Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1099

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч Н.Г, шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

             Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Г-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овгийн М.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806057881359 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч М.М 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Нийслэл” зочид буудлын өрөөнд Ж.Г маргалдан, архины шил шидэж Ж.Г биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М  мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

           Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Ж.Г  хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 6-8/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд М.Б  гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8484 дугаартай дүгнэлт /хх-н 11/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.М яллагдагчаар өгсөн тэмдэглэл /хх-н 30-31/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Г-с шүүгдэгч М.М нь 2018 оны 07 дугаар сарын 7-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Нийслэл” зочид буудлын өрөөнд Ж.Г  маргалдан, архины шил шидэж Ж.Г  биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч М.М 2018 оны 7 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө “Нийслэл” зочид буудлын өрөөнд Ж.Г  маргалдан, архины шил шидэж, түүний биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж хохирогчоор өгсөн: “...2018 оны 7 сарын 07-оос 08-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Нийслэл зочид буудалд найзууд болох  нарын хамтаар хөлбөмбөг үзээд байж байсан. М гэнэтхэн босч ирээд ална шүү гээд дайрч доромжилсон. М чи ном сонин уншсан уу гэхээр нь миний уур хүрээд би дээд боловсролтой гэхэд М уурлаж чи намайг бүрэн дунд боловсролтой гээд 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архины шилийг надруу шидсэн нь зүүн хөмсөгний дээд талд цохьсон. Одоо миний бие зовиуртай байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би хэний ч биед гар хүрээгүй. Надад өөр нэмж ярих зүйлс байхгүй." гэх мэдүүлэг /хх-н 6-8/;

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Б гэрчээр өгсөн: “...2018 оны 7 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Нийслэл зочид буудлын 2 дугаар давхарт 209 тоот өрөөнд  бид 4 архи ууж байхад М над руу залгахаар нь хүрээд ир гэж дуудсан. Хэсэг хугацаа өнгөрч байтал /би цагийг нь сайн санахгүй байна/ М  гаднаас орж ирэхэд Б зөрөөд гарч яваад  бид 4 үлдээд архи ууж байгаад Батбаяр тасраад унтаад өгсөн. Бид 3 баар орж 1 цаг сууж байгаад 02 цагийн үед байхаа буудалдаа буцаж орж ирээд хөлбөмбөг үзэж байгаад М, Г хоёр маргаад байх шиг байсан. Би тэр 2-ын голоор орж маргалдахаа боль гэж хэлэхэд М Г рүү архины шил авч шидэхэд Г-н толгойруу нь оносон. Хэрэг болох үед Б- согтуу унтаж байсан учир мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.М яллагдагчаар өгсөн: “...2018 оны 7 сарын 08 ны шөнө би гэртээ байж байхад  хоёр намайг “Нийслэл” зочид буудлын 2 давхарт 209 тоот өрөөнд хүрээд ир гэж хэлэхээр нь би шөнө 00 цаг 30 минутанд очиход  тэр дөрөв айсан...Тэд 0,75-ийн Улаанбаатар архи задалсан байсан....Бид хоёр муудалцаад хоёр талаасаа босож иртэл Б бид хоёрын голоор орж ирж намайг түлхэн сандал дээр суулгасан. Бат-Эрдэнэ надад хандаж “чи өөдгүй юм бэ миний найз Ж.Гй муудлаа” гэсэн би тэгээд уурандаа архины шил аваад шидсэн чинь Бат-Эрдэнэ надтай барилцаж авсан. Би Ганхүрэлийг архины шилэнд оногдосныг мэдээд нойлд цусаа угааж байхаар нь арас нь ороод Ганхүрэлтэй хэрэлдэж байгаад бараг эвлэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дүгээр сарын 10-ны өдрийн 8484 дугаар,

  1. Ж.Г биед духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл

тогтоогдлоо,

  1. Шинэ гэмтэл байна.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

  1. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой,
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

гэх дүгнэлт /хх-н 11/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай       нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч М.М-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.