| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/08744/И |
| Дугаар | 192/ШШ2025/09182 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/09182
2025 11 10 192/ШШ2025/09182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралд*******ы танхимд хийсэн иргэний шүүх хуралд*******аар,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Н******* гудамж 8, Буянт ухаа, ***** тоотод байрлах, М******* Н******* а******* ХХК /РД:*******/-д холбогдох,
20,078,118 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралд*******ы оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, Б.Д*******,
Шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* д******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралд*******д дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: “...Манай Х******* д******* ХХК нь хариуцагч М******* Н******* А******* ХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Г22388956 дугаартай Агаарын хөлгийн д*******ын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж д*******ын хураамжид 91,930,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 4 хувааж сар бүр 22,982,500 төгрөгийг төлүүлэхээр тохиролцсон. Тус д*******ын гэрээний үргэлжлэх хугац*******д хариуцагчийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээг цуцлах хүсэлт гаргаж, тус өдөр гэрээ дуусгавар болсон. Ийнхүү манай байгууллагад Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.3-т "Д*******ын тохиолдол бий болохоос өмнө даатгуулагч д*******ын гэрээнээс татгалзсан бол даатгагч эрсдэлийг өөртөө хүлээж байсан хугац*******д тохирох д*******ын хураамж болон гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээнийхээ хөлсийг даатгуулагчаас шаардах эрхтэй" гэж заасны дагуу д*******ын хамгаалалт үйлчилж байсан хугац*******ы хураамжийг шаардах эрх үүссэн. Хариуцагч байгууллага эхний төлөлтийг хугац*******д нь хийсэн боловч гэрээ байгуулагдсан өдрөөс хойш цуцлагдах хүртэл нийт 161 хоног хүчин төгөлдөр д*******ын хамгаалалт үйлчилж байсан бөгөөд 53 хоногт ноогдох 13,385,412 төгрөгийг төлөлгүй байсаар өнөөдрийг хүргэлээ. Иймд Г22388956 дугаартай Агаарын хөлгийн д*******ын гэрээний 9.1-д д*******ын хураамжийг хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон хоног тутамд 0.5 хувийн алдангийг даатгагчид төлнө гэж тохиролцсоны дагуу /2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буюу гэрээ дуусгавар болсон өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 984 өдөр, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар тооцов/ 6,692,706 төгрөг, үндсэн төлбөр 13,385,412 төгрөг, нийт 20,078,118 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...М******* Н******* а******* ХХК нь Х******* д******* ХХК-тай Г22388956 дугаартай Агаарын хөлгийн д*******ын гэрээг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Тус гэрээг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай компанийн саналаар дуусгавар болгож цуцалсан болно. Манай компани Х******* д******* ХХК-д 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 7,170,300 төгрөг, нийт 15,170,300 төгрөгийг төлсөн болно. Х******* д******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 53 хоногт ногдох 13,385,412 төгрөгийг бид төлсөн бөгөөд илүү төлөлт зөрүү нь 1,784,888 төгрөг болсон байна. Иймд манай компани нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг бүгдийг нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчээс 2024.09.19-ний өдрийн 24/40 дугаар албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.08.01-ний өдрийн Агаарын хөлгийн д*******ын гэрээ, д*******ын хураамж, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, цахим гүйлгээний баримт, төлбөрийн баримт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* д******* ХХК нь д*******ын гэрээний дагуу 20,078,118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М******* Н******* а******* ХХК-д холбогдуулан тус тус гаргасан.
Шүүх хуралд*******аар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүх хангаж шийдвэрлэв.
Хариуцагч М******* Н******* а******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралд*******ы товыг түүний дугаарын утас руу мессеж илгээж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтг*******гүйгээр хуралд*******д хүрэлцэн ирээгүй байна. /хх 58-59 тал/
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шүүх хуралд*******д хүндэтгэн үзэх шалтг*******гүйгээр ирээгүй, үүнтэй холбоотой холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралд*******аар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы явцад нэхэмжлэгчийн шаардсан төлбөрөөс нийт 15,170,300 төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн үнийг 15,170,300 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэгч үлдэх 4,907,818 төгрөг /20,078,118 -15,170,300/-ийг хариуцагчаас шаардаж байна.
Х******* д******* ХХК, М******* Н******* а******* ХХК нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т нийцсэн д*******ын гэрээ байгуулагджээ. /х.х 7-26 тал/
Талууд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр д*******ын гэрээ цуцалсан, хариуцагч нэхэмжлэгчид 15,170,300 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.3-т “Д*******ын тохиолдол бий болохоос өмнө даатгуулагч д*******ын гэрээнээс татгалзсан бол даатгагч эрсдэлийг өөртөө хүлээж байсан хугац*******д тохирох д*******ын хураамж болон гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээнийхээ хөлсийг даатгуулагчаас шаардах эрхтэй”, Агаарын хөлгийн д*******ын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т “Даатгуулагч нь д*******ын хураамжийг энэхүү гэрээнд заасан хугац*******д төлөөгүй, хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс тооцон хоног тутамд 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг даатгагчид төлнө” гэж тус тус заажээ.
Иймд хариуцагч нь дээрх гэрээний төлбөрийн 2 дахь хуваарь болох 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс хураамж төлөх үүргийн зөрчил гарган, нийт 161 хоног үүргээ биелүүлээгүй байх тул гэрээгээр тохиролцсон алдангийн үлдэгдэл төлбөр 4,907,818 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 93,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.3-т заасныг баримтлан хариуцагч М******* н******* а******* ХХК-иас 4,907,818 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* д******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 93,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ