Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 105/2018/0229/Э |
Дугаар | 272 |
Огноо | 2018-02-26 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдаанынарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
улсын яллагч О.Багшбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр ҮД:25-70,
өсвөр насны шүүгдэгч Д.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Н,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Жнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт Д.Б яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0008 80193 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Б
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22/а/ байрны орчимд хохирогч Г.Дашнямыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр найз охин Удвалзаяа, ангийнх нь хүү Тэмүүлэн нарын хамт Удвалзаяаг гэрт нь хүргэж өгөх гэж байхад Бөхийн өргөөний тэнд Гансүх гэх найз маань тааралдаад хамт явсан. “Кар ваш” нэртэй угаалгын газарт хэдэн хүүүхэд байсныг анзаараагүй. Гэтэл манай найз охиныг өдөж хоргоосон байдалтай дуудахад нь би эхлээд тоогоогүй. Манай хоёр найз урд, би найз охин Удвалзаяагийн хамт хойно нь алхаж явсан. Тэр хүүхдүүд Удвалзаяа гээд дуудаад байхаар нь эргэж харчихаад явахад араас тамхи татаад явж байсан. Би эргэж очоод Удвалзаяатай уулзаж яах гэж байгаа юм бэ гэхэд нэг нь манай хуучин ангийн хүүхэд гэсэн. Манай найз Тэмүүлэн ирээд биднийг аваад явсан. Цааш явж байхад Дашнямыг тоглоомын газраас нэг хүүхэд гаргаж ирсэн. Дашням араас хөөе сугануудаа гэж дуудсан. Би тоохгүй явж байхад араас хөөе гээд дуудсан. Яах гээд байгаа юм бэ гэхэд би найзтайгаа уулзмаар байна гэсэн. Найзууд нь тойроод зогсчихсон байсан тул уулз, би харъя гэхэд чи ямар соёлгүй пизда вэ, найз охиноо харамлаад байгаа юм уу гэсэн. Би тэгээд цохисноо ч мэдээгүй. Дашням босоод Гансүхийг цохисон. Найзууд нь бас зодолдсон ба би цохих гэхэд надтай нэг нь зууралдсан. Тэгээд хэдэн ах нар ирээд салгасан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ж мэдүүлэхдээ: Имплант шүдээ хийлгэхгүй бол хугацаа хоцрох тул 5 дахь өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хагалгаанд орсон. Үүдэн 2 шүд нь унасан. Эхний ээлжинд имплант гэх төмөр суулгасан. Тухайн эмнэлэг нийт 7.900.000 төгрөгийн зардал гарна гэж тодорхойлсон ба 2.900.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна. Нэг зүйл хэлэхэд одоо 17 настай хүүхдүүд санамсар болгоомжгүйгээс муудалцсан. Болгоомжгүйгээс, уурыг нь хүргэсэн тул цохисон гэж байна. Уучлалт гуйх байх гэж хүлээсэн ч уучлалт гуйгаагүй тул сонин санагдсан гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Г.Дашнямын:..Манай ангийн хүүхэд болох Сүхбат Солонгос улсаас ирээд Есөнтөмөр, Дэлгэрбаян, Тэлмүүн бид нар хамт “Моб” компьютер тоглоомын газар орж гоймон идчихээд 15 цаг өнгөрч байхад гараад явж байсан чинь 9-р ангиасаа манай ангиас шилжээд явсан Удвалзаяа явж байхаар нь бид нар уулзах гэсэн чинь найз залуу нь болох Батука гэдэг залуу ирээд хоёулаа уулзая гэхээр нь би юм ярих гэж байгаа юм байх гэж бодоод очсон чинь шууд намайг цохиод унагаачихсан. Тэгээд би ухаан алдаад босоод ирсэн чинь миний үүдэн хоёр шүд байхгүй болчихсон байсан. Би аймаар манарчихсан байсан учир сайн санахгүй байна. Тэгэхээр нь би ээж рүүгээ яриад нэг хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Одоо ээжтэйгээ хамт цагдаагийн хэлтэс дээр ирж байна. Үүдэн хоёр шүд унасан байсан. Баруун хөмсөгний дээд талд хавдсан байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би тэр Батука гэх хүүхдийг урьд өмнө нь харж байгаагүй. Манай ангийн охин байсан Удвалзаяагийн найз залуу нь гэж байсан. Би хэнд ч гар хүрээгүй. Миний куртикны ханцуй урагдсан байна…
…Шинжээч эмчийн гаргасан 2 дүгнэлтийг уншиж танилцлаа. Миний биед учирсан 2 шүдний булгарал, доод уруулын цус хуралт, шарх гэмтлийг Бгэх хүүхэд нүцгэн гараараа нэг л удаа цохиж учруулсан. Манай найз Дэлгэрбаян, Сүхбат, Ариунбаяр, Есөнтөмөр, Тэлмүүн бид тав л хамт явж байсан. Би шүдээ хугалуулсны улмаас эм тарианы 250.000 орчим төгрөгний зардал гарсан байгаа. Мөн эмнэлэгт үзүүлж эрүү нүүрний зураг авахуулсан 120.000 төгрөг, шүд эмчилгээний явцын талаар үзлэг хийлгэж дүгнэлт гаргуулахад 150.000 төгрөг болсон байгаа. Дээрх баримтуудыг авч ирж өгнө, одоо цаашдаа шүдний эмчилгээ хийлгэхэд гарах зардлыг “Басхүү” нэртэй шүдний эмнэлгээр гаргуулсан. Би анх мэдүүлэг өгөхдөө манаралтын байдалтай байсан учир зарим зүйлийг орхигдуулж ярьсан байж магадгүй. Сүүлд бодоод байхад би тэр хүүхдэд цохиулж унаад босч ирчихээд миний шүд уначихсан байхаар нь нэг хүүхдийг өшиглөж авсан санагдаж байна. Бидний зүгээс өөр хямдхан өртөгтэй эмнэлгээр явж үзүүлсэн. Гэхдээ найдвартай эмнэлэг гэж л “Басхүү” эмнэлгийг сонгож байна. Тэгэхээр “Басхүү” эмнэлгээр л эмчилгээ хийлгэж зардлаа гаргуулах хүсэлттэй байна…гэх мэдүүлэг /хх-н 3-5, 6 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч А.Удвалзаяагийн: …Би 5-р ангиасаа эхлэн 9 дүгээр анги хүртлээ ерөнхий боловсролын 84 дүгээр сургуульд сурч байгаад 10 дугаар ангиасаа эхлэн МУИС-н харьяа Байгаль-Эх сургуульд шилжин орж суралцсан юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг өнгөрөөд сургуулиасаа гарч ангийн найз Г.Тэмүүлэн болон миний үерхдэг залуу болох Ббид 3 хамт алхаад Бөхийн өргөөний тэнд очиж мөн найз Гансүх гэх хүүхэдтэй уулзсан юм. Тэгээд Г.Тэмүүлэн бид хоёрын гэр 13 дугаар хороололд байдаг учир тэд нар намайг манай гэрт хүргэж өгөх гээд хамт 13 дугаар хороолол руу алхаж байсан юм. Тэгээд Бөхийн өргөөний урд талд байрлах “Си-Ти кар ваш” нэртэй машин угаалагын газрын ард талд явж байтал тэр машин угаалгын газрын хажуу талын ПС тоглоомын газар дотроос миний анх сурч байсан сургууль буюу 84 дүгээр сургуулийн хуучин ангийн хүүхэд болох Тэлмүүн, Есөнтөмөр, Дэлгэрбаян нар гарч ирж байгаа харагдсан юм. Тэгээд би найз залуу болон найзуудтайгаа хамт алхаад явж байтал араас нөгөө ПС тоглоомын газраас гарч ирсэн хүүхдүүд дотроос Есөнтөмөр гэх хүүхэд нь Удвалзаяа гээд миний нэрийг дуудсан юм. Тэгэхээр нь би тоохгүй өнгөрөөд явсан юм. Гэтэл тэр хүүхдүүд араас явж байх шиг байсан би тодорхой хараагүй. Гэтэл манай найз залуу Бэргэж очоод нөгөө хүүхдүүдтэй уулзсан ба тэр үед Дэлгэрбаян гэх хүүхэд нь цаашаа гүйгээд явчихсан юм. Тэгээд ямар нэгэн юм болохгүйгээр зүгээр салаад бид нар цаашаа алхаж байтал Дэлгэрбаян нь цаанаас Дашням гэх хүүхдийг дагуулаад гараад ирж байсан ба бид нарыг алхаж байтал араас нэг хүүхэд нь хөөе суга аа гэж дуудсан юм. Тэгэхээр нь манай хоёр найз болон манай найз залуу бид 4 эргээд нөгөө хүүхдүүд дээр очиж хоёр талаас уулзсан юм. Гэтэл нөгөө талын хүүхдүүд дотроос Дашням нь арай урагшаа илүү гарч ирээд манай найз залуу Бат-Эрдэнэд хандаж найзтайгаа уулзмаар байна гэж хэлсэн /тэр найз гэж намайг хэлж байгаа юм/ Гэтэл Бнь Дашнямаас Удвалзаяатай уулзаж яах гэж байгаа юм бэ гэж асуухад Дашням нь би Удвалзаяатай багаасаа найзалж ирсэн уулзаж болохгүй юу, чи харамлаад байгаа бол хэлчихээч гэж 2-3 удаа хэлж байсан юм. Гэтэл Бза за тэгвэл чи Удвалзаяатай уулз гэж хэлсэн юм. Гэтэл Дашням нь чи яасан муу залуу вэ гэж 3-4 хэлсэн байх. Тэгээд Бсонсоод зогсож байгаад гэнэт Дашнямын нүүр амны хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохисон юм. Гэтэл Дашням нь газар унаад 2-3 секунт болоод буцаж босч ирсэн ба Дашнямыг босч ирэх үед нь түүний урд талын дээд 2 шүд нь уначихсан байсан юм. Тэгээд Дашням нь шүд яаж байгаа юм гэж үглэж байгаад манай найз Гансүхийн араас нь гараараа нэг удаа цохиод авсан юм. Тэр үед Гансүх эргэж хараад Дашнямтай барилцаад авсан юм. Гэтэл хажуунаас нь Г.Тэмүүлэн ороод тэр хоёрыг салгах гэтэл Дашнямтай хамт явж байсан 5-6 хүүхэд бүгдээрээ орж ирээд тэр хүүхдүүд 20-30 секунт орчим тэд нар бужигнаад хоорондоо ноцолдоод салцгаасан юм. Тэгээд л юм ярьж зогсож байгаад салаад явцгаасан юм…гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн өсвөр насны яллагдагч Б: …Би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хичээлээ тараад өөрийн найз охин Удвалзаяаг гэрт нь хүргэж өгөх гээд найз Тэмүүлэнтэй хамт гурвуулаа алхаж яваад Бөхийн Өргөөний тэнд мөн найз Гансүхтэй уулзсан юм. Тэгээд бид 4 хамтдаа Бөхийн Өргөөгөөр урагшаа эргээд 22/а/ байрны хойд “Кар ваш” нэртэй машин угаалгын газрын хажууд алхаж байсан юм. Ингэж алхахдаа манай найз Тэмүүлэн, Гансүх хоёр түрүүлээд алхаж байсан, харин би найз охин Удвалзаяатай хамт араас нь алхаж байсан юм. Гэтэл би урд нь харж байгаагүй эрэгтэй хүүхдүүд манай найз охин Удвалзаяаг нэрээр нь дуудсан юм. Тэгээд бид хоёр тоохгүй явж байтал араас дахиад дуудсан юм. Тэгэхээр нь би тэр хүүхдүүдийг яг ямар хүүхдүүд байна гэж царайг нь харах гээд буцаад тэр хүүхдүүд дээр очоод та нар Удвалзаяагаар яах гэж байгаа юм бэ та нар хэн юм бэ гэж асуухад Удвалзаяагийн хуучин ангийн хүүхдүүд байна гэж хэлсэн юм. Тэгээд би тэр хүүхдүүдтэй уулзаад зогсож байтал араас манай 2 найз ирээд намайг дагуулаад бид нар буцаад алхаж байсан юм. Гэтэл хойноос хэргийн хохирогч Дашням гэх залуу хөөе хөөе гээд орилж дуудсан юм. Тэгэхээр нь би эргэж хараад тэр хүүхдүүд дээр очиж байтал Дашням миний хажуугаар ирээд найзтайгаа уулзъя гэсэн юм. Тэгээд би ямар найз юм бэ гэж асуухад Дашням нь Удвалзаяатай уулзъя гэж хэлсэн. Тэгээд би түүнд хандаж найз залуутайгаа явж байгааг харахгүй байна уу гэж хэлээд бид хоёрын дунд жаахан маргаан гарсан юм. Тэгээд би тэр Дашнямыг за уулз уулз би харж байя гэж хэлтэл тэр залуу өөдөөс дургүй хүргэсэн үг хэлээд хэрэлдээд байсан юм. Тэгээд л би уурандаа өөрийн мэдэлгүй тэр залуугийн ам руу нь гараараа нэг цохисон юм. Гэтэл тэр Дашням гэх залуу надад цохиулж газар унаад босч ирсэн юм. Тэр үед Дашнямын шүд нь уначихсан амнаас нь гарч байсан ба шүд яаж байгаа юм бэ гээд над руу орилоод байсан юм. Тэгээд л би шоконд ороод юм ярьж чадалгүй зогсож байтал Дашням нь манай найз Гансүхийг цохиод авсан юм. Тэгээд л тэр хоёрыг салгах гэхэд Дашнямын найзууд нь орж ирж бужигнаад байж байтал замаар явж байсан ах нар бид нарыг болиоч гэж орилохоор нь бид нар салаад явцгаасан юм. Чи найз охиноо надаас харамлаад байгаа юм уу, хардаад байгаа юм уу? чи яасан сонин пизда вэ энэ тэр гээд л бүдүүлэг зан гаргаад байхаар нь миний уур хүрсэн юм. Тэр хүн мөрөөрөө чимээгүй л явж байсан бол хэзээ ч ийм зүйл болохгүй байсан. Би хохирогч Дашнямыг цохисны дараа түүний найзууд нь бид нар руу дайрч байгаад нэг нь намайг өшиглөх шиг болсон. Гэхдээ хэн нь намайг цохисон гэдгийг мэдэхгүй байна. Би анхнаасаа хохирогчид учирсан хохирлыг төлөхөд бэлэн байсан. Манай ээж цалингийн зээл аваад хохирлын мөнгө гаргаж өгөх гэтэл тэр хүмүүс бага байна гээд мөнгө авахгүй байсан. Хамгийн гол нь хохирогч өөрөө зах зээлийн үнээс хэт давсан мөнгө нэхээд байгаа юм. Шүдний эмнэлгээр явж эмчилгээний үнэ мөнгийг асуухад 2.000.000 төгрөгнөөс 3.000.000 төгрөгөөр 2 шүдийг хийж эмчилгээ хийж болохоор байгаа юм. Манай ээж 3.000.000 төгрөгний цалингийн зээл аваад хохирогчид өгөх гэтэл тэр хүмүүс бага байна гээд аваагүй… гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 759 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22-а байрны орчимд хохирогч Г.Дашнямыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул холбогдох Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22-а байрны орчимд хохирогч Г.Дашнямыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 05 сар 21 хоногтой байсан болох нь түүний насыг тоолсон тэмдэглэл, №0000961578 Г-1060 РД:УХ00270654 хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна./ хх-н 30-31 дүгээр тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1-д ...гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3-д ...шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
Мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-д ... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.
Мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4-д... гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл садангийн хүн, тодорхой иргэний хүсэлтээр нь эсхүл зөвшөөрснөөр нь даалгаж болно гэж тус тус хуульчилжээ.
Насанд хүрээгүй хохирогч Г.Дашням, түүний хууль ёсны төлөөлөгч М.Ж нар нь 7.900.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. /хх-н 45 дугаар тал/
Эмчилгээнд хохирогч 212.750+20.000+13.000+30.000+70.000+19.000+7150-19.000+150.000+30.000+2.900.000+32.000=3.483.900 төгрөгийг зарцуулсан байна. /хх-н 48-56, 94-95 дугаар тал/
Үүнээс шүүгдэгч Д.Б нь 2.000.000 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 63 дугаар тал/
Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д ...насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй байгаа бол тэр хэмжээгээр эцэг, эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ гэж хуульчилжээ.
Иймд хохирогч Г.Дашнямд учирсан хохирол 3.483.900– 2.000.000=1.483.900 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Б, түүний хууль ёсны төлөөлөгч Ннараас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч Г.Дашням нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Өсвөр насны шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Өсвөр насны шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б хараа хяналтандаа байлгаж, хянан хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Д.Б, эх Н нарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 503 дугаар зүйлийн 503.5-д зааснаар Д.Б /РД:УХ00270654/, түүний хууль ёсны төлөөлөгч эх Б.Н /РД:ХЕ83010105/ нараас 1.483.900 /нэг сая дөрвөн зуун наян гурван мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Гантулгын Дашнямд /РД:ЛЮ00272818/ олгосугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Г.Дашням нь учирсан хохирлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ