| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/05195/И |
| Дугаар | 192/ШШ2025/07522 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/07522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, тоотод оршин суух, Б овогт Д Т /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух, Р овогт Л Э/РД: /,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод байрлах “А” ХХК /РД: / нарт холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, *улсын дугаар тээврийн хэрэгсэл, 31,000,000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 24,885,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт, цахилгааны төлбөр нийт 11,000,718 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч, хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч Л.Э, түүний өмгөөлөгч Б.Г, гэрч Ч.Ш, Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Л.Э, “А” ХХК нарт холбогдуулан 263,6 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүрэг, *тоот хаягт байрлах 30,000 м2 буюу 3 га газрын эзэмших эрхийг шилжүүлэх, мөн хаягт байрлах 4x5 харьцаатай байшин, хяналтын камерын төхөөрөмж зэргийг шилжүүлэх, 380 кваттын тог, гүний худгийн усыг саадгүй ашиглуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Миний бие нь Л.Этэй танил, найз нөхдийн харилцаатай ба 2023 оны хавар малчин олж өгөөч гэж ярьж байсан. Ингээд 2023.07-р сарын Слээр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо нутаг дэвсгэрт байрлах Л.Эгийн үхрийн ферм дээр очиж уулзахад үхрийн фермээ зарлаа маш их ашигтай, Манайх 50 гаран үхэртэй, 20 гаранг нь саадаг, өдөрт дунджаар 200 литр С гарна, “С” ХК-ийн миний монголын С нь өөрөө машинтай ирээд авдаг, 1 литрийг нь 1100 төгрөгөөр авна, ингэхээр сардаа 6,000,000 төгрөгийн ашигтай ажиллана гэж танилцуулсан.
Ингээд Д.Т би Л.Этэй харилцан тохиролцож аман хэлцэл хийж Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байрлах үхрийн фермерийн зориулалттай 263,3 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, 30000 м2 буюу 3 га газар хамт 110.000.000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Л.Эд Д.Т би өөрийн өмчлөлийн Тоёото Клугер маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг 80.000.000 төгрөнд тооцож, 31,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцож машинаа 2023.08.11-ны өдөр Л.Эгийн нэр дээр шилжүүлэн өгч, 31,000,000 төгрөгийг 2023.09.01 өдөр Л.Эгийн дансанд нь шилжүүлсэн.
Л.Эгийн Д.Т надад шилжүүлж өгөх үхрийн фермерийн зориулалттай 263,3 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон 30000 м2 буюу 3 га газрын эзэмших эрх нь Л.Эгийн үүсгэн байгуулж, 100 хувийн хувьцааг эзэмшдэг “А” ХХК-ийн нэр дээр байдаг болно.
Л.Энь үхрийн фермийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон 30,000 м2 буюу 3 га газар эзэмших эрхийг шилжүүлж өгөх үүргээ огт биелүүлээгүй өдийг хүрч байна. Л.Э Сонгинохайрхан дүүрэг, * тоот хаягт байрлах үхрийн фермерийн зориулалттай 263,3 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, 30000 м2 буюу 3 га газар хамт 110,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон.
Мөн газар дээрх 4x5 хэмжээтэй үл хөдлөхийн гэрчилгээгүй байшинг хамт шилжүүлж өгөхөөр тохиролцсон ба 2023 оны 11 сар хүртэлх ашиглаж байгаад дотор эд юмсаа авч бүрэн чөлөөлж өгнө гэсэн оловч түлхүүрээ авч явсан ба одоог хүртэл чөлөөлж хүлээлгэж өгөхгүй байгаа болно. Мөн үхрийн фермд ашиглагдаж буй камерын хяналтын системийн төхөөрөмж, 380 кваттын тог, гүний усыг байнга ашиглуулна гэж тохиролцсон. Гэтэл хариуцагч нар нь хашаа татан хашаалж мал бэлчээрлэх, тухайн газрыг эзэмшиж, ашиглах эрхийг хязгаарлаж хууль ёсны эрх гийг ноцтойгоор зөрчөөд байна.
Иймд Д.Т, Л.Энарын хооронд аман хэлцлээр байгуулагдсан Үхрийн фермийн үл хөдлөх эд хөрөнгө “Худалдах, удалдан авах гэрээ” -ний дагуу хариуцагч “А” ХХК олон Л.Энараас улсын бүртгэлийн Ү-* дугаартай 263,6 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүрэг, *тоот хаягт байрлах 30,000 м2 буюу 3 га газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Л.Тт шилжүүлж өгөхийг даалгаж, Сонгинохайрхан дүүрэг, *тоот хаягт байрлах 4x5 харьцаатай байшин, хяналтын камерын төхөөрөмж зэргийг шилжүүлэн өгөхийг даалгах, Сонгинохайрхан дүүрэг, *тоот хаягт байрлах 380 кваттын тог, гүний худгийн усыг саадгүй ашиглуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.
1.2 Нэхэмжлэгч Д.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хариуцагч Л.Э, “А” ХХК нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, *улсын дугаар тээврийн хэрэгсэл, 31,000,000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 24,885,000 төгрөгийг гаргуулах тухай гэжээ.
Үүнд: “Д.Т нь Л.Этэй харилцан тохиролцож аман хэлцэл хийж Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байрлах үхрийн фермерийн зориулалттай 263,3 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, 30,000 м2 буюу 3 га газар, газар дээрх 4x5 хэмжээтэй үл хөдлөхийн гэрчилгээгүй байшингийн хамт 110,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон.
Л.Эд би өөрийн өмчлөлийн Тоёото Клугер маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг 80,000,000 төгрөнд тооцож, 31,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцож машин 2023.08.11-ны өдөр Л.Эгийн нэр дээр шилжүүлэн өгч, 31,000,000 төгрөгийг 2023.09.01-ны өдөр Л.Эгийн дансанд нь шилжүүлсэн.
Мөн 4x6 хэмжээтэй байшин болон үхрийн фермд ашиглагдаж буй камерын хяналтын системийн төхөөрөмж, 380 кваттын тог, гүний усыг байнга ашиглуулна гэж шилжүүлж өгөхөөр тохиролцсон ба 2023 оны 11 сар хүртэлх ашиглаж байгаад дотор эд юмсаа авч бүрэн чөлөөлж өгнө гэсэн боловч түлхүүрээ авч явсан ба одоог хүртэл чөлөөлж хүлээлгэж өгөхгүй байгаа болно.
Л.Энь үхрийн фермийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон 30,000 м2 буюу 3 га газар эзэмших эрхийг шилжүүлж өгөх үүргээ огт биелүүлээгүй өдийг хүрч байгаа ба үндэслэлгүйгээр 10,000,000 төгрөг нэхэмжлэн сөрөг нэхэмжлэл гаргасан.
Үхрийн фирм гэх барилга нь дотроосоо нурсан, С, махны чиглэлийн сементал үүлдрийн гэх үхрүүд нь энгийн монгол үхрүүд ба С их гаргахын тулд шаар гэх архи пивоны үйлдвэрийн хаягдал өгч донтуулсан, өгнө гэсэн зүйлээ өгөөгүй, хэлэлцсэн тохиролцсондоо хүрэхгүй байгаа өнөөдрийг хүртэл хохироож байна.
Мөн мах Сний чиглэлийн сементал үүлдрийн үхэр гэж хэлсэн нь худлаа байсан ба зүгээр энгийн монгол үхэр байсан байх ба Газар, ҮХЭХ-ийн эрх, 4x5 харьцаатай байшин, хяналтын камерын төхөөрөмж зэргийг хүлээлгэн өгөөгүй, цахилгааны 2023.11-р сард тогийг тасалж, гүний худгийн усаа өгөхөө больсон болно. Өнөөдрийг хүртэл анх тохирсноосоо нэг ч зүйл биелүүлээгүй ба Л.Эд гэрээгээ цуцалж, өгсөн авснаа буцаана гэдгийг удаа дараа утсаар ярьсан, мэссэнжерээр, утасны мэссэжээр бичсэн, хэлсэн болно.
2023.08.01-ээс эхлэн үхрийн аж ахуйг П.Г хариуцан ажилласан ба гэр бүлийн малчин Б, О гэдэг хүмүүсийг авч ажиллуулан үхрийн тэжээл, хивэг, архи пивоны үйлдвэрээс шаар, эм тариа, өвс, малчдын цалин хөлс зэрэг шууд зардалд /зарим бэлэн болон карт уншуулсан гүйлгээний үнийн дүн зэрэг зардлууд ороогүй/ нийт Д.Тын ХХБ-аас 20,037,000 төгрөг, Голомт банкнаас 4,848,000 төгрөг, нийт 24,885,000 төгрөг зарцуулагдсан байна. Ингэж хохироож байгаа үйлдэл нь хууран мэхэлсэн, залилан мэхэлсэн үйлдэл гэж үзэж байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу Д.Т болон “А” ХХК, Иргэн Л.Энартай аман хэлцлээр тохиролцсон Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байрлах үхрийн фермерийн зориулалттай 263,3 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон тус хаяг байрлалтай 30000 м2 газрын эзэмших эрхийн хамт “Худалдах, худалдах авах гэрээ”-нээс татгалзаж, хариуцагч Л.Эгээс Тоёото Клугер маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл, бэлнээр шилжүүлсэн 31,000,000 төгрөгийг хамт гаргуулж Д.Тт олгуулах, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсантай холбогдон гарсан зардалд 24,885,000 төгрөгийг Л.Эөөс гаргуулан Д.Тт олгож өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч Л.Э, “А” ХХК хариу тайлбартаа:
2.1 “Т утсаар яриад “Та фермээ зарах гэж байгаа юм уу, би авъя одоо яваад очъё” гэж яриад ирсэн. Тэгэхдээ П.Г гэх найзтайгаа хамт ирсэн. Би фермийнхээ талаар бодит байдлыг тайлбарлаж хэлж өгсөн. Өвөл үнээний Сний гарц багасдаг ч литрийн үнэ нэмэгддэг, малчин хийх хүн ховор, ирсэн ч асуудалтай хүмүүс ирдэг тэд үхэр малыг чинь муу арчилж үхүүлнэ, С саалийн чинь дутуу саана, бас хулгай хийнэ, чи өөрөө маш сайн хяналт тавьж байхгүй бол хэцүү, чиний хувьд ферм ажиллуулж чадахгүй байхаа гэхэд манай найз / П.Г/ энэ хүн хариуцаж ажиллана, чадна аа энэ хяналт тавина асуудалгүй гэсэн. Үүнийхээ дараа Т “Б м ф" ХХК байгуулаад захирлаар нь П.Г найзыгаа томилсон.
Д.Т нэхэмжлэлдээ “Би Л.Этэй харилцан тохиролцож аман гэрээ хэлцэл хийж, фермийн үл хөдлөх хөрөнгө болон 3 га газрыг хамтад нь 110,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохирсон гэж бичжээ. Энэ бол огт үндэслэлгүй гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна.
Үүнд огт анхны ярианд огт дурдагдаагүй 3 га газар явж байна. Харин анхны яриа болох язгуур үндэс болсон үхэр сүргийг минь огт худалдаа наймаандаа оруулаагүй байна.
Ер нь анхны ярианд юу дурдагдсан бэ гэвэл: Үхэр сүрэг, Фермийн байр (фермийн байр блокийн сонголтоос болоод хана нь жил бүр нимгэрч байгаа тул ах нь дээврийн үнээр нь фермээ өгч байгаа гэж хэлэхэд хамаагүй тоосгоор доторлочихно гээд авсан), Фермийн газар буюу 1400 м.кв хоёр айлын газар, Цахилгаан саалтуур 2ш, Сний бидон 40л*2 ширхэг, 20л*2 ширхэг С компанийн зориулалтын бидонууд, Бохирын насос зэрэг багтсан. Нийт үнийн дүн 120,000,000 төгрөгөөр тохирсон.
Мөн Д.Т нэхэмжлэлдээ “ Л.Эд Д.Т би өөрийн өмчлөлийн Тоёото клугер машин 80,000,000 тооцож, 31,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцож машин болон 31,000,000 төгрөг шилжүүлсэн” гэж дурджээ. Үүнд миний зүгээс дараах хариу тайлбар өгч байна.
Тийм тохиролцоо болоогүй. Бодит байдал дээр машин дээрээ нэмж 40,000,000 өгөхөөр тохирсон байдаг. Энэ үед Тын зүгээс машин тэрэг авах гээд мөнгө төгрөг муу байна гээд 30,000,000 төгрөгийг нь одоо өгье, дараа хоёр айлын 1400 м.кв хоёр айлын газраа шилжүүлж авахдаа үлдсэн 10,000,000 төгрөгөө өгье гээд өмнө нь надаас зээлсэн байсан 1,000,000 төгрөг дээрээ нэмж 30,000,000 төгрөг буюу нийт 31,000,000 төгрөгийг миний өөрийн данс руу шилжүүлсэн.
Т нь 31,000,000 төгрөгөө шилжүүлсний дараа хоёулаа яриа хэллээ баталгаажуулъя, та надад юу өгч авалцаж байгааг бичээд өг гэсэн. Тэгээд би үнийн дүнгийн тодорхой хэсгийг авсан хүн чинь ярьж тохирсон зүйлээ бичгээр үйлдэж өгсөн. Тэгээд энэ бичгээ хоёр хувь үйлдээд би нэгийг нь авъя гэхэд хоёулаа юмаа шилжүүлэхдээ гэрээ хийх юм чинь одоогоор танд хэрэггүй гэсэн учир би Тт итгээд авч үлдээгүй.
Д.Т нэхэмжлэлдээ “Л.Энь үүргээ огт биелүүлээгүй өдийг хүрлээ” гэсэн байна. Үүнд хариу тайлбар өгье. Мөн л гэрээ хэлцлийн үед яриа болоогүй 3 га газар бас л явж байна. Би үхрээ 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ниЙ өдрийн хооронд тэдний талд хүлээлгээд өгчихсөн байсан.
Фермийн үл хөдлөхийг шилжүүлэх гэрээг хийхдээ үлдэгдэл 10,000,000 төгрөгөө удаа дараа нэхэхэд надад мөнгө байхгүй байна, зээл авахаараа өгнө гэхэд нь тэгвэл үндсэн гэрээгээ хийгээд түүн дээрээ дутуу 10,000,000 төгрөгөө тусгаад газраа шилжүүлээд ав гэж Тт удаа дараа хэлсэн боловч миний үгийг хүлээж авахгүй байсан. Тын ажил дээр нь хүртэл очиж газраа шилжүүлж аваачээ гэхэд за тэгж байгаад авна аа гээд хөдлөхгүй байсан нь ийм юм хийх гээд байжээ.” гэжээ.
2.2 Хариуцагч Л.Э, “А” ХХК нар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “А” ХХК-ийн нэр дээр нэгж талбарын * дугаартай, гэрчилгээний 317218 дугаартай Сонгинохайрхан дүүргийн хаягт байрлах тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалттай 69944 м.кв талбай бүхий газар бүртгэлтэй байдаг ба Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015.11.26-ны өдрийн шийдвэрээр уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байна.
Тус газар дээр хариуцагч Л.Эүхрийн фермерийн болон хүн амьдран суух зориулалттай зуны байшин, цахилгааны 380 кв дэд станц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан Сний чиглэлээр үхрийн фермер ажиллуулж байсан ба саасан Сгээ "С" ХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр тус компанид нийлүүлдэг байсан. Энэ талаарх нотлох баримт, тайлбарыг өмнө нь шүүхэд гаргасан.
Л.ЭСний чиглэлийн үхрүүдээ зарах зорилгоор зарын групп дээр 2023 оны 07 сард зар оруулснаар Д.Т, П.Г нар Л.Этэй 2023 оны 07 сарын дундуур уулзаж Сний чиглэлийн үхрүүд болон үхрийн ферм зэргийг үзэж улмаар "...үхрийн фермерийн зориулалттай 263.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 54 тооны Сний чиглэлийн үхэр /нас насны үхрүүдийг тус бүрд нь үнэлсэн/-ийн хамт 120.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.
Энэхүү тохиролцоо буюу хэлцлийг хийхдээ үхрийн фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүний дор байрлах 2 айлын газрын эрх, 54 тооны үхэр, Сний бетон, саалтуур зэрэг эд хөрөнгийг 120.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон юм. Ийнхүү тохиролцсоноор талуудын хооронд Иргэний хуулийн 243-р зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба энэ гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ болно.
Хэлцлийн дагуу Л.Э “А ХХК-ийн нэр дээр өмчлөх эрх нь бүртгэлтэй байгаа 263.6 м.кв талбай бүхий фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10.000.000 төгрөгөөр, 54 тооны үхрийг 110.000.000 төгрөг, нийт 120.000.000 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэгч Д.Т 80.000.000 төгрөгт тооцож Тоёото клугер маркийн авто машиныг шилжүүлэн өгч, 30.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж үхрийн үнийг төлсөн ба энэ талаар маргаангүй.
Үхрийн фермерийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хувьд талууд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж гэрээний нэг хувийг өөрт нь өгсөн ба тэрээр одоо хүртэл Улсын бүртгэлийн байгууллагад хандаж өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй юм байна гэдгийг бид хэргийн материалтай танилцах үедээ олж мэдсэн. Нэхэмжлэгч Д.Т нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр болох 10.000.000 төгрөгийг одоо хүртэл хариуцагч талд төлөөгүй учраас 2 айлын газрын эрхийг шилжүүлж өгөөгүй байгаа. Энэ төлбөрийг төлсөн тохиолдолд 2 айлын газрын эрхийг шилжүүлж өгөхөд хариуцагч татгалзах зүйлгүй болно.
Нэхэмжлэгч Д.Т анхнаасаа шүүхэд болсон, тохиролцсон үйл баримт, үйл явдлыг худал мушгин гуйвуулж тайлбарлан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийн бодит нөхцөл байдал нотлогдон тогтоогдож байгаатай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа нь илтэд үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэрээнээс татгалзаж байгаа гэж тайлбарлаж байгаа тохиолдолд 110.000.000 төгрөгийн үнэ бүхий 54 тооны талаараа нэхэмжлэлдээ дурдаагүй байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмын талаар хуульчилсан ба аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан. Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1-т хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Т хариуцагчийн эзэмшлийн 54 тооны үхрийг, үхрийн фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, цахилгаан, ус, газар, хашаа зэргийг багагүй хугацаанд ашиглаж, үхрийн дийлэнх хэсгийг бусдад худалдан борлуулсан атлаа хууран мэхэлсэн гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг өөрийн мэдэлдээ авч эзэмшиж, ашиглаж, үр шимийг хүртэж байсан атлаа гэрээнээс татгалзаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.
Иргэний хуулийн 249-р зүйлийн 249.1-т “...Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно... гэж заасан. Хариуцагч Л.Э нэхэмжлэгч Д.Ттай байгуулсан гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн, Д.Т хариуцагч Л.Эд төлөх төлбөрийн дийлэнх хэсгийг биелүүлсэн байгаа тул энэ нь гэрээнээс татгалзах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй.
Хариуцагч Л.Эөөс Д.Тт холбогдуулж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа болно.
Иргэний хуулийн 227-р зүйлд үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын талаар хуульчилсан ба 227.1-т гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Хариуцагч тал ямар нэгэн байдлаар гэрээний үүргээ зөрчөөгүй, Иргэний хуулийн 247.1-д заасан үр дагавар үүсч байгаа тул хохирол шаардах эрх үүсээгүй. Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Таас хариуцагч Л.Э, “Ат” ХХК-нд холбогдуулж гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.
3. Хариуцагч Л.Э, “А” ХХК-аас нэхэмжлэгч Д.Тт холбогдуулан гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг, цахилгааны төлбөр 1,000,718.82 төгрөг, нийт 11,000,718 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ:
Миний бие өөрийн эзэмшил газар дээрээ Сний чиглэлээр үхрийн фермер ажиллуулж байсан ба саасан Сгээ “С” ХК-нд гэрээний дагуу нийлүүлдэг байсан ба Сний чиглэлийн үхрүүдээ зарах зорилгоор зарын групп дээр зар оруулсны дагуу Д.Т, П.Г нар ирж надтай уулзаж үхэр болон үхрийн ферм зэргийг үзээд надаас “...үхрийн фермер болон 54 тооны Сний чиглэлийн үхэр /нас насны үхрүүдийг тус бүрд нь үнэлсэн/, үхрийн фермерийн дор байрлах газартай нь хамт 120.000.000 төгрөгөөр худалдан авахаар болсон.
Энэ тохиролцооны дагуу хариуцагч Д.Тт 263.6 м.кв талбай бүхий үхрийн фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 54 тооны үхрийг тоо ёсоор нь шилжүүлэн өгсөн ба харин 2 айлын газар буюу 1,400 м.кв газрын эрхийг шилжүүлэн өгөөгүй байгаа ба өгөөгүй шалтгаан нь Д.Т төлбөрөө бүхэн төлөөгүйтэй холбоотой.
Худалдах, худалдан авах тохиролцооны дагуу Д.Т нь надад өөрийн унаж явсан клугер маркийн авто машинаа 80.000.000 төгрөгт бодож шилжүүлсэн ба 30.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Д.Т нь нийт 110.000.000 төгрөгийг надад төлсөн ба үлдэгдэл 10.000.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байгаа тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөрийг би нэхэмжлэгч Д.Таас шаардах эрхтэй гэж үзэж байна.
Учир нь би худалдах, худалдан авах тохиролцооны дагуу 54 тооны Сний чиглэлийн үхрүүдийг болон үхрийн фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний дагуу түүнд шилжүүлж өгсөн боловч Д.Т үлдэгдэл 10.000.00 төгрөгийг төлөхгүй намайг чирэгдүүлж байна.
Мөн Д.Т нь 2023 оны 08 сараас эхлэн манай компанийн өмчлөлд бүртгэлтэй цахилгаанаас шитээс гуйлтаар цахилгаан авч хэрэглэж ирсэн ба өөрийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг одоог хүртэл төлөөгүй цахилгааны өр төлбөр үүссэн байгаа тул цахилгааны төлбөрт төлөгдөөгүй байгаа 1.000.718.82 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Энэ талаарх Сонгинохайрхан ХҮТ-ийн хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайланг нотлох баримтаар хүргүүлэв.
Иймд хариуцагч Д.Таас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөг, цахилгааны төлбөр 1.000.718.82 төгрөг, нийт 11.000.718.82 төгрөгийг гаргуулан надад олгож, хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “10 сая төгрөг дээр талуудын хооронд маргаан байдаг. 110,000,000 төгрөгөөр авсан байдаг. Нөгөө талаас 120,000,000 төгрөг гэдэг. Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой энэ асуудлууд яригдах байх. Бодит байдал дээр 110,000,000 төгрөгөөр худалдан авсан. 131,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн байдаг. 1,000,000 төгрөг дээр яагаад маргахгүй байгаа вэ, гэхээр зээлж авсан мөнгө байсан учраас банкнаас зээл аваад өгөх ёстой мөнгөн дээр зээлсэн мөнгийг өгсөн. Ийм учиртай маргахгүй гэдэг бол тухай харилцаа 110,000,000 төгрөг дээр зогссон гэдгийг дараа нотлох баримттай ярина. 1,700,000 цахилгааны хэрэглээ гарсан гэж үздэг. Энийг хариуцагч маш сайн мэдэж байгаа. Намар болоод чацаргана хурааж авдаг. Чацаргана хадгалдаг том хөргүүрээ аваачиж тавьсан. Энийг гэрчүүд бүгд хэлнэ. Энэ өвлийн цагт тодорхой температур барихын тулд ашигладаг. 40тн том хөргүүр жил болгоны намраас хавар хүртэл түүсэн чацарганаа тэнд хийгээд өөрөө ашигладаг. Бодит байдал дээр малчин ДДИШ тв, гар утасны цэнэглэгч, гэрэл зэргээс өөр цахилгааны хэрэглээ байхгүй. Аргал түлдэг. Өвөл нь нүүрс аваачиж өгдөг байсан гэж тайлбарладаг. Өөрийнхөө хэрэглэж байсан зүйлийг нэхэмжлэгч өөрөө төлөхгүй байна гэдэг байдлаар тайлбарласан. 40тн хөргүүрийг тодорхой температурт барихын тулд халуун хүйтнээр үлээлгэхийн тулд доод тал нь 7,5 киловатт эсвэл 5,5 киловатт байна. Энгийнээр яривал энэ төлбөр маш өндөр гарна. Энэ зүйлүүд дээр маргадаг учраас манайх хэрэглэсэн хэмжээгээрээ төлнө. Гэхдээ ийм өндөр хэмжээнд тогийн мөнгө гараагүй. Тухайн үед зэрэгцээд хөргүүр ажиллуулж байсан гэдгээ хэлэхгүй байна. Бүх л бурууг нэхэмжлэгч буруутай юм шиг тайлбарлана. Ийм учраас цахилгааны төлбөр болох 1,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 10,000,000 төгрөг бол огт үндэслэлгүй зүйл юм. Ийм байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл манайх цахилгааныг хэрэглэж байсан нь үнэн. Ямар хэмжээнд хэрэглэсэн гэхээр ийм хэмжээнд гараагүй. Нэг тогноос буюу нэг цахилгааны үзүүрээс хоёулаа авч хэрэглэсэн. Ийм байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “А” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “А” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Л.Эгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Автотээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа, Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Итгэмжлэл, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Хариу тайлбар, Сөрөг нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хариу тайлбар, “А” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2023.12.18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, П.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар, “А” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, “Б м ф” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Үйлдвэрлэл худалдааны “С” ХК-ийн албан бичиг, С бэлтгэн нийлүүлэх гэрээ, Худалдан авалтын жагсаалт, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Мал тэжээвэр амьтад хашаа худгийн 2022 оны тооллого, “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Кадастрын зураг, Фото зураг, Шилжүүлгийн баримт, Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Шилжүүлгийн мэдээлэл, Харилцах дансны хуулга, Ж.Гэрэлтийн тодорхойлолт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбар, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Шилжүүлгийн баримт, Үнээний карт хөтлөлт 3 ширхэг дэвтэр зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны албанаас ирүүлсэн баримт, Үзлэгийн тэмдэглэл, фото зургууд, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, Үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн.
Хариуцагчийн хүсэлтээр Үзлэгийн тэмдэглэл, Гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Л.Этэй харилцан тохиролцож аман хэлцэл хийж Сонгинохайрхан дүүрэг, * тоот хаягт байрлах үхрийн фермерийн зориулалттай 263,6 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 30,000 м.кв газар, газар дээрх 4x5 хэмжээтэй үл хөдлөхийн гэрчилгээгүй байшингийн хамт 110,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Гэтэл Л.Эөнөөдрийг хүртэл анх тохирсноосоо нэг ч зүйл биелүүлээгүй ба түүнд гэрээгээ цуцалж, өгсөн авснаа буцаана гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Иймд “Худалдах, худалдах авах гэрээ”-нээс татгалзаж, Тоёото Клугер маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл, бэлнээр шилжүүлсэн 31,000,000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон гарсан зардалд 24,885,000 төгрөгийг Л.Эөөс гаргуулан Д.Тт олгож өгнө үү...” гэжээ.
3. Хариуцагч Л.Э, “А” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Би фэйсбүүкийн зарын группт 2023 оны 07 сард зар оруулснаар Д.Т, П.Г нар уулзаж Сний чиглэлийн үхрүүд болон үхрийн ферм зэргийг үзэж улмаар үхрийн фермерийн зориулалттай 263.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 10.000.000 төгрөгөөр, 54 тооны Сний чиглэлийн үхэр /нас насны үхрүүдийг тус бүрд нь үнэлсэн/-ийн 110,000,000 төгрөгөөр нийт 120,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Д.Тт 62 үхрээс 8 үхрийг хүнийх байсан учраас буцааж 54 тооны үхрийг хүлээлгэн өгсөн, 263.6 м.кв талбай бүхий фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Тын даалгаснаар “Б м ф” ХХК-тай Худалдах-худалдан авах гэрээг байгуулсан ба нэхэмжлэгч гэрээний төлбөрт клугер маркийн авто машиныг 80,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн, 30,000,000 төгрөгийг дансаар өгсөн. Ингээд гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг одоо хүртэл нэхэмжлэгч төлөөгүй учраас үхрийн фермерийн доорх 2 айлын газрын эрхийг шилжүүлж өгөөгүй байгаа.” гэж маргажээ.
4. Хариуцагч Л.Э, “А” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Худалдах-худалдан авах тохиролцооны дагуу Д.Т нь 110,000,000 төгрөгийг надад төлсөн ба үлдэгдэл 10,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байгаа тул нэхэмжлэгчээс шаардах эрхтэй. Мөн Д.Т нь 2023 оны 08 сараас эхлэн манай компанийн өмчлөлд бүртгэлтэй цахилгаанаас шитээс гуйлтаар цахилгаан авч хэрэглэж ирсэн ба өөрийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг одоог хүртэл төлөөгүй цахилгааны өр төлбөр үүссэн байгаа тул 1,000,718 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж байна.” гэж тайлбарласан.
5. Нэхэмжлэгч Д.Т хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг “...Анхнаасаа гэрээний төлбөрийг 110,000,000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг хариуцагчид бүрэн төлж барагдуулсан. Цахилгааны хэрэглэсэн гэхдээ тийм их цахилгаан хэрэглэсэн байх боломжгүй, малчин гэрт амьдардаг, ДДИШ тв, гар утасны цэнэглэгч, гэрэл зэргээс өөр цахилгааны хэрэглээ байхгүй. Хариуцагч чацарганы талбайтай тог их зарцуулдаг...” гэж няцаасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1 Зохигчдын хооронд 2023 оны 7 дугаар сард худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдаж, хариуцагч Л.Э, “А” ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байршилтай 263,6 м.кв талбайтай, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах тус фермерийн доорх газар, 54 үхрийг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Д.Т нь 120,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.
6.2 Нэхэмжлэгч Д.Таас 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр арлын дугаартай, *улсын дугаартай, Тоёота клугер маркийн автомашиныг хариуцагч Л.Эд шилжүүлэн өгсөн нь Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдох бөгөөд талууд уг тээврийн хэрэгслийг 80,000,000 төгрөгт харилцан тооцсон нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон энэ талаар маргаагүй. /1хх-10, 30-31/
6.3 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Д.Таас хариуцагч Л.Эд дансаар 31,000,000 төгрөгийг “фирм үлдэгдэл” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. /1хх-9/ Харин хариуцагч Л.Эуг 31,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч Д.Тт 1,000,000 төгрөгийг өрөнд буцаан шилжүүлсэн гээд шилжүүлгийн баримтыг хэрэгт ирүүлжээ. Дээрх мөнгөн хөрөнгийг хүлээн авсан асуудлаар талууд маргаагүй.
7. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.
Өөрөөр хэлбэл худалдах-худалдан авах гэрээг байгуулахад хэлбэрийн шаардлага тавигдахгүй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг онцлогтой.
8. Талуудын маргааны зүйл нь гэрээгээр ямар эд хөрөнгийг худалдаж, худалдан авсан эсэх, талууд гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн эсэх, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй эсэх байна. Харин гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.
9. Худалдах-худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгө хүлээлгэн өгөх үүрэг бүхий этгээд нь худалдагч этгээд байдаг бөгөөд энэ үүргээ биелүүлсэн болохыг өөрөө нотолно.
Тодруулбал, хариуцагч Л.Эгийн L нэртэй фэйсбүүк хаягаас 2023 оны 7 дугаар 25-ны өдөр “Эрчимжсэн мал аж ахуйн групп”-т “Саалийн үнээ тугал бяруу зарна” гэх зарыг оруулан үхрээ зарах болсон нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Хариуцагч Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах саналаа бодитоор хангалттай илэрхийлсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Д.Т нь П.Гийн хамт фермер дээр очиж үзэн улмаар хариуцагч Л.Этэй амаар худалдах-худалдан гэрээг байгуулж, гэрээ байгуулах саналд дурдсаны дагуу 54 тооны үхрийг нэхэмжлэгч хүлээн авсан болох нь гэрч Э.Ч, Ч.Ш нарын мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдсон тул хариуцагчийн “...110.000.000 төгрөгийн үнэ бүхий 54 тооны үхрийн талаараа нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаагүй...” гэх тайлбар үндэслэлтэй. /2хх64-65/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч дээрх 54 тооны үхрийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд энэ үйл баримт нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч Л.Эөөс үхрийг хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэсэн ба нэхэмжлэгчээс төлбөрийг төлсөн нь хэргийн баримт, талуудын тайлбараар нотлогдож байна.
10. Мөн гэрч Ж.Гйн гаргасан “...Намайг очиход үхрийн фермертэй 2 айлын газар зарчихлаа гэж ярьж байсан. 120,000,000 төгрөг ...80,000,000 төгрөг машин оролцуулна, үлдэгдлийг харилцан тохиролцоод наймаа боллоо гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /2хх-63/,
гэрч Э.Чын “...Намайг яг гарах гэж байхад ярьсан. “Үхэр авах гэж байгаа, машинаа өгөөд явлаа шүү” гэж ярихыг сонссон. Би чацаргана хураадаг юм. Л.Эахаас “чацарганы талбайг зарчихсан юм уу” гэж асуусан чинь “үгүй, зөвхөн фермерээ үхэртэйгээ өгсөн” гэж хэлсэн. Тэгээд машинаа унаад явсан. ...нийт 120,000,000 төгрөг гэж байсан. ...Үхрийн фермерийн доорх газар гэж хэлж байсан, маргааш юм уу, нөгөөдөр хот ороод гэрээ хийнэ гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /2хх64-65/,
гэрч Ч.Шын “...62 тооны үхрийг Д.Тт хүлээлгэж өгсөн. Одоо би Д.Тын үхрийг маллаж байгаа Д.Тын 12 үхэр байгаа, ноднин зарахыг нь зараад, идэхийг нь идээд надад бас зарим үхрийг зарсан, би худалдаж авахаар Д.Тын эхнэртэй нь гэрээ хийсэн байгаа...” гэх мэдүүлэг,
гэрч Т.Оын “...4x5 хэмжээтэй үл хөдлөхийн гэрчилгээгүй байшинг яг худалдаж авсан гэж хэлээгүй, гэрээнд ороогүй гэж манай хүн хэлсэн байх...” гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Д.Тын ...30,000 м.кв газар, газар дээрх 4x5 хэмжээтэй үл хөдлөхийн гэрчилгээгүй байшингийн хамт 110,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон гэх тайлбар үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т баримтаар зааснаар нотлоогүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр хариуцагч “А” ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, * тоот хаягт байрлах, нэгж талбарын 1802615266 дугаар бүхий 69,944 м.кв талбайтай газрыг эзэмшдэг нь тогтоогдсон. Гэвч талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч “А” ХХК-аас тус хаягт байрлах 30,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Д.Тт шилжүүлэхээр талууд тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
11. Түүнчлэн, нэхэмжлэгч Д.Таас “...2023.08.01-ээс эхлэн үхрийн аж ахуйг П.Г хариуцан ажилласан...”, хариуцагч Л.Э“...Д.Т надад манай найз /П.Г/ энэ хүн үхрийн фермерийг хариуцаж ажиллана. Үүнийхээ дараа “Б м ф" ХХК-ийг байгуулаад захирлаар нь П.Г найзыгаа томилсон. Нэхэмжлэгч Д.Тын хэлснээр 263,6 м.кв талбайтай, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Б м ф" ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөх үед П.Г тус компанийг төлөөлж надтай гэрээ байгуулсан...” гэсэн тайлбар гаргасан. /1хх168-171, 2хх98-99, 180-182/
Хэрэгт хариуцагч “А” ХХК болон “Б м ф” ХХК нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “А” ХХК нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, * тоот хаягт байршилтай, 263,6 м.кв талбайтай, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авагч “Б м ф” ХХК нь гэрээний төлбөр 10,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээж тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн үйл баримт тогтоогдож байна. /1хх181-185/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж заасан бөгөөд дээрх талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Д.Тын нэрлэн заасан “Б м ф” ХХК-д фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч шилжүүлсэн байх ба энэхүү үүргээ хариуцагч “А” ХХК биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дах хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заажээ. Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, * тоот хаягт байршилтай, 263,6 м.кв талбайтай, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эзэмшилдээ авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон. /1хх110-145/
12. Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч “А” ХХК, Л.Энарыг гэрээний үүргийг биелүүлээгүй, мах Сний чиглэлийн сементал үүлдрийн үхэр гэж хэлсэн нь худлаа байсан тул гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардсан нь үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах үүргийн хүрээнд 54 тооны үхэр ямар үүлдрийнх болон хэдэн настай, хэд нь саалийн үнээ байсан, 1 үхрийг хэдэн төгрөгөөр тооцсон талаарх баримтгүй, мөн 263,6 м.кв талбайтай, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ болон шинэ өмчлөгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан журмын дагуу биелүүлээгүй явдал нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нарыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээний гүйцэтгэлийг буцаах, мөн гэрээнээс үүссэн хохирлыг шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Нөгөө талаар, хариуцагч нар гэрээнд заасан үүргээс дийлэнх хэсгийг биелүүлсэн байх ба гэрээний үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөөгүй гэх шалтгаанаар фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар хариуцагч нар үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байна.
13. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, мөн хуулийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.
Талууд худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй буюу баталгаат хугацааг тогтоогоогүй тул 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн бол гэрээг цуцлах болон доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэхээр шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрээний үнийг төлж гэрээний зүйл болох үхрийг хүлээн авснаар өмчлөх эрх нь үүссэн. Уг өдрөөс хойш 6 сарын хугацааг тоолбол 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцлах болон доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх шаардлагаа гаргах хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ 2024 оны 5 дүгээр сарын 29-ны өдөр гаргаснаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
14. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “А” ХХК, Л.Энарыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Т нь гэрээнээс татгалзах эрхгүй тул Тоёото Клугер маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл, бэлнээр шилжүүлсэн 31,000,000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон гарсан зардалд 24,885,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
15. Сөрөг нэхэмжлэлийн талаар.
15.1.Хариуцагч “А” ХХК, Л.Энар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл 10,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй, мөн Д.Т нь 2023 оны 08 сараас эхлэн манай цахилгааны шитээс гуйлтаар цахилгаан авч хэрэглэж ирсэн ба өөрийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг одоог хүртэл төлөөгүй тул 1,000,718 төгрөг, нийт 11,000,718 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарласныг нэхэмжлэгч Д.Т эс зөвшөөрч, “Худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Цахилгааны хэрэглэсэн гэхдээ тийм их цахилгаан хэрэглэсэн байх боломжгүй...” гэж тайлбарлан мэтгэлцсэн.
16. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг дээр дүгнэсэн бөгөөд энэхүү гэрээний гол нөхцөл болох
3.1-т Гэрээний зүйлийн үнэ: үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов.
3.2-т Төлбөр төлөгдсөн.
3.3-т Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх: Төлбөрийг бүрэн төлж дууссан гэж гэрээний талууд харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. /1хх-181/
Ийнхүү дээрх гэрээний төлбөр төлөгдсөн байх тул хариуцагч нар худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Таас гаргуулна гэж шаардсан нь үндэслэлгүй байна. Уг шаардлагаа хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
17. Мөн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр 10,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн гэж гэрээ байгуулсан атлаа хариуцагч Л.Эөөс ...Сонгинохайрхан дүүрэг, * тоот хаягт байршилтай, 263,6 м.кв талбайтай, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, үүний дагуу үлдэгдэл 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өгөөгүй гэж зөрүүтэй тайлбар гаргасан нь учир дутагдалтай.
18. Тиймээс гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг өгөөгүй гэх хариуцагч нарын тайлбар үндэслэл бүхий баримтаар тогтоогдохгүй байх тул Сонгинохайрхан дүүрэг, * тоот хаягт байршилтай, 263,6 м.кв талбайтай, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын эзэмших эрхийг хариуцагч нараас нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг дурдах нь зүйтэй.
19. Түүнчлэн, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.” гэж заасан. Хариуцагч нар нь 2023 оны 8 дугаар сараас хойших цахилгааны төлбөрийг төлснөөр нэхэмжлэгч нь үүргээс чөлөөлөгдсөн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар цахилгааны төлбөрт төлсөн 1,000,718 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй. /1хх222-226/
20. Иймд нэхэмжлэгчээс 1,000,718 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
21. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,130,725 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 28,567 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дүгээр зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “А” ХХК, Л.Энарт холбогдуулан гаргасан “А” ХХК, Л.Э, Д.Т нарын хооронд амаар байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч Л.Эөөс Тоёото Клугер маркийн *улсын дугаартай тээврийн хэрэгсэл, бэлнээр шилжүүлсэн 31,000,000 төгрөгийг, гэрээнээс учирсан хохирол 24,885,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Таас 1,000,718 төгрөгийг гаргуулж, хариуцагч Л.Эд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,130,725 төгрөг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 28,567 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ