| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/05897/И |
| Дугаар | 192/ШШ2025/09280 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/09280
| 2025 11 11 | 192/ШШ2025/09280 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.У
Хариуцагч: У ТӨХК,
Хариуцагч: Б.Б нарт холбогдох,
Газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., Ц.Өлзийбаяр, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: М.У миний гэр бүл 2010 оны 01 дүгээр сарын 21-ний Чингэлтэй дүүргийн засаг даргын ..тоот захирамжаар Л.Б гэж хүнээс, түүний төрсөн дүү болох Л.Б-н нэр дээрх тухайн үеийн нэгж талбарын дугаар ...тоот газарыг, тухайн газар дээрх байрлалтай ..тоот дугаартай цахилгааны дэд өртөөг аман хэлцэлээр худалдан авч өөрийн аав болох Б.М руу зохих хууль журмын дагуу шилжүүлэн авсан юм. Тухайн газар дээрх цахилгааны дэд өртөөг Л.Б..гэж хүнээс шилжүүлэн авах талаар удаа дараа шаардаж байсан боловч тухайн хүн элдэв шалтаг хэлсээр шилжүүлж өгөөгүй байсаар 2021 онд нас барсан юм. Миний аав Б.М.. нь 2023 онд нас барсан бөгөөд би өв залгамжлалаар аавынхаа нэрнээс шилжүүлэн авч одоо байгаа нэгж талбар дугаар нь ... бөгөөд Чингэлтэй дүүргийн ...дүгээр хороонд хаягтай болно. Энэ дэд өртөөг эзэмшиж байсан Л.Б..нас барснаар энэ дэд өртөөг эзэмших хүн үгүй болсон юм. Миний бие энэ өртөөг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг хүсэхгүй бөгөөд гагцхүү би газараа бүрэн эзэмшиж чадахгүй байна. Өндөр хүчдэлд холбогдсон цахилгааны дэд өртөөг би буулгах нь ямар ч боломжгүй бөгөөд энэ дэд өртөөг буулгаж газараа бүрэн эзэмшиж чадахгүй байгаагаа Улаанбаатар цахилгаан түгээх төрийн өмчит хувьцаат компанид удаа дараа гаргасан боловч тус компани миний хүсэлтийг хүлээн аваагүй, асуудалаа шүүхээр шийдвэрлүүл гэж албан бичгээр хариу өгсөн тул тухайн .. дэд өртөөг төвийн эрчим хүчнээс салгаж, буулгаж миний газрыг чөлөөлж өгөхийг тус компанид даалгаж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч У.. ТӨХК хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн М.У..йн нэхэмжлэлтэй У.. ТӨХК-д холбогдох иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлд дурдсан ..дэд өртөөнөөс Б.Б цахилгаан эрчим хүчний ..кодтойгоор цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан тэжээгддэг. Тус дэд өртөө нь иргэний хувийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд У..ТӨХК-ийн өмч буюу төрийн өмчийн хөрөнгө биш юм. Тухайн асуудлаар иргэн М.У.. нь манай компанийн Ашиглалт, засварын зүүн төвд хандсан бөгөөд манай нэгжээс хариу албан бичигт ...дээрх дэд өтрөө манай байгууллагын өмчлөлд байдаггүй болно...гэж хүргүүлсэн байдаг. Иймд тус асуудал нь иргэн хооронд үүсэн харилцаа байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.Б.. хариу тайлбартаа: М.У..н нэхэмжлэлтэй У..ТӨХК-д холбогдох хэрэгт Б.Б.. намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж байгаатай холбогдуулан энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. М.У..н газар чөлөөлөх, .. дугаартай цахилгааны дэд өртөөг төвийн эрчим хүчний системээс салгаж, буулгаж газар чөлөөлөхийг даалгах тухай" тухай нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, бусад иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь миний аав Л.Б.. дугаартай станцыг өөрийн хөрөнгөөр барьж, цахилгаан түгээх байгууллагатай байгуулсан гэрээний дагуу ашиглаж ирсэн. Миний аав 2021 онд нас барсны дараа тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг миний ах Б.Б.., дүү Б.З.. нарын нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гарч, улмаар цахилгаан хангах байгууллагатай эрчим хүчээр хангах гэрээ байгуулан үргэлжлүүлэн эрчим хүчээр хангагдаж ирсэн. Нэхэмжлэлд ...тухайн газар дээрх байрлалтай ..тоот цахилгааны дэд өртөөг аман хэлцэлээр худалдан авч өөрийн аав болох Б.М..луу зохих хууль журмын дагуу шилжүүлэн авсан юм... гэсэн нь огт худал, бурхан болсон эцэг өвгөдийнхөө ярьж тохирсонд нийцэхгүй, Монгол хүнд байж боломгүй увайгүй үйлдэл байна. Мөн нэхэмжлэлд ...дэд өртөөг Л.Б.. гэж хүнээс шилжүүлэн авах талаар удаа дараа шаардаж байсан боловч тухайн хүн элдэв шалтаг хэлсээр шилжүүлж өгөөгүй байсаар 2021 онд нас барсан юм... гэж мөн л ор үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. Энэ үйл баримтыг нотлох баримтыг нэхэмжлэгч тал нь нотлох үүрэгтэй боловч ямар ч нотлох баримт хавсаргаагүй байна. Бодит байдал дээр тухайн газрыг олон жилийн өмнө шилжүүлсэн нь үнэн боловч тус газар дээрх цахилгааны дэд өртөөг цаашид хугацаагүйгээр үргэлжлүүлэн ашиглахаар харилцан тохиролцсон бөгөөд энэ нь өнгөрсөн бүхэл бүтэн 15 жилийн хугацаанд гуравдагч этгээд бидний тал ямар ч хэл амгүй ашиглаж байсан үйл баримтаар хангалттай нотлогдоно. Нэхэмжлэгч нь энэ талаар эрчим хүчний байгууллага болон бидэнд гаргасан санал хүсэлт огт байхгүйгээр нотлогдож байна. Одоогийн байдлаар гуравдагч этгээд Б.Б.. миний бие болон ах Б.Б.., дүү Б.З..нар нь өөрсдийн газар дээрх орон сууц, барилга, байгууламжийг тус дэд станцаас цахилгаанаар хангадаг бөгөөд хэрвээ энэ цахилгааны эх үүсвэрийг таслах тохиолдолд бидний болон тухайн барилга, байгууламжид Нөгөөтэйгүүр нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..дугаар зүйлийн 13.1-д "Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид "нэхэмжлэл" гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ." гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч нь Улаанбаатар цахилгаан шугам сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийг хариуцагчаар татаж, газрын эрхтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд хамаахараар байгаа болно. Тодруулбал Ул.. Төрийн өмчит хувьцаат компани нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1-д заасан Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллагад хамаарах юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн цахим сан www.opendata.burtgel.gov.mn вэб сайтад тус компанийн хувьцаа эзэмшигч нь Эрчим хүчний яам, Эрчист монгол компани байгаа бол Эрчист монгол компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байгаагаар энэ нь батлагдаж байгаа юм. Монгол Улсад Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, зохицуулалт, түгээлт нь хүн амын нийтийн ашиг сонирхолтой холбоотой амин чухал асуудал болохын хувьд үүнийг төрийн бодлого, нийтийн эрх зүйн салбарын холбогдох хууль, дүрэм журмаар нарийвчлан зохицуулдаг тул энэ маргаан нь хувийн эрх зүйн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шийдвэрлэх боломжгүй болохыг илтгэн харуулж байна. Ийм ч учраас төрөөс иргэдийн эрчим хүчээр хангагдах суурь хэрэгцээ шаардлагыг хангаж буй эрчим хүчний хангамж нь хугацаагүй байдлаар зохицуулагдсан нь иргэнд хугацаатай олгосон газар эзэмших эрхээс давуу ач холбогдолтойг харуулж буй хэрэг юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгасан байна гэж, мөн зүйлийн 62.1.4-д "нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэсэн боловч хуулийн энэ зүйл нэхэмжлэлд тусгагдаагүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, У.. ТӨХК-ийн ашиглалт, засварын зүүн төвийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ..дугаар албан бичиг, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Л.Б.. гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, хүсэлт, 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, кадастрын зураг, .. 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн .. тушаал, нотариатчийн бүртгэлийн дэвтэр, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хэлцэл, Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 05-..дугаар албан бичиг, Ч..2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичиг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 754 дүгээр тогтоол, .. шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ..дугаар захирамж, эрчим хүчний яамны 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичиг, фото зураг, хариуцагч У..ТӨХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2001 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ..дугаар техникийн нөхцөл олгох тухай албан бичиг, хариуцагч Б.Б..с өвлөх эрхийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, итгэмжлэл шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь .. дугаар бүхий 699 м.кв газарт байрлах Б.Б..өмчлөлийн ..дугаартай цахилгааны дэд өртөөг төвийн эрчим хүчнээс салгуулж, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, У..ТӨХК бусдын өмчийг эрчим хүчнээс салгах, буулгах эрхгүй гэсэн бол хариуцагч Б.Б.. дэд өртөөг анхнаасаа хугацаагүй ашиглахаар тохиролцсон байсан, олон иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэж маргажээ.
6. Хэрэгт болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдлоо.
Б.М...нь 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ч.. эзэмших эрхийг Л.Б..с шилжүүлэн авах хэлцэл хийсэн бөгөөд 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн .. дугаар гэрчилгээг ..талбайгаар гаргуулжээ. /хэргийн 15-19 тал/
Улмаар энэхүү газрыг Ч..дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ..дугаар тушаалаар М.У..т эзэмшүүлжээ. Дээрх үйл баримт болон М.У.. өв залгамжлалын журмаар газрыг эзэмших болсон талаар зохигч маргаагүй болно.
М.У..н эзэмшлийн .... нэгж талбарын дугаар бүхий .. газарт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний удирдах газрын харьяа Улаанбаатар цахилгаан түгээх шугам сүлжээний газрын 2001 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн.. дугаар албан бичгээр 0.4 кв талдаа 3 фазын баталгаат тоолуур, .. кВА чадалтай трансформатор бүхий ..суурилуулах техникийн нөхцөлийг н.Б..д олгож байжээ./хэргийн 38 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь Б.М..өөрийн эзэмшлийн газарт трансформатор байрлуулахыг зөвшөөрөөгүйг, түүнийг тэжээлээс салгах нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйг, хариуцагч Б.Б.. нь газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгааг баримтаар нотлоогүй байна.
7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Энэхүү хуулийн 106.2 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарах бөгөөд хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн эзэмшигч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.
Нэхэмжлэгч М.У.. нь .. газрын хууль ёсны эзэмшигч мөн боловч хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа байдал тогтоогдохгүй байна. Тухайлбал, трансформатор 2001 онд баригдсан бөгөөд Б.М.. нь 2010 онд газрын эзэмшигч болсноос хойш гэрээтэй холбоотой болон бусдын хууль бус эзэмшилтэй холбоотой шаардлага гаргаж байгаагүй нь трансформаторын эзэмшил, ашиглалтыг хүлээн зөвшөөрч байсан гэж үзнэ.
Мөн Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. зааснаар нэхэмжлэгч М.У.. нь өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хариуцлага хүлээх бөгөөд мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй. зааснаар татгалзаж болно. Өөрөөр хэлбэл, өвлүүлэгчийн гаргаагүй, зөвшөөрч байсан хүсэл зоригийг өвлөгч өөрчлөгдсөнөөр өөрчлөх үндэслэл бий болохгүй ба өвлүүлсэн хэмжээнд эзэмшиж, ашиглана гэж үзнэ.
Түүнчлэн.. дугаартай цахилгааны дэд өртөөг байршуулахыг Б.М..хүлээн зөвшөөрч байсныг улмаас бусад иргэн, аж ахуй нэгжийг эрчим хүчээр хангах хэрэгцээ, шаардлага бий болох нь илэрхий тул эзэмшил газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй болжээ. Харин газрын төлбөр авах эрхийг энэхүү шийдвэр хөндөхгүйг дурдах нь зүйтэй.
8. Нэхэмжлэгчээс У.. ТӨХК-д холбогдуулан шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагч өөрөө эрчим хүчнээс салгах боломжгүй тул хамтран хариуцагчаар татсан гэж тайлбарласан тул нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.
9. Иймд М.У..н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй болжээ.
10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан У.. ТӨХК, Б.Билгүүн нарт холбогдох, Ч.. газарт байрлах Б.Б..өмчлөлийн . дугаартай цахилгааны дэд өртөөг төвийн эрчим хүчнээс салгуулж, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай М.У...н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ