| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Насанжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/09504/И |
| Дугаар | 192/ШШ2025/09794 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/09794
2025 11 24 192/ШШ2025/09794
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал би,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 1******************оот хаягт оршин суух И********д овогт П******** Б****** /РД:ХА***************/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, ************* тоот хаягт оршин суух О*************овогт Х*****************/РД:НБ*************нарт холбогдох,
Сургалтын гэрээний үүрэгт 16,811,487 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н****************БСБ-ын нэхэмжлэлтэй, П.Б******* Х.Б****** нарт холбогдох сургалтын гэрээний үүрэгт 16,811,487 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.Б********.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2 сарын хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8,402,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8,408,500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,007 төгрөгийн 50 хувь болох 121,003.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 121.003.5 төгрөгийг, хариуцагч нараас 121,003.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н************БСБ -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НАСАНЖАРГАЛ