Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 320

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

          улсын яллагч А.Сайнбаяр,

          шүүгдэгч Д.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Д.М-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2016 2501 4233 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Д.М

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

        Д.М нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Орд” худалдааны төвийн гадна талын автобусны буудал дээрээс иргэн М.Ариунзаяаг автобусанд суух үед нь халааснаас нь “Ай фоне Эс И” /iPhone SE/ маркийн гар утсыг хулгайлж, 790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: Болсон асуудал бүгд үнэн тул хэргийн талаар ярихгүй гэв.

            Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Ариунзаяагийн: …2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Халдварт эмнэлгийн автобусны буудал дээр автобусанд суух гэж зогсож байгаад 12-13 цагийн орчимд Ай фоне Эс И маркийн ягаан өнгөтэй Спонж бобын зурагтай өнгөгүй резинэн гэртэй гар утсаа хулгайд алдсан. Ийнхүү гар утсаа хулгайд алдсан өдрөө камерын бичлэг шүүж үзэхэд автобусанд суух гэж байтал хойно нэг дундаж нуруутай эрэгтэй хүн миний халаас руу гараа хийж гар утсыг маань хулгайлан аваад зам хөндлөн гараад явсан нь бичигдсэн байсан. Миний алдсан гар утас Ай фоне Эс И маркийн гар утас ба ягаан өнгөтэй, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй шинэ утас…

…Би хохирлоо тэр хүнээс бүрэн гаргуулж авлаа. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 94 дүгээр тал/,

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-27 дугаар тал/,

             - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: …2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цаг 37 минут 30 секунтэд ногоон өнгийн автобус руу цайвар өнгийн куртик, цайвар өнгийн өмдтэй эмэгтэй хүн /хохирогч М.Ариунзаяа/ ороход түүний баруун куртикны халаас руу малгайтай улаан куртиктай, цэнхэр өнгийн өмдтэй эрэгтэй хүн /сэжигтэн Д.Мөнх-Эрдэнэ/ гараа хийж байгаад автобус руу орохгүй буцаж эргээд ТҮЦ-үүдийн урдуур чигээрээ хойшоо алхаж явган хүний замаар баруун тийш гарч байгаа бичигдсэн байв…/хх-ийн 28 дугаар тал/,

             - Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 29 дүгээр тал/,

             - Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.М: …2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Их орд” худалдааны төвийн хажууд байдаг автобусны буудал дээр зогсож байсан чинь 1 охин куртикныхаа халаасанд утсаа хийчихээд автобус руу алхаж байхад араас нь дагаж байгаад авчихсан юм. Тухайн үед надад хохирлоо барагдуулах чадвар байгаагүй. Ингээд шүүх рүү шилжинэ гэхээр айгаад зугтаачихсан юм. Би гэм буруугаа ойлгож байгаа. Бага ял оноож өгөхийг хүсэж байна…гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 дүгээр тал/,

            - 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн эд зүйлийн үнэлгээгээр гар утсыг 790.000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 9 дүгээр тал/,

            2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт:

            - Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 304.000 /гурван зуун дөрвөн мянган төгрөг/-р үнэлэгдэв…гэх дүгнэлт /хх-ийн 95-97 дугаар тал/,

  • Шүүгдэгч Д.М иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 дугаар тал/,
  • Шүүгдэгч Д.М урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.М нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Орд” худалдааны төвийн гадна талын автобусны буудал дээрээс иргэн М.Ариунзаяаг автобусанд суух үед нь халааснаас нь “Ай фоне Эс И” /iPhone SE/ маркийн гар утсыг хулгайлж, 790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Д.М холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Д.М нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Орд” худалдааны төвийн гадна талын автобусны буудал дээрээс 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэн М.Ариунзаяаг автобусанд суух үед нь халааснаас нь “Ай фоне Эс И” /iPhone SE/ маркийн гар утсыг хулгайлж, 790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн  мэдүүлэг, таньж олуулах ажилллагааны тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн болон хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагчаар өгсөн Д.М мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.М нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Орд” худалдааны төвийн гадна талын автобусны буудал дээрээс 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэн М.Ариунзаяагийн гар утсыг хулгайлж  790.000 төгрөгийн  хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдссэн байна.

            2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг  дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Д.М2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн  хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл  хөнгөрч эрх зүйн байдал дээрдэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Мнь өмнө нь ял шийтгэл хүлээж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, ял шалгах хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 37, 52-53 дугаар тал/

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна. /хх-ийн 29 дүгээр тал/

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Сэжигтэн  Д.М шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг саатуулсан болох нь сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 105-106 дугаар тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасахаар хуульчилжээ.

Иймд Д.Мсаатууулагдсан 2 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасах үндэстэй байна.

   Хохирогч М.Ариунзаяа нь хохирол болох 600.000 төгрөгийг Д.Мөнх-Эрдэнээс гаргуулан авсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 94, 109 дүгээр тал/

Шүүгдэгч Д.Мэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

  1. Х овогт Д.М бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М 360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.       

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 /дөчин найман/ цаг буюу 2 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 360 /гурван зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, эдлэх ялыг 312 /гурван зуун арван хоёр/ цагаар тогтоосугай.  

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г тогтоол хүчин төгөлдөр болохоор хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган  үлдээхээр шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

            6. Хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шүүхийн шийтгэх тогтоолыг  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ