Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1087

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч /томилолтоор/ И.А, хохирогч Д.О, шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ө овогт Д.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806050951209 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Д.Д эвсгэр, Консулын 2 дугаар гудамжны 57 тоот хашаанд байршуулж тавьсан байсан хохирогч Б.Бн 11-19 УНЯ улсын дугаартай тоёота харьер маркийн автомашины дотроос зөөврийн компьютер, автомашины 2 ширхэг хөгжим зэргийг хулгайлан авч бусдад 690.000 төгрөгийн хохирол учруулсан,  

мөн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр, 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүхийн шийтгэврээр "гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан" зөрчилдөө баривчлах арга хэмжээ авагдсаны дараа 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 2-74 тоотод эх , төрсөн дүү  нарыг ална, орон гэрээ шатаана гэх зэргээр агсам тавьж, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүстэй байнга харгис хэрцгий хандах, тарчлаах аргаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “...Би агсам согтуу тавьсанаа санахгүй байна. Маргааш эрүүлжүүлэхэд сэрсэн. Магсар гээд манай найз байдаг юм. Тэр хүнээс архины мөнгө авах санаатай орсон юм шиг байна лээ. Би согтуу байсан. Би өглөө очиж авсан байх,  өөрөө байхгүй байсан. Тийм л юм болсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Д.О мэдүүлэхдээ: “...” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3, 37/, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4, 36/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Б.Болор-Эрдэнээс авсан мэдүүлэг /хх-н 7-8, 29/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 41-43, 84-85/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Х мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-49/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Ламжавын өгсөн мэдүүлэг /хх-н 9/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 11-12/, мөрдөн байцаалтын шатанд Д.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 28, 89-90, 94-95/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.О өгсөн мэдүүлэг /хх-н 30/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 32-33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33, 52/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 21/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүхээс Д.Днь 2018 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Консулын 2 дугаар гудамжны 57 тоот хашаанд байршуулж тавьсан байсан хохирогч Б.Бн 11-19 УНЯ улсын дугаартай тоёота харьер маркийн автомашины дотроос зөөврийн компьютер, автомашины 2 ширхэг хөгжим зэргийг хулгайлан авч бусдад 690.000 төгрөгийн хохирол учруулсан,  мөн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр, 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүхийн шийтгэврээр "гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан" зөрчилдөө баривчлах арга хэмжээ авагдсаны дараа 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 2-74 тоотод эх , төрсөн дүү Д нарыг ална, орон гэрээ шатаана гэх зэргээр агсам тавьж, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүстэй байнга харгис хэрцгий хандах, тарчлаах аргаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Д 2018 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө хохирогч Б.Б 11-19 УНЯ улсын дугаартай “тоёота харьер” маркийн автомашины дотроос зөөврийн компьютер, автомашины 2 ширхэг хөгжим зэргийг хулгайлан авч бусдад 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

 мөн зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүхийн шийтгэвэр авагдсаны дараа 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өөрийн төрсөн эх , төрсөн дүү нарыг “...ална, орон гэрээ шатаана” гэх зэргээр агсам тавьж, байнга харгис хэрцгий хандан, тарчлаах аргаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Б өгсөн: "...2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консулын 2-57 тоот хашаандаа өөрийн эзэмшлийн 11-19 УНЯ улсын дугаартай Харрьер маркийн автомашинаа байрлуулаад гэртээ орсон. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 7 цагийн үед гэрээсээ гараад хартал миний машиныг жолооч талын хаалга, багажны хаалга онгорхой дотор талд байсан Делл маркийн нөөтбүүк, машины дэлгэцтэй хөгжим 2 ширхэг алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /хх-н 8/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.О өгсөн: "...Би өөрийн ээж Хаш 76 настай, өөрийн охин Анхтуяа 1 нас 05 сартай, төрсөн ах А, төрсөн ах Д нарын хамтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 20-74 тоотод оршин суудаг. Д хувьд байнгын архи уудаг, мөн намайг болон ээж бид хоёрыг элдэв янзаар хэл амаар доромжилж зоддог. Энэ байдал байнга, 8-аас 9-н жил үргэлжилж байна. 2018 онд би 4-5 удаа цагдаад дуудлага өгч байсан. Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 3-н ч удаа баривчилгаанд явсан..." гэх мэдүүлэг /хх-н 42-43/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Х өгсөн: "...Би 2018 онд 1 удаа цагдаад өгч байсан. Охин О дуудлага өгдөг. Хүү Д 5-н жил шахам архи ууж байна. Архи уухаараа агсам согтуу тавьж, амгалан тайван байдал алдагдуулдаг...баривчилгаанд 2, архины эмчилгээнд 3-н удаа явсан боловч архинаас гарахгүй юм. Хутга, шөвөг барьж ална гэж айлгаж сүрдүүлдэг, гэрийн эд зүйл, жижиг сажиг зүйл хулгайлаад зардаг байсан..." гэх мэдүүлэг /хх-н 48-49/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Л "...О Д орж ирээд агсам тавиад байна гэсэн дуудлага ирэхээр нь гэрт нь яваад очтол Д буйдан дээрээ суугаагаараа унтчихсан, хажууд нь цүнхтэй эд зүйл байхаар нь би Отгонцэцэгээс “...энэ юу вэ түрүүн ирэхэд байхгүй байсан” гэсэн чинь Отгонцэцэг "...наад Д аад орж ирсэн" гэж хэлэхээр нь үзтэл нөүтбүүк, цэнэглэгч залгуур, машины 2 дэлгэц зэрэг байхаар нь дүү Отгонцэцэгт нь үзүүлээд аваад Д хамт ажил дээр авчирсан. Болор-Эрдэнэ гэж хүнээс машинаас эд зүйл алдлаа гэсний дагуу нөгөө цүнхтэй эд зүйлийг үзүүлтэл мөн байна гэсэн..." гэх мэдүүлэг /хх-н 9/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.О өгсөн: "...Өглөө 8 цагийн орчимд орж ирсэн бөгөөд орж ирэхдээ хар өнгийн дөрвөлжин цүнх бариад ороод ирсэн бөгөөд цүнхэн дотор нөөтбүүк, хавтгай таб юм уу хөгжим гэмээр 2 зүйл байсан..." гэх мэдүүлэг /хх-н 30/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Б өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед найз Аагий, Жавхлан нарын хамт гэртээ пиво ууж байгаад 17 цагийн үед цэцэрлэгээс хүүхдээ авах гээд гэрээсээ гарч яваад Шавь цогцолбор сургуулийн орчим зүс таних Чулуунбаатар, Мөнхсайхан, Эрка нартай уулзаж нэг шил архи хувааж уусан ба архи дууссаны дараагаар би дахин нэг шил авах гэхэд мөнгө байхгүй байсан тул Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Болд хүлэг төвийн нэг давхарт үйл ажиллагаа явуулах Ветьнам засвар газрыг ажилуулдаг Дангаа гэх хүнтэй уулзаж мөнгө авах гээд очиход байхгүй байсан. Тэгэхээр нь 2 давхарт байрлах Ветьнам ажилчдын өрөө рүү ороход хүн байхгүй болохоор нь орон дээр байсан хар өнгийн зөөврийн компьютерийг авч, мөн би дээгүүрээ нүцгэн явж байсан тул хар өнгийн куртикийг нь өмсөөд засварын газраас гарч Шавь цогцолбор сургуулийн баруун урд талд байрлах хүнсний дэлгүүрт зөөврийн компьютерийг 25.000 төгрөгний барьцаанд тавьж 0,75 литрийн хэмжээтэй нэг шил архи, 2,5 литрийн хэмжээтэй нэг пиво авсан. Ингээд өнөөдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед тухайн хүнсний дэлгүүрт 25.000 төгрөгийг нь төлж зөөврийн компьютерийг нь буцаан авсан. Тэгээд 17 цагийн үед хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаад замаараа Дангаа дээр очиж зөөврийн компьютерийг нь буцааж өгье гээд явж байхад цагдаа нар миний автомашиныг зогсоогоод намайг цагдаагийн хэлтэс дээр авчирсан” гэх мэдүүлэг /хх-н 65-67/,

            Эд зүйл хураан авсан тэмдэглэл, /хх-н 11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-н 12/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон Дамно ХХК-ийн дүгнэлт /хх-н 32-33/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай шийтгэвэр, мөн шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 233 дугаартай шийтгэвэр, мөн шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 713 дугаартай шийтгэвэр, /хх-н 53-59/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Д   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.  

   Шүүхээс шүүгдэгч Д.Д бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, тарчлаасан, уг гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.   

Хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Д.Д бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.     

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нийт 25 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх  нөхцөл байдал тус тус тогтоогдсонгүй гэж үзэв.  

             Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.