| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/00161/И |
| Дугаар | 192/ШШ2025/09096 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/09096
|
|
|
|
2025 11 07 192/ШШ2025/09096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, шүүгч Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ****** дугаар байр,****** тоотод оршин суух, Б******* овогт Л******* Н******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхон, ****** байр, **** тоот хаягт байрлах, Б******* п******* ХХК /РД:*******/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ********** байрлах, М******* б /РД:*******/ нарт холбогдох,
Гараж нураасны хохирол 70,000,000 төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ****** дүгээр хороолол, ******* хаягт байршилтай 590 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн төлөөлөгч Д.М,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.У, Ж.М,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,
Иргэдийн төлөөлөгч Р.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Н******* нь хариуцагч Б******* п******* ХХК-д холбогдуулан гараж нураасны хохирол 70,000,000 төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ********** хаягт байршилтай 590 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Л.Н******* миний бие өөрийн аав болох Д Л******* хууль ёсны өв залгамжлагч юм. Миний аав Д.Лхагвасүрэн нь У хувиараа эрхлэх аж ахуйг эрхлэн үйл ажиллагааг явуулж байгаад 2002 онд татан буулгасан ба тухай үйл ажиллагаа явуулж байхдаа аж ахуйн өмчлөлд Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 540 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай 0055425 дугаар бүхий гэрчилгээтэй 28 ширхэг гаражийг албан ёсоор бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед улсын бүртгэлийн дугаар бүхий 28 гараж Анод бны зээлийн барьцаанд байсан тул улсын бүртгэлд өөрчлөлт оруулаагүй одоог хүрсэн. Аав маань 2007 онд өвчний улмаас нас барсан ба миний бие хувийн шалтгааны улмаас Англи Улсын Лондон хотод амьдарч байгаад 2022 онд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан аавынхаа өв залгамжлагчаар тогтоолгож 2022 оны 11 дүгээр сарын 18-ны 0075 дугаар бүхий өвийн гэрчилгээ миний нэр дээр гарсан. Энэ үед аавын маань өмч 28 гаражийг бидний болоод бны зөвшөөрөлгүйгээр буулгаж тухайн газар дээр орон сууц барихаар бэлдэж байгааг мэдсэн. Ингээд миний бие тухайн асуудлыг шийдэхээр энэ удаад М******* Улсад ирэхэд тухайн газрыг зарахаар Үнэгүй.мн сайт дээр дугаартай хүн зар байрлуулсан байсан ба аль хэдийн гаражийг маань буулгасан байсан. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. Иймд Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 540 м.кв, 28 ширхэг гаражийг нураасан гэм хорын хохирлын төлбөр 70,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байна.
Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ****************** хаягт байршилтай 590 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б******* п******* ХХК-ийн Нийслэлийн Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, *********** хаягт байршилтай 1439 м.кв талбай бүхий газрыг орон сууцны зориулалттай тус газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болж хууль ёсны үйл ажиллагаа явуулахын тулд ямар нэгэн маргаан буй эсэх талаар Нийслэлийн газрын алба, Баянгол дүүргийн газрын алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Төрийн сан, Татварын байгууллага, Архивын газрын лавлагаа мөн аливаа гуравдагч этгээдэд ямар нэгэн өр төлбөргүйн баталгааг гарган авсан билээ. Гэтэл тус газар хууль ёсны болох хүртлээ 2002-2012.05.11-ний өдөр хүртэл хугацаанд Газрын харилцаа, Геодези зурагзүйн газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Нийслэлийн Засаг даргын захирамж зэрэг олон шатны хууль ёсны төрийн байгууллагуудын захирамж, хариу тайлбар бүртгэлүүд дээр үндэслэн газар эзэмших гэрчилгээ гарсан байдаг. Олон шатны маргаан үүссэн үндэслэл нь Баянгол дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах У ХЭАА нь газар эзэмших 287 тоот түр зөвшөөрөл нь дүүргийн Засаг даргын 2005 оны 10 дугаар захирамжаар хүчингүй болж, газар эзэмших эрх нь дуусгавар болсон. Баянгол дүүргийн Газрын албанаас тодруулсан лавлагаанд уг газар дээр түр хугацаагаар, автомашины ил зогсоолыг зориулалтаар 0,08 га газрыг У ХЭАА ашиглаж байсан бөгөөд У ХЭАА нь газрын албатай гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй, газрын төлбөр төлж байгаагүй атал 28 гараж барьж иргэдэд худалдсан байна. Тэдгээр иргэдээс гурван иргэн нь газрын төлбөрийг актаар төлж байсан бөгөөд мөн л газрын албатай гэрээ байгуулж гэрчилгээ аваагүй байна. Эдгээр Ундарга-Эх ХЭАА-аас автозогсоол худалдан авсан иргэд, мөн бусад нийт 30 өрх айл 2002-2003 онд Д А гэдэг компанитай орон сууцны захиалгын гэрээ байгуулан орон сууцны төлбөрийн 50 хувийг ихэнх өрх айл төлсөн байна. Эдгээр иргэд орон сууц баригдахгүй зогссон тул Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад түр зөвшөөрөлтэй зориулалтын бус газар дээр Д а ХХК нь зөвшөөрөлгүй газар дээр гаражуудын дээр барилга барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх заалтуудыг зөрчсөн бөгөөд Д а ХХК нь төлбөрийн чадваргүй нь тогтоогдож, мөн л газар эрх үүсээгүй байна. Эдгээр иргэд хохирлоо барагдуулахаар хууль ёсны бүхий л газраар явж иргэдийн хохирлыг яах барагдуулах талаар удаа дараа хүсэлт гаргасны үндсэн дээр Нийслэлийн газрын албанаас 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн газрын албанд гаргаж өгсөн №2/1167 тоот албан бичигт Газар эзэмшүүлэх дуудлага худалдааны анхны үнийг Барилга хот байгуулалтын сайдын /хуучнаар/ 2007 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 136 дугаар журмаар батлагдсан аргачлалын дагуу тогтоодог, тус газар дээр газар байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулах замаар төлөвлөгөөнд тусгуулж газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд оруулах боломжтой гэж тайлбар гаргажээ. 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №2/8069 тоот Нийслэлийн газрын албанд гаргасан Газрын эрх шилжүүлэх тухай албан тоотод төлбөр төлөгч Д а ХХК-иас нийт 62,840,500 төгрөг гаргуулж нэр бүхий 12 иргэнд олгох гүйцэтгэх баримт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Гэвч Д а ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших орон сууцны дуусаагүй барилгыг битүүмжлэн хурааж хоёр удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөр авагч нарын төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Иймд улсын бүртгэлийн Ү-2205011464 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн 0086769 дугаар гэрчилгээтэй Баянгол дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ундрага эх ХЭАА-н 28 автомашины гараж дээр баригдаж байгаа орон сууцны дуусаагүй барилгад хамаарагдах газрын эзэмших эрхийг төлбөр авагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х Ч /РД:/, З Г /РД:/, Б Э /РД:/-н эзэмшилд шилжүүлэх асуудлыг судлан зохих хууль, журмын дагуу шийдвэрлэнэ үү гэсний дагуу 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 940 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарч холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Иймд тус газар нь анхнаасаа Ундарга-Эх ХЭАА-н газар эзэмших 287 тоот түр зөвшөөрлөөр автомашины ил зогсоолыг зориулалтаар ашиглаж байсан хэдий ч газрын албатай гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй, газрын төлбөр төлж байгаагүй атал 28 гараж барьж иргэдэд худалдсаны улмаас иргэд хоорондоо гараж болон газрын хууль ёсны баримт бичиг гэрчилгээгүйгээр автозогсоолыг дамжуулан худалдан борлуулсны улмаас иргэдэд үүссэн хохирлыг барагдуулахаар төр захиргааны байгууллагуудад Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг бүхий л хууль ёсны байгууллагууд судалгаа баримт нотолгоон дээр үндэслэн иргэдийг хохиролгүй болгох арга хэмжээг авч газрын гэрчилгээ гарч дуудлага худалдаагаар худалдан борлогдож худалдан авсан Н ХХК 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр тус газрыг эзэмшиж иргэдэд үүссэн хохирлыг барагдуулсан байна. Дараа нь Н ХХК-с Б******* п******* ХХК-д эрх шилжиж ирсэн түүхтэй. 2005 оны Нийслэлийн Засаг даргын 10 дугаар захирамжаар хүчингүй болсон тус газар нэхэмжлэгчийн шаардах эрх үүсээгүй байна гэж үзэж байгаа бөгөөд У ХЭАА-н зөвшөөрөлгүйгээр газар дээр автозогсоол барьж худалдан борлуулсан гэдэг нь тухайн үедээ барьсан өртгөө гаргаж авсан гэж үзэж байгаа тул Л.Н*******гийн нэхэмжилж буй хохирлыг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.М нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа: “...Манай Б******* п******* ХХК нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Д Ж гудамж хаягт байрлах нэгж талбарын 1680301075 дугаар бүхий 1439 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 2014 оноос хойш эзэмшиж байна. Манай эзэмшлийн газарт нэхэмжлэгчийн маргаж буй 590 м.кв газар хамаарч байгаа боловч уг газар нь дүүргийн засаг даргын 2005 оны 10 дугаар захирамжаар хүчингүй болж, газар эзэмших эрх нь дуусгавар болсон байна. /Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/1645 дугаар албан бичигт дурдсанаар/ 2011 онд газрын хэмжээг томруулж 1440 м.кв талбайтай иргэн Х.Ч нарт эзэмших эрх олгосон бөгөөд үүний дараа Нью Х ХХК худалдан авсан байна. 2014 онд манай компани Нью Х ХХК-с эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авч хууль ёсны эзэмшигч болсон юм. Иймд нэхэмжлэгчийн газар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: “...28 гаражаас зарсан гэх 11 нь баримт нотолгоогүй. Гэхдээ иргэдэд нөхөн төлбөр өгсөн байна. Иргэнд нөхөн төлбөр өгөх шаардлагагүй гэж үзэж байна...” гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.11.18-ны өдрийн 0075 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0055425 дугаар гэрчилгээ, Монол бны 2022.11.18-ны өдрийн Б-10/981 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.29-ний өдрийн 101/ШШ2023/02676 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.10.19-ний өдрийн 28ё1-3/5110 дугаар албан бичиг, фото зураг, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 1995.10.03-ны өдрийн мэдэгдэл, Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, мөнгө тушаасан баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Мгийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Нийслэлийн Засаг даргын 2007.10.05-ны өдрийн 1/1645 дугаар албан бичиг, 2008.09.02-ны өдрийн дэмжлэг хүсэх тухай бичиг, Нийслэлийн газрын албаны 201109.06-ны өдрийн 3/3386 дугаар албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011.09.16-ны өдрийн 2/8164 джгаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2011.12.22-ны өдрийн 940 дугаар захирамж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.05-ны өдрийн 102/ШШ2022/01700 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.08-ны өдрийн 102/ШШ2022/01277 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.14-ний өдрийн 102/ШШ2022/01354 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.07-ны өдрийн 102/ШШ2022/01265 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.30-ны өдрийн 102/ШШ2022/01147 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.19-ний өдрийн 102/ШШ2022/01444 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.30-ны өдрийн 102/ШШ2022/01147 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.30-ны өдрийн 102/ШШ2022/01152 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.31-ний өдрийн 102/ШШ2022/01175 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.24-ний өдрийн 102/ШШ2022/01044 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.01-ний өдрийн 102/ШШ2022/01191 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.24-ний өдрийн 102/ШШ2022/01061 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.29-ний өдрийн 102/ШШ2022/01111 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.04-ний өдрийн 102/ШШ2022/01204 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.27-ны өдрийн 102/ШШ2022/01572 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.20-ны өдрийн 102/ШШ2022/01454 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.19-ний өдрийн 102/ШШ2022/01443 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.12-ны өдрийн 102/ШШ2022/1327 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.14-ний өдрийн 102/ШШ2022/01354 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.14-ний өдрийн 102/ШШ2022/01378 дугар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.22-ны өдрийн 102/ШШ2022/01010 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.18-ны өдрийн 102/ШШ2022/01403 дугаар захирамж, 2022.04.26-ны өдрийн 206/2022 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, 2023.12.28-ны өдрийн БАЗГ2023/1017 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Нийслэлийн Засаг даргын 2013.09.10-ны өдрийн А/853 дугаар захирамж, Цахилгааны техникийн нөхцөл аваагүй барилгуудын жагсаалт, Архивын газрын 2025.09.18-ны өдрийн 01/805 дугаар албан бичиг, бүртгэл хяналтын карт, Нийслэлийн Засаг даргын 2013.09.10-ны өдрийн А/853 дугаар захирамж, Цахилгааны техникийн нөхцөл аваагүй барилгуудын жагсаалт, Дулааны техникийн нөхцөл аваагүй барилгуудын жагсаалт, Магадлал хийгдээгүй зураг төсөлтэй барилгуудын жагсаалт, 2023.12.24-ний өдрийн 02-01/3201 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.03.31-ний өдрийн 5/2940 дугаар албан бичиг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024.09.23-ны өдрийн 03/1962 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалтын албаны 2024.11.07-ны өдрийн 01-05/7582 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.09.27-ны өдрийн 5/11901 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалтын албаны 2024.12.09-ний өдрийн 01-05/8437 дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025.03.31-ний өдрийн 05-02/1880 дугаар албан бичиг, Архивын газрын 2025.04.01-ний өдрийн 01/227 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалтын албаны 2025.05.01-ний өдрийн 01-05/2265 дугаар албан бичиг зэрэг баримтыг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Н******* нь хариуцагч Б******* п******* ХХК-д холбогдуулан гараж нураасны хохирол 70,000,000 төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ************** хаягт байршилтай 590 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянгол дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 1995 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/208 тоот захирамжаар “Ундрага эх” ХЭАА-д амины машины гаражийн барилга барих газар ашиглах эрхийн зөвшөөрлийг олгосон болох нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 1995 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдлээр тогтоогдож байна.
/хэргийн 1 хавтас, 59 хуудас/
Дээрх газар дээр “Ундрага эх” ХЭАА нь амины автомашины хоёр давхар гаражийн барилга барьсан нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, мөн гаражийг эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэн, үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 540 м.кв талбайтай 70,000,000 төгрөгийн үнэ бүхий 28 ширхэг гаражийн барилгын хууль ёсны өмчлөгч “Ундрага эх” ХЭАА гэж 2002 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь холбогдох баримтын хуулбараар нотлогдож байна.
/хэргийн 1 хавтас, 6, 60 хуудас/
Түүнчлэн Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 540 м.кв талбайтай 28 ширхэг гаражийн зах зээлийн үнэлгээ 70,000,000 төгрөг болох нь Мон үнэлгээ ХХК-ийн 2002 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 170 дугаар тайлангаар тогтоогдож байна.
/хэргийн 1 хавтас, 117-126 хуудас/
“Ундрага эх” ХЭАА нь 2002 онд татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.9.-т “Харилцагчдын шаардлагыг хангасны дараа үлдсэн эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчид, хууль буюу дүрэмд заасан бол эрх бүхий этгээдэд шилжүүлнэ” гэж зааснаар “Ундрага эх” ХЭАА-ын үүсгэн байгуулагч Д.Л******* хөрөнгө /28 гараж/ гэж үзэн түүний охин Л******* Н*******д 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 75 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ.
/хэргийн 1 хавтас, 5 хуудас/
Маргаан бүхий 28 ширхэг гараж болох хөрөнгийг хариуцагч Б*******п******* ХХК нь нураасан талаар маргадаггүй, түүнчлэн уг гаражийг эзэмших, өмчлөх эрхгүй этгээдүүдтэй эвлэрлийн гэрээ байгуулж, нөхөн олговор олгож, гаражийг нураасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогддог.
/хэргийн 2 хаавтас, 1-53 хуудас/
Дээрх 28 ширхэг гараж нь хууль ёсны дагуу газар ашиглах эрх олгогдсоны дагуу баригдаж, өмчлөх эрх нь улсын бүртгэлээр баталгаажсан байх тул өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хариуцагч Б******* п******* ХХК нь газрын эрхийн зөвшөөрөл дууссан, газар эзэмшигч, өмчлөгч биш гэх үндэслэлээр 28 ширхэг гаражийг устгах нь хуульд нийцэхгүй юм. Гараж нь газартай салшгүй холбоотой боловч газрын эрх зөрчсөн зөрчил нь захиргааны шүүхийн журмаар шийдэгдэх маргаан бөгөөд энэ нь өмчлөх эрхийг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй тул улсын бүртгэлээр баталгаажсан өмчлөгчийн эд хөрөнгийг хариуцагч нураах, устгах эрхгүй юм. Б******* п******* ХХК нь өөрийн ашиглах, эзэмших эрх олгосон газар дээр бусдын эд хөрөнгө байгаа тохиолдолд тухайн өмчийн өмчлөгчийн зөвшөөрөл, эсвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр бусдын эд хөрөнгийг, нураах эрх үүснэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, а хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Хариуцагч Б******* п******* ХХК нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 28 ширхэг гаражийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй нурааж, устгасан гэм буруутай байх ба түүний уг гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн 28 гараж устсан ба гаражийг өмнө байсан байдалд нь сэргээх боломжгүй байх тул хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна. Иймээс гаражийн зах зээлийн үнэлгээ 70,000,000 төгрөг болох нь тогтоогдож байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулах үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч Л.Н******* нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *************** хаягт байршилтай 590 м.кв газар өмчлөх эрхтэй болохоо нотлоогүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Б******* п******* ХХК-иас 70,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Н*******д олгож, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Модны 2 хаягт байршилтай 590 м.кв газар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *************** байршилтай 590 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б******* п******* ХХК-иас 70,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Н*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
Д.ХУЛАН