2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/08548

 

 

 

 

 

 

 

 

2025 10 23 192/ШШ2025/08548

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,

Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 20,738,386 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1Нэхэмжлэгч *** *-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** *холбогдох 80,261,270 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 80,261,270 төгрөгийг хариуцагч *** *хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 40 сарын хугацаанд сар бүрийн 23-ны өдөр 2,006,531 төгрөгийг нэхэмжлэгч *** *д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** *-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559,256 төгрөгөөс 279,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 279,628 төгрөгийг, хариуцагч *** *с 279,628 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *** *-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ   Б.ГАНЦЭЦЭГ