2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/08439

 

 

 

 

 

 

 

 

2025 10 20 192/ШШ2025/08439

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,

Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 16 336 863 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ***ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***т холбогдох 16 336 863 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийн шаардлага 16 336 863 төгрөгийг хариуцагч ***хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд нийт 6 сарын хугацаанд сар бүрийн 7-ны өдөр 2,722,810 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,634 төгрөгийн 119,817 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 119,817 төгрөгийг, хариуцагч ***119,817 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ   Б.ГАНЦЭЦЭГ