| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/00650/И |
| Дугаар | 192/ШШ2025/07327 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/07327
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э , хариуцагч Ч.З нарын хүүхдүүд болох 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Э.Т эцэг М.Э, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Э.Э эх Ч.З асрамжид тус тус үлдээсүгэй.
2. М.Э, Ч.Знар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.
3. Нэхэмжлэгч М.Э, хариуцагч Ч.Знарт хүү Э.Т, охин Э.Энарын асрамж, тэтгэлэг, нэмэлт зардлын талаар харилцан тохиролцсон Эвлэрлийн гэрээний 2.1-2.18 дахь хэсгүүдэд заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол М.Э, Ч.Знарыг хүүхдүүдийнхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Зсөрөг нэхэмжлэлийн шаардлагын аяллын зардлын 50 хувь болох 5,500,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцнаас өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсэгт 116,925,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 52,950,000 төгрөг, тээврийн хэрэгслийн өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 16,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 11,000,000 төгрөг болгож тус тус багасган, нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Ч.Зорон сууцны ногдох хэсэг 52,950,000 төгрөг, тээврийн хэрэгслийн ногдох хэсэг 11,000,000 төгрөг, охин Э.Эсургалтын төлбөрийн 50 хувь 2,610,000 төгрөг, нийт 66,560,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой тохиролцож эвлэрсэн сөрөг нэхэмжлэлийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,025 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Эаас 66,560,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 490,750 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Золгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийн хүүхдийн асрамж тогтоосон хэсгийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА