| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/02283/И |
| Дугаар | 192/ШШ2025/10300 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/10300
| 2025 12 01 | 192/ШШ2025/10300 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Г
Хариуцагч: Ц
Хариуцагч: Г
Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд:Э
2013 оны 11 сарын 25-ны өдрийн**************** дугаар гэрээнүүдээс татгалзаж, үр дагаварт 255 000 ам доллар буюу 830 246 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч П.С
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г
хариуцагчийн төлөөлөгч Д.Д
хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б
нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.
/бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Х нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул хэргийг түүний эзгүйд шийдвэрлэв./
Нэхэмжлэлийг4 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *********т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч *********ын төрсөн охин *********, хүргэн ****** нар нь ажлын шаардлагаар өөр хот руу нүүх гэж байгаа тул АНУ-ын Иллинойс мужид байрлах хувийн орон сууцыг манай компанийн хувьцаа эзэмшигч ***********ад худалдахаар харилцан тохиролцон, *********т урьдчилгаа төлбөр болгон 15 000 ам. долларыг бэлнээр төлж, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тухайн орон сууцыг Худалдах-худалдан авах гэрээг *********, ****** нартай байгуулсан байдаг. Улмаар хувьцаа эзэмшигч *********** нь *********т дээр дурдсан хувийн сууцны төлбөртөө тооцон, манай компанийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан ***********хотхоны барилгаас тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх санал тавьсныг *****нь зөвшөөрч, эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн төрсөн эх *********ын нэр дээр шилжүүлж өгөхийг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******- д бичгээр хүсэлт гаргасан болно. Ингээд хувьцаа эзэмшигч *********** нь ******-иас өөрийн эзэмшиж буй хувьцаанд ногдох ногдол ашгийг урьдчилан, үл хөдлөх хөрөнгөөр авах хүсэлтийг Хувьцаа эзэмшигчдийн хуралд гаргаснаар, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан **** байрны зоорийн давхарт байрлах бусдад худалдан борлуулаагүй байсан**************** тоот хаягт байрлах нийт 15 авто зогсоолуудыг 225 000 ам. долларт тооцон ***********ын ногдол ашигт шилжүүлэх тухай тогтоол гарч, холбогдох гэрээ хэлцлийг байгуулсан байна. ******-ийн Хувьцаа эзэмшигчдийн дээрх тогтоолыг үндэслэж, иргэн *********тай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай барих, бариулах гэрээнүүдийг байгуулснаар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хаяг бүхий 15 автозогсоол нь *********ын өмчлөлд шилжсэн болно. Ийнхүү ****** нь иргэн ***********ын ногдол ашигтаа урьдчилан тооцож авсан 15 автозогсоолыг хариуцагч *********ын төрсөн охин *****түүний нөхөр ****** нарын манай компанийн хувьцаа эзэмшигч ***********тай 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан хувийн сууц Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн юм. Гэвч хувьцаа эзэмшигч *********** нь худалдан авсан хувийн сууцыг өмчлөлдөө авч, гэрээ хэлцлээ дүгнэснээр ногдол ашгаа хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй гэж байсан тул дээрх автозогсоолуудын төлбөр нь манай компанийн санхүүгийн балансад одоо хүртэл бусдаас авах авлагад бүртгэлтэй хэвээр байгаа болно. Учир нь хариуцагчийн охин *********, түүний нөхөр ***** нар нь Худалдах, гдалдан авах гэрээний дагуу шилжүүлэх ёстой байсан АНУ дахь орон сууцаа1 оны 07 угаар сард бусдад худалдан борлуулсан болохыг хувьцаа эзэмшигч *********** нь3 оны сард олж мэдсэн бөгөөд уг гэрээ хэлцэл хэрэгжих ямар ч боломжгүй болсон байна. Мөн манай компаниас өмчлөлд шилжүүлсэн маргаан бүхий автозогсоолуудыг ************ нь хамгийн сүүд3 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.**********т, 12 дугаар сарын 28-ны өдөр Т.********** нарт худалдсан болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул бид үл хөдлөх эд хөрөнгүүдээ биет байдлаар нь буцаан авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. бид хамтран хариуцагч *********ээс татгалзаж байгаа бөгөөд энэ талаарх хүсэлтээ бичгээр гаргасан. Ийнхүү ****** болон иргэн ********* нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай бариулах тухай ************** тоот гэрээнүүд нь хэрэгжих боломжгүй болсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2, 227.1-т зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсан үр дагаврыг арилгаж, гэрээний хохиролд 255 000 ам доллар буюу 830 246 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ****** нь иргэн *********д холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай бариулах тухай 1*********** дугаартай нийт 15 гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх үндэслэлээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 255 000 ам доллар буюу 830 246 400 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргажээ. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын агуулгад ******-ийн 25 хувь эзэмшигч Ч.*********** гэгч *********ын АНУ-д амьдардаг охин *********ээс хувийн хууцыг нь худалдан авах гэрээг 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, 320 000 ам доллараар худалдаж авсан бөгөөд тодорхой хэмжээний мөнгө бэлнээр өгч, төлбөрөө төлж, хаусыг хүлээн авах боломжгүй тул ашиглалтын зардалд автомашины дулаан зогсоол өгч, түүнийг нь ********* зарж борлуулан охиндоо мөнгийг нь шилжүүлжээ. Ч.*********** нь АНУ-д Иллиноис мужийн ****хотод байрлах *****болон түүний нөхөр ********* нарын өмчлөлийн хаусыг худалдах, худалдан авах гэрээ хийгээд уг хаусны төлбөрийг төлөхгүй, хүлээн авахгүй удсан бөгөөд *****болон түүний нөхөр нар Флорида мужийн ******* хавийн хот руу нүүсэн тул зарсан хаусын сар бүрийн төлбөр, ашиглалтын зардал сар бүр 2500 ам доллароос 3500 ам доллар гарч байсан болно. *****нь 2013 оны зун Монгол улсад ирж, Ч.*********ын худалдаж авсан хаусныхаа төлбөрийг төлөөд хүлээн ав, төлөхгүй бол сар бүр ашиглалтын зардал өндөр гарч байгааг илэрхийлэн уулзахад хаусыг хүлээн авах, төлбөрийг төлөх боломжгүй байгаа, харин уг хаусын ашиглалтын зардал одоо ашиглалтанд орж байгаа барилгаас автомашины зогсоол өгий, та нар уг зогсоолыг зарж, ашиглалтын зардлаа төлж бай гэсэн болно. *****нь уг зогсоолуудын гэрээг хийж амжихгүй АНУ руу буцсан тул ээж ********* 2013 оны 11 дугээр сарын 25-ны өдөр уг зогсоолуудын гэрээг *********ийг төлөөлөн байгуулан, зогсоолуудыг хүлээн авч, худалдан борлуулаад орж ирсэн бүх төлбөрийг өөрийн охин *****рүү шилжүүсэн бөгөөд *****нь Ч.*********ад худалдсан хаусны ашиглалтын зардлыг уг зогсоолын төлбөрөөр барагдуулсан болно. Ч.*********** болон *****нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан АНУ-д байршилтай хувийн сууцыг 320.000 ам доллараар худалдах, худалдан авах гэрээ нь иргэн *********д ямарч хамааралгүй, гэрээний нэг тал биш тул тайлбар хийхгүй болно. Харин өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардпагад дараахи тайлбарыг хийж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ А ************ нь хэлбэрийн төдий гэрээ байгуулан компаний эзэмшлийн зогсоолуудыг шилжүүлэн авсан, манай талаас гэрээний харилцаа үүсгэх хүсэл зориг байгаагүй, уг зогсоолуудыг улсын бүртгэлд бүртгүүлэх гэж *********тай дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэж тайлбарлаж, Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зуйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж нэхэмжпэлийн шаардлагаа тодорхойлсон ба харин одор уг гэрээнээс татгалзахаар нэхэмжлэлээ өөрчилсөн байна. ****** болон иргэн ********* нарын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай бариулах тухай ********** дугаартай нийт 15 гэрээнд талууд харилцан гарын үсэг зурсан нь хусэл зоригоо илэрхийлсэн, хэлэлцэн тохирсон гэж үзэхээр байхаас гадна 2 талын гэрээ тул компаний оролцоогүйгээр хийгдэх боломжгүй бөгөөд гэрээний зорилгоо биелүүлэх гэж хаусны ашиглалтын зардлыг төлөхөөр компани хүсэж хийсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг зөвшөөрөхгүй. Уг гзрээг ********* нь *********ийг төлөөлөн хийсэн тул уг хэлцэл нь Ч.*********** болон *****нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан үндсэн гэрээтэй хамааралтай гэж үзэж байна. Харин ****** нь *********д холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ************ дугаар гэрээнүүдээс татгалзаж, үр дагавар 255.000 ам доллар буюу 830.246.400 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Гэтэл ****** болон Ч.*********** нар нь хуульд заасны хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа Мснгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зуйлмйн 75.2.2-т зааснаар өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зуйлд зааснаар ...үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч гэрээ биелүүлэхээс татгалзах эрхтэй... гэсэн хуулийн агуулга, заалтыг үндэслэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгсж өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ***********ын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын иргэн *********** нь 2007 онд ******-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл тус компанийн үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчийн хувиар оролцсон хэвээр байгаа болно. Иргэн *********** нь 2005 оноос Америкийн Нэгдсэн Улсад ирж очин амьдарч байсан ба 2011 онд ******* түүний хүү Б.*******, охин *****болон гэр бүлийнхэнтэй нь танилцаж, найз нөхдийн харилцаа холбоотой************* тоот хаягт байрлах хувийн орон сууцаа ***********ад худалдах санал тавьж, уг саналыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцон, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэн *****болон түүний нөхөр ****** нартай үл хөдлөх эд хөрөнгийг Худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Улмаар *********** нь дээрх орон сууцыг худапдах, худалдан авах гэрээ байгуулсан даруй урьдчилгаа 15,000 ам.доллар бэлнээр өгч, 2013 оны 11 дүгээр сард *********** Монгол Улсад ирсэн байхад Б.***********г гэр бүлийн хамт Монгол Улсад түр хугацаагаар ирж таарсан ба орон сууцны төлбөрөө авмаар байна, мөнгөний хэрэгцээ шаардлагатай байна гэсэн бөгөөд ***********ын зүгээс төлбөрийг шууд өгөх боломжгүй байна, өөрийнхөө хувьцааг нь эзэмшдэг ******-ийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан ***********хотхоны 15 авто машины зогсоолын талбайг, АНУ дахь хувийн орон сууцны төлбөрт тооцож өмчлөлд нь шилжүүлэх буюу бартердах санапыг тавихад иргэн *****нь шууд зөвшөөрсөн байдаг. Дээрх хаягт байрлах бусдад худалдан борлуулаагүй байсан**************** тоот нийт 15 авто зогсоолуудыг 225,000 ам.долларт тооцон урьдчилан шилжүүлж авах, улмаар эдгээр хөрөнгийг иргэн *********тэй байгуулсан худалдах худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлэх хүсэлтийг бусад хувьцаа эзэмшигчдэд гаргаж, хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрийг гаргуулж, ******-тай холбогдох гэрээ хэлцлийг байгуулсан юм. Үүний дагуу *****нь удахгүй гэр бүлээрээ Америкийн Нэгдсэн Улс руу буцах тул Монгол Улсад бартераар шилжүүлж авах 15 авто зогсоолыг өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн төрсөн эх Ажаахүүгийн ************ын нэр дээр гаргуулж өгөх тухай хүсэлтийг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******-д өөрийн гараар бичиж өгөн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай барих, бариулах гэрээ"- нүүд байгуулж, иргэн *****болон түүний нөхөр ****** нартай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн Худалдах худалдан авах гэрээ-ний төлбөрт шилжүүлж өгсөн нь өнөөдрийг хүртэл ногдол ашиг ч үгүй, үл хөдпөх эд хөрөнгө ч үгүй болж хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж хохирсон хэвээр байна. Дээрх байдлаар нэхэмжлэгч ****** нь иргэн *********тай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Захиапгаар автомашины дулаан зогсоолын талбай барих, бариулах гэрээнүүдэд дурдсан тодорхой хаяг бүхий 15 автозогсоол нь хариуцагч *********ын өмчлөлд бүрэн шилжсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Гэтэл *********, ****** нар нь Худалдах-худалдан авах гэрээний төлбөрт ***********аас 15,000 ам.долларыг бэлнээр, мөн төрсөн эх ********* нь 9,000 ам.доллар, 10,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр авч, дээрээс нь ******-ийн барьж ашиглалтад оруулсан 15 авто зогсоолыг шилжүүлж авсан атлаа Америкийн Нэгдсэн Улсад байрлах хувийн орон сууцыг1 оны 07 дугаар сард бусдад худалдан борлуулсан болохыг3 онд олж мэдсэн бөгөөд дээрх гэрээ хэлцэл нь хэрэгжих боломжгүй болсон гэж үзэж байна. Мөн маргаан бүхий 15 авто зогсоолыг ********* нь бусдад худалдсан болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд ******-ийн иргэн *********д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн4.03.07-ны өдрийн 1***** дүгээр албан бичиг, ******-ийн дүрэм, 2012.05.31-ний өдрийн худалдан авах гэрээ, гадаад паспортны хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2013.09.08-ны өдрийн хүлээн авсан баримт, 2013.11.25-ны өдрийн **** дугаар захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай барих, бариулах гэрээ, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, 2013.11.25-ны өдрийн ************3 дугаар захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай барих, бариулах гэрээ, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ******-ийн 2013.11.12-ны өдрийн 03 дугаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол, 2013.11.12-ны өдрийн Автомашины дулаан зогсоолын талбайг ногдол ашигт тооцон өгөх тухай гэрээ, Шүүхийн тусгай архивын5.01.30-ны өдрийн 01/516 дугаар албан бичиг, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн3.12.13-ны өдрийн 189/ШШ2023/***** дугаар шийдвэр, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн3.11.28-ны өдрийн 189/ШЗ2023/**** дугаар захирамж,3.11.20-ны өдрийн хүсэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн3.10.24-ний өдрийн***** дүгээр захирамж, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлсэн. /1-р хх-ийн 5-55, 2-хх-ийн 58-62, 65-78/
5. Хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл зэргийг ирүүлсэн. /1-р хх-ийн 68-70,
6. Гуравдагч этгээдээс дансны хуулга, тайлбар зэргийг ирүүлсэн. /2-р хх-ийн 81-82/
7. Шүүх талуудын хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын4.11.19-ний өдрийн ***** дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралтын хамт хамт хэрэгт хавсаргасан. /1-р хх-ийн 119-249, 2-р хх-ийн 1-40/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч *********ын төрсөн охин *********, хүргэн ****** нар нь ажлын шаардлагаар өөр хот руу нүүх гэж байгаа тул АНУ-ын Иллинойс мужид байрлах хувийн орон сууцыг манай компанийн хувьцаа эзэмшигч ***********ад худалдахаар харилцан тохиролцон, *********т урьдчилгаа төлбөр болгон 15 000 ам. долларыг бэлнээр төлж, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тухайн орон сууцыг Худалдах-худалдан авах гэрээг *********, ****** нартай байгуулсан байдаг. Улмаар хувьцаа эзэмшигч *********** нь *********т дээр дурдсан хувийн сууцны төлбөртөө тооцон, манай компанийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан ***********хотхоны барилгаас тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх санал тавьсныг *****нь зөвшөөрч, эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн төрсөн эх *********ын нэр дээр шилжүүлж өгөхийг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******-д бичгээр хүсэлт гаргасан болно. Ингээд хувьцаа эзэмшигч *********** нь ******-иас өөрийн эзэмшиж буй хувьцаанд ногдох ногдол ашгийг урьдчилан, үл хөдлөх хөрөнгөөр авах хүсэлтийг Хувьцаа эзэмшигчдийн хуралд гаргаснаар, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан **** байрны зоорийн давхарт байрлах бусдад худалдан борлуулаагүй байсан**************** тоот хаягт байрлах нийт 15 авто зогсоолуудыг 225 000 ам. долларт тооцон ***********ын ногдол ашигт шилжүүлэх тухай тогтоол гарч, холбогдох гэрээ хэлцлийг байгуулсан байна. ******-ийн Хувьцаа эзэмшигчдийн дээрх тогтоолыг үндэслэж, иргэн *********тай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай барих, бариулах гэрээнүүдийг байгуулснаар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хаяг бүхий 15 автозогсоол нь *********ын өмчлөлд шилжсэн болно. Ийнхүү ****** нь иргэн ***********ын ногдол ашигтаа урьдчилан тооцож авсан 15 автозогсоолыг 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан хувийн сууц Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн юм. Хариуцагчийн охин *********, түүний нөхөр ***** нар нь Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх ёстой байсан АНУ дахь орон сууцаа1 оны 07 дугаар сард бусдад худалдан борлуулсан болохыг хувьцаа эзэмшигч *********** нь3 оны сард олж мэдсэн бөгөөд уг гэрээ хэлцэл хэрэгжих ямар ч боломжгүй болсон байна. Мөн манай компаниас өмчлөлд шилжүүлсэн маргаан бүхий автозогсоолуудыг ************ нь хамгийн сүүд3 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.**********т, 12 дугаар сарын 28-ны өдөр Т.********** нарт худалдсан болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул бид үл хөдлөх эд хөрөнгүүдээ биет байдлаар нь буцаан авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Ийнхүү ****** болон иргэн ********* нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай бариулах тухай ************** тоот гэрээнүүд нь хэрэгжих боломжгүй болсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2, 227.1-т зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсан үр дагаврыг арилгаж, гэрээний хохиролд 255 000 ам доллар буюу 830 246 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг бүхэлд нь хангаж өгнө үү... гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Анх ***********, ************* нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *********6 хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг 320 000 доллар бөгөөд 15 000 долларыг урьдчилж төлсөн ба худалдан авах төлбөрийн нэмэлт 35 000 долларыг 2012 оны 6 дугаар сард, худалдах нийт үнийг 2013 оны 11 дүгээр сар гэхэд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /1-р хх-ийн 18/
4.2 Үүний дараа *********** нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******-ийн хувьцаа эзэмшигч нарт ******-ийн барьж ашиглалтанд оруулсан Баянгол дүүрэг, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***********хотхоны барилгаас 15 ширхэг автозогсоолыг ногдол ашигт тооцон шилжүүлж, хувьцаа эзэмшигч нар зөвшөөрсөн тохиолдолд шилжүүлэн авах 15 ширхэг автозогсоолыг ********/ *********/-ийн хүсэлтийн дагуу түүний төрсөн эх *********ын өмчлөлд шилжүүлж гэрээ байгуулж өгөх хүсэлтийг гаргажээ. /2-р хх-ийн 64/
4.3 Улмаар ******-ийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолоор хувьцаа эзэмшигч ***********ын хүсэлтийг хүлээн авч, Баянгол дүүрэг, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, **** тоот орон сууцны барилгаас 15 ширхэг автозогсоолын өмчлөх эрхийг ногдол ашигт тооцон шилжүүлэн өгөхийг зөвшөөрч, шилжүүлэх 15 ширхэг автозогсоолын нэг бүрийн үнэ нь 15 000 ам доллар буюу 26 188 950 төгрөг, нийт 225 000 ам доллар буюу 392 834 250 төгрөг болохыг дурдаж, хүсэлтийн дагуу 15 ширхэг зогсоолыг иргэн *********д шилжүүлэх, холбогдох гэрээ хэлцэл байгуулахыг даалгаж шийдвэрлэжээ. /2-р хх-ийн 65/
4.4 Ингээд ****** болон *********** нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Автомашины дулаан зогсоолын талбайг ногдол ашигт тооцон өгөх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Баянгол дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай ***********хотхон, **** байрны зоорийн давхарт байрлах, 286 машины нэгдсэн гараажийн зогсоолоос 15-ыг ******-ийн хувьцаа эзэмшигч ***********ын авах ногдол ашигт тооцон өгч, хувьцаа эзэмшигч ***********ын ******-ийн барьж ашиглалтанд оруулсан Баянгол дүүрэг, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, барилгаас 15 ширхэг автозогсоолыг хувьцааны ногдол ашигт тооцон шилжүүлэх журмаар түүний худалдан авахаар тохиролцсон *********** хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт **************/-ийн хүсэлтийн дагуу түүний төрсөн эх *********ын өмчлөлд захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай барих бариулах гэрээг байгуулан шилжүүлж, ногдол ашигт тооцон шилжүүлэх 15 ширхэг автозогсоолын нэг бүрийн үнэ нь 15 000 ам доллар буюу 26 188 950 төгрөг, нийт 225 000 ам доллар буюу 392 834 250 төгрөг, хувьцаа эзэмшигч ***********ад автозогсоолуудыг урьдчилан шилжүүлж байгаатай холбогдуулан 392 834 250 төгрөгийн хэмжээнд хүртэл дараа жилүүдийн хувьцааны ногдол ашгийг хуваарилахгүй болохыг зөвшөөрчээ. /2-р хх-ийн 66/
4.5 Иргэн *****нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн нэр дээр байгаа 15 автомашины зогсоолыг ээж *********ын нэр дээр шилжүүлэн өгөх хүсэлтийг ******-д гаргасан байна. /2-р хх-ийн 63/
5. Улмаар дээрх гэрээ, хүсэлтүүдийг үндэслэн ******, ********* нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр**************** дугаар захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай барих, бариулах гэрээг байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүрэг, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай **** дугаар байрны доор зоорийн 2 давхарт байрлах,**************** дугаар автомашины дулаан зогсоолын талбайг захиалагчийн өмчлөлд шилжүүлж, зогсоол тус бүрийн үнэ 15 000 доллар буюу 26 188 950 ам доллар, талбайн нийт хэмжээ 15 м.кв бөгөөд төлбөрийг бэлнээр авахаар харилцан тохиролцжээ. /1-р хх-ийн 24-54/
6. Нэхэмжлэгч ******, хариуцагч ********* нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр**************** дугаар захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай барих, бариулах гэрээ байгуулагдаж, автозогсоол худалдан авахаар харилцан тохиролцсон болон гэрээ байгуулах болсон шалтгаан, ямар шалтгааны улмаас дээрх автозогсоолуудыг хариуцагч *********ын өмчлөлд шилжүүлсэн асуудлаар талууд маргаагүй боловч хариуцагч тал нь гуравдагч этгээд ***********тай байгуулсан гэрээгээр тохирсон ************ хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг өгөөгүй буюу иргэн *****нь 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн үүргээ биелүүлээгүйн улмаас талуудын хооронд маргаан үүссэн.
7. Мөн ***********, *********** нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр худалдан авах гэрээний дагуу худалдан авахаар тохиролцсон ***********хаягт байрлах үл хөдлөх хөрөнгөгийг иргэн *****нь өөр этгээдэд худалдан борлуулсан асуудлаар маргаагүй боловч дээрх гэрээ хэрэгжих боломжгүй болсон үндэслэл шалтгааныг талууд өөр, өөр байдлаар тайлбарласан.
8. Эдгээрээс дүгнэхэд ****** болон ********* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байна.
Тодруулбал, ******-ийн хувьцаа эзэмшигч *********** нь өөртөө үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор ******-аас өөрт хуваарилагдсан ноогдол ашиг буюу 15 автозогсоол бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг ******-д олгож, хариуцагч *********тай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай барих, бариулах гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдож байна.
9. Эдгээрээс үзэхэд ***********, *********** нарын хооронд байгуулагдсан 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр худалдан авах гэрээ болон уг гэрээний дагуу байгуулагдсан гэрээг эцэслэн дүгнээгүй тул хөөн хэлэлцэх хугацаанд дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.
10. Дээрхийг нэгтгээд ****** нь дээрх гэрээний үүргийг шаардах эрхгүй тул *********д холбогдох 2013 оны 11 сарын 25-ны өдрийн**************** дугаар гэрээнүүдээс татгалзаж, үр дагаварт 255 000 ам.доллар буюу 830 246 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *********д холбогдох 2013 оны 11 сарын 25-ны өдрийн**************** дугаар гэрээнүүдээс татгалзаж, үр дагаварт 255 000 ам.доллар буюу 830 246 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ****** нь хариуцагч *********т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ