2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/09649

 

 

 

 

 

2025 оны өдөр

11 сар 19 р 192/ШШ2025/09649

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****

Хариуцагч: ****

Гэрээний үүрэгт 123,802,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: "***п" ХХК нь "****" ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/25 тоот бараа материал захиалгаар нийлүүлэх гэрээг Иргэний хуулийн 243-260 дугаар зүйл болон бусад зүйлийг харилцан тохиролцож байгуулсан. 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/25 тоот бараа материал захиалгаар нийлүүлэх гэрээгээр И****" ХХК нь "****" ХХК-д 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд нийт 165,204,250 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ***" ХХК нь төлбөрийг 100 хувийг бартераар, төлөхөөр тохиролцож, бартерт 165,070,000 төгрөгийн үнэ бүхий ** орон сууцанд 48.55 м.кв талбайтай 2 орон сууцыг м.кв-н үнийг 1,700,000 төгрөгт тооцож 82,535,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг өгөхөөр тохиролцсон боловч дээрх 2 орон сууцын 1 дүгээр байрны 11 давхрын 48.55м.кв 1 загварын орон сууцыг өгч, 2 дугаар байрны 7 давхарт байрлах 48.55м.кв, А загварын орон сууцыг манайд шилжүүлж өгөхгүй байна. 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/25 тоот бараа материал захиалгаар нийлүүлэх гэрээний 7.2 дахь хэсэгт /Захиалагч тал гэрээнд заасан хугацаанд барааны үнийг төлөөгүй, захиалсан болон худалдан авахаар тохиролцсон бараагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн аваагүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алдангийг нийлүүлэгч талд төлнө/ гэж заасан. Иймд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/25 тоот бараа материал захиалгаар нийлүүлэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 82,535,000 төгрөг, алданги 41,267,500 төгрөг нийт 123,802,500 төгрөгийг хариуцагч **** ХХК-аас гаргуулж өгнө үү. Хариуцагч нь өөрөө 14 хоногийн хугацаанд хариу тайлбараа өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа. Мөн хэрэг хянагдаж явж байхад 10,000,000 төгрөгийг манай компани руу шилжүүлсэн нь мөнгөн төлбөрөөр гэрээний үүргээ биелүүлье гэж хүлээн зөвшөөрсөн.

Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Маргааны зүйл бол****ХХК-ийн ***гэх үйлчилгээний талбайтай орон сууцны барилга барих ажил дээр Монгол-Өлгий ХХК туслан гүйцэтгэгчээр оролцсон. Нэхэмжлэгч мөн өөрөө тухайн барилга дээр гадна пассатын хийх ажлыг авсан байдаг. Би гэрээний хувийг өгсөн байгаа, энэ асуудалтай шаардлагатай материалыг барилгын материал нийлүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч тал нийлүүлэх ёстой байсан. Гэтэл дээврийн материал нь хангалттай нийлүүлэгдсэн. Өөрөөр хэлбэл ****ХХК нь өөрөө барилгын материал үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, худалддаг компани юм. **** шаардлагатай барилгын материалыг **** ХХК нийлүүлэхээр тохиролцсон боловч гадна пассатны замаск, эмульс шаардлага хангаагүй учраас хүлээж авахаас тухайн үед татгалзсан байдаг. Гэрээний тохиролцоо нь тухайн бараа материалын үнэнд ****ь ХХК-ийн барьсан орон сууцнаас **** ХХК-ийн хийсэн ажлын хөлс болох 2 орон сууцыг шууд бараа материалын үнэнд шилжүүлэхээр тохиролцсон байсан. Энэ 2 байрыг шилжүүлэхийг манайх албан бичгээр мэдэгдсэн ч бараа материал нийлүүлэгч **** ХХК-ийн бараа материал чанарын шаардлага хангахгүй байсан учраас үндсэн захиалагч **** компани өөр компаниас тухайн гадна талын пассатны материалыг авч ажлыг дуусгасан. Энэ маргаанаас болж **** ХХК манайд шилжүүлэх ёстой төлбөрийг шууд бараа материал руу шилжүүлэх ёстой байтал шилжүүлэхгүй худалдан борлуулах замаар өөр компаниас бараа материал нийлүүлсэн байдаг. М****ХХК үүргээ биелүүлээгүй учир манайхаас мөнгө гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн бараа материал захиалгаар нийлүүлэх гэрээ, хавсралтын хуулбар, харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ,

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 20/03 дугаар гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20/34 дүгээр барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 20/25 дугаар бараа материал захиалгаар нийлүүлэх гэрээний хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэг****ХХК нь хариуцагч***ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 123,802,500 /үндсэн төлбөр 82,535,000, алданги 41,267,500/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 10,000,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 113,802,500 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хариуцагч **** ХХК нь нэхэмжлэгч **** ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20/25 дугаартай Бараа, материал захиалгаар нийлүүлэх гэрээ байгуулан 165,070,000 төгрөгийн бараа материалыг хүлээн авч, төлбөрийг 100 хувь бартераар буюу Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж бу****м.кв талбайтай А загварын орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,700,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцжээ. /хх-ийн 5/

Талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, гэрээний төлбөрт 1 дүгээр байрны 11 давхар, 48,55 м.кв талбайтай I загварын орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн, 2 дугаар байрны 7 давхарт 48,55 м.кв талбайтай А загварын орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тухайд маргахгүй байна.

Хариуцагч гэрээний төлбөрт шилжүүлэх нэг орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөөгүй шалтгаанаа манай компаниас шалтгаалаагүй, ***т орон сууцны барилгын төслийг хэрэгжүүлэгч ****ь ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шилжүүлэн өгөөгүй, нэхэмжлэгч компанид бус өөр компанид шилжүүлсэн гэж тайлбарласан.

Хариуцагч****ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 20/34 дугаартай Барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй *** орон сууцны барилгын 1260 м.кв талбай бүхий дээврийн ажлыг хийж гүйцэтгэх, төлбөрт дээр дурдсан 2 орон сууцыг авахаар тохиролцсон, 2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 20/09/14-01 дугаартай албан тоотоор орон сууцыг *** ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 91, 98/

Зохигчийн байгуулсан 20/25 дугаартай Бараа, материал захиалгаар нийлүүлэх гэрээ-нд зааснаар орон сууцыг шилжүүлэн өгөх үүрэг нь хариуцагч**** ХХК байх бөгөөд ***ХХК нэхэмжлэгч компанитай ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй, шилжүүлэн өгөх үүргийг түүний өмнө хүлээхгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3 дахь хэсгүүдэд арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх, арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарахаар зааснаас гадна гэрээний үнийн дүнгээс 82,535,000 төгрөгийг төлөөгүй тухайд талууд маргаагүй тул мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь хүлээн авсан барааны үнийг худалдагчид төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон орон сууцыг бус бэлтгэн нийлүүлсэн бараа, материалын үнийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй, **** ХХК нь орон сууцыг хариуцагчид шилжүүлэн өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.7 дахь хэсгүүдэд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх, үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.

Бараа, материал захиалгаар нийлүүлэх гэрээ-ний 7.2 дахь заалтаар захиалагч тал гэрээнд заасан хугацаанд барааны үнийг төлөөгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлөхөөр тохиролцсон боловч талууд төлбөрийг 100 хувь бартераар төлөхөөр тохиролцсон /гэрээний 5.2/, мөн орон сууц хэзээ ашиглалтад орсон, гэрээнд төлбөр төлөх буюу орон сууцыг шилжүүлэх хугацааг тохиролцоогүй байна.

Иймд хариуцагч ****ХХК-иас 72,535,000 /үндсэн төлбөрөөс хариуцагчийн төлсөн 10,000,000 төгрөгийг хассан/ төгрөг гаргуулан ***ХХК-д олгож, нэхэмжлэлээс алдангид тооцсон 41,267,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***ХХК-иас 72,535,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** ХХК-д олгож, нэхэмжлэлээс 41,267,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 776,970 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 520,625 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ