Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/34

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 30 өдөр                                            Дугаар 2025/ДШМ/34                                                         ******* сум

 

 

 

Б.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Б.Арсланбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Оюун- даргалж, хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******т холбогдох 24280027*******0027 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2.22 хувийн согтолттой байх үедээ ******* ӨМҮ улсын дугаартай “Toyota allion” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байх ******* ******* худалдааны төвийн зүүн талын 4 замын гэрлэн дохиотой уулзвар дээр иргэн Н.*******ийн жолоодож явсан *******-45 ӨМҮ улсын дугаартай “Lexus HS250” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж ослын газрыг орхиж зугтаасан, ******* ӨМҮ улсын дугаартай “Toyota allion” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.ий биед хүндэвтэр хохирол учруулсан", тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох., 8.,9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно., 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, *******/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 8.9г дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, иргэн Б.ий биед зүүн ухархайн гадна, доод хана, зүүн гайморын яс, хамар ясанд хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Арсланбаатар нь Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4  жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.*******ын нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 / жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож,

Шүүгдэгч Б.*******т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь *******30,000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.д, 4,000,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Н.*******ьд тус тус төлсөн, шүүгдэгч Б.*******аас 5,831,200 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.*******ьд олгож,

Шүүгдэгч Б.******* нь иргэний нэхэмжлэгч Н.*******ьд олгохоор шийдвэрлэсэн 5,831,200 төгрөгийг 1 сарын дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг ахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу. Үүнд:

Иргэний хариуцагчийн тухай: Иргэний хуулийн 499 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах: 499.1.3орчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

499.4.Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. Дээрх зохицуулалтаас үзвэл тухайн хэргийн нөхцөлд өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа Цогтцэций сумаас ******* сум руу тээврийн хэрэгсэл жолоодож ирсэн, ******* сумын орчимд ирээд өөрийн саналаар тээврийн хэрэгслийн жолоог согтууруулах ундаа хэрэглэсэн байсан Б.*******т шилжүүлсэн үйлдлүүд нь осол хохирол үүссэнтэй шалтгаант холбоотой бөгөөд гэрч О.- бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хуульд заасан үндэслэлийн дагуу иргэний хариуцагчаар оролцуулж гэм хорыг хариуцуулах ёстой этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй өнөөг хүрсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн буруугаар тайлбарлан хэрэглэсэн явдал юм. Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч Б.Энхбат би улсын яллагчаас яагаад О.-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар оролцуулаагүй талаар асуухад хэргийн оролцогчид хоорондоо ярилцаад Б.******* дангаараа хариуцахаар шийдвэрлэсэн гэх агуулга бүхий тайлбар хэлж байсан. Хэн нэгнийг иргэний хариуцагчаар татан оролцуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хариуцан арилгуулахад хэргийн оролцогчид хэлэлцээрийн журмаар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт байхгүй. О.-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн гэх зөрчилд нь зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн гэх тайлбарыг улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан боловч энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгч үнэн гэж үзэн дүгнэлт хийсэн.

Энэ нь анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болно. Шинжээчийн дүгнэлтийн тухай: Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Ч.- гэх хүн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох шинжилгээ хийсэн байдаг. Хэргийн 52-54-р талд байх энэхүү дүгнэлтийн агуулгыг анхаарч үзвэл бүхэлдээ хууль хэрэглээний тайлбарын шинжтэй.

Б.*******ын үйлдлүүдийг таамаглан дурдаад тухайн үйлдэл эс үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн аль зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байгаагаа бичсэн. Өөрийгөө тусгай мэдлэг бүхий шинжээч гэж үзээд байгаа Ч.- нь дүгнэлтдээ анхан шатны шүүхээс урьдчилан тогтоож, түүний үйлдэл нь ямар хууль зөрчсөн талаар дурдаж гаргасан. Зүй нь бол энэ төрлийн гэмт хэргийн нөхцөлд хийгдэж байгаа шинжилгээ Б.*******ын согтуу байсан нь тогтоогдож байгаа эсэх, Б.*******ын унаж явсан тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлын хувьд хэвийн ажиллагаатай байсан эсэх, зохицуулах дохионы ажиллагаа ямар байсан ба хориглосон дохиогоор уулзвар нэвтэрсэн эсэх гэх мэт техникийн шинжтэй нөхцөл байдлуудыг тодруулах ёстой.

Шинжээч шүүхийн өмнө хуулийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх, иргэнийг хууль зөрчсөн эсэхийг тогтоох шинжилгээг хийх ёсгүй. Мөн Б.*******ад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөгч биш, шинжилгээ хийж байгаа чиглэлээр тусгай мэдлэг эзэмшээгүй Ч.- дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн. Дүгнэлтэд өөрийн мэдлэгийг нотлох үүднээс хавсаргасан баримтуудаас үзвэл Ч.- нь эрх зүйч мэргэжилтэй, хүнд машин механизмын операторын гэрчилгээтэй иргэн байна. Улсын яллагчийн зүгээс Ч.- тусгай мэдлэг эзэмшиж “дээд байгууллагаас нь зөвшөөрөл авсан” гэх боловч яриад байгаа дээд байгууллага гэдэг нь ямар байгууллага болох, Ч.- ямар тусгай мэдлэгтэй хүн болох талаар тодорхой мэдээлэл, баримт байдаггүй. Ч.-Эрдэнийн гаргасан дүгнэлтүүд болон энэ хэргийн хүрээнд хохирол хор уршиг тогтоосон бусад дүгнэлтүүд бүгд хуульд зөрчиж гарсан.

Тухайн дүгнэлтүүдийг гаргахаас өмнө холбогдогчид урьдчилан мэдэгдээгүйгээс үүдэн шинжилгээ хийлгэх явцад холбогдогчийн зүгээс татгалзан гаргах, тайлбар нэмэлт баримт гаргах, шинжилгээ хийхэд байлцах эрхийг нь хязгаарлагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэх зохицуулалтыг зөрчсөн.

Шинжлэн судлаагүй нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон тухай: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.1 дүгээр зүйлд “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.” гэж заасан. Хавтаст хэргийн 100-101-р хуудсанд байх баримтуудад үндэслэн Б.*******ыг осол болох үед 2,22 хувийн согтолттой байсан гэж шүүх дүгнэсэн.

Гэтэл шүүх хуралдаанд дээрх баримтыг талуудын хэн нь ч шинжлэн судлаагүй. Шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлуулах тухай нэр дурдсан баримтуудаа шинжлэн судлуулсан. Харин өмгөөлөгч Б.Энхбат би гэрч О.-, нарын мэдүүлгийн хэсгээс уншиж шинжлэн судлуулсан. Улсын яллагчийн зүгээс Б.*******ыг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлтийн саналаа дэмжиж мэтгэлцэхдээ үндэслэл болгоогүй баримтыг шүүх өөрийн санаачлагчаар шинжлэн дүгнэлт хийж байгаа нь яллах болон цагаатгах талын тэгш эрхтэйгээр мэтгэлцэх эрхийг зөрчиж байгаа явдал юм.

Шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Энхбат би саналын зөрүүтэй асуудлаараа улсын яллагчийн байр суурь, түүний үндэслэл, нотлох баримтуудыг няцаах байдлаар мэтгэлцэж ирсэн. Гэтэл шүүгчийн зүгээс улсын яллагчийн иш үндэслэл болгоогүй баримтыг яллах талын нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байвал цаашид улсын яллагчаас гадна шүүгчтэй мэтгэлцэх бэлтгэл хангах шаардлагатай болж байна гэжээ.

Хяналтын прокурор Б.Арсланбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон гэдэг үүднээс Б.*******т ял оногдуулсан байдаг. Өмгөөлөгчийн ярьж байгаатай холбогдуулж хэлэхэд эдгээр хүмүүс нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Цогтцэций сумаас Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэр болох хаалган дээр ирээд машин жолоодож явсан хүн би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Мөн би аймгийн төвийг сайн мэдэхгүй. Машин унаж чадахгүй юм байна гээд өөр жолооч дуудах гэсэн энэ байдлыг бий болгосныг харахад Б.******* нь би сайн мэднэ. Би жолооны үнэмлэхтэй гэж энэ хүний машиныг өөрөө шууд унаж явснаараа энэ ослыг гаргасан байдаг. Тэгээд шүүх энэ хэргийг бүрэн дүүрэн шалгагдсан гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэр тухайн хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн судалсны үндсэн дээр шийдвэрлэсэн, бодитой шийдвэр учраас 48 дугаартай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Б.*******ын хувьд тухайн зам тээврийн осол болох үед согтууруулах ундааны зүйлийг Цогтцэций сумаас ******* сумын чиглэлд гарахаас өмнө хэрэглэсэн байсан. Тухайн авто тээврийн хэрэгслийг эзэмшиж явсан хүний зөвшөөрлөөр нь тээврийн хэрэгслийг жолоодсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, мэдүүлгүүдээр нотлогдож байдаг. Энэ тохиолдолд гэм хорын асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай Иргэний хуулийн гэм хорын зохицуулалттай хэсэгт заасан байдаг. Тээврийн хэрэгслийн эзэмшил, ашиглалтаас үүссэн гэм хорыг тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцах үүрэгтэй. Мөн гэм хорыг учруулахад хэд хэдэн этгээд хамтран оролцсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан байдаг. Үүнийг дурдахын үндэслэл нь юу вэ гэхээр Цогтцэций сумаас гарахдаа хамт архи уучхаад явж байсан хүндээ ******* сумын орчимд ирэнгүүтээ согтууруулах ундаа өөрөө хэрэглэчихсэн жолоодоод явж байгаа хүн хамт архи уусан хүндээ шууд жолоогоо шилжүүлээд тэр хүн нь осол гаргадаг. Энэ нь өөрөө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байдаг. Энэ дээр ямар нэгэн хариуцлага тооцсон зүйл байхгүй. Тийм баримт хэрэгт авагдаагүй. Тэгээд энэ хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүй маш олон үйлдлийн үр дагаварт автомашинд эд хөрөнгийн хохирол учирчихсан, хүний биед хүндэвтэр гэмтэл учирчихсан байгаа тохиолдолд зөвхөн Б.*******т иргэний хариуцлага, гэм хорыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэж байгаа нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй учраас үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Шүүх хуралдаан дээр прокурор бид хоёр мэтгэлцсэн. Мэтгэлцэх үед нь энэ хүмүүс ярилцаад зөвхөн Б.******* гэм хорыг хариуцахаар шийдвэрлэсэн гэж яриад байдаг. Би үйлчлүүлэгчээсээ хурал дээр асуудаг. Энэ хэргийн хүрээнд холбогдсон, оролцсон, хохирсон хүмүүс хоорондоо ярилцаж тохиролцоод зөвхөн Б.******* нь гэм хорын хариуцлагыг нөхөн төлөхөөр та нар хоорондоо гэрээ байгуулсан зүйл байна уу гэхээр байхгүй гэдэг. Тийм зүйл болоогүй гэдэг. Шүүх хуралдаан дээр үнэн, худал нь мэдэгдэхгүй зүйл яригдаад байдаг. Тээврийн хэрэгслийн эзэмшигчээс нь ямар нэгэн зөрчлийн хариуцлага хүлээсэн эсэх талаар хэрэгт нэг ч нотлох баримт байхгүй. Шүүхийн зүгээс үүнийг хүлээсэн байх ёстой гэсэн байдлаар дүгнээд, шийдвэрлээд байгаа нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Тийм учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь  2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2.22 хувийн согтолттой байх үедээ ******* ӨМҮ улсын дугаартай “Toyota allion” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байх ******* ******* худалдааны төвийн зүүн талын 4 замын гэрлэн дохиотой уулзвар дээр иргэн Н.*******ийн жолоодож явсан *******-45 ӨМҮ улсын дугаартай “Lexus HS250” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж ослын газрыг орхиж зугтаасан, ******* ӨМҮ улсын дугаартай “Toyota allion” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.ий биед хүндэвтэр хохирол учруулсан", тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох., 8.,9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно., 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, *******/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 8.9г дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, иргэн Б.ий биед зүүн ухархайн гадна, доод хана, зүүн гайморын яс, хамар ясанд хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, хяналтын прокурор Б.Арсланбаатар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна.

Өмгөөлөгч Б.Энхбатын “...тухайн хэргийн нөхцөлд өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа Цогтцэций сумаас ******* сум руу тээврийн хэрэгсэл жолоодож ирсэн, ******* сумын орчимд ирээд өөрийн саналаар тээврийн хэрэгслийн жолоог согтууруулах ундаа хэрэглэсэн байсан Б.*******т шилжүүлсэн нь осол хохирол үүссэнтэй шалтгаант холбоотой бөгөөд гэрч О.- бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хуульд заасан үндэслэлийн дагуу иргэний хариуцагчаар оролцуулж гэм хорыг хариуцуулах ёстой этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй өнөөг хүрсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй...” гэх гомдлын агуулга үндэслэлтэй бөгөөд энэхүү хэргийг шалгах явцад Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим зөрчигдсөн төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, хуульд заасан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн шалгаж нотлоогүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодсон, улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан Б.*******т тээврийн хэрэгслийг шилжүүлэн жолоо бариулсан гэрч О.- гэгчийн үйлдлийг хамтатган шалгаж, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгт хамаарна гэж үзэв.

Дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.*******т холбогдох 24280027*******0027 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

3. Шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                            Т.ДЭЛГЭРМАА