Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1086

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.О даргалж, шүүгч Б.А, Т.Ш нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Б, иргэдийн төлөөлөгч С.Л, улсын яллагч Ц.Г, шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овгийн  Б.Б холбогдох эрүүгийн 1806 0390 30827 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Шинэ зуун айл" цогцолборын баригдаж байгаа барилга дээр иргэн Г.У н тулаас төмрөөр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болох цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 6-7/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-13/, хохирогч, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15-17/,  Б.Лн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 24-25/, Б.Эн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 28-29/, Б.Бн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 30/, Д.С гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 31-32/, Д.Гн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 33-34/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5715 дугаартай дүгнэлт /хх-н 38/, яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 54-56/, гэрч Ц.Лс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 66-67/, гэрч Г.Мс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 72-73/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт /хх-н 75-79/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 85/, хохирогч Г.У-с гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-н 101-123/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгоос шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Шинэ зуун айл" цогцолборын баригдаж байгаа барилга дээр иргэн Г.У барилгын тулаас төмрөөр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

             Шүүхээс шүүгдэгч Б.Б тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тухайлбал шүүгдэгч Б.Б 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө "Шинэ зуун айл" цогцолборын баригдаж байгаа барилга дээр иргэн Г.У барилгын тулаас төмрөөр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.У хохирогчоор өгсөн: “…Би Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвийн урд зүүн тийш явах замд Шинэ зуун айл барилга дээр ажилд ороод 13 хонож байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 цаг 30 минутын орчим ажлын газрынхаа 5-аас 6 залуучуудтай хамт архи уусан юм. ...ажлын найз Б.Б орж ирээд би дансруу нь 7500 төгрөг шилжүүлээд бид хоёр 0.5 грамм архи авч ууя гэж яриад барилгын хашаанаас гарсан. Тэгээд шар хад руу аавын талын холын хамаатан Мошлой гэх хүнийд очоод архи уусан юм. Тэгээд би хүүхэд нь болох Л гэх хүнтэй маргалдсан. Удалгүй Б бид 2 гэрээс нь гараад барилгын байрлаж байгаа гэр рүүгээ такси бариад явсан. Явах замдаа Б буугаад тамхи хайхаар дэлгүүр хайгаад яваад байхаар нь би маргалдаж, бид 2 барилгын хашаан дахь гэр рүү буюу баруун талын гэр рүү орох гэж байтал барилгын төмрөөр миний зүүн ар дагзны дээд хэсэг рүү 1 удаа цохьсон. Тухайн үед би манараад, Б нэг хүнтэй хамт түргэн дуудаж замын хажуу руу гаргаж өгсөн. Намайг Гэмтлийн эмнэлэг дээр авчирсан.” гэх мэдүүлэг /хх-н 15-17/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Л гэрчээр өгсөн: “…эрэгтэй хүн Ж ах сэрээрэй, хүн цустай холилдоод хэвтэж байна гэж хэлэхэд нь Ж ах бид 2 сэрсэн. Балжинням сандарсан байдалтай “тэнд Ууганбаяр цустай холилдсон байна” гэхээр нь би Б ах бид 3 цувраад гүйгээд очсон. У юу болсон бэ? гэж асуухад “...түргэн дуудаад өг” гэсэн, өөр юм хэлээгүй.  хоёроос архи үнэртэж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Жн гэрчээр өгсөн: “...Б гадаа “хүн цус нөжтэйгөө холилдсон байна, сэрээрэй” гээд орилсон. ...очиход У нүүр нь цус болчихсон хэвтэж байсан. У ухаантай түргэн дуудаад өгөөч гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 26-27/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.М гэрчээр өгсөн: “...У ах толгой нь их хэмжээгээр цус гарсан, толгой дээрээ цамц тавьчихсан, хөдөлгөөн хийх чадваргүй түүнийг түшчихсэн байсан. Тэгээд би Гэмтлийн эмнэлэг аваад явсан. У ах эмнэлэг дээр очоод толгойн боолт хийлгээд тайвшруулах тариа хийсний дараа ажлын газрын хүн Б төмрөөр толгой руугаа цохиулсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 73/,

Мөрдөн байцаалтын шатанд Б.Б яллагдагчаар өгсөн: “…Би Ууганбаярыг 80-аас 90 см орчим хэмжээтэй голдоо нүхтэй турба төмрөөр цохисон. Цохичихоод тухайн төмрөө баригдаж байгаа барилга руу шидсэн. Барилга барьж байгаа газар учир турба төмөр их байдаг. Миний цохьсон турба төмөр нь барилгын сапуд төмрөөс богинохон, бага зэрэг нарийхан. Тэр төмрөөр Ууганбаярын толгойн тус газарт 1 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-н 54-55/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5715 дугаар:

          1. Г.Ун биед зулайн ясны цөмөрсөн ил хугарал, зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоодлоо,  

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна,

          4. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-н 38/.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

          Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Хохирогч Г.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.379.884 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Б нсанд  төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүхээс шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирогчид гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсаныг шүүгдэгчийн ар гэрээс төлсөн гэж байгаа хэдий ч энэ талаар бичмэл баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч энэ торгуулийн ялыг төлөх гэж барилга дээр ажил хийж байсан гэж мэдүүлж байх тул түүнийг дээрхи торгуулийн ялыг биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 40 хоногийн хорих ялаар сольж, уг ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил, 6 сар, 10 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн нийт 80 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.