| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Болортуяа |
| Хэргийн индекс | 191/2025/10844/И |
| Дугаар | 191/ШШ2025/11683 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/11683
| 2025 12 16 | 191/ШШ2025/11683 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Эмнэлэг ** дугаар гудамж, *** тоот хаягт оршин суух ******* ******* овогт ******* ******* (РД:ЦЕ*******)-ийн нэхэмжлэлтэй,
1988.05.01-1992.12.31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, гэрч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.******* нь 1988.05.01-1992.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
******* Жиналис нь 1988-1992 оныг дуустал хугацаанд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Төвийн эрчим хүчний системийн Нэгдсэн засварын газрын Засвар-механикийн цехэд 4-р зэргийн засварын слесарьчнээр ажиллаж байсан.
Улсын төв архив болон бусад холбогдох байгууллагаас хөдөлмөрийн дэвтрийг шүүлгэж үзсэн боловч олдоогүй. С.******* ажилд томилсон болон ээлжийн амралт олгосон, мөн архиваас 1992 оны 5, 6 дугаар сард авсан цалингийн талаарх баримт гарч ирсэн болно.
С.Жиналис нь дээрх хугацаанд бодитоор ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилласан жилийг тооцохоос татгалзсан. Иймд тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай ажилласан жил дутаж, хуульд заасан тэтгэвэр авах эрх хязгаарлагдахад хүрээд байна. С.******* ажилд томилсон болон ээлжийн амралт олгосон тушаал, цалин олгосон тухай баримт байгаа ч эдгээрээс өөр баримт олдоогүй болно. Иймд С.******* ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хавтаст хэрэгт дараах баримтууд нотлох баримтаар авагджээ.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн ажилласан жил тогтоолгох бичиг, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн нэгдсэн засварын газрын даргын 1988.05.19-ний өдрийн 62 дугаар, 1989.03.09-ний өдрийн 34 дүгээр, 1991.03.16-ны өдрийн 41 дүгээр, 1991.08.14-ний 109 дүгээр тушаалууд, Үндэсний төв архивын цалингийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2025.10.17-ны өдрийн албан бичиг, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025.10.09-ний өдрийн тодорхойлолт, Т.*******, Л. нарын тодорхойлолтыг;
Шүүхийн журмаар: Улсын бүртгэлийн ерөнхий газраас С.******* иргэний бүртгэлийн холбогдох баримт, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас С.******* ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон эсэх лавлагааг, Л.ын 1988-1992 онд тэтгэвэр тогтоолгохдоо ажилласан хугацааг хамруулсан баримт, Үндэсний төв архиваас С.*******эй холбоотой баримт, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас Т.*******ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон баримт, гэрч Т.*******, Д.******* нарын мэдүүлгийг авсан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.Хүсэлт гаргагчийн ажилласан жилийг тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
4.С.Жиналис нь 1988.05.01-1992.12.31-ний өдрийг дуустал Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн нэгдсэн засварын газрын засвар-механикийн цехэд 4 дүгээр зэргийн засварын сльсарьчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
5.Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан.
6.Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн нэгдсэн засварын газрын даргын 1988.05.19-ний өдрийн 62 дугаар тушаалаар С.******* засвар-механикийн цехэд 3-р зэргийн засварын сльсарьчнээр 05-р сарын 01-нээс авч ажиллуулсан, мөн 1989.03.09-ний өдрийн 34 дүгээр тушаалаар С.******* тоноглолын засварчны 4-р зэрэг 03 сарын 01-нээс олгосон, 1990.08.09-ний өдрийн 132 дугаар Ээлжийн амралт олгох, ажилд авах тухай тушаалаар Жинались-26 хоног, Хүнд үйлдвэрийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар сэлбэгийн үйлдвэрийн даргын 1991.03.16-ны өдрийн 41 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаалаар С.Жиналыс-26 хоног, 1991.06.10-ны өдрийн 77 дугаар цутгуурын цехийн ажлыг түргэтгэх тухай тушаалын хавралтын 5-т Жиналыс-засварчин гэж бичигдсэн байна. Мөн Үндэсний төв архиваас ирүүлсэн Эрчим хүчний тоног төхөөрөмжийн засварын сэлбэгийн үйлдвэрийн цалингийн тодорхойлолтоор Силхан ******* 1988 онд 11, 12, 1989-1990 онд 01-12 сар, 1991 онд 01-08, 10-12 сар, 1992 оны 05, 06 дугаар сард цалин олгосон талаар бичигджээ.
6.1.ХААТР-15(А) маягт буюу гэрлэснийг бүртгэх анкетад нөхөр Сейлхан Жиналис, ажилладаг байгууллага-ТЭХ систем НЗ-газар-засварчин гэж, Жиналис 1989.02.14-ний өдрийн төрсний бүртгэлд эцэг Сейлхан Жиналис, ажилладаг байгууллага- ТЭА-систем-НЗ-газар- засварчин гэж бүртгэгдсэн байна.
6.2.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн нэгдсэн засварын газрын засвар-механикийн цехэд 4 дүгээр зэргийн засварын сльсарьчнээр ажиллаж байсан байдлыг гэрчлэхээр Т.*******, Д.******* нар асуугдсан.
Гэрч Т.******* ... С.Жиналис 1987-1988 оны үеэр сургуулиа төгсөөд манай байгууллагад засварчнаар ажилд орсон. Бид 1990 он хүртэл Төв эрчим хүчний системийн нэгдсэн засварын газарт ажилласан. С.Жиналис 1990 оноос хойш яаж ажиллаж байсныг мэдэхгүй байна. Үйлдвэр бас татан буугдаж байсан, оныг сайн мэдэхгүй. гэж,
Гэрч Д.******* ...Миний удирдлагад С.Жиналис ажиллаж байсан. 1988-1993 он хүртэл С.*******эй хамт ажилласан. 1988-1992 он хүртэл С.*******эй адилхан нэртэй хүн байгаагүй. гэж мэдүүлсэн.
Иймд хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрчийн мэдүүлгийг харьцуулан дүгнэж нэхэмжлэгч С.******* Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн нэгдсэн засварын газрын засвар-механикийн цехэд 4 дүгээр зэргийн засварын сльсарьчнээр 1988.05.01-ний өдрөөс 1992.06 сарыг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Харин гэрч Д.*******ын ... С.Жиналис 1993 он хүртэл ажилласан. гэх мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийг 1992.07.01-1992.12.31-ний өдрийг дуустал Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн нэгдсэн засварын газрын засвар-механикийн цехэд 4 дүгээр зэргийн засварын сльсарьчнээр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй болно. Учир нь; гэрч Д.*******ын мэдүүлгээс өөр нэхэмжлэгчийг дээрх хугацаанд ажиллаж байсныг дэмжих бусад бичгийн баримтууд хэрэгт цуглараагүй, дан ганц гэрчийн мэдүүлэгт тулгуурлан мөн хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 1988.05.01-1992.06 сарыг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* 1988.05.01-ний өдрөөс 1992.06 сарыг дуустал Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн нэгдсэн газарт засвар-механикийн цехэд засварын слесарьчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА