2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/09188

 

2025 11 10 192/ШШ2025/09188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, Махатма гандигийн гудамж, ******* хотхон, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:6**************377/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, Стадион Оргил /*******/, Махатма ганди гудамж, *******-р байр, тоот хаягт оршин суух, овогт ийн /РД:КИ8*******090911/,

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, авто машины үнэ *******0,000,000 төгрөг гаргуулах, зөөврийн компьютерийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагчийн өмгөөлөгч Ү., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Х.д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, авто машины үнэ *******0,000,000 төгрөг гаргуулах, зөөврийн компьютерийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Манай байгууллага нь *******йн бүтээгдэхүүний зохион бүтээлт, инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барилгын компаниудтай ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн барилга, байгууламжид *******йн суурьлуулалт хийх үйлчилгээ үзүүлдэг. Барилгын компаниудтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөө хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бартерын нөхцөлөө шилжүүлэх байдлаар тохиролцож, хүлээн авах тохиолдлууд байдаг. Х. нь ******* ******* ХХК-ийн Програм хангамжийн хөгжүүлэлт хариуцсан захирлын албан тушаалд ажилладаг байсан бөгөөд компанийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт бартерын нөхцөлөөр орж ирсэн дараах хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх тул ******* ******* ХХК-ийн зүгээс өөрийн өмчлөлийн хөрөнгүүдийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Х. нь Хан-Уул дүүрэг, *******-р хороо, Стадион Оргил /*******/, Махатма ганди гудамж, *******-р байр, тоот хаягт байрлах, 117,67м.кв талбай бүхий манай байгууллагын өмчлөлийн орон сууцанд амьдарч байгаа бөгөөд компанийн зүгээс цаашид Х.той хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдалд хүрч, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тул дээрх орон сууцыг Х.гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байна.

Мөн манай байгууллага харилцагч байгууллагатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт бартерын нөхцөлөөр шилжүүлэн авах ёстой байсан хөрөнгө болох Тоёота Авалон машин болон Тоёота ланд круйзер ж200 маркийн авто машинуудыг тус тус Х.гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байна.

Мөн компанийн өмчлөлийн *******,000,000 төгрөгийн үнэ бүхий Макбүүк про, М3 чип, 1*******-инч, 8GB рам, 256GB SSD, пөрпл өнгийн ,сериал J9TQ*******WHQPC дугаартай зөөврийн компьютерийг Х.гоос гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Х. нэхэмжлэлийг дараах байдлаар эс зөвшөөрч, маргасан. Үүнд: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* ******* ХХК нь Д., Ч., Ц. бидний хамтарч гэрийн ухаалаг автоматжуулалтын системийн чиглэлээр ******* гэх нэртэй *******йн шинэ бренд бүтээгдэхүүнийг Монголын болоод олон улсын зах зээлд гаргах эгж 10 гаруй жил зүтгэсэн төслийг маань хэрэгжүүлэгч компани болохоос биш дан ганц Д.ынх биш юм.

Анх Д., түүний үеэл Ч., Х., Ц. бид 2009 оноос Монхангай групп ХХК-ийн Миний дэлгүүр сүлжээний 23 салбарын дохиолол системийг шинэчлэх төслийг Д.ын үүсгэн байгуулсан ХХК-ийн нэр дээр 1 жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгасан ба энэ ажил дууссаны дараа Макс молл болон Рамада зочид буудалд томоохон төсөл хэрэгжүүлэх үед Д. нь ХХК болон сан ТББ-ын гүйцэтгэх захирал байсан болохоор Ч. сан ТББ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал, Х. би мэдээллийн *******йн мэргэжилтэн, Ц. төслийн инженерийн үүргийг тус тус хүлээж ажиллаж эхэлснээс хойш төслийн үйл ажиллагаа эд жигдэрч хэрэгжүүлж байх үед буюу 2013 оноос Д. өөрийн төрсөн ах Д.Наранбаатартайгаа үүсгэсэн санхүүгийн маргаанаас болж ХХК болон сан ТББ-ыг Д.Наранбаатартаа шилжүүлэн өгч түүнээс тусдаа бизнес хийх саналыг Ч., Ц. бид гуравт болон тухайн үед Герман Монголын хамтарсан ашигт малтмалын *******йн сургуулийн захирлаас ажиллаж байсан Н.Дорждэрэмд тавьж бид ч хөндлөнгийн маргаанаас болж нэгэнт эхлүүлсэн төслийнхөө үр дүнг нь үзэх боломжгүй болохгүй үүднээс тухайн саналыг зөвшөөрч, 201******* оны 12-р сарын 03-ны өдөр Д., Ч., Ц., Х., Н.Дорждэрэм гэх 5 хүн хамтарч, Аметрос ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, Д.ын компани болон сангийн нэр дээр төсөл хэрэгжиж, эхэлснийг харгалзан түүнийг гүйцэтгэх захирлаар томилж, компанийн хувьцааны 38 хувийг Д., 8 хувийг Н.Дорждэрэм, харин Ч., Ц., Х. бид 3 тус бүр 18 хувийг эзэмшихээр дүрмээ баталж, хамтран ажиллаж эхэлсэн.

Гэтэл сүүлийн жилүүдэд төсөл маань олонд танигдаж, зах зээл тэлж, нэр хүндтэй болж, орлого ч тэрбумаар яригдаж эхэлснээс хойш Д. элдэв заль хэрэглэж эхэлсний жишээ нь энэ нэхэмжлэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн тодруулсан шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, *******-р хороо, Стадион Оргил /*******/, Махатма ганди гудамж, *******-р байр, тоот хаягт байрлах, 117,67м.кв талбай бүхий манай байгууллагын өмчлөлийн орон сууцанд Х. нь одоог хүртэл амьдарч байх бөгөөд компанийн зүгээс цаашид Х.той хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдалд хүрч, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тул дээрх орон сууцыг Х.гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байна.

Мөн Х.гоос шаардаж буй Тоёота Авалон маркийн авто машин гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.

Харин Тоёота ланд круйсер маркийн авто машиныг Х. нь цааш гуравдагч этгээдэд худалдан борлуулсан буюу авто машины өмчлөх эрх аль хэдийнээ өөр эдгээдийн нэр дээр шилжсэн нөхцөл байдалтай байна. Иймд авто машиныг Х.гоос биет байдлаар гаргуулах боломжгүй тул тус авто машины үнэ болох *******0,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Мөн компанийн өмчлөлийн *******,000,000 төгрөгийн үнэ бүхий Макбүүк про, МП чип, 1*******инчийн зөөврийн компьютерийг Х.гоос гаргуулж өгнө үү гэв.

*******.Хариуцагч Х. нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг дараах байдлаар эс зөвшөөрч, маргасан. Үүнд: Анх 201******* оны 12-р сарын 03-ны өдөр Д., Ч., Ц., Х., Н.Дорждэрэм гэх 5 хүн хамтарч, Аметрос ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, Д.ын компани болон сангийн нэр дээр төсөл хэрэгжиж, эхэлснийг харгалзан түүнийг гүйцэтгэх захирлаар томилж, компанийн хувьцааны 38 хувийг Д., 8 хувийг Н.Дорждэрэм, харин Ч., Ц., Х. бид 3 тус бүр 18 хувийг эзэмшихээр дүрмээ баталж, хамтран ажиллаж эхэлсэн.

Компанийг үүсгэн байгуулах үед бид үүсгэн байгуулагчид, юуны өмнө ар гэр, ахуй амьдралдаа санаа зовохгүйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ялангуяа Ч., Ц., Д. болон Х. нарын орон байрны асуудлыг эн тэргүүнд шийдвэрлэх зорилгоор, компанид гэрээт ажлын үр дүнд болон бусад хэлбэрээр орж ирэх бартерын орон сууцуудыг үүсгэн байгуулагчдад ээлж дараалан хуваарилахаар харилцан тохиролцсон.

Аметрос ******* ХХК-ийн гүйцэтгэсэн Нандин-Эрхэм ХХК-ийн Санто смарт апартмент төслийн гэрээт ажлын төлбөрийн нөхцөлийн дагуу бартераар орон сууцыг авто зогсоолын хамт авахаас нэгийг нь үүсгэн байгуулагч Д., эхнэр Ж.Эрдэмсайханы нэр дээр хүлээн авч, орлогоор нь Гачууртад амины орон сууц барихад зарцуулсан. /байр 261,1*******0,000, авто зогсоол 25,000,000/ Дээрх байдлаар Д., Ц., Ч. нар анхны тохиролцооны дагуу суурилуулалтын ажлын бартераар тус тусын хувийг хүртэж, орон сууцны асуудлаа шийдвэрлэсэн тул дараагийн ээлжинд буюу нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцыг миний бие Х. авахаар тохиролцсон ээлж байсан. Дээрх эд хөрөнгө нь тохиролцооны дагуу миний хүртэл эд хөрөнгө мөн гэв.

5.Гэрч Н.Дорждэрэм шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ... Тулгаа Математикаар суралцсан. Тулгаа бидний ажилд зохион байгуулалт талдаа оролцдог байсан. ******* ******* ХХК нь бидний хөгжүүлж явж байсан системийг үргэлжлүүлж явж байгаа гэдгийг мэднэ. Аметрос ХХК-ийн үед гийн удирдлага дор болон хамтарч систем программ дээр ажилладаг залуус байсан. Аметронс ХХК зогсож ******* ******* ХХК болсон шалтгааныг мэдэхгүй байна. Компани үүсгэн байгуулахад 201******* оноос хойш ярьсан зүйлээ биеллээ олсон гэж ойлгож болно. Тухайн үед би төрийн үйлчилгээний ажил хийдэг байсан учраас давхар компани үүсгэн байгуулж болохгүй гэдэг үндэслэлээр нэрээ оруулаагүй. Сүүлд нэрээ нэмсэн. Гэхдээ цаг хугацааг нь мэдэхгүй байна. Аметрос ХХК-иас нэрээ хасуулна гэж байсан. Тэгээд би нэрээ бүртгүүлж байсан. Аметрос ХХК-ийг байгуулах эсэх нь хоёрдугаар асуудал байсан. Хамгийн гол нь 2012 онд , Отгонбаатар бид гурав гар утасны цэнэглэгчгүй утас хийе гэдэг санааг гаргаж байсан гэжээ.

6.Гэрч Ц. шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ...Д. үндсэн фалатны зураг гаргаж үүнийг Хятад руу явуулж ирүүлээд үүнд Х. программ суулгаж би техник суурилалтын ажлыг хийж дуусахаар Ч. борлуулах ажлыг хийдэг байсан. Аметрос ХХК-иас өөр ******* ******* ХХК-ийг байгуулахад зээл хэрэгтэй байна гээд надаас Ч., Д. нар гуйсан. Тэгээд үгүй гэж огт хэлээгүй. ХХБ ХК-аас зээл авахдаа Ч., Д., би, Н.Дорждэрэм бид хэд байраа барьцаалж зээл авч байсан шиг санаж байна. Х. программ хангамжийг өөрөө зохион бүтээдэг. Х. байраа Аметрос ХХК-ийн борлуулалтаас авсан хөрөнгө мөн. Энэ үед Х. хувьцаа эзэмшиж байж байгаад ганцаараа компанидаа үлдсэн. Маргаан бүхий орон сууц нь Х.гийн өмч хөрөнгө гэж ойлгосон. Учир нь надтай өмнө нь уулзаж байхдаа компаниас байр өгсөн гэж ярьж байсан. Ланд крүзер-200 маркийн тээврийн хэрэгслийн талаар сайн мэдэхгүй байна. Маргаан бүхий байр нь ямар гэрээний үндсэн ямар байгууллагаас шилжиж ирсэн хөрөнгө гэдгийн сайн мэдэхгүй байна. Макбүүкийн асуудлыг мөн мэдэхгүй гэжээ.

7.Гэрч Ч. шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Д. бид хоёр үеэлүүд намайг 2009 онд Мини дэлгүүрт ажиллаж байх үед ын үүсгэн байгуулсан байсан ОНОН ХХК-д компанид дохиолол хамгааллын систем суулгах ажлыг хүлээж авч байсан. Энэ үеэс бидний бизнесийн харилцаа үүссэн. Х.той 2011 онд Онон санд программистаар ажиллаж байсан. Хамгийн анх 201******* оны 10 сард Аметрос ХХК-ийг байгуулсан байдаг. Д. нь төрсөн ахтайгаа муудалцаад тэгээд хэдүүлээ тусдаа гаръя гэдэг үүднээс компани байгуулъя гэж санаа гаргасан. Тэгээд холбооны сургуулийн багш нартай хамтраад ******* брэнд гэдэг нэрийг өгөөд 201******* оны 12 сард Аметрос ХХК-ийг байгуулсан. Би борлуулалтыг ганцаараа хариуцаж явж байсан. нь программ хангамжийг бүхэлд нь хариуцаж ажилладаг байсан. Хоорондоо ярилцаад ыг гүйцэтгэх захирлаар ажиллуулж байсан. нь тоног төхөөрөмжийн суурилуулалтыг хариуцаж байсан. ******* брэнд нь Аметрос ХХК-иас ******* ******* ХХК болж өөрчлөгдсөн. 201******* оны 10 сард ******* брэнд гэдэг нэр өгсөн. Ц.Баяр гэдэг хүн нэрийг загвар гаргаж байсан. 2017 онд сургуулийн 3 багш тай саналт зөрөлцөж гарсан. Мөн Дорждэрэм доктор компанийн үйл ажиллагаанаас гарсан. Гэхдээ хувьцаагаа хэвээр үлдээнэ гэж ярьж байна. Тухайн үед Дорждэрэм докторт 3 өрөө байр өгнө гэж амлаж байсан. Үүнийг өгвөл компаниас гарахад асуудал байхгүй гэж хэлж байсан. 2019 онд той хүртэл нь таарамжгүй харилцаа үүсгэсэн. Тэгээд тендерт оролцох гэхээр Аметрос ХХК нь татварын өртэй, Худалдаа хөгжлийн банканд муу зээлийн нэртэй байна. Тиймээс компанийн нэрээ өөрчилсөн. Тэгээд ******* сарын 01-ний өдөр компани байгуулаад 21-ний өдөр цэнэглэлтийн гэрээ хийсэн байдаг 2,2 тэрбум 600 сая төгрөг байсан. Тэр гэрээг хийхэд хугацаа богинохон байна. 3,6-аараа хэлхэлдээд байснаас эхний ээлжид би компаниа нэр дээрээ байгуулчихъя гэж хэлээд явсан. Энэ дээр гэхдээ хамгийн гол яригдаж байгаа логик нь бид өөрсдөө анхнаасаа тэр компани дээр хэн нь хувьцаа эзэмшигч байгаа, тэр компанийн нэр нь юу гэж байх нь бид нарт үндсэндээ хамаа байхгүй. Ялангуяа би тэр хүнтэй хүүхэд байхаасаа цуг өсчихсөн, илүү итгэдэг, гэр бүлээсээ ч дотно байсан учраас би өнгөрсөн хугацаанд надад хувь хувьцаа гэдэг юмыг нэг ч удаа ярьж байгаагүй. тэрийг хоёрхон удаа ярьсан. Тухайн үед та хоёрт маргааш шилжүүлье, ирэх сараас шилжүүлье гээд аргалаад өнгөрчихдөг байсан. Би Д.тай Бизнесийн хамтрагчид юм. Онон сан, Онон сургууль, ******* ******* ХХК-иас нэхэмжлэл ирсэн байсан. бид хоёр ******* ******* ХХК-д холбогдуулан 202******* оны 10 дугаар сард цагдаагийн газарт гомдол гаргасан. Тухайн үед бид тодорхой нарийн тооцоо гаргадаггүй байсан. Аметрос ХХК-ийг байгуулахад Дорждэрэм докторын аавынх нь байрыг Худалдаа хөгжлийн банканд барьцаанд тавьж байсан асуудал байдаг. Би Аметрос ХХК-ийн 300,000,000 төгрөгийн гэрээнээс бартераар байр авсан. Мөн Ц., Д. нар байр авсан. Д. граш авч байсан. Х. үр шимээс уг хөрөнгүүдийг авсан. Ер нь очероороо Х.гийн асуудлыг шийднэ гээд ярьсан байсны дагуу Х.д байрны захиалгын гэрээ хийсэн байсан. Хурд компанийн богинохон хугацааны ажил дээр Х.гийн байрны захиалгыг хийсэн. Х.д байрыг өгөх шийдвэр нь бидний хамтын шийдвэр байсан. Барилгын компанийн нэг зовлонтой асуудал байдаг. Энэ нь захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч гээд хуваагддаг. Тухайн үед Белви ХХК гэж байгаа. Цэнгэлдэх 1 блокны байрны гэрээг Хурд групп ХХК-тай байгуулсан. Цэнгэлдэх 2-ийг Монкос ХХК гээд ******* компанитай хувааж хийсэн байдаг. Актив гарден, Цэнгэлдэх хотхон, Прако, Приес зэрэгт ажиллаж байгаа программын код Х.гийн оюуны өмч. Компанийн бүх үйл ажиллагаанд би гарын үсэг зурдаг байсан. Тоёота такума гэдэг машин өгсөн. Мөн hight LEXUS маркийн тээврийн хэрэгслийг актив гарден руу шилжүүлж байсан шиг санаж байна. Энэ тооцоо хаашаа орсныг сайн мэдэхгүй байна. Тоёота такума тээврийн хэрэгслийг ******* ******* ХХК-д ажиллаж байсан Бумбат гэдэг залууд өгч байсан. Машины төлбөрийг компанид өгч байсан. гийн Тоёота Филтер маркийн тээврийн хэрэгсэл гэж байгаа. Үүнийг компанийн хэрэгцээнд ашигладаг. Маргаан бүхий 2 машины асуудал дээр зах зээлийн үнэлгээгээр дүйцэх байх. Х.д хэрэгтэй байна гэдэг үүднээс ******* ******* ХХК-ийн нэр дээр авсан компьютер. Энэ компьютерын төлбөр төлөгдсөн байх ёстой Энэ компьютероос гадна өөр компьютер болон эд хөрөнгө ******* ******* ХХК болон Д. авдаг. Агуулгаас юм авч байгаа юм шиг л зээлээр бараа авдаг. Буцаагаад нөгөө хүнд нь байр өгнө гэж амлачихдаг. Гэтэл тухайн байрыг өөр хүнд давхардуулж зарсан асуудал гарч байсан. Гэтэл нөгөө компьютерын газар нь саяхан ******* ******* ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нөгөө хүн нь надад чамаас болж дүүдээ байр авч өгч чадаагүй гэж гомдолдог. Компьютерын төлбөрийг Х. өөрөө төлсөн тул Х.гийн өмч юм. Цэнгэлдэхийн гэрээ, Хурд групп ХХК-ийн гэрээ нь тусдаа гэрээ. Амласан ажлыг ******* ******* ХХК хийсэн. ******* ******* ХХК-тай адил үйл ажиллагаа явуулдаг Керкуз сольюшн ХХК байгаа. Х. гүйцэтгэх захирал, би ерөнхий захирал гэх албан тушаал хашдаг. Би ******* ******* ХХК-аас 202******* оны 7 сарын сүүлээр гарсан. Бид хоорондоо маргаантай байсан. Гэхдээ Д. гэж хүн та нартай хамтарч ажиллахгүй гэж хэлж байсан. Бос-Аз ХХК, ******* ******* ХХК нарын хооронд шүүхэд маргаан үүсэж хоорондоо эвлэрснийг мэдэж байгаа. Ланд круйсер авто машин нь Бартерийн байр болон ажлын хөлсний нэг хэсэгтэй хамааралтай байсан. Миний ажлын чиг үүрэг нь борлуулалт хариуцдаг байсан. Борлуулах гэж байгаа байгууллага руугаа холбогдоод очиж танилцуулга хийдэг байсан. Тэгээд танилцуулга амжилттай болонгуут тухайн байгууллагад борлуулдаг байсан. Амотрес ХХК нь ******* брэндийн үндсэн дээр байгуулагдаж байсан. ******* ******* ХХК нь Аметрос ХХК-иас тусдаа компани. 2019 оноос хойш үйл ажиллагаа нь зогссон. Маргаан бүхий байранд анх ашиглалтад орохоос эхлээд Х. эзэмшиж амьдарч байсан. Тухайн үед Х.Бахолбоод өгөхгүй байсан бол түрээсийн гэрээ байгуулж явах байсан байх. Гэтэл ийм зүйл болоогүй. Бүртгэлийн байгууллага руу явж байсан учраас бичиг хэргийн ажилтан мэдэж байгаа байх. Маргаан бүхий авто машин нь ******* ******* ХХК-ийн бартерт орж ирсэн. Маргаан бүхий компьютерын үнэлгээ энэ хавьцаанд байсан. 52 дугаар хуудсанд байгаа компьютерын үзүүлэлт өндөр байна. Энэ компьютерыг Х. авсан. Х. өөрөө төлсөн. Үндсэн хөрөнгөд дурдсан 2 компьютерын 1*******,16 иенчийн компьютер нь үнэ адилхан бичигдсэн хэр нь үзүүлэлтийг харахаар санхүүгээс алдаа бичигдсэн байх гэж үзэж байна гэжээ.

 

8.Зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

-нэхэмжлэгчээс: /1хх-1-3/ нэхэмжлэл, /1хх-*******-6/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /1хх-7/ ******* ******* ХХК-аас Ж.Содномдаржаа, О.- нарт олгосон итгэмжлэл, /1хх-8/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /1хх-9-10/ компанийн дүрэм, 1/хх-11/ Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /1хх-12-*******/ Ажил гүйцэтгэх гэрээ, /1хх-16-17/ Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ, /1хх-18-30/ Ажил гүйцэтгэх гэрээ, /1хх-31-33/ Орон сууц захиалгын гэрээ, /1хх-35-36/ Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, /1хх-38/ нэхэмжлэх, /хх-39/ Үндсэн хөрөнгийн тайлан, /1хх-99/ нэмэлт тайлбар, /1хх-100/ Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /1хх-101-103/ Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргасан гомдол, /1хх-1*******-117/ нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, /2хх-52/ Үндсэн хөрөнгийн тайлан, /2хх-58/ ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, /2хх-59-57/ хөдөлмөрийн харилцааны нөхцөл байдлыг тодруулж, танилцуулах тухай, /2хх-6875/ ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-хариуцагчаас: /1хх-63-6*******, 122-12*******/ хариу тайлбар, /1хх-65/ Х.гоос Н.Одгэрэл, М. нарт олгосон итгэмжлэл, /1хх-67/ Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны албан бичиг, /1хх-68/ Ашински ХХК-ийн албан бичиг, /1хх-125-129/ 201*******-202******* оны хооронд Х.гийн зохион бүтээсэн ДОБУ системд ашиглагддаг програмууд гэх хүснэгт, /1хх-130/ Бос-Аз ХХК-ийн тодорхойлолт, /1хх-131-13*******/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, /1хх-135/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /1хх-136-139, 1*******1-*******2/ Аметрос ******* ХХК-ийн дүрэм, /1хх-1*******0/ Аметрос ******* ХХК-ийн үүсгэн байгуулагчдын шийдвэр, /1хх-*******3/ Зохиогчийн эрхийн гэрчилгээ, /1хх-*******7-*******9/ харилцагчийн гүйлгээ, /1хх-160-170/ хэрэглэгчийн дансны хуулга, /2хх-5*******/ шилжүүлгийн мэдээлэл, /2хх-55/ Гэртү солюшн ХХК-ийн албан бичиг, /2хх-76-77/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх тухай албан бичиг, /2хх-88-91/ Хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-шүүхийн журмаар: /хх-7*******/ АТҮТ-ийн лавлагаа, /1хх-80-93/ АТҮТ-ийн лавлагаа, /1хх-180-2*******9, 2хх-1-*******9/ УБЕГ-аас үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, гэрч Ч., Ц., Н.Дорждэрэм нараас мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн заримыг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

Үүнд: ... Иймд Хан-Уул дүүрэг, *******-р хороо, Стадион Оргил /*******/, Махатма ганди гудамж, *******-р байр, тоот хаягт байрлах, 117,67м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Х.гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, тоёота авалон болон тоёота ланд круйсер маркийн авто машин, компанийн өмчлөлийн *******,000,000 төгрөгийн үнэ бүхий Макбүүк про, М3 чип, 1*******-инч, 8GB рам, 256GB SSD, пөрпл өнгийн ,сериал J9TQ*******WHQPC дугаартай зөөврийн компьютерийг тус тус Х.гоос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК дараах үндэслэлээр нэхэмжлэлийн тодруулсан шаардлагаа тодорхойлж байна. Үүнд: ... ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, *******-р хороо, Стадион Оргил /*******/, Махатма ганди гудамж, *******-р байр, тоот хаягт байрлах, 117,67м.кв талбай бүхий манай байгууллагын өмчлөлийн орон сууцанд Х. нь одоог хүртэл амьдарч байх бөгөөд компанийн зүгээс цаашид Х.той хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдалд хүрч, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тул дээрх орон сууцыг Х.гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. Тоёота ланд круйсер маркийн авто машиныг Х. нь цааш гуравдагч этгээдэд худалдан борлуулсан буюу авто машины өмчлөх эрх аль хэдийнээ өөр эдгээдийн нэр дээр шилжсэн нөхцөл байдалтай байна. Иймд авто машиныг Х.гоос биет байдлаар гаргуулах боломжгүй тул тус авто машины үнэ болох *******0,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Мөн компанийн өмчлөлийн *******,000,000 төгрөгийн үнэ бүхий Макбүүк про, М3 чип, 1*******-инч, 8GB рам, 256GB SSD, пөрпл өнгийн ,сериал J9TQ*******WHQPC дугаартай зөөврийн компьютерийг Х.гоос гаргуулж өгнө үү гэжээ. Тоёота авалон болон тоёота ланд круйсер маркийн автомашин гаргуулах шаардлагаасаа татгалзсан.

3.Хариуцагч Х. үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр маргасан. Үүнд: ... Д., Ц., Ч. нар анхны тохиролцооны дагуу суурилуулалтын ажлын бартераар тус тусын хувийг хүртэж, орон сууцны асуудлаа шийдвэрлэсэн тул дараагийн ээлжинд буюу нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцыг миний бие Х. авахаар тохиролцсон ээлж байсан. Ланд круйсер маркийн авто машиныг Х. бусад компанид гүйцэтгэж өгсөн ажлын бартерт шилжүүлж авсан. Макбүүк про-г өөрөө Бос-Аз ХХК-аас худалдан авсан. Хэрэгт баримтыг гаргаж өгсөн байгаа. Иймд дээрх орон сууц нь тохиролцооны дагуу миний хөрөнгө мөн юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

*******.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

*******.1.2019 оны 0*******-р сарын 03-ны өдөр Д. нь ******* ******* ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, /хх-8, 9-10/

*******.2.******* ******* ХХК болон Ачинскай ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 0*******-р сарын 25-ны өдрийн АГГ-22/21 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн зарим хэсэгт Тоёота Авалон маркийн тээврийн хэрэгслийг 68,000,000 төгрөгт тооцож шилжүүлэн авсан, /хх-12-17, 68/

*******.3. ******* ******* ХХК, Актив гарден ХХК нарын хооронд байгуулагдсан 202******* оны 02-р сарын 07-ны өдрийн №2*******-AVG-JB-016 дугаар барилгын ухаалаг автоматжуулалтын систем, дотор холбоо дохиоллын тоног төхөөрмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээгээр бартерт шилжүүлэн авсан орон сууцыг ******* ******* ХХК, С.Баяртөгс нарын хооронд байгуулагдсан 202******* оны 03-р сарын 12-ны өдрийн №0763 дугаар Орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний төлбөрт Ланд круйзер Ж200 маркийн тээврийн хэрэгслийг С.Баярцогтоос ******* ******* ХХК нь *******0,000,000 төгрөгт тооцож, шилжүүлэн авсан, /хх-17-30, 31-36/

-тээврийн хэрэгслийг иргэн С.Баярцогтоос Х.д өөрийн биеэр шилжүүлэн өгсөн, /1хх-82/

- Ланд круйзер Ж200 маркийн тээврийн хэрэгсэл Х.гийн нэр дээр бүртгэлгүй, /1хх-7*******, 81/

-Х. уг тээврийн хэрэгслийг 202******* оны 08-р сарын 16-ны өдөр Микро Кредит ББСБ ХХК-д барьцаалсан, /1хх 88-93/,

*******.*******.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2025 оны 05-р сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа Тоёота Авалон маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах шаардлагаас татгалзсан,

*******.5.******* ******* ХХК нь 2019 оны 0******* дүгээр сарын 02-ны өдөр 1 үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэйгээр дүрэм баталсан, 2019 оны 0*******-р сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн,

-Нийслэлийн Хан-Уул дүүргийн *******-р хороо, Стадион оргил /*******/ Махатма ганди гудамж, *******-р байр, тоот хаягт байршилтай, 117,67м.кв талбай бүхий ******* өдөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ******* ******* ХХК-ийг Улсын бүртгэлийн Ү-2206076855 дугаарт бүртгэж, №000859727 дугаар гэрчилгээ 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарсан, /1хх-11/

*******.6.Х.гийн эзэмшлийн Гэртү солюшн ХХК нь өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжшийн банкны *******161036*******1 тоот данснаас Бос Аз ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5028961230 тоот дансанд 2025 оны 0*******-р сарын 01-ний өдөр 16,6*******3,000 төгрөг шилжүүлж, Макбүүк Про, М3 макс чип, 16-инч, *******8GB рам, пөрпл, 1TB SSD загварын, J9TQ*******WHQPC сериал дугаартай зөөврийн компьютерийг худалдан авсан /2хх-5*******-55/,

*******.7.******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 202******* оны 10-р сарын 22-ны өдрийн Б/252 дугаар тушаараал Х.г үүрэгт ажлаас чөлөөлсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Зохигчийн хооронд 2023 оны 02-р сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, 202******* оны 10-р сарын 22-ны өдрийн Б/252 дугаар тушаараал Х.г үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

5.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

-энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна.

-энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.*******-т зааснаар Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна.

 

6.Зохигчийн хоорондын харилцаа нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан Бэлэглэлийн гэрээний, *******76 дугаар зүйлийн *******76.1-д заасан Хамтран ажиллах гэрээний, 3*******3 дугаар зүйлийн 3*******3.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй байна.

Хариуцагч Х. нь ******* ******* ХХК-д программ хангамжийн хөгжүүлэлт хариуцсан захирлын албан тушаалд ХГЗНА220207Э1.0 дугаартай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан байна.

6.1.Гэрч Ц., Ч., Н.Дорждэрэм нарын шүүх хуралдаанд өгсөн 2019 онд тендерт оролцох гэхээр Аметрос ******* ХХК нь татварын өртэй, Худалдаа хөгжлийн банканд муу зээлийн нэртэй байсан, тиймээс компанийн нэрээ өөрчилсөн. 2019 оны ******* сарын 01-ний өдөр компани байгуулаад 21-ний өдөр цэнэглэлтийн гэрээ хийсэн байдаг, ... Аметрос ******* ХХК-аас тусдаа компани, 2019 оноос хойш үйл ажиллагаа нь зогссон. гэх мэдүүлгээс үзэхэд тус хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлогоор маргаан бүхий орон сууцыг авсан гэж үзэх үндэслэлгүй,

-1-р хавтас хэргийн 135-*******2 дугаар талд авагдсан Аметрос ******* ХХК-ийн гэрчилгээ, үйл ажиллагааны чиглэл, Үүсгэн байгуулагчдын шийдвэр, 201*******, 2016, 2017, 2023 оны шинэчилсэн дүрмээр ногдол ашиг, компанийн өмчийг шилжүүлэхээр заасан боловч хөрөнгийг хэрхэх талаар хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаагүй, шийдвэр гаргаагүйгээс үзэхэд хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нар энэ талаар Компаний тухай хуульд заасны үндэслэл, журмын дагуу хуралдаагүй, шийдвэрлээгүй, эсхүл албажуулаагүй байх тул хариуцагчийн бид эд хөрөнгийг хувааж өмчлөхөөр харилцан тохиролцсон, эхний ээлжинд ... гэх дарааллаар харилцан тохиролцсон гэх тайлбар үндэслэлгүй,

-2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн *******-р хороо, Стадион оргил /*******/ Махатма ганди гудамж, *******-р байр, тоот хаягт байршилтай, 117,67м.кв талбай бүхий ******* өдөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ******* ******* ХХК-ийг Улсын бүртгэлийн Ү-2206076855 дугаарт бүртгэж, №000859727 дугаар гэрчилгээ гарсан байдал зэргээс үзэхэд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг Аметрос ХХК-ийн үйл ажиллагааны орлогоор олж авсан гэж үзэх үндэсгүй байна.

Түүнчлэн, хариуцагчийн ...Аметрос ХХК-ийн үүсгэн байгуулагчид, юуны өмнө ар гэр, ахуй амьдралдаа санаа зовохгүйгээр ажиллах нөхцлийг бүрдүүлэх, ... орон байрны асуудлыг эн тэргүүнд шийдвэрлэх зорилгоор, компанид гэрээт ажлын үр дүнд орж ирсэн болон бусад хэлбэрээр орж ирэх бартерийн орон сууцуудыг үүсгэн байгуулагчдад ээлж дараалан хуваарилахаар харилцан тохиролцсон, үүнийг үндэслэн маргаан бүхий орон сууцыг өмчлөн авсан гэх тайлбар дээрх үндэслэлээр няцаагдаж байна.

 

6.2.Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025.06.18-ны өдрийн 5/81******* дугаар албан бичиг /1хх-180/-р ...118 хуудас баримт ирүүлсэн, эдгээр дотроос:,

-2020.02.18-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ, Беллвью пропертис ХХК-аас .... тоотыг ....******* ******* ХХК-д 100% бартерээр,

-2021.03.16-ны өдөр Беллвью пропертис ХХК-аас .... тоот ....******* ******* ХХК-д 376,5**************,000 төгрөгийн төлбөрт тооцож, гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг, /1-18*******/,

- Хаан банк /2021.05. 28-ны өдөр/ болон Худалдаа Хөгжлийн банк, зээлдэгч ******* ******* ХХК нараас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг, зээлийн болон барьцааны гэрээ /1 227-2*******7/,

-2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /1-211, 222/,

-нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2023.07.21ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр /2hh-32/ зэргээс үзэхэд Хан-Уул дүүргийн *******-р хороо, Стадион оргил /*******/ Махатма ганди гудамж, *******-р байр, тоот хаягт байршилтай, 117,67м.кв талбай бүхий ******* өдөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч ******* ******* ХХК байна.

 

Хэргийн 2 дахь хавтас *******9 дүгээр хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн байгууллага эрүүгийн болон иргэний хэргийн маргааны улсаас Ү-2206076855 дугаартай эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь тус шүүхээс хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.

6.3.Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1., 183.2, 183.3-т зааснаар Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.

-Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно.

-Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй.

6.*******.Түүнчлэн, Иргэний хуулийн 276 дугаар зүйлд зааснаар Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно. Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ. Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ. Тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно. Хандив хүлээн авагч нь хандивын хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд энэ үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол бэлэглэгч хандивласан хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахыг шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хариуцагчид эд хөрөнгө шилжүүлсэн байх боловч тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлсэн, бэлэглэсэн, бэлэглэхээр амласаннотариатаар гэрчлүүлсэн, хандивласан, харилцан тохиролцсон байдал тогтоогдохгүй байна.

6.5.Компаний тухай хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран энэ хуулийг дагаж мөрдөнө.

Компаний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар Компанийг энэ хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно. Маргаанд Аместрос ХХК-ийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн зүйлгүй, ******* ******* ХХК нь 1 үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд байна.

Хэрэв маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талаар Аместрос ХХК-ийн хувьцаа эзэмшигчид, ******* ******* ХХКомпанийг үүсгэн байгуулах үед үүсгэн байгуулагчид, юуны өмнө ар гэр, ахуй амьдралдаа санаа зовохгүйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ялангуяа Ч., Ц., Д. болон Х. нарын орон байрны асуудлыг эн тэргүүнд шийдвэрлэх зорилгоор, компанид гэрээт ажлын үр дүнд болон бусад хэлбэрээр орж ирэх бартерын орон сууцуудыг үүсгэн байгуулагчдад ээлж дараалан хуваарилахаар харилцан тохиролцсон бол Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1., 62.2-т зааснаар компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох, бусад асуудал, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигчдийн саналаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал буюу харилцан тохиролцсон гэх асуудал хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрээр баталгаажсан, шийдвэрлэгдэх байжээ.

6.6.Хөдөлмөрийн хуулийн 75 дугаар зүйлд зааснаар Эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдлийн хэмжээ, хязгаар, мөн хамгаалах, хадгалах эд хөрөнгө, түүний байршил болон талуудын бусад эрх, үүргийг хөдөлмөрийн гэрээнд, эсхүл дагалдах гэрээнд тусгайлан тусгана. Ажил олгогч эд хөрөнгийн бүрэн хариуцлага бүхий ажлын байрны жагсаалтыг батална.

Энэ хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-д зааснаар Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Хавтас хэргийн /2хх 58-75/ талд авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Х.Батзолбоог гүйцэтгэх захирлын 202******* оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/252 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээг ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон үндэслэлээр цуцалж мөн өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн гэрээний 3.3-д зааснаар ...туслалцаа дэмжлэг авах эрхтэй байх боловч компанийн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй, ажлаас гарсан нөхцөлд ажилтанд үлдэхээр тохиролцоогүй байх тул хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргах, эд хөрөнгийг шаардах эрхгүй. Талууд хөдөлмөрийн гэрээ, ажилтанд шагнал урамшуулал олгох нөхцөлийг нарийвчлан тусгаагүй тул хариуцагч өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн хувьд дараах нөхцлийг гэрээнд нарийвчлан тусгасан байхаар байжээ.

Иймд хариуцагч маргаан бүхий хөрөнгийг хууль ёсоор өмчлөх эрхтэй гэсэн байдал баримтаар тогтоогдоогүй, хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч ******* ******* ХХК болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлээр баталгаажсан байх тул ******* ******* ХХК нь дээр үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

7.******* ******* ХХК, Актив гарден ХХК нарын хооронд байгуулагдсан 202******* оны 02-р сарын 07-ны өдрийн №2*******-AVG-JB-016 дугаар барилгын ухаалаг аьтоматжуулалтын систем, дотор холбоо дохиоллын тоног төхөөрмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээгээр бартерт шилжүүлэн авсан орон сууцыг ******* ******* ХХК, С.Баяртөгс нарын хооронд байгуулагдсан 202******* оны 03-р сарын 12-ны өдрийн №0763 дугаар Орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний төлбөрт Ланд круйсер Ж200 маркийн тээврийн хэрэгслийг С.Баярцогтоос ******* ******* ХХК нь *******0,000,000 төгрөгт тооцож, шилжүүлэн авсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн байх тул тээврийн хэрэгслийг тооцож авсан *******0,000,000 төгрөгөөр тооцож Х.гоос мөн үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн хууль эрх зүйн үндэслэл, дүгнэлтийн адилаар шаардах эрхтэй.

Иргэний хуулийн *******92 дугаар зүйлийн *******92.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

 Зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, үүрэг үүсээгүй, мөн Х. нь ******* ******* ХХК, С.Баяртөгс нарын хооронд байгуулагдсан 202******* оны 03-р сарын 12-ны өдрийн №0763 дугаар Орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний *******0,000,000 төгрөгийн төлбөрт шилжүүлсэн Ланд круйсер Ж200 маркийн тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хэмжээгүй тул шүүх хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэв.

Иймд, хариуцагч Х.гоос 202******* оны 03-р сарын 12-ны өдрийн №0763 дугаар Орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний *******0,000,000 төгрөгийн төлбөрт шилжүүлсэн Ланд круйсер Ж200 маркийн тээврийн хэрэгслийн үнийг гэрээгээр тохиролцсон үнийн дүнгээр буюу *******0,000,000 төгрөгөөр тооцож, мөнгөн хэлбэрээр гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

8.Харин нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа ... *******,000,000 төгрөгийн үнэ бүхий Макбүүк про, М3 чип, 1*******-инч, 8GB рам, 256GB SSD, пөрпл өнгийн ,сериал J9TQ*******WHQPC дугаартай зөөврийн компьютерийг Х.гоос гаргуулах гэж тодорхойлсон боловч хариуцагч Х.гийн өмчлөлд 16,6*******3,000 төгрөгийн үнэ бүхий, Макбүүк Про, М3 макс чип, 16-инч, *******8GB рам, пөрпл, 1TB SSD загварын, J9TQ*******WHQPC сериал дугаартай зөөврийн компьютер байгаа, уг зөөврийн компьютерийг Бос-Аз ХХК-аас өөрийн хөрөнгөөр худалдан авсан болохоо нотолсон. /2хх-5*******-55/

Мөн хэрэгт авагдсан баримтаар ******* ******* ХХК-ийн нэхэмжилж буй зөөврийн компьютер нь Х.гийн эзэмшилд буй зөөврийн компьютерийн үзүүлэлтүүд, өнгө, хэмжээтэй тохирохгүй байх тул ******* ******* ХХК нь уг зөөврийн компьютерийг Х.гоос шаардах эрхгүй.

9.Талуудын маргааны зүйл нь ******* ******* ХХК нь ажилтан Х.д өөрийн эзэмшлийн орон сууцанд түр амьдруулж байсан эсэх, эсхүл компанийн ашиг, гэрээний арилжааны нөхцөлөөр орж ирсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Д., Х., Ч., Ц., Н.Дорждэрэм нар ээлж дарааллан өмчлөхөөр тохиролцсоны дагуу Х. нь өөрийн эд хөрөнгө өмчлөх ээлж, дарааллаар Хан-Уул дүүргийн *******-р хороо, Стадион оргил /*******/ Махатма ганди гудамж, *******-р байр, тоот хаягт байршилтай, 117,67м.кв талбай бүхий ******* өдөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ланд круйзер Ж200 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг эзэмших, өмчлөх эрхтэй эсэх, харилцан тохиролцсон эсэх талаар байна.

Харин хариуцагч Х. нь ******* ******* ХХК-д программ хангамжийн хөгжүүлэлт хариуцсан захирлын албан тушаалд ажиллаж байсан байдал, маргаан бүхий орон сууц /2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр/ болон тээврийн хэрэгсэл хүлээлцсэн, хэрэглээний /СӨХ, цахилгаан, дулаан/ төлбөр төлсөн байдал зэрэг бусад үйл баримтын талаар маргаагүй.

10. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нь шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчилнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Энэ хуулийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.

Хариуцагч Х.гийн ... Д., Х., Ч., Ц., Н.Дорждэрэм нар ээлж дарааллан өмчлөхөөр тохиролцсоны дагуу Х. нь өөрийн эд хөрөнгө өмчлөх ээлж, дарааллаар Хан-Уул дүүргийн *******-р хороо, Стадион оргил /*******/ Махатма ганди гудамж, *******-р байр, тоот хаягт байршилтай, 117,67м.кв талбай бүхий ******* өдөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ланд круйсер Ж200 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг эзэмшсэн гэх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгт нийцэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Хариуцагч Х. нь нэхэмжлэгчийн орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрөн маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж байгаа ...орон сууц, тээврийн хэрэгслийг эзэмших, өмчлөх эрхтэй гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Х.гийн дээрх тайлбар, татгалзлыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.

11.Харин Гэртү солюшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын тодорхойлолт, дансны хуулга зэргээр 16,6*******3,000 төгрөгийн үнэ бүхий, Макбүүк Про, М3 макс чип, 16-инч, *******8GB рам, пөрпл, 1TB SSD загварын, J9TQ*******WHQPC сериал дугаартай зөөврийн компьютер байгаа, уг зөөврийн компьютерийн шударга эзэмшигч нь Х. байна.

Энэ үйл баримтыг тодруулахаар тус шүүхийн шүүгчийн 2025 оын 06-р сарын 09-ний өдрийн 25970 дугаар захирамжаар нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа баримтуудыг гаргуулахаар даалгасан боловч шүүхэд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.

12.Иймд дээрх хуульд заасан үндэслэл, хэрэг авагдсан нотлох баримтыг үндэслэн хариуцагч Х.гоос Ланд круйсер ж200 маркийн тээврийн хэрэгслийн үнэд *******0,000,000 төгрөг гаргуулж, мөн түүний хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн *******-р хороо, Стадион оргил /*******/ Махатма ганди гудамж, *******-р байр, тоот хаягт байршилтай, 117,67м.кв талбай бүхий ******* өдөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх *******,000,000 төгрөгийн үнэ бүхий Макбүүк про, М3 чип, 1*******-инч, 8GB рам, 256GB SSD, нил ягаан өнгийн, сериал J9TQ*******WHQPC дугаартай зөөврийн компьютер гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,2*******8,301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,0*******,351 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн *******92 дугаар зүйлийн *******92.1.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар хариуцагч Х.гоос Ланд круйсер ж200 маркийн тээврийн хэрэгслийн үнэ *******0,000,000 төгрөгийг гаргуулж, Х.гийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн *******-р хороо, Стадион оргил /*******/ Махатма ганди гудамж, *******-р байр, тоот хаягт байршилтай, 117,67м.кв талбай бүхий ******* өдөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх *******,000,000 төгрөгийн үнэ бүхий Макбүүк про, М3 чип, 1*******-инч, 8GB рам, 256GB SSD, нил ягаан өнгийн, сериал J9TQ*******WHQPC дугаартай зөөврийн компьютер гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,2*******8,301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,0*******,351 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН