Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1085

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга , улсын яллагч /томилолтоор/ М.Э, хохирогч Ч., шүүгдэгч Г.Г, А.М, тэдгээрийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Цэнд-Аюушаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт ГГ, Б овогт А.М нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706041560366 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 

2. Монгол Улсын иргэн, 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Г.Г нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 476 байрны 94 тоотын үүдэнд иргэн Ц.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг А.М бүлэглэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

яллагдагч А.М нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 476 байрны 94 тоотын үүдэнд иргэн Ц.Э эодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Г.Г бүлэглэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “..у

 

гэв.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст Ц.Э гаргасан өргөдөл /хх-н 9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Э хохирогчоор  өгсөн мэдүүлэг /хх-н 11-14/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Э гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 15-17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Ц.Г өгсөн мэдүүлэг /хх-н 18-19/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай дүгнэлт /хх-н 26/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г. яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 34-37/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 40-43/, Г.Г оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48-49/, А.М оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52-53/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 54-55/, камер шүүсэн тэмдэглэл /хх-н 57/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Цэнд-Аюушаас шүүгдэгч Г.Г нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 476 байрны 94 тоотын үүдэнд иргэн Ц. Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг А.М бүлэглэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

шүүгдэгч А.М нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 476 байрны 94 тоотын үүдэнд иргэн Ц.Э эодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Г.Г бүлэглэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Г, А.М нарыг бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ц.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

            Мөрдөн байцаалтын шатанд Ц.Э хохирогчоор өгсөн: “…Манай дээд талын буюу 94 тоот айл нь гэртээ нохой тэжээдэг, нохой нь өдөр, шөнөгүй хуцаж амар тайван байлгадаггүй бөгөөд би төрөөд гэртээ гараад 1 cap болж байгаа нялх биетэй, хүүхэд маань 1 cap дөнгөж гарантай байсан. Нохой нь ер тайван амраахгүй, мөн дээд талын айлын шээс бохирын шугамаа дагаж урсаж орж ирдэг байсан. Иймд дээрхи байдлуудыг нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 11.00 цагийн орчимд уг айлд орж хэлэхэд намайг үл ойшоож, эхнэр, нөхөр хоёр нийлэн “...харваас халтар хөдөөний байдалтай, хулгайч нохой шиг" гэх мэтээр хэлж “...гэртээ нохой тэжээж болдог юм, чи зайл" гэж харааж зүхэж эхэлсэн. Би нохойгоо аваад яв гэсэн шаардлага тавьсан. Тэгтэл уг хүмуүс намайг нийлж зодож цохьсон, цагдаа сэргийлэхдээ хэл, чамайг харна гэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Уг айлын гэрийн эзэгтэй нь намайг шууд үсдэн авч ийш тийш нь савчсан бөгөөд нөхөр нь энэ үед миний 2 гарыг барьчихсан байсан. Одоо миний толгой тархи нил хөндүүр, толгой эргэж өвдөж байна. Эхнэр нь намайг үсдэж авчихаад толгой тархи уруу цохиод байсан. ...Би тухайн үед өөдөөс элдэв янзаар хэлээд байхаар нь гэрийнх нь түлхүүрийг авсан чинь эхнэр нь үсдэж доош дараад доогуураа хөл рүү өшиглөөд байсан, нөхөр нь баруун гарнаас барьчихаад түлхүүрээ булааж авах гээд баруун гарны бугалга руу гараараа 2-оос 3-н удаа цохиж гэмтэл учруулсан. Эхнэр нь үснээс зулгааж доош нь дарчихаад нааш, цааш саваад байсан. Тэр өдөр тагтан дээрээ цэвэрлэгээ хийгээд балбаад хүүхэд унтуулахгүй байхаар нь орж хэлсэнээс болж маргаан үүсэж зодуулсан” гэх мэдүүлэг /хх-н 11-14/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Э өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Тарвилан” хотхоны байруудыг хариуцсан “Жуков” СӨХ-д нөхрийн хамт 476 байранд жижүүр хийдэг байсан. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед цэвэрлэгээ хийгээд явж байсан чинь 94 тоотын нохойтой айлын үүдэн дээр хүмүүс хэрэлдээд байхаар нь юу болсныг асуухад "...энэ айлын нохой хуцаад амраахгүй байна, шаардлага тавьсан чинь өөдөөс хэрэлдээд байна" гэж хэлсэн. Тэгээд би доошоо бууж байсан чинь нөгөө хэд орилолдоод байхаар нь буцаад ирсэн чинь шаардлага тавьсан эмэгтэйг 94 тоотын айлын эмэгтэй үсдээд доош нь дарсан нөхөр нь хажуу талаас нь нэг гарыг нь барьсан, гарнаас нь юм салгаж авах гэж ноцолдож байсан. Болиоч гэж зөндөө салгах гэж оролдсон боловч салаагүй. Тэгэхээр нь 11-н давхарт хохирогчийн хүүхдийг нь харж үлдээд дүүг нь явуулсан. Удаагүй дүү нь хохирогчийг аваад орж ирсэн. Хохирогчийн үс нь сэгсийсэн, энгэр нь задгай орж ирээд юм хэлээгүй цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 299 дугаартай  

1. Ц.д баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-н 26/

Камер шүүсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.Г, А.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд 2 сая төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаараа нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй байх тул энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди ирсэн болохыг дурдав.