2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/09650

 

 

 

 

 

2025 11 19

192/ШШ2025/09650

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Р*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч***  нарт холбогдох 2021 оны 10-р сарын 23-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг цуцалж, Хан-Уул дүүрэг, **** тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж, алданги 70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагаас татгалзаж, хариуцагч 140,000,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэлээс алданги 69,328,750 төгрөг гаргуулах шаардлагын тухайд зохигчид эвлэрч 2025 оны 12-р сарын 7-ны өдөр 34,664,375 төгрөг, 2026 оны 01-р сарын 7-ны өдөр 34,664,375 төгрөгийг тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцож эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 705,083 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 634,883 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ