2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/07062

 

 

 

 

 

2025                09              10                                          192/ШШ2025/07062                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Найрамдал хотхон, *** тоот хаягт оршин суух, Боржигин ургийн овогт Өовогтой Н/РД:****/-ы нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол 18070, Москвагийн гудамж **** дугаар байрны *****тоот хаягт оршин суух, Боржигон ургийн овогт Эовогтой Э/РД:****/-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Н/цахимаар/, хариуцагч Э.Энар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Ө.Ншүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 онд Э.Этанилцаж 2016 онд хамтран амьдарсан. Бид 2020 оны 01 дүгээр сарын 24-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авч байсан. Бидний хүү Э.И2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн. 2023 оноос эхлэн бид тусдаа амьдрах болсон ба нөхөр Э.Энь гэр бүлээс гадуур харилцаа бусадтай үүсгэсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албаар орсон боловч эвлэрээгүй. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Иби өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шаардаж байна. Бидний дунд шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Э.Эөөрийнхөө зав чөлөөтэй цагтаа л хүүгээ авдаг. Түүнээс биш зориуд цаг гаргадаггүй. Олон удаа дуудуулж байж, эсвэл би өөрөө аваачиж өгч байж уулздаг. Сүүлийн үед гайгүй байгаа ч тийм маргаан гараад байдаг учраас уулзалтын журмыг тодорхой тогтоовол амар байх гэж бодож байна. Хүү маань надтай Говьсүмбэр аймагт амьдардаг. Тиймээс хичээлийнх нь завсраар буюу бие даалтын долоо хоног болон сурагчийн амралтуудаар аав дээр нь байлгахаар журам тогтоохыг хүсэж байна...гэв.  

            2. Хариуцагч Э.Эшүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие Ө.Н2016 оноос хойш хамтран амьдарч, 2020 онд гэрлэлтийн бүртгэл хийлгэн албан ёсны гэр бүл болж амьдарч байсан. 2023 оноос тусдаа амьдрах болсон нь бидний хооронд үл ойлголцол, зан харилцааны зөрчил тогтмол үүсэж, харилцаа таарамжгүй болсон тул хамтын амьдрал цаашид үргэлжлэх боломжгүйд хүрсэн гэж үзэн тус шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэлд дурдагдсан “гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн” гэсэн хэсгийг эрс үгүйсгэж байна. Хамтран амьдрахаа больж, тусдаа амьдраад тодорхой хугацааны дараа өөр хүнтэй танилцаж уулзсан явдал нь гэр бүлээс гадуур харилцаа гэж ойлгогдох үндэслэлгүй гэж үзэж байна. Харин гэр бүлийн харилцаа алдагдахад хүргэсэн гол шалтгаан нь зан ааш, үзэл бодлын зөрчилдөөн, харилцан ойлголцох боломжгүй нөхцөл байдал нөлөөлсөн. Бидний хүү Э.Итухайд би өөрийн хүүхдээ асран хүмүүжүүлэх бүрэн чадамжтай. Харин хүүхдийн асрамжийн тал дээр өөрийн санал бодлыг нь сонсож, хүүхдийн хүсэл илэрхийллийг харгалзан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би хүүтэйгээ боломжтой үеэр нь уулздаг. Өнгөрсөн хавар над дээр байж байгаад хоёр сар хотод сургуульд явж байсан. Тэгээд сургууль амрахад ээж дээрээ очсон. Хүүгээ хичээлтэй үед ээжийнхээ асрамжид байхаар, бие даалтын долоо хоног болон өвлийн амралт, хаврын амралт, зуны амралтуудад надтай байхаар уулзалтын журам тогтоохыг зөвшөөрч байна. Шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй...гэв.

            3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Найрамдал багийн засаг даргын тодорхойлолт, Хүүхэд эрүүл өсөж байгаа тухай тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Ө.Ниргэний үнэмлэхийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

4. Хариуцагч Э.Эөөрийн иргэний үнэмлэхийн лавлагааг баримтаар гаргаж, хариу тайлбараа бичгээр гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            2. Нэхэмжлэгч Ө.Ннь хариуцагч Э.Эхолбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч бусадтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсний улмаас 2023 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй” гэх агуулгаар тодорхойлсон.

            3. Хариуцагч Э.Энэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боловч нэхэмжлэлд дурдсан “бусадтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн” гэсэн нь үндэслэлгүй, харин нэхэмжлэгчтэй хоорондын таарамжгүй харилцаа болон үзэл бодлын зөрчилдөөн, харилцан ойлголцох боломжгүй нөхцөл байдал зэрэг шалтгааны улмаас тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

            4. Хэрэгт цугларсан бичмэл баримтууд, шүүх хуралдаанд зохигчдоос гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. Гэрлэгчид 2015 онд танилцаж 2016 оноос хамтран амьдраад 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн гэр бүл болж, 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Итөрүүлсэн байна. /хх-7-8/

4.2. Хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэрлэгчид 2023 оноос эхлэн тусдаа амьдарч, энэ үеэс хүү Э.Инь нэхэмжлэгч Ө.Насрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь эмнэлгийн болон засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-4-5/

5. Гэрлэгчид 2023 оноос эхлэн тусдаа амьдарсан бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тухай хэн аль нь тайлбарлаж, гэрлэлт цуцлуулахыг хүсэж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

6. Хүү Э.Инь тусдаа амьдарсан үеэс эхлэн ээжийн асрамжид байж, 2025 оны хавар 2 сарын хугацаанд аавын асрамжид байсан талаар зохигчид тайлбарлах ба одоо ээжийн хамт Говьсүмбэр аймагт эрүүл өсөн бойжиж, сургуульд суралцаж байна. Гэрлэгчид хүүхдийн асрамжийг энэ хэвээр үргэлжлүүлэхээр харилцан тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаан үүсгээгүй зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар түүнийг нэхэмжлэгч Ө.Насрамжид үлдээж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу Э.И11 нас хүртэл амьдарч буй тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувь, 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Э.Эсар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

7. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг шийдвэрт дурдах нь зүйтэй.

8. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан Ө.Н, Э.Энар бие биедээ насанд хүрээгүй хүү Э.И уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй.

            9. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар зохигчид хүү Э.Ибие даалтын долоо хоног болон сурагчийн амралтуудад хариуцагч Э.Эасрамжиндаа байлгаж уулзаж байхаар журам тогтоосныг баталгаажуулах нь зүйтэй гэж үзлээ.

10. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигин ургийн овогт Ө овогтой Н, Боржигон ургийн овогт Э овогтой Э нарын гэрлэлтийг цуцалж, 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.И-ийг эх Ө.Н-ийн асрамжид үлдээсүгэй.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүү Э.И/8 настай/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувь, 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Э.Э-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

            3. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүү Э.Ибие даалтын долоо хоног болон сурагчийн амралтуудад хариуцагч Э.Э асрамжиндаа байлгаж уулзаж байхаар журам тогтоон, гэрлэлтээ цуцлуулсан Ө.Н, Э.Энар нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай

            5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Нд олгосугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА