| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/10419/И |
| Дугаар | 192/ШШ2025/09276 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/09276
| 2025 11 11 | 192/ШШ2025/09276 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Модерн таун хотхон, ****** тоотод оршин суух, Т******* овогт Х******* Б******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ***** байр, **** тоотод оршин суух, Б******* овогт Ж******* Г******* /РД:*******/-д холбогдох,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хүүхдээ өөрийн асрамжид тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Б*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Г*******,
Хариуцагч Ж.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б******* нь хариуцагч Ж.Г*******д холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хүүхдээ өөрийн асрамжид тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Х.Б******* миний бие Ж.Г*******тай 2017 онд танилцаж үерхэж байгаад Ж.Г******* 2018 онд хүү Б.Н төрүүлж 2023 он хүртэл хамт амьдарсан. 2023 оноос эхлэн тусдаа амьдарсан, учир нь Ж.Г******* бид хоёр амьдралын хэв маяг, зан ааш таараагүй бөгөөд түүний ээж Ж.Г*******гийн ажиллах цаг нь түүнтэй байх амьдрах цаг хугацаа маш бага байдаг. Учир нь Ж.Г******* МИАТ-д ажилладаг бөгөөд үргэлж нислэгтэй байдаг учир хүү Б.Н эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь хөндөгдөж ирсэн. Иймд Ж.Г******* бид хоёрын хамтын амьдралтай байсныг тогтоож хүү Б.Н асран хамгаалагчаар эцэг болох Х.Б******* намайг тогтоож өгнө үү. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд тустай амьдрах шалтгаан нөхцөл нь хувь хүний ухамсраас шууд үүдэлтэй бөгөөд миний бие гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх үндэслэлээр гүтгэгдэн хоёр удаа зөрчлийн хэргээр шалгагдаж хариуцлага хүлээж байсан. Дээрх үйлдэл нь зөвхөн өөрийн хүү Б.Н уулзах гэж очоод дээр асуудалд холбогдож байсныг шүүх анхаарч үзэн гэдэгт найдаж байна. Учир нь дээрх хоёр зөрчлийн үйлдэл нь миний бие хэн нэгний эрх чөлөөнд халдаж байгаагүй бөгөөд үг хэллэг, үзэл бодлоос үүдэлтэйгээр хариуцлага хүлээж байсан болно гэжээ.
Хариуцагч Ж.Г******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Бид 2016 оны 6 дугаар сард танилцаад 7 дугаар сарын 10-ны өдрөөс хамт амьдарч эхэлсэн. Бидний энэ харилцаа ирж очсон харилцаа биш байсан. Бид 2017 оны 01 дүгээр сараас Хан-хиллсийн байранд нүүж ирсэн. Тухайн үед би жирэмсэн байсан. Бид хоёр хүү Б.Н миний асрамжид үлдээж, Б.Б******* хүү бид хоёрыг амьдрах гэрээр хангана гэж тохиролцсон. Бид цаашдаа хамтдаа хамт амьдрах орон зай байхгүй. Би хүүгээ аавтай нь уулзуулахад татгалзах зүйлгүй...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б******* нь хариуцагч Ж.Г*******д холбогдуулан хамтын амьдралтай байсныг болон хүүхдээ өөрийн асрамжид тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага анх шүүхэд гаргаж, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хүүхдээ өөрийн асрамжид тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хамтын амьдралтай байсныг болон тогтоолгох шаардлагаа дэмжив.
Нэхэмжлэгч Х.Б******* нь хариуцагч Ж.Г*******тай 2017 оны 6 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд, хариуцагч Ж.Г******* нь нэхэмжлэгч Х.Б*******тэй 2016 оны 6 дугаар сард танилцаад, 2016 оны 7 сард манай гэрт хамт амьдарч эхэлсэн гэж тус тайлбарладаг.
Тэдний дундаас 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүү Б*******ийн Нэгүүн төрсөн нь талуудын тайлбараар тогтоогддог.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл Т******* овогт Х******* Б******* /РД:*******/, Б******* овогт Ж******* Г******* /РД:*******/ нар нь 2017 оны 01 дүгээр сараас 2023 оны 11 сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т******* овогт Х******* Б******* /РД:*******/ нь Б******* овогт Ж******* Г******* /РД:*******/-тай 2017 оны 01 дүгээр сараас 2023 оны 11 сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ