь-Алтай аймгийн ********** сумд төрсөн. Одоо ам бүл *** -лаа амьдардаг. Хувиараа бизнес эрхэлдэг. Ч.О нь манай хамаатан Э (Ж) эгчийн нэрийг барьж дуугаа өөрчилж ярьж  надаас 7,300,000 төгрөгийг авсан болохыг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр анхан шатны шүүх хурлаар тогтоосон боловч тухайн хурал дээр төрсөн ах болох Ч.О нь би хурдан мөнгийг чинь өгнө гэж амлан тухайн үедээ 2,500,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг өгөхгүй, удаа дараа ярьсан боловч үл хүндэтгэж, хэл амаар доромжилсон тул гомдолтой байна гэжээ. 

Хохирогч Ч.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Ч.Д нь 19** онд төрсөн. Ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт ********* сумын ********** багийн *** - *** тоотод амьдардаг. Ч.Д миний бие 2024 оны 08 дугаар сарын 30-нд фээсбүүк дээр мал зарна гэсэн зарын дагуу 98******* дугаар луу ярихад намайг Б гэдэг ******** сумын ******* багаас мал ачаад гарах гэж байна гэхэд малын наймаа хийхээр болсон. Урьдчилгаа 3,500,000 төгрөгийг манай эхнэр О-ийн данс руу хийчих гэсэн. Тэгээд би 08 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 54 минутад Ч.О-ийн 52********* дугаартай данс руу 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 15 цаг 54 минутад хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн юм. Миний утас мобайл банк болдоггүй гээд Б.Б-ийн 50********* дугаартай данс руу 4,900,000 төгрөгийг хийлгэж, ингээд би нийт 8,400,000 төгрөг эдгээр хүмүүст залилуулсан. Би 2025 оны 02 дугаар сарын 10-нд шүүх хуралд оролцсон. Миний бодож ажиглаж харсанаар бол Б.М, Б.Б, Ч.О нар нь нийлж миний мөнгийг залилсан гэж үзэж байна. Иймээс Б.М, Б.Б, Ч.О нарт маш их гомдолтой байна. Миний хохирлыг түргэн хугацаанд барагдуулж өгнө үү. Би банкны зээлтэй, зээлийн хүү төлж сэтгэлзүйн хувьд хүнд байна гэжээ. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:

1. Шүүгдэгч Б.М, Ч.О нар нь хамтран 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.Ж-тай 99******* дугаарын утсаар холбогдон “...Э эгч нь байна, би ********** сумаас ноолуур аваад гарч байна...”, “...хүүхдүүд хоорондоо барьцаанд байна...”, “...нөхөр бид хоёр ноолуураа ачаад явж байтал ******* сумын ойролцоо машин эвдэрсэн, сумын төв рүү чирээд орж ирсэн. Эндээс шинэ мотор авна...” гэж, “....машин засуулсан хөлсийг төлөх гэж байна...” гэж ойлгуулан 1,000,000 (нэг сая) төгрөгийг 52*********  дугаартай данс руу, 1,000,000 (нэг сая) төгрөгийг 23********** дугаартай данс руу, 3,410,000 (гурван сая дөрвөн зуун арван мянга) төгрөгийг 51********** дугаартай данс руу, 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг 51********** дугаартай данс руу шилжүүлэн авч, нийт 6,610,000 (зургаан сая зургаан зуун арван мянга) төгрөгийг авсан болох нь: 
1.1. Шүүгдэгч Ч.О-ийн ХААН банк дахь 52********* дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, түүнд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 13 цаг 13 минутад 53********** дугаарын данснаас 18******* журналын дугаараар “Ж-с” гэх гүйлгээний утгаар 1,000,000 орлогын гүйлгээ хийгдэж, зарцуулагдсан ...” гэх агуулга бүхий тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 22-32 дугаар хуудас)
1.2. М.Б ХААН банк дахь 51********** дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, түүнд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг 52 минутад  53********** дугаарын данснаас 12******* журналын дугаараар “Хроп 99**********” гэх гүйлгээний утгаар 3,410,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 58 минутад 23********** дугаарын данс руу 12******* журналын дугаараар “B” гэх гүйлгээний утгаар 3,390,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн ...” гэх агуулга бүхий тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас) 
1.3. Шүүгдэгч Б.М-ын Төрийн банк дахь 23********** дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 17-ны өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “...2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 53********** дугаарын данснаас “Д Ж” гэх гүйлгээний утгаар 1,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, зарцуулагдсан ...” гэх агуулга бүхий тэмдэглэл. (1-р хавтаст хэргийн 46-52 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Б.М, Ч.О нар нь хамтран 2024 оны 06 дугаар сарын 04-ний орой 99********** дугаараас  Р.Ж-тай “...Э эгч нь байна, ******* сумд ноолуур авах хүн байдаггүй, бусдын 650 кг ноолуур ачаад аймаг гарах гэж байна мөнгө хийх арга байна уу? ноолуураа өгөөд тооцоо хийе...” гэж ойлгуулан 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр 14,600,000 (арван дөрвөн сая зургаан зуун мянга) төгрөгийг Хаан банкны М.Б эзэмшлийн 51********** дугаартай, Ч.О-ийн эзэмшлийн 52********* дугаартай харилцах данснуудаар шилжүүлэн авсан болох нь:
2.1. Шүүгдэгч Б.М-ын Төрийн банк дахь 23********** дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 17-ны өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “...2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 51********* дугаарын данснаас “Б-С” гэх утгаар 2,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 51********* дугаарын данснаас “Б-С” гэх утгаар 2,999,900 төгрөгийн орлогын гүйлгээ тус тус хийгдсэн ...” гэх агуулга бүхий тэмдэглэл. (1-р хавтаст хэргийн 197-202 дугаар хуудас)
2.2. Шүүгдэгч Ч.О-ийн ХААН банк дахь 52********* дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 12-ны өдрийн, М.Б ХААН банк дахь 51********** дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 12-ны өдрийн дэлгэрэнгүй хуулганууд.(1-р хавтаст хэргийн 206-213)
2.3. Шүүгдэгч Ч.О-ийн ХААН банк дахь 52********* дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 12-ны өдрийн дэлгэргүй хуулга болон М.Б ХААН банк дахь 51********** дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 12-ны өдрийн дэлгэрэнгүй хуулганд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... Ч.О /**********/-н 52********* дугаарын дансанд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 28 минутад 53********* дугаарын данснаас “j” гэх утгаар 1,500,000 төгрөгийн, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 40 минутад 53********* дугаарын данснаас “3 сау” гэх утгаар 1,500,000 төгрөгийн, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 23 минутад 53********* дугаарын данснаас “noolyyriin vne” гэх утгаар 5,000,0000 төгрөгийн, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 14 цаг 28 минутад 53********* дугаарын данснаас “j” гэх утгаар 1,500,000 төгрөгийн орлогын гүйлгээ тус тус хийгдэж 53********* дугаарын данснаас нийт 9,500,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, 
“... М.Б /*********/-н 51********** дугаарын дансанд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 08 цаг 42 минутад 53********* дугаарын данснаас “n” гэх утгаар 2,100,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 08 цаг 45 минутад 23********** дугаарын данс руу “Б-С” гэх утгаар 2,000,000 төгрөгийг зарлагын гүйлгээ, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 09 цаг 41 минутад 53********* дугаарын данснаас “noolyyriin vne” гэх утгаар 3,000,000 төгрөгийг орлогын гүйлгээ, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 09 цаг 44 минутад 23********** дугаарын данс руу “Б-С” гэх утгаар 2,999,900 төгрөгийг зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн. 
Ч.О /**************/-н 52********* дугаарын данс, М.Б /************/-н 51********** дугаарын дансанд Р.Ж-ийн 53********* дугаарын данснаас нийт 14,600,000 төгрөг шилжиж орсон байна....” гэх агуулга бүхий мөрдөгчийн тэмдэглэл. (1-р хавтаст хэргийн 213-216 дугаар хуудас)
2.4. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Хаан банкны 51********** тоот дансыг бага байхаасаа л ашигладаг байсан бөгөөд миний өөрийн хүүхэд байх үеийн тэтгэмжийн мөнгө орж ирдэг байсан бөгөөд одоо болтол ашиглаж байгаа ... 2024 оны 03 дугаар сарын үед над руу нэг дугаараас залгаад “...дансаа өгчих би нэг хүнээс ноолуурын үнэ мөнгө авах ёстой юм чам руу хийлгээд авъя...” гэхээр нь би өөрийн Хаан банкны 51********** тоот дансыг өгөхөд 1 сая гаран төгрөг орж ирсэн бөгөөд тухайн мөнгийг би өөрийнх нь данс руу шилжүүлж байсан юм ... Сүүлд хийгдсэн гүйлгээнүүд нь мөн адил М руу буцаан шилжүүлсэн гүйлгээнүүд байна. Мөн М 06 дугаар сард “...барих дугаар байна уу түр хэрэглээд өгье...” гэхээр нь би өөрийн 99******** дугаарын сим картыг өгсөн. Би уг гүйлгээг өөрийнх нь Төрийн банкны данс руу шилжүүлсэн бөгөөд одоо би дансны дугаарыг нь хэлж мэдэхгүй байна. Миний дансны хуулгыг шүүвэл гарч ирнэ. Одоо надтай огт холбоогүй байгаа...” гэх мэдүүлэг. (2-р хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч Б.М, Ч.О нар нь хамтран 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн ******** сумын ********* багийн “*******” зах дээр худалдаа наймаа эрхэлдэг хохирогч Б.Б-т  “...би алтны нөхөн сэргээлтийн ажил эрхэлдэг, алтны нөхөрлөлийн хүмүүс захиалсан юм, хэдхэн хоногийн дараа өгнө...” гэж ойлгуулан 12.053.000(арван хоёр сая тавин гурван мянга) төгрөгийн үнэ бүхий гурил, будаа, сахрыг авсан болох нь:
3.1. Хохирогч Б.Б-аас гаргаж өгсөн “гурил, будаа, сахар худалдсан” гэх тэмдэглэгээ бүхий дэвтрийн хуулбар, хүлээн авч хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тэмдэглэл. (2-р хавтаст хэргийн 82-85)
3.2. Шүүгдэгч Б.М, Ч.О нарыг хохирогч Б.Б-аар таньж олуулах ажиллагаа явуулсан 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтаст хэргийн 86-93 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо. 

4. Шүүгдэгч Б.М нь цахим орчинд буюу зарын группүүдэд “...хурга, ишиг зарна...”, “...мал зарна...” гэх мэт агуулгатай хуурамч заруудыг байршуулж үүний дагуу холбогдсон хүмүүстэй 91******** дугаарын утсыг ашиглан хохирогч Н.Н ******* харилцаж “...хямдхан мал зарах гэж байгаа ачааны том машинаар ачиж аймагт авч очиж өгнө...” гэж ойлгуулан 50 (тавь) ишиг, 50 (тавь) ишигтэй ямаа, нийтдээ 150 (нэг зуун тавь) ямааг 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр зарахаар тохиролцон 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг, нийт 3,000,000 (гурван сая) төгрөгийг Ч.О-ийн эзэмшлийн 52********* тоот харилцах данс руу шилжүүлэн авсан, 
2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.М 98*******дугаараар холбогдож 30 (гуч) хурга, 30 (гуч) ишгийг 3,000,000 (гурван сая) төгрөгөөр худалдахаар тохиролцож, тухайн өдрөө Говь-Алтай аймгийн ******* сумаас малаа ***** машинд ачаад гарсан мэтээр ойлгуулан 3,000,000 (гурван сая) төгрөгийг Хаан банкны 52********* тоот Ч.О-ийн харилцах дансаар шилжүүлэн авсан, 
2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Б.Д Б.М-оор дамжуулан 98******* дугаараар Б.М-той холбогдож ярихад нь түүнд 200 (хоёр зуу) ширхэг борлон зарна бэлэн байгаа малаа ачаад Говь-Алтай аймгийн ******* орохоор дөхөж явна гэж ойлгуулан Б.Д-аас 200 (хоёр зуу) толгой борлонгийн үнэ 10,000,000 төгрөгийг Хаан банкны 52********* тоот харилцах дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Д.Д-тай 90********, 98******* дугаараар холбогдож “...01 сард төрсөн сэгсүүргэн хурга, 02 сард төрсөн дахлаа ишигнүүд байгаа Говь-Алтай аймгийн ******* сумаас малаа машинд ачаад гарах гэж байна...” гэж ойлгуулан Д.Д хоёр удаагийн гүйгээгээр Хаан банкны 52********* тоот Ч.О-ийн харилцах дансаар 2,880,000 (хоёр сая найман зуун наян мянга)  төгрөг, 120,000 (нэг зуун хорин мянга)  төгрөг, нийт 3,000,000 (гурван сая)  төгрөгийг шилжүүлэн авсан,
2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Н.О-той 96******* дугаараар холбогдож “...Говь-Алтай аймгийн ******* сумаас малаа маргааш өглөө ачаад Говь-Алтай аймаг оруулж өгнө...” гэж ойлгуулан эм ямаа, ишиг, борлон зарахаар тохиролцон хохирогчоос урьдчилгаа гэж 2,000,000 (хоёр сая) төгрөгийг Хаан банкны 52********* тоот Ч.О-ийн харилцах дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Л.Б-тэй 96******* дугаараар холбогдож “...Говь-Алтай аймгийн ******* сумаас малаа том машинд ачуулсан байгаа одоо өөрөө жижиг машинаар гарч байна...” гэж ойлгуулан 150 (нэг зуун тавь) ишиг, 200 (хоёр зуу) шүдлэн ямааг зарахаар тохиролцож, урьдчилгаа 2,000,000 (хоёр сая) төгрөгийг Хаан банкны 52********* тоот Ч.О-ийн харилцах дансаар шилжүүлэн авсан,
85******* дугаарын утсыг ашиглан хохирогч Б.М-тай холбогдож 200 (хоёр зуу) борлон 10,000,000 (арван сая) төгрөгөөр зарахаар тохиролцож 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000 (таван сая) төгрөгийг 50********* тоот данс руу шилжүүлэн авсан,
85******* дугаарын утсыг ашиглан хохирогч Х.Н-тэй холбогдож 1,000,000 (нэг сая) төгрөгөөр мал зарахаар тохиролцож 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 (нэг сая) төгрөгийг 50********* тоот данс руу шилжүүлэн авсан,
96*******, 98******* гэх дугааруудыг ашиглан хохирогч Ч.Д-тай холбогдож 400 (дөрвөн зуу) толгой мал зарахаар тохиролцож 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 52********* тоот дансаар 3,500,000 (гурван сая таван зуу) төгрөг, 50********* тоот дансаар 4,900,000 (дөрвөн сая есөн зуун мянга) төгрөг, нийт 8,400,000 (найман сая дөрвөн зуу) төгрөгийг шилжүүлэн авсан,
98******* дугаарын утсыг ашиглан С.Б холбогдож 200 (хоёр зуу) толгой борлон зарахаар тохиролцож 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг 52********* тоот данс руу, 5,000,000 (таван сая) төгрөгийг 53********** тоот данс руу, нийт 9,000,000 (есөн сая) төгрөгийг шилжүүлэн авсан,
2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Ш.Ч-тай 85******* дугаараар нь харилцан “...Говь-Алтай аймгийн ********** сумын ********** гэх газраас малаа ачаад аймаг руу гарч байна...” гэж ойлгуулан, урьдчилгаа 3,000,000 (гурван сая) төгрөгийг Хаан банкны 50********* тоот Б.Б-ийн харилцах дансаар шилжүүлэн авсан,
85******* гэх дугаарын утсыг ашиглан хохирогч М.М-той харилцан 400 (дөрвөн зуу) толгой мал зарахаар тохироо хийж байгаа мэтээр ойлгуулан 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны 52********* тоот Ч.О-ийн харилцах дансаар 20,200,000 төгрөг, Голомт банкны 17******* тоот харилцах данс руу 8,000,000 төгрөг, нийт 28,200,000 (хорин найман сая хоёр зуун мянга) төгрөгийг шилжүүлэн авсан,
85******* дугаарын утсыг ашиглан хохирогч Г.Т-тэй харилцан 200 (хоёр зуу) толгой борлонг 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр зарахаар тохиролцож байгаа мэтээр ойлгуулан 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 (гурван сая) төгрөгийг 50********* тоот данс руу шилжүүлэн авсан,
96******* дугаарын утсыг ашиглан хохирогч Ц.Ж-той харилцан 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр мал зарахаар тохиролцож байгаа мэтээр ойлгуулан 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ч.О-ийн 52********* дугаартай харилцах дансаар 500,000 (таван зуун мянга) төгрөгийг шилжүүлэн авсан болох нь: 
4.1. Шүүгдэгч Ч.О-ийн ХААН банк дахь 52********* дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 28-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, түүнд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 20 цаг 08 минутад 53*********** дугаарын данснаас “B” гэх утгаар 1,500,000 төгрөгийн, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 16 цаг 18 минутад 53************  дугаарын данснаас “TRF=006203647214-**********XX9103-ATM822>Govi” гэх утгаар 1,500,000 төгрөгийн орлогын гүйлгээ тус тус хийгдсэн байна ...” гэх агуулга бүхий тэмдэглэл. (2-р хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас) 
4.2. Хохирогч Б.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 19-ний орой манай эхнэрийн бүл дүү болох М над руу залгаад “...би ******* сумаас 3,000,000 төгрөгийн мал худалдаж авсан юм. ****** сумын гүүрэн дээр явж байна гэнэ. Дахиад 200 ширхэг борлон байгаа гэнэ. Нэг ширхгийг нь 50,000 төгрөгт өгнө гэнэ та авах юм уу...” гэхээр нь би тухайн хүнтэй 98******* дугаарын утсаар холбогдож ярьтал “...би малаа ачаад ********** дөхөж явна машин халаад явахгүй байна. Өнөө оройдоо аймаг орно...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...200 ширхэг борлон байгаа юм уу...” гэсэн чинь “...байгаа 1 тооны борлон 50,000 төгрөгөөр зарна...” гэхээр нь авахаар тохиролцон дансаа явуулчих гэж хэлсэн. Миний дугаар луу 90******** дугаарын утаснаас хаан банкны О гэсэн 52********* тоот данс явуулсан. Би тухайн данс руу эхнэр Б-ийн хаан банкны 53******* тоот данснаас 10,000,000 төгрөг шилжүүлсэн... Манай дүү М бид 2 угтаж авъя гээд ********* аймаг руу гарсан. Тэгээд аймагт ирээд залгаад тухайн 2 утас нь холбогдохгүй байсан ... Эхлээд надтай 98******* дугаараас ярьсан хүн нь эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас)
4.3. Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын зарын групп дээр ишиг, хурга зарна гэсэн зар байсны дагуу 98******* гэсэн дугаартай эрэгтэй хүнтэй холбогдоод 30 хурга, 30 ишиг авахаар тохиролцсон. Тэгээд би хаан банкны О гэсэн 52********* тоот дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Нөгөө хүн маань “******* сумаас ***** машинаар малаа ачаад орой гарна” гэсэн. Нөгөөдөр нь нөгөө хүн маань залгаад “...би ******** сумын хойд талын голд малаа буулгаж үлдээгээд хоосон машинтайгаа ********* суман дээр орж ирээд машиныхаа өндөрлөгөөг гагнаж янзалчхаад одоо буцаж очоод малаа ачаад гарлаа...” гэсэн. 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр над руу “...****** сум орох гэж байна аймаг ороод залгая...” гэж мессеж бичсэн байсан. Тэгээд тухайн хүнтэй тэрнээс хойш холбогдож чадаагүй ... 1 тооны хурганы үнэ нь 65,000 төгрөг, ишиг нь 35,000 төгрөгөөр бодож авахаар тохиролцсон... Би бүл ах Э гэх хүний 24************ гэсэн данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. (2-р хавтаст хэргийн 172-173 дугаар хуудас)
4.4. Шүүгдэгч Ч.О-ийн ХААН банк дахь 52********* дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 26-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, түүнд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 20 цаг 06 минутад 53************ тоот данснаас “малын үнэ Д” гэсэн утгатай 2,880,000 төгрөгийн орлого, 20 цаг 13 минутад  53********** тоот данснаас “m” гэсэн утгатай 120,000 төгрөгийн орлого, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 12 минутад 24************ тоот данснаас “М” гэсэн утгатай 3,000,000 төгрөгийн орлого, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 38 минутад 53******* тоот данснаас “D” гэсэн утгатай 10,000,000 төгрөгийн орлого, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 45 минутад 53*********** тоот данснаас “M” гэсэн утгатай 20,200,000 төгрөгийн орлого тус тус орсон...” гэх агуулга бүхий тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 155-159 дүгээр хуудас)
4.5. Хохирогч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 10 цагаас 11 цагийн фейсбүүк дээр “M” гэсэн хаягаас эм ямаа 70,000, борлон 50,000 ишиг 35,000 зарна утас 96******* гэсэн байхаар нь би уг утас руу холбоо барьж мал худалдаж авахаар тохиролцсон юм. Тэгээд Говь-Алтай аймгийн ******* сумаас үл таних хүн “малаа маргааш өглөө машинд ачаад Говь-Алтай аймаг оруулж өгнө” гэж хэлээд шатахууны мөнгө хийчих гээд 52********* дугаартай О гэсэн данс өгсөн юм. Би тухайн данс руу өөрийн эзэмшлийн 53************ дугаартай данснаас 2,000,000 төгрөгийг “o” гэсэн утгатай гүйлгээ хийсэн юм. Тэгээд маргааш өглөө нь холбоо барьсан чинь “явж байна ************ гэх газар айлд мал буулгаж байна хүүхдийн гэрийн тавилга авах гэсэн мөнгө дутаад байна, дахиад 4,000,000 төгрөг юм уу 5,000,000 төгрөг хийж байгаач гэсэн. Тэгэхээр нь би малаа үзэж байгаад үлдэгдэл мөнгөө хийнэ гээд хийгээгүй. Би дахиад залгаад хаана явж байгаа талаар асуух гэсэн чинь утас нь дуудаад авахгүй сүүлдээ холбогдохгүй болчихсон...” гэх мэдүүлэг. (2-р хавтаст хэргийн 242-243 дугаар хуудас)
4.6. Шүүгдэгч Ч.О-ийн ХААН банк дахь 52********* дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, түүнд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “...2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 07 минутад 53********** тоот данснаас “o” гэсэн утгатай 2,000,000 төгрөгийн орлого орсон байв...” гэх агуулга бүхий тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 236-237 дугаар хуудас)
4.7. Шүүгдэгч Ч.О-ийн ХААН банк дахь 52********* дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 25-ны  өдрөөс 2025 оны 09 дүгээ сарын 04-ний өдөр хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 21 минутад 53************** тоот данснаас “98*********” гэсэн утгатай 2,000,000 төгрөгийн орлого орсон байв...” гэх агуулга бүхий тэмдэглэл. (3-р хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас)
4.8. Шүүгдэгч Б.Б-ийн ХААН банк дахь 50********* дугаартай харилцах дансны 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “... 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад 53******** дугаарын данснаас “d” гэх утгаар 5,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 04 минутад 0017******* дугаарын данс руу “1” гэх утгаар 5,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл. (3-р хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас)
4.9. Хохирогч Х.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 19-20 цагийн үед фейсбүүк дээр “B” гэсэн хаягаас “хямд мал зарж байна утас 85*******” гэсэн байхаар нь уг утас руу холбоо барьж мал худалдаж авахаар тохиролцсон юм. Тэгээд үл таних хүн “малаа маргааш өглөө ачаад Говь-Алтай аймаг руу оруулж өгнө” гэж хэлээд “шатахууны мөнгө хийчих” гээд 50********* дугаартай данс өгсөн юм. Би тухайн данс руу эхнэр Б-ын 54********** дугаартай данснаас 1,000,000 төгрөгийг “N” гэсэн утгатай гүйлгээ хийсэн юм. Тэгээд маргааш өглөө нь холбоо барьсан чинь “малаа ачаад гарч байна” гэж хэлсэн. Би дахиад залгаад хаана явж байгаа талаар асуусан чинь машин эвдэрсэн гэж хэлээд дахиад мөнгө нэхсэн юм тэгэхээр нь би өөрийгөө залилуулчихлаа гэж ойлгоод дахиж мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг. (3-р хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас)
4.10. Шүүгдэгч Б.Б-ийн ХААН банк дахь 50********* дугаартай харилцах дансны 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “... 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цаг 37 минутад 54********* дугаарын данснаас “N” гэх утгаар 1,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цаг 43 минутад 17******* дугаарын данс руу “1” гэх утгаар 950,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл. (3-р хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас)
4.11. Шүүгдэгч Ч.О-ийн ХААН банк дахь 52********* дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 10-ны  өдрөөс 27-ны өдөр хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Б.Б-ийн ХААН банк дахь 50********* дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, тэдгээрт үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны  өдрийн “... Б.Б-ийн 50********* тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 18 минутад 24************* тоот данснаас  “B” гэсэн утгатай 4,900,000 төгрөгийн орлого орсон ... 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 46 минутад 17******* гэсэн тоот данс руу “123” гэсэн утгатай 4,900,000 төгрөгийн зарлага гарсан байв, 
Ч.О-ийн 52********* тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 54 минутад 24******** тоот данснаас “80*******” гэсэн утгатай 3,500,000 төгрөгийн орлого орсон байв...” гэх агуулга бүхий тэмдэглэл.(3-р хавтаст хэргийн 184-189 дүгээр хуудас)
4.12. Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 17-ны өглөө миний данс руу 4,000,000 төгрөг шилжиж орж ирсэн байсан. Удалгүй 89********* дугаараас залгаад “...танаар дээл оёулсан хүн байна, хүний данс руу шилжүүлэх гэж байгаад андуураад таны данс руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн байна. Хүнээс мал худалдаж авч байгаа юм. Та 52********* дугаарын данс руу “малын үнэ” гээд миний дугаарыг гүйлгээний утган дээр нь бичээд шилжүүлээд өгөөч гэж хэлэхээр нь би тухайн хүн рүү нь шилжүүлсэн гүйлгээ байна...” гэх мэдүүлэг.(3-р хавтаст хэргийн 247-248 дугаар хуудас)
4.13. Шүүгдэгч Ч.О-ийн ХААН банк дахь 52********* дугаартай харилцах данс, шүүгдэгч Б.Б-ийн ХААН банк дахь 53********* дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 10-ны  өдрөөс 27-ны өдөр хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулганууд, тэдгээрт үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний  өдрийн “... Б.Б-ийн 53********* тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “TRF=006189754094-*********XX0034-ATM566>Govi” гэсэн гүйлгээний утгатай 5,000,000 төгрөгийн орлого орсон байв гэх тэмдэглэл, “... Ч.О-ийн 52********* тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 23 минутад 53*********** тоот данснаас “m” гэсэн утгатай 4,000,000 төгрөгийн орлого орсон, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 25 минутад 17******* тоот данс руу “QQ” гэсэн утгатай 4,000,000 төгрөгийн зарлага гарсан байв ... Б.Б-ийн 53********** тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 52 минутад 53******* тоот данснаас “98*******” гэсэн утгатай 5,000,000 төгрөгийн орлого орсон, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 58 минутад 17******* гэсэн тоот данс руу “ЕВ-1” гэсэн утгатай 4,000,000 төгрөгийн зарлага гарсан байв” гэх агуулга бүхий тэмдэглэл.(3-р хавтаст хэргийн 230-238 дугаар хуудас)
4.14. Хохирогч Ш.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр бид хоёр 85******* дугаартай хүнтэй холбогдож мал авахаар тохиролцсон. Тухайн хүн нь зар байршуулсан байсан. Эм ямаа, ишиг, борлон зарна гэсэн фейсбүүк зар дээр байршуулсан байсан. Тэгээд 09 дүгээр сарын 01-ний өдрөө тухайн дугаартай хүнтэй холбогдоход ********** гэх газраас малаа аваад Аймаг руу гарч байна “********” гэх газраар дайран явна” гэсэн. Тэгээд тэндээ ****** гэх газар нь очоод 2 хоног шахуу хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд холбоо барих утасны дугаар руу нь залгахаар энд явж байна тэнд явж байна гэх шалтгаан хэлээд байсан сүүлдээ дугаараа авахаа байчихсан. Тэгээд залилуулсан болохоо мэдээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн юм... Би тухайн үед хаан банкны Б гэх эзэмшигчтэй 50********* гэсэн данс руу мал авахаар тохиролцсон 3 сая төгрөгөө шилжүүлчихсэн ... Би тухайн үед 85******* дугаар руу холбогдсон холбогдох үед нэг эрэгтэй хүн утсаар надтай холбогдож байсан... Би тухайн мөнгөө төрийн банкны 24************** гэсэн данснаасаа хийсэн...” гэх мэдүүлэг. (4-р хавтаст хэргийн 58-59 дүгээр  хуудас)
4.15. Шүүгдэгч Б.Б-ийн ХААН банк дахь 50********* дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “... 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 22 цаг 52 минутад 24********** дугаарын данснаас “89” гэх утгаар 3,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны шөнийн 04 цаг 02 минутад 17******* дугаарын данс руу “1” гэх утгаар 2,900,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл. (4-р хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас)
4.16. Шүүгдэгч Б.Б-ийн ХААН банк дахь 50********* дугаартай харилцах дансны 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “... 2024 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 23 цаг 24 минутад 23********** дугаарын данснаас “b” гэх утгаар 3,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны шөнийн 23 цаг 24 минутад 17******* дугаарын данс руу “1” гэх утгаар 3,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл. (4-р хавтаст хэргийн 136-138 дугаар хуудас)
4.17. Хохирогч Ц.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 20 цагийн үед фейсбүүк дээр “M” гэсэн хаягаас “борлон 50,000 төгрөгөөр зарна утас 96*******” гэсэн байхаар нь би уг утас руу өөрийн 98*********** дугаараас холбоо барьж ярихад нэг эрэгтэй хүн “мал зарж байна” гэсэн тэгээд мал худалдаж авахаар тохиролцсон юм. Тэгээд Говь-Алтай аймгийн ******* сумаас үл таних хүн “малаа маргааш өглөө ачаад Говь-Алтай аймаг оруулж өгнө та хэд өөрсдөө ирээд аваарай гэж хэлсэн. Мөн урьдчилгаа 1,500,0000 төгрөг болно хийчих гээд 52********* дугаартай О гэсэн данс өгсөн. Би тухайн данс руу өөрийн төрийн банкны 24*********** дугаартай данснаас 500,000 төгрөгийг “Ж 98******” гэсэн утгатай гүйлгээ хийсэн юм. Тэгээд маргааш өглөө нь залгаад хаана явж байгааг нь асуух гэсэн чинь утас нь дуудаад авахгүй, сүүлдээ холбогдохгүй болчихсон...” гэх мэдүүлэг. (4-р хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас)
4.18. Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгдэгч Ч.О-ийн ХААН банк дахь 52********* дугаартай дансанд үзлэг хийсэн “... 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Ж 89*******” гэсэн утгатай 500,000 төгрөгийн орлого орсон байв...” гэх агуулга бүхий тэмдэглэл (4-р хавтаст хэргийн 206 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

5. Шүүгдэгч Ч.О нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Л.Т руу 99******** дугаарын утсаар холбогдон харилцаж “...Б ахын чинь эхнэр Э эгч нь байна, манай хүүхдүүд машин янзалж байгаа машины сэлбэг авах гэсэн юм ноолуур гарахаар мөнгийг нь өгнө...” гэж ойлгуулан 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 800,000 төгрөг, нийт гурван удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 52********* тоот дансаараа шилжүүлэн авсан болох нь:  
5.1. Хохирогч Л.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...  2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 16 цаг өнгөрч байхад гэртээ орж ирээд сууж байсан чинь манай нөхрийн хуурай ах Б ахын эхнэр болох Э эгч нь байна гээд утсаар ярьсан. Тэгээд утсаар ярьж байсан чинь эгчийн дүү би Н-д хэлчихсэн чамд хэлээд ав гэсэн гэж хэлээд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 800,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг надаас шилжүүлж авсан ... Тэгээд манай нөхөр бид хоёр дараа нь мөнгөний хэрэг гараад Б ах руу утсаар яриад мөнгөө авъя гээд хэлтэл юун мөнгө гээд бид хоёр залилуулснаа мэдсэн. Тэгсэн чинь тэдний бэр болох Ч.О Б ахын эхнэр болох Э эгчийн хоолойгоор хөгшин хүн болж худлаа ярьж надаас мөнгө авсан байсан. Тэгээд бид хоёр мөнгөө өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хохирлоо барагдуулахаар өргөдөл гаргасан. Тухайн үед Ч.О 99********дугаарын утаснаас Б ахын чинь эхнэр байна Э эгч нь байна гэж хөгшин хүний хоолойгоор худлаа ярьж залгаад 3 удаагийн гүйлгээгээр нийт 2,000,000 төгрөг шилжүүлж авсан... Би гомдолтой байна ...”  гэх мэдүүлэг. (5-р хавтаст хэргийн 14-16 дугаар  хуудас), 
5.2. Шүүгдэгч Ч.О-ийн ХААН банк дахь 52********* дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 23 минутад “99********” гэсэн утгатай 600,000 төгрөгийн орлого, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 18 цаг 30 минутад “99*********” гэсэн утгатай 600,000 төгрөгийн орлого, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 22 цаг 53 минутад “99*********” гэсэн утгатай 800,000 төгрөгийн орлого орсон байв...” гэх агуулга бүхий тэмдэглэл. (4-р хавтаст хэргийн 233-241 дүгээр хуудас)
5.3. Хохирогч Л.Т ХААН банк дахь 53********** дугаартай харилцах дансны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн “... 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 23 минутад “99*******” гэсэн утгатай 600,000 төгрөгийн зарлага, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 18 цаг 30 минутад “99*******” гэсэн утгатай 600,000 төгрөгийн зарлага, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 22 цаг 53 минутад “99*******” гэсэн утгатай 800,000 төгрөгийн зарлага гарсан байв...” гэх агуулга бүхий тэмдэглэл. (4-р хавтаст хэргийн 242-244 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 
 
6. Шүүгдэгч Б.Б нь Б.М-ыг цахим орчинд мал зарна гэж хуурамч зар байрлуулан залилах гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж мэдсээр байж өөрийн эзэмшлийн 50********* тоот дансанд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “d” утгаар орсон 5,000,000 (таван сая) төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “b” гэх утгаар орсон 3,000,000 (гурван сая) төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “B” утгаар орсон 4,900,000 (дөрвөн сая есөн зуун мянга) төгрөгийг Б.М-ын Голомт банкны 0017******* тоот харилцах данс руу шилжүүлэн өгсөн, 
Мөн өөрийн эзэмшлийн 50********* тоот дансанд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “N” утгаар орсон 1,000,000 (нэг сая) төгрөгөөс 950,000 төгрөгийг шилжүүлж 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “89*******” гүйлгээний утгаар орсон 3,000,000 (гурван сая) төгрөгөөс 2,900,000 төгрөгийг шилжүүлж, өөрийн эзэмшлийн 53********** тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “98*******” гэсэн утгаар орсон 5,000,000 (таван сая) төгрөгөөс 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнийхээ хариуд шүүгдэгч Б.М-оос 50,000 (тавин мянга) төгрөгийн, 100,000 (нэг зуун мянга) төгрөгийн авч 1,000,000 (нэг сая) төгрөгийн нийт 1,150,000 (нэг сая нэг зуун тавин мянга) төгрөгийн шан харамж авсан болох нь: 
6.1. Шүүгдэгч Б.М /M/, Б.Б /Б М/ нарын хоорондоо гэмт хэрэг үйлдэж олж байгаа мөнгийг шилжүүлэх талаар харилцсан Фейсбүүк мессенжерт үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. (3-р хавтаст хэргийн 68-88 дугаар хуудас)
6.2. Шүүгдэгч Б.Б-ийн ХААН банк дахь 50********* дугаартай харилцах дансны 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “... 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад 53********* дугаарын данснаас “d” гэх утгаар 5,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 04 минутад 0017******* дугаарын данс руу “1” гэх утгаар 5,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл (3-р хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас)
6.3. Шүүгдэгч Б.Б-ийн ХААН банк дахь 50********* дугаартай харилцах дансны 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “... 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цаг 37 минутад 54********** дугаарын данснаас “N” гэх утгаар 1,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цаг 43 минутад 17******* дугаарын данс руу “1” гэх утгаар 950,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл (3-р хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас)
6.4. Шүүгдэгч Б.Б-ийн ХААН банк дахь 50********* дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны  өдрийн “... Б.Б-ийн 50********* тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 18 минутад 24******** тоот данснаас  “B” гэсэн утгатай 4,900,000 төгрөгийн орлого орсон ... 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 46 минутад 17******* гэсэн тоот данс руу “123” гэсэн утгатай 4,900,000 төгрөгийн зарлага гарсан байв ...” гэх агуулга бүхий тэмдэглэл.(3-р хавтаст хэргийн 187-189 дүгээр хуудас)
6.5. Шүүгдэгч Б.Б-ийн ХААН банк дахь 53********* дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 10-ны  өдрөөс 27-ны өдөр хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулганууд, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний  өдрийн “... Б.Б-ийн 53********** тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 52 минутад 53******* тоот данснаас “98*******” гэсэн утгатай 5,000,000 төгрөгийн орлого орсон, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 58 минутад 17******* гэсэн тоот данс руу “ЕВ-1” гэсэн утгатай 4,000,000 төгрөгийн зарлага гарсан байв” гэх агуулга бүхий тэмдэглэл.(3-р хавтаст хэргийн 234, 237-238 дугаар хуудас)
6.6. Шүүгдэгч Б.Б-ийн ХААН банк дахь 50********* дугаартай харилцах дансны 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “... 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 22 цаг 52 минутад 24********** дугаарын данснаас “89*******” гэх утгаар 3,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны шөнийн 04 цаг 02 минутад 17******* дугаарын данс руу “1” гэх утгаар 2,900,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл (4-р хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас)
6.7. Шүүгдэгч Б.Б-ийн ХААН банк дахь 50********* дугаартай харилцах дансны 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “... 2024 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 23 цаг 24 минутад 23******** дугаарын данснаас “b” гэх утгаар 3,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны шөнийн 23 цаг 24 минутад 17******* дугаарын данс руу “1” гэх утгаар 3,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх агуулга бүхий тэмдэглэл /4-р хавтаст хэргийн 136-138 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

5. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар: 

5.1. Хохирогч Р.Ж “...Ч.О нь манай хамаатан Э (Ж) эгчийн нэрийг барьж дуугаа өөрчилж ярьж надаас 7,300,000 төгрөгийг авсан болохыг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр анхан шатны шүүх хурлаар тогтоосон боловч тухайн хурал дээр төрсөн ах болох Ч.О нь би хурдан мөнгийг чинь өгнө гэж амлан тухайн үедээ 2,500,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг өгөхгүй, удаа дараа ярьсан боловч үл хүндэтгэж, хэл амаар доромжилсон тул гомдолтой байна...” гэж, 

Хохирогч Ч.Д “...2024 оны 08 дугаар сарын 30-нд фээсбүүк дээр мал зарна гэсэн зарын дагуу 98*******дугаар луу ярихад намайг Б гэдэг ******* сумын ******* багаас мал ачаад гарах гэж байна гэхэд малын наймаа хийхээр болсон. Урьдчилгаа 3,500,000 төгрөгийг манай эхнэр О-ийн данс руу хийчих гэсэн. Тэгээд би 08 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 54 минутад Ч.О-ийн 52********* дугаартай данс руу 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 15 цаг 54 минутад хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн юм. Миний утас мобайл банк болдоггүй гээд Б.Б-ийн 50********* дугаартай данс руу 4,900,000 төгрөгийг хийлгэж, ингээд би нийт 8,400,000 төгрөг эдгээр хүмүүст залилуулсан. Би 2025 оны 02 дугаар сарын 10-нд шүүх хуралд оролцсон. Миний бодож ажиглаж харсанаар бол Б.М, Б.Б, Ч.О нар нь нийлж миний мөнгийг залилсан гэж үзэж байна. Иймээс Б.М, Б.Б, Ч.О нарт маш их гомдолтой байна. Миний хохирлыг түргэн хугацаанд барагдуулж өгнө үү. Би банкны зээлтэй, зээлийн хүү төлж сэтгэлзүйн хувьд хүнд байна...” гэж тус тус гомдол гаргасан байна. 

5.2 Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

5.3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-ын олон удаагийн удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол, хор уршиг учирсан шинж чанар, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
шүүгдэгч Ч.О-ийн олон удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав)  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг ялыг Улаанбаатар хотын ************ дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

5.4. Мөн шүүгдэгч Ч.О-ийг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ЦХШЗ/29 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорьсон бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ЦХШЗ/30 дугаартай захирамжаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул түүний  цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийн 1 (нэг) хоногийг торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 (арван таван мянга) төгрөгөөр тооцон, нийт 90 (ер) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90,000 (ерэн мянга) төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, 
шүүгдэгч   Б.Б  нь  тус  шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ЦХШЗ/01 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдож, анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдаан болтол нийт 26 (хорин зургаа)  хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон 26 (хорин зургаа) хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 26 (хорин зургаа)  хоногоор тооцож, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж,
 шүүгдэгч Б.М нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ЦХШЗ/29 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хоригдож, анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болтол 159 (нэг зуун тавин ес) хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон 159 (нэг зуун тавин ес)  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

5.5. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

5.6. Анхан шатны шүүхээс хохирол, хор уршгийн тухайд шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1,150,000 (нэг сая нэг зуун тавин мянга) төгрөгийг түүнээс гаргуулан, улсын төсөвт шилжүүлэхээр, 
шүүгдэгч Б.М-оос гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,305,000 (гурван сая гурван зуун таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ж, 7,300,000 (долоон сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ж-д, 4,526,500 (дөрвөн сая таван зуун хорин зургаан мянга таван зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-т, 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Н, 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М, 10,000,000 (арван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Д-д, 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Д-д, 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Н.О-д, 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Б, 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М, 1,000,000 (нэг сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Н, 8,400,000 (найман сая дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Д-д, 9,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Б, 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Ч, 28,200,000 (хорин найман сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч М.М, 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Т-д, 500,000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Ж тус тус олгохоор,
Шүүгдэгч Б.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М, Н.О, Б.М, Х.Н, С.Б, Ш.Ч, Ц.Ж нарын сэтгэцэд учирсан хор уршиг тус бүр 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгөөр тооцон шүүгдэгчээс гаргуулж, хохирогч нарт олгохоор,
Шүүгдэгч Ч.О-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 805,000 (найман зуун таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ж, 4,800,000 (дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ж-д, 2,026,500 (хоёр сая хорин зургаан мянга таван зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-т тус тус олгохоор шийдвэрлэсэн үндэслэлтэй байна. 

5.7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.О нь хохирогч Д.Ж, Р.Ж, Б.Б нарт тус бүр 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийн, хохирогч Л.Т-т 2,660,000 (хоёр сая зургаан зуун жаран мянга) төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.М, Ч.О нар нь хохирогч Б.Б-т 3,000,000 (гурван сая) төгрөгийн хохирол тус тус төлсөн, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 хуудас гүйлгээний баримтыг хэрэгт хавсаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

5.8. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Р.Ж, Ч.Д нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Р.Ж, Ч.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.М-ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш буюу 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш цагдан хоригдсон нэг хоногийг нь хорих ялын нэг хоногоор тооцож, нийт цагдан хоригдсон 71 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанаас нь хассугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ЭНХТӨР

                          ШҮҮГЧИД                             Ш.БАТТОГТОХ

                                                                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ