| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 229000730071 |
| Дугаар | 2025/ДШМ/32 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/32
С.*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: В.Төгсбаяр /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа,
Хохирогч “******* *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг /цахим/,
Иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийн төлөөлөгч Г.******* /цахим/
Иргэний хариуцагч “******* ******* секьюрити сервис” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.******* /цахим/
Иргэний хариуцагч “******* ******* секьюрити сервис” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Алтандаш,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнө******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц., Г.******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч С.*******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.******* нь Өмнө******* аймгийн н сумын нутаг дэвсгэрт “******* *******” ХХК-д ажиллаж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “замаскаар хийсэн бурхны загварыг хил гаргаж өгнө” хэмээн Ц.г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун далдлах замаар бусдыг төөрөгдөлд оруулж бэлэн 300,000 төгрөг болон 200,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга 1 ширхгийг авсан,
Мөн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бурхныг хилээр гаргах гэж байна гэж утсаар ярьж Б.ын эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.******* нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Өмнө******* аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* Майнинг” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан “******* ******* секьюрити сервис” ХХК-ийн хамгаалалтын албанд хамгаалагч, харуулын ахлахаар ажиллаж байх хугацаандаа бусдын буюу “ Интернэйшнл Ложистик” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Шакман маркийн ...............улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 58,600,000 төгрөгний хохирол учруулсан,
Шакман маркийн УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиудыг завшиж, нийт 31,480,000 төгрөгийн,
“******* *******” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд бенз маркийн .............................. улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, 43,680,000 төгрөгийн хохирол учруулсан,
“ транс” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд бенз маркийн .................... улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, 11,220,000 төгрөгний хохирол учруулсан,
“ зам” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд бенз маркийн ........................ улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж 17,250,000 төгрөгний,
Б.гийн итгэмжлэн хариуцуулсан Фотон маркийн .........................улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж 20,690,000 төгрөгийн,
“ ББСБ” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Фотон маркийн ....................... дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиудыг завшиж 25,821,000 төгрөгийн,
“ өртөө” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Фотон маркийн 6...................... улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж 16,350,000 төгрөгийн,
“ Ложистик” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд бенз маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиудыг завшиж 12,880,000 төгрөгийн буюу нийт 237,971,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнө******* аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь С.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнө******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх залилах гэмт хэрэгт үйлдсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д 6 сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.*******д 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 6 сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ы эдлэх 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ы сэжигтнээр баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 730 хоног нийт 732 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож хасаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******аас 2,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.д олгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “******* ******* секьюрити сервис” ХХК, иргэний хариуцагч “******* *******” ХХК-аас тус тус хувь тэнцүүлэн хохирогч “ пин чуан интернэйшнл ложистик” ХХК-д 90,080,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.д 13,505,000 төгрөг, хохирогч “******* *******” ХХК-д 30,175,000 төгрөг, хохирогч “ транс” ХХК-д 11,220,000 төгрөг, хохирогч “ зам” ХХК-д 17,250,000 төгрөг, хохирогч Б.д 20,690,000 төгрөг, хохирогч “ ББСБ” ХХК-д 25,821,000 төгрөг, хохирогч “ өртөө” ХХК-д 16,350,000 төгрөг, хохирогч “ ложистик” ХХК-д 12,880,000 төгрөгийг тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “ ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 72,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “******* ******* секьюрити сервис” ХХК, иргэний хариуцагч “******* *******” ХХК нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Шүүгдэгч С.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
1. Анхан шатны шүүх нь шүүх хурлын тухай товыг “******* Майнинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. надад мэдэгдэхэд, “би оролцох бололцоогүй байна, манай өмгөөлөгч Ш.Энхмаа оролцоно” гэдгийг хэлсэн билээ. Гэтэл анхан шатны шүүх хурлыг манай өмгөөлөгч Ш.Энхмааг оролцуулахгүй хийсэн, Энэ компанийн өмгөөлөгчийн албан ёсны байр суурийг сонсоогүй байж “******* Майнинг” ХХК-д үндэслэлгүй төлбөр ноогдуулсан нь шүүхийн тогтоолоос харагдаж байна. Хэргийн хууль ёсны өмгөөлөгчийг шүүх хуралд оролцуулаагүй, тэгсэн байтлаа төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн ноцтой зөрчил бөгөөд шүүхийн тогтоол хүчингүй болох үндэслэл мөн.
Анхан шатны шүүхийн тогтоол 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гарсан байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие давж заалдах гомдлыг гаргаж байгаагийн учир бол, шүүх өөрийн тогтоолд "...шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ...иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч ...гомдол гаргах эрхтэй” гэж дурдсан байтлаа шүүхийн шийтгэх тогтоолыг бидэнд ирүүлээгүй бөгөөд энэ тухай анхан шатны шүүхэд мэдэгдэж, Төв шуудангаар шалгуулахад уг тогтоол ирээгүй, бидний давж заалдах эрхийг ноцтой зөрчсөн нь батлагдсан юм. Анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гардан авч уг тогтоолыг давж заалдах гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаж байгаа учиртай юм.
2. Анхан шатны шүүх нь тогтоолоо ирүүлээгүй, давж заалдах гомдол гаргах эрхийг хангаагүй, боломжийг олгоогүй байж албадан биелүүлэх гүйцэтгэх хуудас бичиж, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар нь “******* Майнинг” ХХК-ийн банкны дансыг хааж аж ахуйн үйл ажиллагааг хаасанд гомдолтой байна.
3. “******* Майнинг” ХХК нь өөрийн төслийн талбайд нүүрс тээврийн маш олон машиныг жолооч нарын хүсэлтээр тавиулж байдаг бөгөөд эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс харуул хамгаалалтын “******* ******* секьюрити сервис” ХХК-тай харуул хамгаалалтын гэрээ байгуулж ажилласан бөгөөд уг гэрээнд төслийн талбайд тавигдсан бүх үүрэг хүлээлгэж заасан. Гэтэл уг “******* ******* секьюрити сервис” ХХК нь гэрээнд заасан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсанаас олон тооны машин тоногдож, иргэдэд их хэмжээний хохирол учирсан бөгөөд Харуул хамгаалалтын гэрээнд бүрэн хориглосоор байтал урьд нь 7 удаа ял шийтгэгдэж байсан С.******* гэгчийг харуулын албаны ахлагчаар авч ажиллуулж, энэ хүн нь дээрх машин механизмийг бусадтай бүлэглэн тонон ашиглан шамшигдуулах гэмт хэргийг гардан үйлдсэн байдаг.
С.******* ч энэ гэмт үйлдлээ бүрэн хүлээсэн байна. Үүнээс үзэхэд, талбайд тавигдсан машин механизмууд тоногдсон, эд зүйл хулгайлагдсан нь харуул хамгаалалтын “******* ******* секьюрит сэрвис” ХХК, түүний гэрээт ажилчин С.******* гэм буруутай шууд холбоотой нь харагдаж байна. Гэтэл шүүх “******* *******” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, машин механизм тоногдсоноос учирсан хохирлыг “...иргэний хариуцагч “******* ******* секьюрити сервис” ХХК, иргэний хариуцагч “******* *******” ХХК-аас тус тус хувь тэнцүүлэн ...гаргуулахаар шийдвэрлэж байгааг үнэхээр ойлгохгүй байгаа бөгөөд зөвшөөрөхгүй.
Харуул хамгаалалтын компани байгуулагдаж ажиллан, аж ахуйн нэгжтэй эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулж, үүний төлөө төлбөр мөнгө авч, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж байдаг нь тэдгээр байгууллагын дүрэмд нь тодорхой заасан байдаг. Хэрэв ингэж учирсан хохирлыг хувааж төлөх ёстой бол “******* *******” ХХК харуул хамгаалалтын “******* ******* секьюрити сервис” ХХК-тай гэрээ хийж ажиллах ямар ч хэрэг байхгүй. Энэ байдлыг удаа дараа шүүхэд мэдүүлж тайлбарласаар байхад хохирлыг заавал энэ харуул хамгаалалтын компанитай хувааж төлүүлэхээр шийдвэрлээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “******* ******* секьюрити сервис” ХХК бүрэн хариуцах ёстой, харин дараа нь хохирлоо хэнээс хэрхэн нэхэмжлэх нь энэ компанийн хэрэг юм.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, “******* *******” ХХК-д хариуцуулсан иргэний хохирол төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
1. “******* Майнинг” ХХК нь Өмнө******* аймгийн сумын нутаг дэвсгэрт Тавантолгой-Гашуун сухайтын” авто замын 2 дахь км-т “Тээвэрчдийн хотхон” төслийг 2019 оноос хойш хэрэгжүүлэн ажиллаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 өвчин дэгдэж нүүрс тээврийн ажил, иргэдийн шилжилт хөдөлгөөн, тээврийн хэрэгсэл зогсонги байдал орсон 2019 оноос хойш манай төслийн төлбөртэй зогсоолд иргэд, аж ахуин нэгж байгууллагууд урт богино хугацаагаар авто машинаа тавих явдал ихээр гарч улмаар 2021 оны дунд үе гэхэд зогсоолд тавих машины тоо хэт олон болж манай байгууллагаас ажиллаж байгаа харуул манаачийн хүчин чадлаас хэтэрсэн тул бид харуул хамгаалалтын үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгэх шаардлага үүсэж “******* ******* секьюрити сервис” ХХК-ийг сонгон 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 17 дугаартай гэрээг байгуулсан болно.
Бид гэрээний хүрээнд “******* ******* секьюрити сервис” ХХК-нд зохих төлбөрийг ном журмын дагуу шилжүүлж тухайн компаниас төлбөртэй зогсоолын аюулгүй байдлыг хангах үйлчилгээгээ авсаар байсан. Гэвч "******* ******* секьюрити сервис" ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээг зөрчсөн.
2. Гэрээний 1.5 дахь зүйлд хамгаалалтын ажилтан хоёрдмол удирдлагатай байна. Үйлчлүүлэгч тал нь өдөр тутмын удирдлагаар, хамгаалалтын алба нь мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана гэсэн заалттай байсан.
Бидний зүгээс тухайн хамгаалалтын ажилтнуудыг хариуцсан пост, байрандаа байгаа эсэх, ирсэн авто машинуудыг төлбөртэй зогсоолд хүлээж авах, бүртгэлгүй машин оруулж байгаа эсэх, ажлын байрандаа архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа байдал, өдөр тутмын хоолонд цагийн хуваарийн дагуу орж байгаа эсэх, хамгаалалтын ажилтны хувиас хэрэгсэл ашиглаж байгаа эсэх зэрэгт л хяналт тавьж байгаа болохоос хүлээж авч байгаа авто машины бүрэн бүтэн байдал, гэмт халдлагад өртөж байгаа эсэх, аюулгүй байдалтай холбоотой мэргэжлийн ажилд оролцох боломжгүй, тийм үүрэг гэрээгээр хүлээгээгүй. “******* ******* секьюрити сервис” ХХК-ийн мэргэжлийн үйл ажиллагаанд үндэслэн гэрээ байгуулсан болно.
3. “******* Майнинг” ХХК-ийн төлбөртэй зогсоолд байрлуулсан автомашинаа тонуулсны хохирлыг компаниас гаргуулахаар гомдож байгаа хүмүүс харин энэ гомдлоо талбайн аюулгүй байдал, зогсоолд байгаа авто машины бүрэн бүтэн байдлыг хариуцсан “******* ******* секьюрити сервис” ХХК-иас нэхэмжлэх нь хуульд нийцэх болно.
4. “******* ******* секьюрити сервис” ХХК нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-ийн 13.1.3 дахь хэсэгт заасан харуул хамгаалалтын алба хаагчаар 20 нас хүрсэн, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага хангасан, зохих боловсрол, ажлын туршлагатай, холбогдох сургалтад хамрагдсан, ял шийтгэлгүй хүнийг ажиллуулах гэсэн заалтыг ноцтой зөрчиж ямар ч харуул хамгаалалтын сургаалтанд суралцаагүй, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй С.******* гэгчийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Өмнө******* аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* Майнинг” ХХК-ийн талбайн харуул хамгаалалт хариуцсан цэгт хамгаалагч, бүр сүүлд нь харуулын ахлахаар томилон ажиллуулж байсан байдаг.
Гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтаан бол үүнтэй салшгүй холбоотой бөгөөд одоо байтал биднийг С.*******ы учруулсан хохирлыг хариуцах ёстой, манай байгууллагын зүгээс хяналт муу тавьсан гэх утгагүй хариу хэлж, учирсан хохирлыг хамтран төлүүлэх шүүхийн шийдвэр хүртэл гаргаад байгаа нь хууль, шударга ёсонд үл нийцэж байна.
Өмнө******* аймгийн Ханбогд сум дах сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийдвэрийг гаргасан шүүх хурлын товыг итгэмжлэгдсэн төлөөлөгч надад мэдэгдээгүй, тус хурлын шийдвэрийг удаа дараа шаардаж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шуудангаар авсан бөгөөд уг шийдвэрийг хүлээн авч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний шүүх хуралдаанд оролцох, давж заалдах эрхийг олгоогүй нөхцөл байдал үүсээд байна. Тэр ч байтугай итгэмжлэгдсэн төлөөлөгч бидэнд давж заалдах эрхийг эдлүүлээгүй байж, шүүхийн тогтоолыг биелүүлэх гүйцэтгэх хуудас бичсэн, уг гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлж компанийн дансыг хаалгаж тус компанид ихээхэн хохирол учруулсанд гомдолтой байна.
Иймд бидний хуулиар олгогдсон эрхийг хангаж, Өмнө******* аймгийн Ханбогд сум дах сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг урьдчилсан мөрдөн байцаалтын шатанд буцаах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэгдүгээрт шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдсан. Хэзээ ч анхан шатны шүүх хэргийн оролцогчийг оролцуулахгүйгээр, тэр тусмаа мэдэгдэхгүйгээр шүүх хуралдаан явагдах боломжгүй. Хоёрдугаарт шүүхээс шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гардуулсан. Шийтгэх тогтоолоо гардаж авахгүйгээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахгүй байх гэж бодож байна. Гуравдугаарт давж заалдах шатны шүүхэд гаргаж байгаа гомдлын гол агуулга буюу “******* *******” ХХК шүүгдэгч С.*******ы гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг, хохирлыг төлөхгүй, “******* ******* секьюрити сервис” ХХК төлнө гэж байна. Энэ хэрэг дээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаад “******* *******” ХХК-ийн Ш.Билигтэйг иргэний хариуцагчаар татаад энэ хэрэг шүүх хуралдаанаар шийдэгдсэн. Иргэний хариуцагчаар татах үндэслэл нь төлбөртэй зогсоол ажиллуулж, төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж буй нь “******* *******” ХХК байдаг. Энэ төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлнэ гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр бусдын эд хөрөнгийг төлбөр авч хадгална, хамгаална гээд үүрэг хүлээгээд, бусдын эд хөрөнгийг төлбөртэйгөөр хадгалж байгаа. Энэ үүргээ хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх ёстой гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх хуралдаан дээр товыг нь мэдэгдсээр байхад өөрсдөө оролцохгүй, өмгөөлөгч нь өөрөө надгүйгээр хий гэдгээ илэрхийлээд байж байхад бүхэл бүтэн шүүхийн шийдвэр гарснаас хойш 06 сарын дараа гэнэт ухаан орсон юм шиг шүүхийн шийдвэр аваагүй гэж гомдол гаргаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа энэ олон хүний эрх, ашиг энд хөндөгдөж байна.
Компанийг төлөөлж байгаа юм бол яагаад ийм хариуцлагагүй явж байгаа юм бэ? өөрсдийнхөө ажлын хариуцлагагүй байдлаа шүүхийн шатанд тавиад энэ олон хүний эрх, ашгийг хөндөж болохгүй.
Давж заалдах шатны анхны хурал зарлагдахад Ц., Г.******* хоёр хоёулаа хурал давхацсан, гадаадад явж байгаа гээд хойшлуулах хүсэлт өгсөн. Хоёр дахь хурал дээр Ц. өөрөө ирээгүй. Г.******* ирсэн. Гурав дахь хурал дээр Ц. буюу гомдол гаргасан хүн нь ирээгүй байна. Мөн өмгөөлөгч нь ирээгүй байна. Энэ байдал чинь удаа дараа давтагдаад яваад байна. Яагаад шүүхийг үл хүндэтгээд байгаа юм бэ? энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдмаар байна. Ганцхан танайх оролцоогүй. Хоёр иргэний хариуцагч байна. Өчнөөн олон хохирогч байна. Сүүлдээ зарим өмгөөлөгч нар нь оролцохгүй гээд хурал дээр энэ хүмүүс бүгдээрээ зардлаа гаргаад, үнэтэй цаг хугацаагаа зарцуулаад явж байгаа. Тийм учраас давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл байхгүй. Яагаад гэвэл энэ хүмүүс шүүх хуралдаан болохыг мэдэж байсан. Шүүхийн шийдвэрийг өмгөөлөгч нь авсан учраас давж заалдах шатны шүүхээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх тайлбар байхгүй. Бид нарын гол итгэл найдвар хүлээлгэж гэрээ байгуулсан компани. Энэ компанитай холбоотой асуудлыг тавьж байгаа. Дээрээс нь шүүхийн шийдвэрийг бид нар гардаж аваагүй.
Хавтаст хэрэгт авагдсан материал хангалтгүй байдлаар бүрдсэн гэдэг дээр хүмүүс шат шатан дээр гомдол гаргаж байдаг. Тийм учраас хэн, хэндээ гомдолгүй, анхнаас нь хэргийг мөрдөн байцаалтын түвшинд нийт оролцогчдыг хамруулаад гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйлийг хаана, хэн, хэн, яаж борлуулсан, ямар хэмжээний ашиг хүртсэн, үүнээс төлбөр төлөх боломж, бололцоотой гэх зүйлүүдийг үнэнээр нь тогтоогоод, хэргийн мөрдөн байцаалтыг анхнаас нь чанартай хийвэл яриад байгаа энэ асуудлууд тодорхой хэмжээнд шийдэгдэнэ. Дээрээс нь ял завшаад үлдэж байгаа цаад талд нь нэлээн хэсэг, бүлэг хүмүүс байна уу гэсэн хардалт байна. Тийм учраас мөрдөн байцаалтын шатанд буцаах хэрэгтэй гэсэн саналтай байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлыг манай компанид хамтран хариуцуулсныг зөвшөөрөхгүй гэдэг гол үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл сая улсын яллагчийн хэлснээр бусдын өмнө тухайн эд хөрөнгүүдийг хадгалах, хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээж төлбөрийг авч байсан гол эзэн нь “******* *******” ХХК байдаг. ...Хэргийн оролцогчийн хувьд Ц. нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр олон жил ажилласан. Улсын Их Хурлын гишүүн, өндөр албан тушаал хашиж байсан. Энэ хүн хууль хэрэглээний процедур, процессыг мэдэхгүй байна гэж байхгүй. ...Шүүх шударга ёс тогтоох үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болохыг тогтоож, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэний хариуцагч “******* ******* секьюрити сервис” ХХК-ийн өмгөөлөгч Б.Алтандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: Иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг нэгдүгээрт төлөөлөх итгэмжлэлтэй холбогдолтой асуудал шүүх хэргийн материалыг үзсэний үндсэн дээр шийдвэрлэсэн гэж үзсэн учраас энэ хүрээнд шийдвэр гарах байх гэж бодож байна. Хоёрдугаарт шүүгдэгчийн өмгөөлөгч болон улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг бүрэн дэмжиж байна. Ялангуяа улсын яллагчийн гаргаж байгаа тайлбар бүрэн үндэслэлтэй. ...Г.*******ы гаргасан гомдол дээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэсэн байдаг. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах шаардлагагүй. Манай компанийн зүгээс хуульд заасан хариуцлагаа хүлээгээд шүүхээс тогтоож өгсөн төлбөрийн 50 хувийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 9 хохирогчийн хохирлыг барагдуулсан байдаг. Тэгэхээр эндээс ямар шийдвэр гарахаас шалтгаалаад биелэгдсэн шийдвэр яах бол гэж бодож байна гэв.
Иргэний хариуцагч “******* ******* секьюрити сервис” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц., Г.******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.******* нь Өмнө******* аймгийн н сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-д ажиллаж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 21, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдэд “замаскаар хийсэн бурхны загварыг хил гаргаж өгнө” хэмээн Ц.г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун далдлах замаар бусдыг төөрөгдөлд оруулж бэлэн 300,000 төгрөг болон 200,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга 1 ширхэг, Б.ын эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр 2,500,000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч С.******* нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Өмнө******* аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* Майнинг” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан “******* ******* секьюрити сервис” ХХК”-ийн хамгаалалтын албанд хамгаалагч, харуулын ахлахаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан тээврийн хэрэгслүүдийн эд ангиудыг үргэлжилсэн үйлдлээр завшиж хохирогч, иргэний нэхэмжлэгч “ Интернэйшнл Ложистик” ХХК, “******* *******” ХХК, “ транс” ХХК, “ зам” ХХК, “ ББСБ” ХХК, “ өртөө” ХХК, “ Ложистик” ХХК, Б. нарт 237,971,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Ц.гийн “...би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийгөө гэж танилцуулсан хүнтэй уулзсан юм. Тэр хүн надад бурхны загварыг үнэ төлбөргүй хил гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд бэлнээр 300,000 төгрөг, 200,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аягатай өгсөн юм. Тэгээд байж байтал 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тэр гэж танилцуулсан хүн надад би хил дээр ажилладаг хүнтэй ярилаа. 2,000,000 төгрөг шилжүүлчих гэж байна гээд над руу Хаан банкны ............ дугаарын гэдэг хүний данс явуулсан юм.
Би тэр дансанд нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн чинь тэр гэж хүн надад одоо удаахгүй гаргаж өгнө гээд яваад байсан. Тэгэхээр нь би за бүр болохгүй бол хэрэггүй гэж хэлсэн боловч надад 2022 оны 01 дугаар сарын 06-ны өдөр гаргахаар боллоо тийм учраас цагаан сараас өмнө бурхнаа суманд манай ажил дээр авч ирээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь Улаанбаатар хотоос унаа хөлслөөд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бурхны замаскаар хийсэн загварыг Өмнө******* аймгийн суманд тэр гэж өөрийгөө танилцуулсан хүний ажил дээр нь манай төрсөн дүү Ц. хүлээлгэж өгөөд гарын үсэг зуруулаад зураг дарсан байсан. Тэгээд тэр хүн тэр бурхны загварыг хил гаргаж өгнө гэж байгаад 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хил дээр явж байна гэж яриад утсаа унтраагаад таг алга болчихсон юм. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 299 дэх тал/,
Гэрч Ц.гийн “... гэдэг хүн манай төрсөн ах байгаа юм. Би ахтайгаа нийлж өнгөрсөн 2021 онд бурхны загварыг замаскаар бүтээсэн юм. Тэгээд тухайн загвараа гуулиар бүтээлгэхийн тулд Хятад улс руу хил гаргуулах гээд хил гаргаж өгөх хүн хайж байсан юм. Тэгсэн чинь С.******* гэдэг нэртэй хүн манай ах Ц.той холбогдож тухайн загварыг Гашуун сухайт, Ганц мод боомтоор хил гаргаж өгнө гэж харилцсан байсан.
Тэгээд С.******* өөрөө манай ах руу утасдаад бурхныхаа загварыг Өмнө******* аймгийн сум руу яаралтай явуулаа би 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хил гаргаж өгнө гэж ярьсан байсан.
Тэгээд тэр талаар манай ах надад хэлээд би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өмнө******* аймгийн суманд С.******* гэдэг хүний ажилладаг компанийн хашаанд нь авч ирж С.******* гэдэг хүнд хүлээлгэж өгөөд гарын үсэг зуруулж авсан юм.
2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр С.******* гэдэг хүнтэй холбогдох гэхэд утсаа авахгүй алга болсон.
3амаскаар бүтээсэн загварыг хил гаргахыг зөвшөөрдөг өмнө нь хил гааль нээлттэй байх үед Замын-Үүдийн боомтоор өөрсдөө авч гарч үлдээгээд гуулиар бүтээсний дараа каргогоор Монгол руу орж ирдэг байсан юм. Хил гааль хаагдсан болохоор л тэр С.******* гэдэг хүн гаргаад өгнө гэхээр нь итгээд мөнгө төгрөг шилжүүлсэн юм..." гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 31 дэх тал/,
Гэрч Б.ын “...Миний ажиллаж байгаа хамгаалалтын албанд ажиллаж байгаад ажлаасаа хөөгдсөн Батжаргал гээд харуул 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр над руу 4,5 удаа залгасан би утсаа аваагүй юм. Тэгсэн чинь над руу 14 цаг 47 минутад “4-р постны гэрийн гадаа том жижиг 2 хайрцагтай юм байна уу? мэдэж өгч тус болооч байвал гандангийн хүмүүс очиж авах юм байна. Ийш тийш нь хийсэн юм байна уу? өгөөч” гэсэн мессеж ирсэн байсан. Тэгээд байж байтал Батжаргал над руу дахиад залгахаар нь би утсаа аваад ярьсан чинь надад “С.******* ахлах ажил дээрээ байна уу? гэж асуусан тэгэхээр нь би С.******* байхгүй ажлаа хаяад явсан гэж хэлсэн чинь надад компани хашаанд 2 хайрцагтай зүйл байгаа тэр байна уу? мэдээд өгөөч би С.*******ыг төв гандангийн хүмүүстэй холбоод өгчихсөн чинь 2,000,000 төгрөг аваад утсаа унтраагаад алга болчихлоо гандангийн хүмүүс зуучилж танилцуулж өгснөөрөө чи олж өг гээд над руу яриад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хайрцаганд юу байгаа юм гэж асуухад надад “бурхан байгаа юм” гэж хэлсэн.
Тэгээд тэр хайрцагтай зүйлийг гандангийн хүмүүсийг явуулаад авхуулмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ асуудлыг чинь мэдэхгүй ээ тэр С.*******ыг ирэхээр нь өөрсдөө ярьж учраа олоо компанийн хашаанд оруулж тавьсан зүйлийг би дур мэдэж гаргахгүй. Хоорондоо учраа олоо гэж хэлээд утсаа тасалчихсан юм.
Тэгээд Батжаргалын утсыг авахгүй байгаад байсан чинь 91914390 гэсэн дугаар над руу залгахаар нь би утсаа авсан чинь “сайн байна уу? төв гандангаас ярьж байна. өөр лүү чинь Батжаргал гэдэг хүн ярьсан байх ёстой танай дарга гэж хүн байна уу? гэж асуусан. Тэгэхээр нь би тэр хүнд тэр хүн чинь байхгүй ээ өөрөө ажлаа хаяад явчихсан хайгдаад байж байгаа гэж хэлсэн. Тэр гэж байгаа нь *******ыг хэлж байгаа юм.
С.******* өөрийгөө хүмүүст танилцуулахдаа гэж танилцуулдаг юм шиг байгаа юм. Тэгээд над руу би таны данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн хүн байна гэж хэлсэн тэгэхээр нь би тухайн мөнгийг чинь манай харуулын ахлах С.******* миний виза картыг авч яваад ашиглаж байгаа гэж хэлсэн юм. Тэгсэн чинь тэр хүн надаас танай харуулын ахлах ******* гээд хүн чинь олдохгүй юм чинь танай компанийн хашаанаас очоод хоёр хайрцагтай бурхнаа авъя гэж хэлсэн.
Тэгэхээр нь би та нар тэр С.******* гэдэг хүнийг ирэхээр нь өөрсдөө уулзаад учраа олоо энэ хашаанаас би юм гаргаж өгч чадахгүй гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгсэн чинь удалгүй тэр 91914390 гэсэн дугаараас над руу 2022 оны 01 дүгээр сарын 06-нд ............... дугаараас “2 сая өөрийн чинь данс руу явуулсан байгаа биз та шалгаарай. гэдэг хүн рүү” гэсэн мессеж ирсэн юм.
Тэгэхээр нь би айгаад С.*******ыг миний дансаар буруу зүйлийн мөнгө хийгээд аваад ашиглаад яваад байгаа юм байна гэж бодоод харуул хамгаалалтын захирал Цогоод хэлсэн юм. Тэгсэн чинь Цогоо захирал би 15-нд очно. Наад бурхнаа өгч явуулж болохгүй шүү. Хэний ээлжин дээр оруулж тавьсан юм бэ учрыг нь олоод над руу яриарай гэсэн. Тэгээд би бүх харуулуудыг дуудаж уулзаад энэ хайрцагтай зүйл манай хашаанд орж ирсэн байна. Хэний ээлжин дээр оруулсан юм бэ гэж асуухад манай харуул Ц.гийн ээлжин дээр харуулын ахлах С.******* “******* *******” ХХК-ийн юм байгаа юм оруул гэж хэлээд оруулсан байсан. Тэр хайрцаганд бурхан байсан гэдгийг Ц. мэдээгүй байсан. Тэгээд байж байгаад би хэсгийн төлөөлөгчид манай харуулын ахлах С.******* гэдэг хүн компанийн хашаанд хоёр хайрцагтай бурхан оруулж тавьсан байна. Тэгээд миний Хаан банкны ............. дугаарын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлж авсан байна гэж хэлсэн юм.
...Би тэр 2,000,000 төгрөгийг миний дансанд орсныг ч мэдээгүй юм. Би Хаан банкны ................. дугаартай дансныхаа виза картыг 2021 оны 11 дүгээр сарын эхээр харуулын ахлах байсан С.*******д өгч байсан юм. Тухайн үед С.******* надаас виза карт авахдаа би сум руу явах гэж байна. Картаа өгчих гэж хэлээд авсан юм. Тэр цагаас хойш миний виза картыг надад өгөөгүй. Би ч юм бодохгүй хөдөө газар ажиллаж байгаа юм чинь хэрэгтэй байгаа нь карт ашиглаад мөнгө төгрөгөө гаргаж авч байг гэж бодоод явдаг байсан юм.
Манай харуулын ахлах байсан С.******* болон бусад харуулууд миний виза карт руу мөнгө төгрөгөө хийлгүүлээд гаргаж авдаг байсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
Гэрч Ц.гийн “...тухайн орой 18 цаг өнгөрч байх үед харуулын ахлах С.******* над руу станцаар хаалгаа онгойлгоорой гэж хэлсэн. Тэгээд би гараад хаалгыг онгойлгоход жижиг цагаан өнгийн тэвштэй ачааны амьжиргаа цагаан гээд машин байж байсан. Тэр машин ороод манай харуулын гэрийн хажууд зогсохоор нь би харуулын ахлах С.*******аас энэ ямар учиртай машин орж ирж байгаа юм бэ? гэж асуухад надад “******* *******” ХХК-ны захирлууд хотоос юм явуулсан байна намайг тосоод ав гэсэн би тосож аваад ирлээ гэж хэлсэн.Тэр машин дээр модон том хайрцагтай мөн цаасан хайрцагтай гээд 2 зүйл байсныг машинаас буулгаад харуулын ахлах С.******* хүлээж аваад машиныг явуулсан. Би тэр 2 хайрцаганд юу байгааг хараагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 32 дахь тал/,
Гэрч Э.ийн “...2021 оны 11 дүгээр сарын сүүл үеэс 12 дугаар сарын эхэн үе хүртэл баруун талын талбайд байх тээврийн хэрэгслүүдийг урд талд байх талбай руу шилжүүлж байсан юм. Тухайн үед уг тээврийн хэрэгслүүдийг шилжүүлэх үед харуулын даргаар ажиллаж байсан ...С.******* бичлэг хийж зураг дарж баримтжуулж авсан.
Миний мэдэхээр 2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай зогсоолд байсан тээврийн хэрэгслээ үлдээсэн жолооч машинаа авахаар ирж машинаа аваад “Миний машины тэвшин дээр байсан 5 ширхэг дугуй алга болсон байна” гэж хэлэхээр нь би С.******* руу яриад хэлэхэд С.******* “Харин тиймээ. Андуурагдаад аваад явчихсан байна лээ. Би одоо яриад буцаагаад авчруулаадахаа” гэж хэлж байсан...
Манай компанийн нярав хэлэхдээ “2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үдээс хойш С.******* кемпийн 4-р постын хажууд өөрийн амьдарч байсан гэрийнхээ орчмоос 24-тэй 2-3 ширхэг том аккумляторыг тэвштэй цагаан өнгийн машинд ачаад өөрөө хамт явсан” гэж хэлсэн... Бас 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манайд 2 ширхэг чиргүүлээ үлдээсэн байсан жолооч чиргүүлээ авах гэж ирээд чиргүүлээ авалгүйгээр буцаад гараад явчихсан юм. Үүний дараа 02 дугаар сарын 08-ны өдөр ирж надтай уулзаад “миний танайд үлдээсэн байсан 2 чиргүүлийн 34 ширхэг шинэ дугуй хуучин дугуйгаар солигдсон байна. Би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирж чиргүүлээ авахдаа мэдсэн. Би тухайн үед танай ээлжийн харуулд хэлэхэд тухайн үеийн харуул би мэдэхгүй байна.
Манай ахлахтай ярь гээд С.*******тай ............ утасны дугаарыг өгсөн. Уг дугаар луу залгаж ярихад “Би наадахыг чинь мэдэж байгаа, би шинийн 4-ний өдөр очно. Тэр болтол хүлээж байгаарай. Дээш доошоо компаниудад битгий яриарай” гээд надаас гуйсан. Би тэгэхээр нь шинийн 4-ийг хүртэл хүлээгээд шинийн 4-ний өдөр дахин уг ......... утасны дугаар луу залгахад “би 2 цагийн дараа очлоо. Эсвэл би сумын ард ирж байна гэж ярьж байгаад үүнээс хойш утас нь холбогдохоо больчихсон” гэж уг жолооч хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, /2-р хавтаст хэргийн 84-85 дахь тал/, Б.ын эзэмшлийн Хаан банкны .............. тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 95-100 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.ы “...Манай дүү “ ложистик” ХХК-ний эзэмшлийн 46-52 УНН улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр сумын нутаг, нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт байрлах “******* *******” ХХК-ний төлбөртэй зогсоолд байрлуулан тавьсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 01-нд ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахаар очиход уг машины 20 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, апартур, астатер зэрэг зүйлс бүгд тоногдсон байсан... Энэхүү ........... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолооч А. нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгч байсан... Тухайн төлбөртэй зогсоолд машинаа байрлуулахад “******* *******” ХХК нь зогсоолд тавигдсан машиныг тэмдэглэл үйлдэн хүлээн аваад гарахад нь хоногоо тооцож төлбөр мөнгөө авдаг....” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 128-129 дэх тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтаст хэргийн 114-119 дэх тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 610 дугаартай “...Нийт 24,920,000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ, /2-р хавтаст хэргийн 141-144 дэх тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын “...Манай “ пин чуан интернейшнэл ложистик” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн .......... улсын дугаартай Шакман маркийн тээврийн хэрэгслийг Өмнө******* аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн авто замын 2 дахь км-т байх “******* Майнинг” ХХК-ийн төлбөртэй зогсоолд байрлуулсан юм... 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр авахаар очиход машины дугуй, аккумлятор алдагдсан байсан... манай компанийн ............. улсын дугаартай Шакман маркийн тээврийн хэрэгслээс нийт 28 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 4 ширхэг мембарамм зэрэг алдагдсан байсан... Машиныг хүлээлгэж өгөхдөө бичлэг хийж хүлээлгэж өгч байсан...” гэсэн мэдүүлэг, /2-р хавтаст хэргийн 166 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ы “...Би 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр сумын Гашуун сухайт авто замын 2 дахь км-т байх “******* *******” ХХК-ийн төлбөртэй зогсоолд ........ УНА улсын дугаартай толгой, ....... ГЧ улсын дугаартай чиргүүл хоёрыг байршуулсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 10-даар байх ирэхэд эд зүйл нь тоногдсон байдалтай байсан... .........улсын дугаартай толгойны 4 ширхэг дугуй, чиргүүлийн 2 ширхэг дугуй, запас 2 ширхэг дугуй нийт 8 ширхэг обудтай дугуй алдагдсан. Би 1 ширхэг дугуйгаа 900,000 төгрөг, обуд нь 1 ширхэг нь 280,000 төгрөг, мөн аккумлятор 2 ширхэг 1,200,000 төгрөг, кабины арын хос гэрэл 1 хос 80,000 төгрөг, чиргүүлийн арын хос гэрэл 1 хос 80,000 төгрөг, шаврын хаалт 2 хос 110,000 төгрөг, хөгжим 1 ширхэг 150,000 төгрөг, кабин халаагч 2 ширхэг 1,000,000 төгрөг, жижиг ком дорцоов 1 ширхэг 120,000 төгрөг, жижиг ком түлхүүр 120,000 төгрөг, 50 тонны данхраад 300,000 төгрөг, 20 тонны данхраад 90,000 төгрөг, дугуйн лоом 55,000 төгрөг, дугуй задлагч 75,000 төгрөг, дугуйн нуух авагч 75,000 төгрөг, кундактор 1 ширхэг 65,000 төгрөг, ремэнэн шаврын хаалт 1 хос 80,000 төгрөг, шаврын хаалтны төмөр суурь 1 хос 140,000 төгрөг, нэмэгдэл шар лед гэрэл 1 ширхэг 85,000 төгрөг, дугуй үрэгч нөхөгч шаланк 1 ширхэг 50,000 төгрөг, халбаган лапатка 1 ширхэг 25,000 төгрөг, урт кардон гол 1 ширхэг 80,0000 төгрөгийн зэрэг зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 203-204 дэх тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтаст хэргийн 190-194 дэх тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 805 дугаартай “...Нийт 13,505,000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ, /2-р хавтаст хэргийн 212-213 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.гийн “... ББСБ ХХК-ийн нэр дээр байдаг УБО улсын дугаартай чирэгч, ........ ГЧ улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг 2021 оны 04 дүгээр сард Өмнө******* аймгийн сумаас урагш нүүрс тээврийн 2 дахь километрт байрлах “******* *******” ХХК-ийн төлбөртэй зогсоолд өдрийн 5,000 төгрөгөөр байрлуулсан... 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр очиход тээврийн хэрэгслийн урд талын хашаанд ертөнцийн зүгээр урагшаа харуулж байрлуулсан байсан. .......УБО улсын дугаартай зүтгүүрийн 10 ширхэг дугуй бүгд солигдоод хийгүй ашиглах боломжгүй дугуй хийсэн байсан. Кабин дотор байсан 200 вольтын асаагуур, кабен халаагч 2 ширхэг, хөгжим 1 ширхэг, паарны удирдлага 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийн залгуурыг нь салгаж тасдаад авсан байсан. Тэгээд машины 2 ширхэг аккумлятор /180А/, банкинд байсан 400 литр түлш байхгүй байсан. Тухайн үед харуулд нь хүлээлгэж өгсөн байсан... мөн чиргүүлийн багажнаас данхрат 50 тн 2 ширхэг, чиргүүлийн тоормосны наклад 4 ширхэг, түлхүүрийн ком 1 ширхэг, дугуй задлагч 1 ширхэг, нуух авагч 1 ширхэг, том торцовны ком 1 ширхэг эд зүйлс алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 72-74 дэх тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.ын “...2021 оны 02 дугаар сарын 26-нд Ковид цар тахлын үед уртын тээвэр зогссон. Тэгээд “******* Майнинг” ХХК-ийн төлбөртэй зогсоолд өдрийн 5,000 төгрөгөөр тооцож “******* Майнинг” ХХК-ийн тухайн үеийн хариуцаж байсан хүн миний унаж явсан Норд бенз ...... УБА улсын дугаартай Цагаан өнгийн чирэгч, ........ ОЧ улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийг гадна талаас нь бүрэн бүтэн байдал болон запас дугуй, цоож бүрэн эсэхийг үзэж тэмдэглэсэн... Тэр тэмдэглэлд би гарын үсэг зурж өөрийн машины түлхүүрийг үлдээсэн... 2021 оны 11 сард “******* Майнинг” ХХК-иас над руу залгаад зогсоолыг шилжүүлж байгаа тул танай машины байрыг сольж тавина гэсэн.
Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын дундуур “******* *******” ХХК-иас нүүрс тээврийн Чойрын чиглэлд ажилдаа гар гэж мэдэгдсэн. Тэгээд би цагаан сарын дараа ажилдаа гарна гэж хэлээд 2022 оны 02 дугаар сарын 21-нд цуг ажилладаг Т. над руу залгаад бид хоёрын 2 машин тоногдсон байна, эд зүйл эвдэрсэн байна гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “******* Майнинг” ХХК-ийн зогсоолд ирээд өөрийн тээврийн хэрэгслийн ерөнхий гадна байдлыг үзээд тухайн компанийн даамал болох Ганболдод харуулаад тэмдэглэл хөтлөөд гомдол гаргана гэж хэлээд явсан. Нэг бүрчлэн үзэж шалгахад 14 ширхэг дугуй обудтай хийтэй дугуй тайлаад авч яваад оронд нь муу ашиглах боломжгүй дугуй хийсэн байсан. Тухайн дугуйны гайк боолтыг дутуу амсуулж хаясан байсан. Дугуйны 20 ширхэг боолт дутсан. Апартур /хятад улсын үйлдвэрийнх/ 1 ширхгийг тайлж аваад оронд нь муу хэрэглэх боломжгүй зүйл сул тавьсан байсан. Түүнээс болоод миний машины мотор луу тоос шороо орсон байсан. Форсунк 6 ширхгийг авсан байсан. Трубка 6 ширхгийг авах гэж оролдож байхдаа хугалж эвдсэн, урт кардан гол 1 ширхэг, эмээл 1 ширхэг алга болсон. Эмээл нь болохоор чирэгч чиргүүл хоёр холбодог эд ангийг тайлж аваад ашиглах боломжгүй муу юм тавьсан байсан. Дөрвөлжин гушилт яндан 1 ширхэг, Аккумлятор 200А 2 ширхэг, урд хянах самбар комоороо, компьютер панел 1 ком, машины хөгжим, кабин халаагч 1 ширхэг, кабины арын хос гэрэл, чиргүүлийн арын хос гэрэл, урд их гэрэл запас, хүнд даацын ком дорцоов, цахилгаан дрилл ком, жижиг дорцов ком, 50 тн данхраад 2 ширхэг, 20 тн данхраад 1 ширхэг, дугуйны лоом 1 ширхэг, дугуй задлагч 1 ширхэг, дугуйны нуух авагч 1 ширхэг, дугуйн дорцоов 1 ширхэг, цэцгэн дорцоов 1 ширхэг, дугуй үрэгч, нөхөгч багаж 1 ком, халбаган лапатка 1 ширхэг, лантуу, алх 1 ширхэг, машины паарны удирдлагууд ком евро-3 маркийн, речакны дарах төмөр 1 ширхэг, кундактор 2 ширхэг, кабины арын түгжээг эвдсэн хаалганы гадна талын түгжээг эвдсэн байсан, 1 ширхэг эд зүйл эвдэж авч явсан байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 249-250, 3-р хавтаст хэргийн 1 дэх тал/,
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 808 дугаартай “...Нийт 30,175,000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ /3-р хавтаст хэргийн 9-13 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.гийн “...2020 оны 02 дугаар сард байх би сайн санахгүй байна. Манай жолооч машинаа сумын урд байх Гашуун сухайт авто замын 2 дахь километрт байх “******* *******” ХХК-ийн төлбөртэй зогсоолд байршуулсан тухайн үед бичлэг, зураг дарж тэмдэглэл хөтөлж байсан. Тэгээд 2022 оны 02 сард манай ах Хангал очиж үзэхэд 8 ширхэг зүтгүүрийн дугуй, апартур, кабин халаагч, халуун тогоо алдагдсан байсан. Тэгээд “******* *******” ХХК-иас нөхөн төлүүлэхээр хүлээгээд өгөхгүй болохоор нь цагдаад мэдэгдэж байна...” гэсэн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.ийн: “...2020 оны 03 дугаар сард байх би сайн санахгүй байна, сумын урд байх Гашуун сухайт авто замын 2 дахь километрт байрлах “******* *******” ХХК-ийн төлбөртэй зогсоолд ........ ХӨВ улсын дугаартай улаан өнгийн зүтгүүр, ...... БЧ улсын дугаартай ногоон өнгийн чиргүүл байршуулсан. 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр манай ах Баасандорж миний машиныг авах гээд очиход 15-39 ХӨВ улсын дугаартай чирэгчийн залуурын нэг ширхэг дугуй, астачир, доод консны аппарат, кабин халаагч, халуун тогоо 1 ширхэг, 2 ширхэг аккумлятор алдагдсан байсан. ........ БЧ чиргүүлээс 12 ширхэг хийтэй обудтай дугуй, 2 ширхэг том данхраад /50 тн/ эд зүйл алдагдсан байсан. Манай машиныг “******* *******” ХХК-ийн хашаанаас урд байрлах хашаа руугаа зөөсөн байсан. Тухайн 13 ширхэг дугуйг обудтай нь аваад оронд нь ашиглах боломжгүй дугуй, обуд хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 80-81 дэх тал/,
Хохирогч Б.гийн “...Би Өмнө******* аймгийн сумын 2 дахь километрт байрлах “******* *******” ХХК-ийн төлбөртэй зогсоолд өөрийн эзэмшлийн ...... УНХ улсын дугаартай цэнхэр өнгийн чирэгч, ...........АЧ улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийг 2021 оны 04 дүгээр сарын 04-нд хоногийн 5000 төгрөгөөр байрлуулж харуул хамгаалалтын хүмүүс тойрч үзээд дэвтэр дээр тэмдэглэл бичиж авсан. Тэгээд үүнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр машинаа үзэхэд бүрэн бүтэн байсан. 2021 оны 12 дугаар сарын 09-нд ирэхэд машин тухайн тавьсан зогсоол дээр байхгүй байсан. Тэгээд харуулаас нь асуухад урд зогсоол руу оруулж тавьсан гэж хэлсэн. Тэгээд урд талын зогсоол орж машинаа шалгахад бүрэн бүтэн байсан. Кабины хаалганы цоож эвдэрсэн байсныг энэ яасан юм гэж асуухад манайх зогсоолоо чөлөөлж урагшаа тавьсан. Тэгэхдээ таны машины цоож эвдсэн гэсэн. Тэгээд дараа нь 2022 оны 03 дугаар сарын 18-нд ирж машинаа харна уу гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь очиж үзэхэд .......17.3 УНХ улсын дугаартай цэнхэр чирэгч фотоны 2 аккумлятор, астачер, кабин халаагч, хянах самбар, машины их гэрлийг сольж тавьсан, залгуурын 2 ширхэг дугуй обудтайг нь аваад муу хуучин ашиглах боломжгүй дугуй хийсэн, зүтгүүрийн 4 ширхэг дугуй обудтайгаар оронд муу дугуй хийсэн байсан. Тэгээд чиргүүлийн 8 ширхэг дугуйг аваад оронд нь муу ашиглах боломжгүй дугуй тавьсан байсан. Мөн запасанд байдаг 2 дугуй обуд /хийтэйг/ авсан, багажинд байсан 50 тн данхрад, 20 тн данхрад 1 ширхэг, ком дорцов, цэцэгэн дорцов эд зүйлүүд алга болсон байсан... 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарын хооронд тээврийн хэрэгслийн дугуйнуудаа шинэчилсэн...” гэсэн мэдуулэг /3-р хавтаст хэргийн 166-167 дахь тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.*******ыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх залилах гэмт хэрэгт үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.*******д 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 6 сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “******* ******* секьюрити сервис” ХХК, иргэний хариуцагч “******* *******” ХХК-аас тус тус хувь тэнцүүлэн хохирогч “ пин чуан интернэйшнл ложистик” ХХК-д 90,080,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.д 13,505,000 төгрөг, хохирогч “******* *******” ХХК-д 30,175,000 төгрөг, хохирогч “ транс” ХХК-д 11,220,000 төгрөг, хохирогч “ зам” ХХК-д 17,250,000 төгрөг, хохирогч Б.д 20,690,000 төгрөг, хохирогч “ ББСБ” ХХК-д 25,821,000 төгрөг, хохирогч “ өртөө” ХХК-д 16,350,000 төгрөг, хохирогч “ ложистик” ХХК-д 12,880,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийн төлөөлөгч Ц., Г.******* нар нь “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах, “******* *******” ХХК-д хариуцуулсан хохирол төлбөрийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн байна.
Анхан шатны шүүхийн “Эрүүгийн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “******* ******* секьюрити сервис” ХХК, иргэний хариуцагч “******* *******” ХХК-аас тус тус хувь тэнцүүлэн хохирогч “ пин чуан интернэйшнл ложистик” ХХК-д 90,080,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.д 13,505,000 төгрөг, хохирогч “******* *******” ХХК-д 30,175,000 төгрөг, хохирогч “ транс” ХХК-д 11,220,000 төгрөг, хохирогч “ зам” ХХК-д 17,250,000 төгрөг, хохирогч Б.д 20,690,000 төгрөг, хохирогч “ ББСБ” ХХК-д 25,821,000 төгрөг, хохирогч “ өртөө” ХХК-д 16,350,000 төгрөг, хохирогч “ ложистик” ХХК-д 12,880,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь “******* *******” ХХК-ийн төлбөртэй зогсоолд тээврийн хэрэгслүүдээ байршуулан тухайн компанид зогсоолын төлбөрийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ганболдын “...******* ******* ХХК нь 2018 оны 07 дугаар сард сумын нүүрс тээврийн Гашуун сухайт авто замын 2 дахь километрт тээвэрчдийн хотхонг байгуулан жолооч нарыг амрааж байрлуулдаг. Мөн тээврийн хэрэгслийг өөрийн компанийн авто зогсоолын талбай дээрээ байрлуулдаг юм. Авто зогсоолоос 2021 оны 08 дугаар сард манай компани албан ёсны харуул хамгаалалтын “******* ******* секьюрити сервис” ХХК-тай гэрээг байгуулан тээврийн хэрэгслийг харж хамгаалах арга хэмжээг авсан. Харуул хамгаалалтын гэрээг манай компанийн гүйцэтгэх захирал Ш.Билэгтэй хийсэн.” гэх /3-р хавтаст хэргийн 159-р хуудас/, гэрч Ш.Билэгтэйгийн “******* *******” ХХК 2018 оны 07 дугаар сард сумын нүүрс тээврийн Гашуунсухайт авто замын 2 дахь километрт тээвэрчдийн хотхонг байгуулан жолооч нарыг амрааж байрлуулдаг, мөн тээврийн хэрэгслийг өөрийн компанийн авто зогсоолын талбай дээрээ байрлуулдаг юм. Би 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр албан ёсны харуул хамгаалалтын “******* ******* секьюрити сервис” ХХК-тай тээврийн хэрэгслүүдийг харж хамгаалах гэрээг байгуулсан...” гэх мэдүүлэгүүд /5-р хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбаруудаар нотлогдон тогтоогдсон ба хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь эд зүйлээ хүлээлгэн өгсөн, хүлээн авсан “******* *******” ХХК-иас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байх тул “******* *******” ХХК-иас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг зохих хэмжээгээр нь тооцож гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа нь “иргэний хариуцагчийн төлөөлөгч нар нь гомдол гаргах эрхгүй этгээд, анхан шатны шүүх гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлээгүй байх тул давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй буцааж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргаж байх боловч хэргийн бүх ажиллагааг хянахад “******* *******” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №075 дугаартай албан бичгээр тус хэрэгт “******* *******” ХХК-ийг төлөөлөх эрхийг Ц.ид, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №079 дугаартай албан бичгээр Г.*******д тус тус 1 жилийн хугацаатай олгосон байна. /6-р хавтаст хэргийн 137, 138-р хуудас/
С.*******д холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн боловч анхан шатны шүүх хуульд заасан хугацааг хэтрүүлж, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., Г.******* нарт шийтгэх тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шуудангаар хүргүүлснээр хэргийн оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авч, улмаар хуульд заасан хугацааны дотор давж заалдах гомдол гаргасан тул хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй буцаах үндэслэл тогтоогдоогүй, давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Итгэмжлэлийг нэг жилийн хугацаатай олгосон байх бөгөөд иргэний хариуцагчийн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэлийн хугацаа нь анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх үед хугацаа дуусаагүй байсан ба товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг анхан шатны шүүхээс мэдэгдэж байсан байна.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлд иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Энхмаа нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтийг хангаж түүнийг шүүх хуралдаанд цахимаар оролцуулсан байх ба иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., Г.******* нар нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн...” талаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас ирцийг шалгаж илтгэсэн байна.
Иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Энхмаа нь “шүүх хуралдаанд цахимаар оролцох явцад техникийн байдлаас шалтгаалан хуралдаанд цаашид оролцох боломжгүй болсон, урьд шүүх хуралдаанд оролцохдоо ярьж хэлсэн өмгөөллийн үгээ дэмжиж байгаагаа илэрхийлснээс /8-р хавтаст хэргийн 10-р хуудас/ дүгнэхэд иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд оролцох мэтгэлцэх эрхийг нь зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн бүхий л шүүх хуралдааны товыг тухай бүр мэдэгдэж байсан, улмаар шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр нь хангаж байсан талаарх мэдэгдэх хуудсууд, шүүх хуралдааны тэмдэглэлүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаагаас дүгнэхэд иргэний хариуцагчийн төлөөлөгч нарт шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийн төлөөлөгч нар нь “...С.******* ч энэ гэмт үйлдлээ бүрэн хүлээсэн байна. Үүнээс үзэхэд, талбайд тавигдсан машин механизмууд тоногдсон, эд зүйл хулгайлагдсан нь харуул хамгаалалтын “******* ******* секьюрит сэрвис” ХХК, түүний гэрээт ажилчин С.******* гэм буруутай нь шууд холбоотой харагдаж байна. Гэтэл шүүх “******* *******” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, машин механизм тоногдсоноос учирсан хохирлыг “...иргэний хариуцагч “******* ******* секьюрити сервис” ХХК, иргэний хариуцагч “******* *******” ХХК-аас тус тус хувь тэнцүүлэн ...гаргуулахаар шийдвэрлэж байгааг үнэхээр ойлгохгүй байгаа бөгөөд зөвшөөрөхгүй. ...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “******* ******* секьюрити сервис” ХХК бүрэн хариуцах ёстой...” гэх давж заалдах гомдлыг гаргаж байх боловч иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ганболдын мэдүүлэг, гэрч Ш.Билэгтэйгийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд тухайн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа талбай нь “******* *******” ХХК-ийн талбай байх бөгөөд тухайн компанийн төлбөртэй зогсоолд тээврийн хэрэгслүүдээ хохирогч, иргэний нэхэмжлэгч нар байршуулан “******* *******” ХХК-д хүлээлгэн өгсөн талаар мэдүүлсэн байх тул “******* *******” ХХК болон “******* ******* секьюрити сервис” ХХК нь хувь тэнцүүлэн хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах нь үндэслэлтэй байх тул “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., Г.******* нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийг мөрдөн байцаалтад буцаах, “******* *******” ХХК-д хариуцуулсан хохирол төлбөрийг хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул С.*******ы цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнө******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц., Г.******* нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийг мөрдөн байцаалтад буцаах, “******* *******” ХХК-д хариуцуулсан хохирол төлбөрийг хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ы 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 342 /гурван зуун дөчин хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА