2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/08323

 

 

 

 

 

2025 оны өдөр

10 сар 12р16 192/ШШ2025/08323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Нэхэмжлэгч: ***

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***р, хариуцагчийн өмгөөлөгч ***р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: *** би ******* барих ******* мэргэжлийн эмчээр 25 жил тасралтгүй ажиллаж байна. Хөдөө нутаг Хөвсгөл аймгаас анхны ажлын гараагаа эхэлсэн бөгөөд *******, ******* ******* ******* үндэсний *******д сүүлийн 21 жил ажиллаж байна. Салбарын бодлогын хүрээнд 2014 онд улсын эмнэлэгт анх удаа үр шилжүүлэн суулгах лаборатори бүхий үргүйдлийн тасаг байгуулагдахад томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Өөрийн зүгээс Засгийн газрын гадаадад эмчилгээнд явах мөнгөний урсгалыг бууруулах, хувийн эмнэлгүүдийн өндөр төлбөрөөс хямд өртгөөр үргүйдэлтэй хосуудад үзлэг оношилгоо шинжилгээнд ******* ******* даатгалаар хамрагдах боломжтой тусламж үйлчилгээг үзүүлэх бодлого зорилгод нийцүүлэн удирдамж заавар боловсруулан батлуулж, эмчилгээний шинэ технологи нутагшуулах үйлчлүүлэгчдэд хувийн эмнэлгээс дутуугүй тав тухтай орчин бүрдүүлэх, тохижилтыг хандив тусламжаар босгох зэрэг олон ажлыг идэвхийлэн манлайлж зохион байгуулж гүйцэтгэж ирсэн. Мөн эмнэлзүйгээс гадна үргүйдэл дотоод шүүрлийн нарийн мэргэжил эзэмшүүлэхээр хөдөө орон нутаг болон хувийн хэвшлүүдийн олон эмч нарыг мэргэшүүлэх сургалтуудын хөтөлбөр боловсруулан батлуулж, удирдан төгсгөж судалгааны 2 төсөл бичиж санаачлан хэрэгжүүлж үр дүнг хүлээлгэн өгсөн. Үргүйдлийн *******ийн сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны тайлангаас харвал эмчилгээний дүнд жирэмсэлсэн үр дүн тасгийн бусад үндсэн эмчтэй харьцуулбал 10:1 буюу дахиу 10 дахин илүү амжилттай байгаа нь цахим бүртгэлээр батлагдана. Миний бие анагаах ухааны доктор, тэргүүлэх зэрэгтэй бөгөөд ЭХЭМҮТ-ийн үргүйдэл нөхөн үржихүйн *******ийн их эмчээр ажил үүргээ гүйцэтгэж байтал 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн эмч нарын хурлын үеэр бүтэц, орон тоо өөрчлөгдсөн хэмээн хэдэн эмч нарт шилжүүлэх тушаал гарсан гэж амаар хэлсний дотор намайг Амбулаторт ажилла гэсэн бөгөөд ямар нэгэн тушаалыг надад болоод бусад эмч нарт танилцуулаагүй, өгөөгүй болно. 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр миний ажил руугаа ордог гадаах хаалганы голыг сольж байсан. Улмаар 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар миний өрөөний түлхүүрийг хураан авч миний эд зүйлс, хувцас хэрэгсэл, оюуны өмчийн бүтээл, ном, миний бүрэлдэхүүнд орж шинжээчээр томилогдон ажиллаж буй Дорноговь аймаг дахь Цагдаагийн хэлтсээс ирүүлээд байсан эрүүгийн хэргийн хавтаст хэрэг зэргийг намайг байлцуулахгүйгээр хураан авч, битүүмжилсэн ба *******, ******* ******* ******* үндэсний *******ийн захирал *** тушаал, прокурорын зөвшөөрөлтэй хэмээн хуулийн зөвлөх амаар тайлбарласан. 

Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: *******, ******* ******* ******* *******ийн ******* барих, ******* эмнэлгийн эх барих, ******* тэргүүлэх зэрэгтэй их эмч, клиникийн профессор **** би 1999 онд ***26 дах жилдээ эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллаж ирсэн. **оноос хойш тасралтгүй 18 дах жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа Увс аймагт өртөмтгий жирэмсэн эхчүүдэд зонхилон тохиолдож эрхтэн тогтолцооны эмгэгийг судалсан нь, Ураг орчмын шингэн цагаас урьтаж гарсан үед халдварын шалтгааныг судалсан байдал, Төрсний дараах цус алдалтын тохиолдлын байдал, Хожуу тулгар төрөгчийн төрөлтийг шийдсэн байдал үнэлгээ, Ихэс түрүүлэлтийн үеийн цус алдалтыг бууруулахад хэрэглэсэн зарим аргуудын үр дүн сэдэвтэй харьцуулсан судалгаа хийж туршлагаа солилцон тусламжаа сайжруулцгаая үндэсний 6 конгресст илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Амьд төрөлтөөр төгссөн хэвлийн жирэмсэн ховор тохиолдлын хэлэлцүүлэг, яаралтай заалтаар хийгдэж буй кесар мэс заслын бүтэц судалсан нь судалгааны ажил номонд хэвлүүлж өөрийн мэргэжлийг тухай бүр дээшлүүлж эзэмшсэн мэргэжил, туршлагаа эх, ******* ******* ******* төлөө зориулсаар байна.

Миний бие ******* бүхий л мэс засал тухайлбал хэвлийн хүрцээр умайн хавдар өндгөвчний бүх үүсгэвэр бага аарцгийн хөндийд байрлах мэс засал хийх заалттай бүхий л эмгэг, үтрээний хүрцээр давсаг сойх, хярзан нөхөн сэргээх үтрээгээр умайн хөндийд хийх мэс ажилбарууд, үтрээгээр умайн хүзүүгээр төрж гарсан хавдар авах, ургацаг авах мэс засал зэргийг хийж гүйцэтгэж байна. 2016 онд хамгийн олон ноцтой хүндэрсэн эхийн амь насыг аварсан эмчээр шалгарсан бөгөөд 2025 онд Алтан гадас одонгоор шагнагдсан. 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн эмч нарын хурлаар сайдын тушаалаар бүтцийн өөрчлөлт хийгдсэн хэмээн намайг эх барих, ******* эмнэлгийн ******* эмгэг судлалын тасгийн их эмч албан тушаалд ажиллаж байхад Амбулаторт хуваарилсан. Гэхдээ өнөөг хүртэл албан ёсоор бичгээр тушаал танилцуулаагүй байгаа болно. ******* барих ******* эмнэлгийн их эмч албан тушаалдаа үргэлжлүүлэн ажилласнаар би цаашид нөхцөлт тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж миний хууль ёсны ашиг сонирхол, өөрийн мэргэжлийн дагуу, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнийхээ дагуу ажлаа хийх эрх зөрчигдлөө. Иймд би эх, ******* ******* ******* үндэсний *******ийн эх барих ******* эмнэлгийн ******* эмгэг судлалын тасгийн их эмч албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:***р би *******, ******* ******* ******* үндэсний *******д 2007 оноос хойш тасралтгүй 18 дах жилдээ ажиллаж байна. Одоогоор эх барих ******* эмнэлэгт зөвлөх эмчээр ажиллаж байгаа болно. Миний бие 2025 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд ээлжийн амралттай байгаа юм. Би ******* ******* салбарт 32 дах жилдээ ажиллаж байгаагийн сүүлийн 16 жилийн турш ******* мэс засал, тэр дундаа дурангийн мэс засал , үтрээгээр хийгдэх нарийн *******өгтэй мэс засал, гажгийн мэс засал, хортой, хоргүй хавдрын мэс засал, гажиг, гажиг хөгжлийн мэс заслуудыг эх, ******* ******* ******* үндэсний *******өөр тогтоохгүй, аймаг орон нутаг нийслэлийн амаржих газрууд төрөлжсөн мэргэжлийн ******* эмнэлгүүдэд хуваарийн дагуу мэс засал хийж, зөвлөж, өдөр шөнийг ялгалгүй дуудагдаж олон ноцтой тохиолдлуудаас эхийн амь насыг аварч хамтран ажиллагч эмч нар шавь нартаа өөрийн мэргэшсэн мэдлэг туршлагаасаа харамгүй зөвлөж ирсэн сургагч багш юм. Би мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүний хувьд сүүлийн 2 жилд 12 эрүүгийн хэрэгт дүгнэлт үйлдэж эхийн эндэгдлийн бүх тохиолдолд эмгэг анатоми эмнэлзүйн хуралд биечлэн оролцож дүгнэлт өгсөн ба ******* мэс заслын 12 удирдаж зааврыг шинэчлэн боловсруулсан. Эмэгтэйчүүдийн мэс засал, дотоод шүүрлийн төрөлжсөн мэргэжлээр дипломын дараах сургалт удирдаж тогтмол хичээл зааж байгаа. 2022 онд дэлхий нийтийн том асуудал болон эндометриозын сэдвээр судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан. Сүүлийн 3 жилд гэхэд 1810 мэс засал хийсний дотор эхийн ноцтой хүндрэлээс амь аварсан мэс засал 56, алсын дуудлагаар очиж амь аварсан 12, телемедицинээр зөвлөгөө өгсөн 32, энэ жилийн эхний 3 сард алсын дуудлага 2, телемедицинээр зүү өвлөсөн 17 тохиолдол байна. Мөн сүүлийн 2 жилд хамгийн ноцтой тохиолдолд дуудлагаар шөнө очсон 15 тохиолдол байна. Хамгийн хол явсан нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 9.5 литр цус алдсан алдсан эхэд 12 цагийн турш машинаар очиж, 4 цаг хагалгаанд зогсож эхийн амь аварсан. Цэргийн ******* эмнэлэгт амиа хорлохоор эм уусан эхэд 6 удаа дуудагдан очиж мэс засал хийсэн. Улсын 2 дугаар ******* эмнэлэгт зүүн хөл нь үхжиж үрэвссэн үжилтэй эхэд шөнө дуудагдаж мэс засал хийсэн. Өөрийн эзэмшсэн мэргэжил, туршлагаа иргэдийн ******* ******* төлөө зориулсаар өдийг хүрсэн. Намайг ээлжийн амралттай байх энэ хугацаанд *******, ******* ******* ******* *******ийн захирлын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/125 ажилд томилох, ажил хүлээлцэх тухай тушаалаар *******, ******* ******* ******* үндэсний *******ийн эх барих ******* эмнэлгийн зөвлөх эмч намайг ******* мэндийг дэмжих *******ийн эрхлэгчээр 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн томилж, тус өдрөө ажил хүлээлц хэмээн шийджээ. Энэ талаар надад огт мэдэгдээгүй бөгөөд бусад эмч нараас сонсож, асууж тодруулахад 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр энэхүү тушаалын хуулбарыг надад танилцууллаа. *******, ******* ******* ******* үндэсний *******ийн эх барих ******* эмнэлгийн зөвлөх эмч намайг эмнэлгээс нь гаргаад 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/125 тушаалын дагуу миний мэргэжил ажилд үл хамаарах ******* мэндийг дэмжих *******ийн эрхлэгчээр томилсон тушаалыг хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан зөвлөх эмчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: **** эмчийг эх, ******* ******* ******* үндэсний *******ийн захирлын А/34 тоот тушаалаар эрх барих ******* эмнэлгийн зөвлөх эмчээр хуучин албан тушаалд нь буцаан томилсон. Одоо эх барих ******* эмнэлгийн зөвлөх эмчийн албан тушаалд ажиллаж байна. 2025 оны 3 дугаар сарын 27-нд *******ийн төсөвт ор, орон тоог батлах тухай захирлын А/32 тоот тушаал батлагдан гарсан. ******* барих ******* эмнэлгийн одоо ажиллаж байгаа 72 эмчийг ЭБЭЭ хариуцсан даргатай зөвшилцөн Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.4 дэх заалтыг үндэслэн ажлын ачааллыг тэнцүүлэх, нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гадны нөлөөллөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор тасгуудад сэлгүүлэн ажиллуулж байна. Тус *******ийн эмч эх барих ******* эмнэлгийн эмч нарыг жил бүр тасаг нэгжүүдэд сэлгүүлэн ажиллуулдаг. А/32 тоот тушаалаар ******* эмгэг судлалын тасгийн их эмч Ц***г нөхөн үржихүйн зөвлөх плоклиникийн их эмчээр томилсон байна. ***а эмчийн ажилласан тасаг нэгжийг сүүлийн 10 жилийн байдлаар судлан үзэхэд тухайн жилийн 01 тоотоор 2015 онд нөхөн үржихүйн зөвлөх поликлиник, 2016 онд ******* эмгэг судлалын тасгийн их эмч, 2017 онд ******* эмгэг судлалын тасгийн их эмч, 2018-2021 онд хүүхэд асрах чөлөө, 2021 онд яаралтай тусламжийн тасгийн их эмч, 2022 онд төрсний дараах тасгийн эрхлэгч, 2023 онд ******* эмгэг судлалын тасгийн их эмч, 2024 онд ******* эмгэг судлалын тасгийн их эмчээр тус тус томилон ажиллуулж байсан байна.

Үргүйдэл нөхөн үржихүйн *******ийн их эмч *** төсвийн хөрөнгийг хувьдаа завших хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа тул 59.4 дэх заалтыг үндэслэн нэг ажлын байранд дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гадны нөлөөллөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор үргүйдэл нөхөн үржихүйн *******ийн их эмчээс нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эмчээр шилжүүлэн ажиллуулахаар томилсон байна. Тасаг шилжүүлэн ажиллах нь тус *******ийн дотоод зохион байгуулалтын ажил бөгөөд цалин хөлс, албан тушаалын зэрэглэл буураагүй болно. Иймд дээр дурдсан тайлбар үндэслэлийг харгалзан үзэж *** нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулга, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хорооны хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаар тэмдэглэл, эмчийн үзлэгийн хуудас

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: *******, ******* ******* ******* үндэсний *******ийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн А/01 дугаар тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн А/01 дүгээр тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн А/01 дүгээр тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн А/01 дүгээр тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн А/01 дүгээр тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн А/01 дүгээр тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн А/02 дугаар тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн А/01 дүгээр тушаал, 2015 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн А/01 дүгээр тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн А/01 дүгээр тушаал, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/32 тушаал, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/194 дүгээр тушаал болон хавсралтуудын хуулбар, Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 378 дугаар зөвшөөрлийн хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн А/01 дугаар захирлын тушаалын хуулбар, үргүйдэл нөхөн үржихүйн *******ийн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого хянасан тухай баримт, 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн А/80 дугаар ажлын хэсэг байгуулах тухай тушаалын хуулбар, ******* эмгэг судлалын тасгийн ажилчдын ээлжийн амралтын хуваарь, нэрс, 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Б/49 дугаар тушаалын хуулбар, **** гар бичмэлийн хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: *******, ******* ******* ******* үндэсний *******ийн захирлын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 69 дугаар тушаалын хуулбар, 2016 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн А/01 дугаар орон тоо, цалин, нэмэгдлийг батлах тухай тушаалын хуулбар, 2005 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 126, 2007 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 191 дугаар эрдэм шинжилгээний *******ийн захирлын тушаалын хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч**** нар нь хариуцагч *******, ******* ******* ******* *******д холбогдуулан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан.

Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллага нь ажилтны зөвшөөрөл, хууль зүйн үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлэн томилсон гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ эмч нарыг сэлгэн ажиллуулсан нь хууль зөрчөөгүй, ажилтны цалин хөлс, албан тушаалыг бууруулаагүй гэж тус тус тайлбарласан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

******* ******* ******* ******* үндэсний *******-ийн захирлын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Төвийн төсөвт, ор, орон тоог батлах тухай А/32 тоот тушаалаар нэхэмжлэгч Д****тус *******ийн Үргүйдэл, нөхөн үржихүйн *******-ийн их эмчийн албан тушаалаас, ***Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн их эмчээс тус тус чөлөөлж, Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник-ийн их эмчээр томилжээ. /хх-ийн 65, 66/

Ингэхдээ ажилтан тус бүрээр нь ажлаас чөлөөлсөн, шинээр томилсон тушаалыг гаргаагүй, дээр дурдсан тушаалын хавсралтаар ажиллах албан тушаал, үндсэн цалин, нэмэгдэл, хөдөлмөрийн нөхцөлийг заасан, тасгийн эрхлэгч нарын тухайд ажил хүлээлцэх тусдаа тушаал гаргасан байна.

*******, ******* ******* ******* үндэсний *******-ийн захирлын 2016 -2024 оны Төвийн төсөвт, ор, орон тоо, цалин нэмэгдлийг батлах тухай тушаалуудаар тус *******ийн ажилтнуудын албан тушаал, цалин, нэмэгдэл, хөдөлмөрийн нөхцөлийг тогтоож байсан, эдгээр тушаалын дагуу нэхэмжлэгч нар албан тушаалд томилогдож байсан нь тогтоогдсон. /хх-ийн 36-65/

Нэхэмжлэгч нар Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван тал хороонд хандан гомдол гаргасныг тус хороо 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэж хурлаас ажлаа үргэлжлүүлэн хийх шийдвэр гаргалаа, талууд тохиролцоонд хүрээгүй гэж тэмдэглэлд дурдсан, нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч **** анагаах ухааны доктор, тэргүүлэх зэрэгтэй, ***нь клиникийн профессор, тэргүүлэх зэрэгтэй, хариуцагч ******* ******* ******* ******* үндэсний *******-ийн Э****18-21 жил ажилласан, эзэмшсэн мэргэжил, ур чадвар, туршлагын хувьд эрхэлж байсан албан тушаалын шаардлагыг бүрэн хангасан, амжилттай ажиллаж байсан нь талуудын тайлбар, хэрэг авагдсан баримтаар тогтоогдсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.4, 59.3. дахь хэсгүүдэд нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үндэслэлээр ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болох, ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглохоор заажээ.

Нэхэмжлэгч нарын албан тушаал, цалин хөлс, нэмэгдэл урамшуулал буураагүй ба ажилд эгүүлэн томилуулах, урьд эрхэлж байсан ажлаа гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай, өөр албан тушаалд сэлгэн ажиллуулснаас эрх ашиг нь хохирсон гэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

******* ******* ******* ******* үндэсний *******ийн захирлын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 69 дүгээр тушаалаар тус *******д Үргүйдлийн ******* байгуулж, 2015 оноос нэхэмжлэгч *** нь Үргүйдэл нөхөн үржихүйн их эмчээр ажиллаж байсан, нэхэмжлэгч *** 2015 оноо хойш Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг, ***н эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд энэхүү үйл баримтын тухайд талууд маргаагүй. /хх-ийн 98-120/

Хариуцагч талаас нэхэмжлэгч **** Үргүйдэл, нөхөн үржихүйн тасгийн их эчмээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг эмнэлгийн бүртгэл, цахим системд бүртгэлгүйгээр өөрийн болон нэр бүхий иргэний дансаар хувьдаа авч завшсан болохыг тогтоосон, мөн Авлигатай тэмцэх газраас энэ талаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж тайлбарлан ******* ******* ******* ******* үндэсний *******-ийн захирлын 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн А/80 тоот Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, ажлын хэсгийн орлого хянасан тухай баримт, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 378 тоот тогтоол, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 06/4857 албан тоот зэрэг баримтыг гарган өгсөн. /хх-ийн 123-132/

Тухайн баримтаар нэхэмжлэгч** * гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх үндэслэлгүй боловч түүнийг тухайн албан тушаалд удаан хугацаагаар ажилласан тул зүй бус гадны нөлөөнд автах эрсдэлээс сэргийлсэн гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгч ***хариуцагч ******* ******* ******* ******* үндэсний *******-ийн Үргүйдэл, нөхөн үржихүйн *******-ийн их эмчийн албан тушаалд, нэхэмжлэгч ***их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч * нар**ын хариуцагч ******* ******* ******* ******* үндэсний *******-ийн *** тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **** нь хариуцагч ******* ******* ******* ******* үндэсний *******-ийн ******* барих ******* эмнэлэг-ийн зөвлөх эмчээр эгүүлэн томилуулах нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ