2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/09278

 

 

 

 

 

 

 

 

    2025           11           11                                         192/ШШ2025/09278                 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, *********** байрлах, К******* б******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа 2, архивчдын гудамж, **** байр,****тоотод оршин суух, Х******* овогт Б******* Ц******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 27,056,052 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Харилцагч Б.Ц*******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1-д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугааp зүйлийн 7.1-д Б*******, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1- д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг. нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр №МN47003000******* дугаартай Зээлийн гэрээ байгуулан 31,987,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний К******* б******* дахь ******* тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч Б.Ц*******оос шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачилга, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж №МN47003000******* дугаартай Зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэлд 26,531,279 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 519,204 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,568 төгрөг. Нийт 27,056,052 төгрөг төлөхөөр байна. Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч Б.Ц*******оос нийт 27,056,052 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч К******* б******* ХК нь хариуцагч Б.Ц*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,056,052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц******* нь нэхэмжлэлийн шаардлага 27,056,052 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,382,007 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,382,007 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,382,007 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3,382,007 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,382,007 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 3,382,007 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3,382,007 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 3,382,007 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч К******* б******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 27,056,052 төгрөг гаргуулахыг хариуцагч Б.Ц******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,382,007 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,382,007 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,382,007 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3,382,007 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,382,007 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 3,382,007 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3,382,007 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 3,382,007 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,230 төгрөгийн 50 хувь болох 146,615 төгрөгийг хариуцагч Б.Ц*******оос, үлдэх 50 хувь буюу 146,615 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж нэхэмжлэгч К******* б******* ХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ