Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 760

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би Р.Б*******ын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газарт холбогдох “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/313 дугаар тушаалын Р.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, хэргийг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэлх хугацааны цалингийн зөрүүг нөхөн гаргуулах, цалинтай холбогдох зохих тэмдэглэгээ хийлгүүлэхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан эвлэрлийн гэрээг хүлээн авч, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* нарын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: 

“Тус шүүхэд хянагдаж буй Р.Б*******ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан буулт хийж, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Дараах нөхцлийг тохиролцож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар маргаанаа дуусгавар болгож байна.

- Нэхэмжлэгч нь “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/313 дугаар тушаалын Р.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, хэргийг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэлх хугацааны цалингийн зөрүүг нөхөн гаргуулах, цалинтай холбогдох зохих тэмдэглэгээг хийхийг даалгуулах” шаардлага гаргасан.

Хариуцагч тал Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр буюу урьд эрхэлж байсан албан тушаалын цалин, нэмэгдэлтэй адил ТТ-14 цалингийн шатлалтай албан тушаалд томилох санал тавьсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснөөр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болж буулт хийх,

Хариуцагч нь нэхэмжлэгч Р.Б*******ыг урьд эрхэлж байсан албан тушаалын цалин, нэмэгдэлтэй адил ТТ-14 цалингийн шатлалтай Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилох зэрэг үүргийг талууд хүлээхээр болов.

Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалын ажлын байр нь сул өнөөдрийн байдлаар тухайн албан тушаал дээр албан хаагч томилогдоогүй болно.

Мөн хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2/356 дугаар итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг олгосон болно.

Талуудын хэн аль нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай бхуулийн 66, 67, 68 дугаар заалтыг уншиж танилцсан тул уг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн захирамжид гомдол гаргахгүй болно” гэж тус тус харилцан тохиролцжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Б******* нь Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвийн Сургалтын хэлтсийн даргын албан тушаалыг Цагдаагийн дэд хурандаа цолтой ТТ-14-5 цалингийн шатлалтайгаар хашиж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/313 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан гэж үзэн тэрээр “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/313 дугаар тушаалын Р.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, хэргийг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэлх хугацааны цалингийн зөрүүг нөхөн гаргуулах, цалинтай холбогдох зохих тэмдэглэгээ хийлгүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Б*******, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* нар дээрх байдлаар ийнхүү эвлэрч, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр буюу урьд эрхэлж байсан албан тушаалын цалин, нэмэгдэлтэй адил ТТ-14 цалингийн шатлалтай албан тушаалд томилох санал тавьсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч харилцан тохиролцож эвлэрэх эрхтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэгчтэй эвлэрэх эрх олгогдсон бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ийнхүү харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсэг зурж, баталгаажуулсан нь уг хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан. 

Шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталснаар уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 дахь хэсэгт заасан үр дагаврыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:   

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, Р.Б*******ын нэхэмжлэлтэй “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/313 дугаар тушаалын Р.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, албан тушаалын цалингийн зөрүүг нөхөн гаргуулах, цалинтай холбогдох зохих тэмдэглэгээ хийлгүүлэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                              

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дах хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.      

 

 

ШҮҮГЧ                                 Д.ХАЛИУНА