Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1120

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням, улсын яллагч /томилолтоор/ О.Багшбаяр, хохирогч Н.Н, шүүгдэгч /хохирогч/ Н.Ж, шүүгдэгч /хохирогч/ Ч.Х, түүний өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

             Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И овогт Н.Ж, Х овогт Ч.Х нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706007891203 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 

2. Монгол улсын иргэн,

Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.Ж нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 16 дугаар гудамжинд иргэн Ч.Х-г  зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

мөн яллагдагч Ч.Х нь 2017 оны  7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 16 дугаар гудамжинд иргэн Н.Н зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ж мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сары 30–ний өдөр 13 цагийн орчим манай ээж надруу утсаар ярьсан. Би эгчийндээ байшинг нь засаад байж байсан. Тэгэхэд ээж “...аавыг чинь хажуу айлын залуу ухаан жолоогүй зодоод байна” гэсэн. Би өмсөж байсан хувцастайгаа гүйж очиход гудамжинд манай аавыг учиргүй цохиж байсан.  Ээж хажууд нь байсан. Би очоод салгах гэж оролдоход надруу дайрсан. Тэгээд  бид хоёр зодолдсон. Би тухайн үед шүд ам руу нь цохиогүй. Ерөөсөө нүүр рүү нь ч дайраагүй. Тэгээд манай 2 дүү, ээж бид хоёрыг хоёр талруу салгаж авсан. Хашаа руу ороод би Хажидтай маргалдсан. Тэгээд дараа нь би гараад усны савааа авах гэтэл Хажид хутга аваад шууд над руу дайрсан. Би шууд л бултсан. Тэгээд усны сав руу 2-оос 3-н удаа хутгалаад би чамайг одоо ална гэсэн. Намайг ирэхээс өмнө манай ээжид танай хоёр хүүхдийг ирэхээр нь гүзээ рүү нь  хутгалж ална гэж заналхийлж байсан гэсэн. Ээж цагдаа дуудаад ирэхгүй болохоор нь над руу залгасан байсан. Аав ээжийн хэлж байгаагаар гэртээ сууж байхад нь олон жил хөрш байсан эгч маань уйлаад ороод ирсэн гэсэн. Тэгээд манай нөхөр намайг зодоод байна цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн гэсэн.Тэгэхээр нь манай ээж цагдаа дуудсан юм байна лээ. Цагдаа ирээд Х-г эхнэртэй нь хамт авч явсан гэсэн. Манай гудамж хойноо худагтай, доод талдаа нарийн гудамтай мухар гудамж юм. Цагдаа дөнгөж гудам эргээд буцаагаад Хажидийг тавьчихсан юм байна лээ. Манай аавыг худаг ороод усаа аваад буцаад явах замд нь нарийн гудамнаас гарч ирээд санаатайгаар барьж авч зодсон. Хутгаа бариад дайраад орилж байхад нь цагдаа ирээд авч явсан. Хэрэг явдал ийм л юм болсон. Миний аав хүн зодох битгий хэл өөрийгөө ч аваад явж чадахгүй хараагүй хүн. Тэгээд л миний аавыг гудамжинд зодож байхаар нь би салгах гэж очиход намайг ална гэж дайрсан. Би өөрийгөө хамгаалж л эрүүрүү нь шанаадсан болохоос шүдрүү нь цохиогүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Х мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Н мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 15 цагаас 17 цагийн хооронд би гэртээ амарч байсан. Тэгэхэд манай баруун талын айлын авгай Оюунцэцэг гэдэг хүн Х-н хамтран амьдрагч Мандахцэцэгийн төрсөн эгч нь юм. Оюунцэцэг манай  эхнэрийг хаашаагаа цэвэрлээд байж байхад нь цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн гэсэн. Дараа нь амь авраарай Хажид бид хоёрыг зодоод байна гэж орж ирсэн. Манай эхнэр цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа ирэхэд нь би усандаа явсан. Манай худаг гэрээс 30 метр хэртэй газарт байдаг. Гэтэл тэр хоёрыг цагдаа авч яваад, хойшоогоо дөнгөж эргээд энэ хоёрыг буулгаад явуулчихсан байсан. Би буулгачихсан байсныг нь ч мэдээгүй. Худаг дээр ус авч байсан чинь худгийн ус түгээгч хүүхэн надад Нарангэрэлээ танай гудамжинд юун зодоон болоод, юу болчив гэж асуусан. Би манай баруун талын айл хоорондоо зодолдож хэрэлдээд тэгээд цагдаа аваад явсан юм гэж хэлсэн. Би усаа аваад буцаж явсан чинь Хажид шууд учир зүггүй гүйж ирээд мөргөөд, шана руу хэд хэд цохьсон. Мөн өшиглөсөн, хавирга гар руу цохьсон. Цохиулаад байж байтал Хн төрсөн дүү нь гүйж ирээд намайг шууд толгой руу цохиод  миний улаан нүүр рүү алгадаад авсан. Тэгтэл хажуу талын хашаанаас Хажидийн хамтран амьдрагч М согтуу гүйж ирээд бас намайг цохьсон. Энэ 3 нийлээд намайг бүлэглэж зодсон. Манай эхнэр салгаад хашаанд ортол Х хашаан дотроосоо “...хөөе янхан, гичий авгай чи хажуу талын сургуульд шал угааж амьдардаг ш дээ” гэж хэлсэн. Х манай эхнэрийг заамдаад авчихсан байсан. Манай хүүхэд ирээд ээжийгээ салгаж аваад явж байтал Х араас нь хутга бариад ална гээд дайрсан. Би эхнэртэйгээ зугтаад хашаа руугаа орчихсон байсан. Мөн Х намайг барьж авчихаад “...чи яадгийн сохор юм чинь, би чамайг яасан ч яадгийн хараагүй хүнийг зодож болохгүй гэсэн хууль хаана байгаа юм” гэж хэлээд намайг зодсон. Би маш их гомдолтой байна. Мөн миний хараа тэрнээс хойш улам муудаж байна. Би саяхан эмчийн зөвлөгөөнөөр ороход эмч надад таны хараа яагаад бүүр муудчихваа гэсэн. Хэрвээ эмч намайг хагалгаанд ор гэвэл би орно. Төлбөрийг нь Х төлүүлнэ” гэв.

   Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 15-17/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Н.Н хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 20-22/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Х хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 24-27/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Э гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 28-29/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Я гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 30-31/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд З.От гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 32-33/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Т гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 34-35/,  мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Ж гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 36-37/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 38-39/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Т гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 40/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 41/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9795 дугаартай дүгнэлт /хх-н 44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9770 дугаартай дүгнэлт /хх-н 46/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Х-с яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 73-75/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Ж-с яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 79-81/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 52,84/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51,83/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас шүүгдэгч Н.Ж нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 16 дугаар гудамжинд иргэн Ч.Х  зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Ч.Х нь 2017 оны  7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 16 дугаар гудамжинд иргэн Н.Н зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Н.Ж 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 16 дугаар гудамжинд иргэн Ч.Х зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

мөн өдөр шүүгдэгч Ч.Х нь иргэн Н.Н-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Н хохирогчоор өгсөн: "....2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр юу ч бодолгүй усаа авчихаад гэр руүгээ явж байсан чинь хашааны өнцөг дээр нэг залуу тулж ирээд заамдаж авсанаа “...чи муу цагдаад хэлж, намайг бариуллаа” гэснээ шууд миний ам руу мөргөөд, гараараа цээж, зүүн талын шанаа руу хэд хэдэн удаа цохиж авсан. Тэр үед нь уг залуугийн царай зүсийг нь хараагүй ч гэсэн дуугаар нь Ч.Х байна гэдгийг нь мэдсэн. Би “...чи яасан гэж намайг барьж авч байгаа юм бэ?” гэсэн чинь “...би дөнгөж сая эрүүлжүүлэхээс гараад ирлээ” гэж хэлсэн. Тэгээд “...чи муу 2 шээсээ дуудах юм бол, тэр хоёрын чинь гүзээ руу хутга шаана шүү” гэж хэлсэн. Би тэр үед нь их айсан...Тэгээд түүнтэй барьцалдаж байсан чинь хажуу талаас толгой руу өөр нэг гар орж ирээд 2-оос 3-н удаа цохисон. Уг гар нь эмэгтэй хүний гар байх шиг байсан. Гэхдээ тэр цохилт нь нэг их хүчтэй мэдрэгдээгүй. Үүний дараа мөн Хажид бид 2 нэг нэгнийгээ харилцан гараараа цохиж зууралдсан. Тэгж байхад дахиад нэг эмэгтэй хүний rap орж ирээд миний баруун нүд орчим руу алгадаад авахаар нь би гараа явуулаад үсдсэн юм. Тэгэхэд эмэгтэй хүний дуу гарсан. Тэр дуугаар нь би Мандахцэцэг болохыг мэдсэн. Тэгж байхад манай эхнэр хүрч ирээд бид нарыг салгасан. Манай эхнэр “...чи яахлаарай манай нөхрийг зоддог юм бэ? дээрэлхүү юмнууд” гэж хэлсэн. Тэгсэн чинь Х "...хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зоддоггүй гэсэн хууль байдаг юм уу, би цохисон" гэж хэлээд дахиад намайг цохиод авсан. Намайг манай эхнэр аваад хашаа руугаа орсон. ...Мөн манай эхнэр ардаас хүрч ирээд дахиж салгаж байхдаа утсаараа хүүтэйгээ ярьж байхыг нь би сонссон. Тэгэхдээ “...аавыг чинь хүн зодоод байна, би салгаж дийлэхгүй юм байна” гэж хэлсэн. Үүний дараа Хажид хашаа руугаа орчихсон. Эхнэр бид 2-ыг байж байсан чинь манай 2 хүү хүрээд ирсэн. Манай эхнэр Х зодсон гээд хашаа руу орсон. Тэгээд тэд нар тэнд маргалдаад байсан. Би хараа муутай, дээр нь хашааны гадаа байсан учраас яг юу болоод байгааг сайн хараагүй. Зөвхөн чимээг нь сонссон. Тэд нар хашгиралдаад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Х аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.Х өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь эхийн 16-1253 тоотод Мандахцэцэг гэж эмэгтэйтэй хамт амьдардаг. 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байсан чинь өдөр 1 цаг өнгөрч байхад гаднаас Мандахцэцэгийн төрсөн эгч болох Оюунцэцэг гэж эмэгтэй нөхөр Батхуягийн хамт хоёулаа согтуу орж ирсэн. Тэр 2 Мандахцэцэгтэй муудалцаад байсан. Тэр 3 хашаан дотор хашгиралдаад байсан бөгөөд би гэртээ ганцаараа хэвтэж байсан. Тэгсэн чинь Мандахцэцэг орж ирээд Батхуяг ах утас аваад явчихлаа гэж хэлсэн. ...Тэгсэн чинь хашааны үүдэнд хажуу талын Нарангэрэл ахтай таарсан. Нарангэрэл ахад хандаад “...та яагаад янз бүрийн юм яриад байгаа юм бэ” гээд хэлээд байж байсан чинь цаанаас эхнэр нь хүрээд ирсэн. ...Тэгсэн чинь Нарангэрэл ах шууд Мандахцэцэгийг өшиглөсөнөө 2 гараараа үсдээд газар чирсэн. Би дундуур нь ороод 2 гарыг нь бариад Мандахцэцэгийн үсийг нь тавиулсан юм. Тэгээд би Нарангэрэл ахыг “...та яаж байгаа юм бэ? эмэгтэй хүнийг” гээд хэлээд байж байсан чинь хажуу талаас миний нүүр рүү нэг гар орж ирээд цохисон. Тэгээд би доошоо тонгойгоод амаа барьсан чинь амнаас 2 шүд унасан бөгөөд би босож ирээд харсан чинь Нарангэрэл ахын том хүү н.Жаргалсайхан байсан. Тэр залуу бүр хувцасаа тайлчихсан байсан. Цаанаас бага хүү нь өөр хэдэн хүнтэй ирж байсан. Тэд нар нийлээд надруу дайрсан. Тэгэхэд тэр хавиар явж байсан нэг охин намайг өмөөрөөд дундуур орсон. Мөн цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд Мандахцэцэг бид хоёрыг аваад явсан." гэх мэдүүлэг /хх 24-25/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Я.М-н өгсөн: “...Би Нарангэрэл ахын ойролцоо очоод зогссон чинь шууд намайг өшиглөөд арагшаа унагаагаад, үсдээд доош нь дарсан. Хажид тавиулах гэж зөндөө үзсэн. Миний үсийг тавиулсаны дараа би гэрлүүгээ орсон. Би гэртээ орж үсээ янзалчихаад эргэж гарч ирээд Нарангэрэл ахаас “...та яах гэж намайг зодож байгаа юм бэ? гэж асуусан чинь” чи манай эхнэрийг дөрвөд авгай гэж хэлсэн биздээ гэхээр нь танай эхнэр намайг бас элдвээр хэлсэн гэж хэлсэн. Удалгүй Нарангэрэл ахын 2 хүүхэд  автомашинтай  ирсэн. Нарангэрэл ахын том хүү болох Ж шууд Х-н нүүр рүү үг дуугүй цохиж аваад амнаас нь цус гарсан. Би амнаас нь 2 шүд унахыг нь харсан. Тэр 2-оос гадна бага хүү болох Төвшөөгийнх нь найз бололтой мөн 2 залуутай цугтаа ирсэн байсан. Тэд нар Хажидыг чирээд манай хашаа руу оруулаад өшиглөж, цохиод байсан. Тэр үед хажуугаар явж байсан нэг нүдний шилтэй охин та нар хүн аллаа, болиоч гэж хэлээд дундуур нь орсон. Тэр охин бүр 40-41 гэсэн дугаараас залуучууд бууж ирээд хүн зодож байна гэж хэлээд цагдаад өөрийнхөө утаснаас дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэний дараа тэр охин шивээстэй залуу нь илүү их зодсон гэж хэлсэн. Мөн би гэрч болж чадна шүү гэж хэлсэн. Тэндээс цагдаа нар Х бид хоёрыг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн юм. Тэрнээс хойш би юу болсон мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9795 дугаар,

1. Ч.Х-н биед зүүн дээд 1, баруун доод 1-р шүдний булгарал, зүүн доод 1-р шүдний сулрал, доод уруулын дотор салстад язрал гэмтэл тогтоогдлоо,

 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь бүгд тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Хоёр шүдний булгарал цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 10% нөлөөлнө..." гэх дүгнэлт /хх 44/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9770 дугаар,

1. Н.Н-н биед нэг шүдний сулрал, хэлэнд няцарсан шарх, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

3. Дээрх гэмтлүүд нь бүгд тус, тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна..." гэх дүгнэлт /хх 46/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ч.Х, Н.Ж нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  1.10 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил,  түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол” гэж зааснаар дээрхи гэмт хэрэг 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Н.Ж нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 16 дугаар гудамжинд иргэн Ч.Х зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Ч.Х нь 2017 оны  7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 16 дугаар гудамжинд иргэн Н.Н зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нөхцөл байдал илэрсэн гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Х 20.000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох баримтаа хэрэгт хавсаргаагүй, мөн хохирогч Н.Н нүдний хагалгаанд орох зардлаа нэхэмжилнэ гэснийг тус тус дурдав.