2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/09792

 

 

 

 

2025 11 24

192/ШШ2025/09792

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө

Хариуцагч: А

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, 2023 оны 4, 5, 6, 7 сарын цалинг нөхөн гаргуулах тухай

Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, *** байр, ** давхар, *** тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ********ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Т,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т

хариуцагчийн төлөөлөгч Э.А

хариуцагчийн өмгөөлөгч Ү.А

гэрч Ч

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******** хариуцагч А************ ХХК-д холбогдуулан ************* эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, 2023 оны 4, 5, 6, 7 сарын цалинг нөхөн гаргуулж, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, *** байр, ** давхар, *** тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ********ын өмчлөлд шилжүүлэхийг даалгахаар шаардсан.

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: А************ ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг нэршил нь *********** ба 2019 онд байгуулагдаж эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэх тэр үеэс буюу 2019 оны 8 сараас тус эмнэлэгт ажиллах болсон. Хамгийн анх миний бие өөрийн найзтай хамтарч тус эмнэлгийн шинжилгээний төвийг ажиллуулж улмаар тус эмнэлгийн захирал ******** бид ашгаа хуваах тохиролцоотой байсан боловч ярьж тохирсон байдлаараа байж чадаагүй тул шинжилгээний төв ажиллуулж байсан найз маань энэ бүтэхгүй ярьсан хэлсэндээ хүрэхгүй байна хоёулаа өөр газар үйл ажиллагаагаа явуулъя гэж хэлээд түрүүлээд салаад яваад өгсөн тэр үед тус байгууллагын захирал ******* үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна найзад нь боловсон хүч алга чи хүртэл хаяад явбал манайх эмч байхгүй байна. Чи надтай ажил гэж санал тавиад нөхцөл байдлаа хэлээд байхаар нь дөнгөж байгуулагдаж байгаа эмнэлэг ийм үед нь орхиж явах нь онцгүй үйлдэл гэж бодож тус эмнэлэгт Ерөнхий мэс заслын эмчээр үлдэж 2023 оны 07 сарын 27-ний өдрийг хүртэл хуулиар болоод гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэн. 2020-2021 оны байгууллагын шинэ жилээр захирал ******* хамт олны өмнө шилдэг ажилтан ********т баяр хүргэе. Манай байгууллагын үйл ажиллагаа хөгжил дэвшилд түүний оруулсан хувь нэмэр асар их хэмээн тодотгож 2 өрөө байраар шагнаж байгаагаа хэлж баяр хүргэж би ч баярлаж байгаагаа илэрхийлж цаашдаа хичээж ажиллахаа илэрхийлж шагналыг хүлээж авсан. Дээрх шагналын 2 өрөө байр нь Хан-Уул дүүргийн 10-р хороо, ***-р байрны ** давхар *** тоот хаягт байрлах хоёр өрөө орон сууц юм. Одоо уг орон сууцанд миний бие эхнэрийн хамт амьдарч байна. Орон сууцыг анх хүлээж авахад орон сууцны гэрчилгээ гараагүй байсан ба явцын дунд гэрчилгээ гарч авах үеэр захирал ******* Өсөхөө чи ойлгоорой эмнэлгийн нөхцөл /санхүү/ байдал хүнд байна. Чиний орон сууцны гэрчилгээг гаргуулж авч зээлийн барьцаанд тавьж зээл авах шаардлагатай байна гэхээр нь бага зэрэг дургүй байсан ч шагналд өгсөн болохоор нь нэг их юм хэлэлгүй өнгөрсөн удаагүй орон сууцны үндсэн захиалагч танай орон сууцны гэрчилгээг ******* өөрлүүгээ авна гээд байна яах ёстой юм бэ? Гэхээр нь харин тэгээд байгаа юм гэж хэлээд орхисон боловч орон сууцны гэрчилгээг гаргуулж аваад зээлийн барьцаанд тавьсан байсан. Ажиллаж байх хугацаандаа байраар шагнагдсан гэдэг итгэл, сэтгэлээр 2021, 2022, буюу ковид 19 цар тахлын үеэр хувийн эмнэлгүүд эд ачаалалтай байхад өдөр шөнөгүй шинжилгээч авна, үзлэг хийнэ, хагалгаанд ч орон хэдэн ч төрлийн ажил хийж байгаа сүүлдээ мэдэхээ байсан өө за тэгье, ингэе гэдэг сэтгэлээр зөвхөн байраар шагнуулсан хүн ингэх ёстой зүгээрээ гэж өөрөө өөртөө болоод гэр бүлдээ хэлж гэрийн бараа харалгүй чин үнэнчээр зүтгэж ажилласан. Ажиллаж байхдаа байрандаа санаа зовж гэрчилгээ юу болсон бэ? гэхээр удахгүй чөлөөлөөд чам руу шилжүүлнэ санаа битгий зовоорой гэхээр нь хууртагдаад за ойлголоо гээл ажилладаг байсан. Сүүлдээ миний цалинг тавихаа байлаа 2023 оны 4 сараас цалин аваагүй гэсэн хэдий ч авах юм учиртай болох байлгүй байраар шагнаж байхад дуугүй л байя гэж өөрөө өөртөө хэлээд ажлаа гүйцэтгэж байсан. Гэвч *******ын үйлдэл нэг л биш болсон шууд байраа буцааж авна гэж хэлж чадаагүй ч түүний үйлдэл, харьцах харьцаа нь мэдрэгдээд эхэлсэн энэ үеэс ч би таарах болгондоо гэрчилгээгээ шаардсан боловч өгнө болон өгнө гэх мэтээр уцаарлангуй цааргалж явсаар намайг 2023 оны 7 сарын 27-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж халсан. Маргаан таслах 3 талт хороонд хандсан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн. Иймд ********ыг мэс заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, *** байр, ** давхар, *** тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ********ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, 2023 оны 4, 5, 6, 7 сарын цалин гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********тай 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сар хүртэл А************ ХХК нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, ерөнхий мэс заслын эмчээр ажиллуулсан. Нэхэмжлэгч нь ажиллах хугацаандаа 2023.07.19-ний өдөр, 2023.06.19-ний өдөр үйлчлүүлэгчээс буюу үйлчлүүлэгч **********ээс хувийн дансаар үйлчилгээний төлбөр авсан сахилгын зөрчил гаргасан. Хариуцагчаас уг үйлдлийг хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн үйлдэл гэж үзээд эхлээд хаалттай хэлбэрээр өөрт нь сануулах арга хэмжээ авсан. Энэ үйлдэл нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ***дугаар тушаалын хавсралтаар батлагдсан эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн. Уг дүрмийн 1.15 дахь хэсэгт дээр нь эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж үйлчилгээг үзүүлэхгүй байх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн. 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох ** тоот тушаал гарсан. Тушаал гарах болсон үндэслэл нь үйлчлүүлэгчээс хувийн дансаар мөнгө авсан энэ үйлдлээ нуун дарагдуулахыг оролдож, үйлчлүүлэгч Отгончимэгийг рүү залгаж нөхцөл байдлыг хэлж дарамтлахыг оролдсон, эмнэлгийн нэр хүндийг унагаахыг оролдсон үйлдэл дээр нь бид сахилгын шийтгэл оногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Шагнал олгохоор олон нийтэд амлах гэдэг зүйл заалтаар шаардах эрхийнхээ үндэслэл болгон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хариуцагчаас Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээний харилцаа гэж үзэж, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрх шилжих хэлцлийн хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл болсон. Түүнчлэн шагнал олгохтой холбоотой харилцаа нь хүнд бэлэг олгохоор амлаж байгаа, тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан бол уг амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ гэж заасан. Иймд хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцлийн үр дагаврыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн 2 өрөө орон сууцаар шагнахаар олгосон гэх үйл баримтыг нэхэмжлэгч нотлох ёстой боловч нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй байна. 2021 оны шинэ жилийн арга хэмжээн дээр нэг өрөө орон сууц олгохыг амласан. Нэг өрөө орон сууц нь ашиглалтад ороогүй тул, 2 өрөө орон сууцанд явцын дунд нэхэмжлэгчийг оруулсан. Энэ нь түүнд амласан орон сууц гэж үзэж болохгүй юм. Иймээс 2 өрөө орон сууц амласан болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хэрэгт нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа авагдсан, лавлагаагаар 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл цалин олгосон нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн баримт авагдсан тул 4-7 сарын цалин 6,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.07.27-ны өдрийн **** дугаартай ************гийн гүйцэтгэх захирлын тушаал, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.09.25-ны өдрийн ** дугаартай Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 2020.06.30, 2020.07.07, 2022.04.20, 2021.03.02, 2021.03.16, 2020.10.28, 2020.12.15, 2020.12.02, 2021.01.21, 2021.01.05-ны өдрүүдийн ганцаарчилсан уулзалтын тэмдэглэл, Хан-Ул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.20-ны өдрийн *****дугаар захирамж, итгэмжлэл, кассын орлогын баримт, фото зураг, харилцсан зурвас, төлбөрийн баримт, фото зураг зэргийн ирүүлсэн. /хх-ийн 4-23, 26, 157,158/

 

4. Хариуцагчаас итгэмжлэл, депозит дансны хуулга, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэргийг ирүүлсэн. /хх-ийн 42, 47, 132-136/

 

5. Шүүх талуудын хүсэлтээр 2020.06.02-ны өдрийн *** дугаар Хөдөлмөрийн гэрээ, Ажилтны ажиллах ажлын байр, цалин хөлс, Аюулгүй ажиллагааны нийтлэг зарчим, 2020.01.10-ны өдрийн **** дугаартай ************гийн гүйцэтгэх захирлын тушаал, ************гийн хөдөлмөрийн харилцааны дотоод журам, 2023.10.01-ний өдрийн **** дугаар ************гийн гүйцэтгэх захирлын тушаал, 2023.07.20-ны өдрийн Б/** тоот ************гийн гүйцэтгэх захирлын тушаал, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024.11.18-ны өдрийн ******* дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралтууд,************ нарыг гэрчээр оролцуулж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргав. /хх-ийн 53-68, 85, 94-128, 168-172/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... А************ ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг нэршил нь *********** ба 2019 онд байгуулагдаж эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэх тэр үеэс буюу 2019 оны 8 сараас тус эмнэлэгт ажиллах болсон. Дөнгөж байгуулагдаж байгаа эмнэлэг хүнд үед нь орхиж явах онцгүй үйлдэл гэж бодож тус эмнэлэгт Ерөнхий мэс заслын эмчээр үлдэж 2023 оны 07 сарын 27-ний өдрийг хүртэл хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэн. 2020-2021 оны байгууллагын шинэ жилээр захирал ******* хамт олны өмнө 2 өрөө байраар шагнасан. Дээрх шагналын 2 өрөө байр нь Хан-Уул дүүргийн 10-р хороо, ***-р байрны******* давхар *** тоот хаягт байрлах хоёр өрөө орон сууц юм. Одоо уг орон сууцанд миний бие эхнэрийн хамт амьдарч байна. Орон сууцыг анх хүлээж авахад орон сууцны гэрчилгээ гараагүй байсан ба явцын дунд гэрчилгээ гарч авах үеэр захирал ******* Өсөхөө чи ойлгоорой эмнэлгийн нөхцөл байдал хүнд байна. Чиний орон сууцны гэрчилгээг гаргуулж авч зээлийн барьцаанд тавьж зээл авах шаардлагатай байна гэхээр нь бага зэрэг дургүй байсан ч зөвшөөрсөн. 2023 оны 4 сараас цалин аваагүй. Ингэж явсаар намайг 2023 оны 7 сарын 27-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж халсан... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...********тай 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сар хүртэл А************ ХХК нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, ерөнхий мэс заслын эмчээр ажиллуулсан. Нэхэмжлэгч нь ажиллах хугацаандаа 2023.07.19-ний өдөр, 2023.06.19-ний өдөр үйлчлүүлэгчээс буюу үйлчлүүлэгч **********ээс хувийн дансаар үйлчилгээний төлбөр авсан сахилгын зөрчил гаргасан. Хариуцагчаас уг үйлдлийг хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн үйлдэл гэж үзээд эхлээд хаалттай хэлбэрээр өөрт нь сануулах арга хэмжээ авсан. Энэ үйлдэл нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ***дугаар тушаалын хавсралтаар батлагдсан эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн. 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох ** тоот тушаал гарсан. Тушаал гарах болсон үндэслэл нь үйлчлүүлэгчээс хувийн дансаар мөнгө авсан энэ үйлдлээ нуун дарагдуулахыг оролдож, үйлчлүүлэгч **********ийг рүү залгаж нөхцөл байдлыг хэлж дарамтлахыг оролдсон, эмнэлгийн нэр хүндийг унагаахыг оролдсон үйлдэл дээр нь бид сахилгын шийтгэл оногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Шагнал олгохоор олон нийтэд амлах гэдэг зүйл заалтаар шаардах эрхийнхээ үндэслэл болгон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хариуцагчаас Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээний харилцаа гэж үзэж, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрх шилжих хэлцлийн хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл болсон. Иймд хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцлийн үр дагаврыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2021 оны шинэ жилийн арга хэмжээн дээр нэг өрөө орон сууц олгохыг амласан. ******** нь эхнэр төрөх гээд байраа гээд байсан тул ашиглалтад орсон 2 өрөө байранд оруулаад зөрүүг авахаар амаар тохирсон. Анхнаасаа 2 өрөө орон сууцыг өгнө гэж амлаагүй, тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хэрэгт нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа авагдсан, лавлагаагаар 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл цалин олгосон нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн баримт авагдсан тул 4-7 сарын цалин 6,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Хариуцагч А************ ХХК нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 2017 оны 02 сарын 15-ны өдөр байгуулагдсан байх ба үйл ажиллагаагаа *********** нэрээр явуулдаг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл зэргээр тогтоогдож байна.

 

4.2 Нэхэмжлэгч ******** нь хариуцагч А************ ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр *** дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, Ерөнхий мэс заслын эмчээр ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 53-57/

 

5. ************* эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, 2023 оны 4, 5, 6, 7 сарын цалинг нөхөн гаргуулах шаардлагын тухайд:

 

5.1 Тус эмнэлгийн гүйцэтгэх захирлын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/** дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт, 119 дүгээр зүйлийн 119.1.3 дахь заалт,*******3 дугаар зүйлийн*******3.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ********ыг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр үйлчлүүлэгчээс хувийн дансаар төлбөр авсан нь баримтаар нотлогдож байх тул өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 85/

 

5.2 Үүний дараа буюу гүйцэтгэх захирлын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн **** дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт,*******3 дугаар зүйлийн*******3.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн ********тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байх ба тушаалын үндэслэлд ...мэс заслын эмч ********ыг баримтаар нотлогдсон буруутай үйлдэлдээ удаа дараа худал тайлбар өгч удирдлагын итгэлийг алдсан, мөн үйлчлүүлэгчтэй утсаар холбогдож уг үйлдлийг нуун дарагдуулахыг завдсан, эмнэлгийн нэр хүндийг унагаасан үйлдэл гаргасан. гэжээ. /хх-ийн 6/

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гээд, мөн зүйлийн*******3.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн*******3.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл оногдуулахад ажилтны гэм буруутай үйлдэл байх, тухайн шийтгэлийг оногдуулахаас өмнө ажил олгогч нь ажилтанд заавал мэдэгдэх ажиллагаа хийх, түүнээс тайлбар мэдүүлэг авах, улмаар түүнд тохирсон сахилгын шийтгэлийг хүлээлгэх ёстой.

 

6.1 Ажил олгогч нь  ********т 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа мэдэгдээгүй, түүнээс тайлбар аваагүй, хэрэгт энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

6.2 Нөгөөтэйгүүр, хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.

 

7. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь ажилтан ********ыг чөлөөлсөн тушаалын үндэслэлд энэ талаараа заагаагүйн дээр уг тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан/хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийн алинаар ажлаас чөлөөлсөн тодорхойгүй байна.

 

7.1 Мөн ажил олгогч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээнээс алиныг зөрчвөл Хөдөлмөрийн тухай хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.2.1-123.2.5-д заасан сахилгын шийтгэлийн алийг ногдуулах талаараа хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тодорхой ойлгомжтой зохицуулсан баримтыг хэрэгт ирүүлээгүй.

 

7.2 Хариуцагчийн төлөөлөгч ... ******** нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа 2023.07.19-ний өдөр, 2023.06.19-ний өдөр үйлчлүүлэгч **********ээс хувийн дансаараа үйлчилгээний төлбөр авсан, уг сахилгын зөрчилд хаалттай хэлбэрээр сануулах арга хэмжээ авсан. Үйлчлүүлэгчээс хувийн дансаар мөнгө авсан үйлдлээ нуун дарагдуулахыг оролдож, үйлчлүүлэгч **********тэй холбогдож дарамтлахыг оролдсон, эмнэлгийн нэр хүндийг унагаахыг оролдсон үйлдэл нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ... гэж тайлбарладаг.

 

7.3 Нэхэмжлэгч ********т сахилгын шийтгэл ногдуулсан тушаал болон ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд дурдсан маргаан бүхий зөрчлийн талаар тодруулахаар гэрч **********ийг асуулгахаар хариуцагч тал хүсэлт гаргасан ба гэрч Миний үс халзраад байгаа юм аа гээд үзүүлж байсан дотрын эмч эмэгтэйд хэлэхэд нэг тариа сайн байдаг юм, манай нэг эмч тарьдаг гээд ******** эмчийн өрөө рүү оруулсан. ******** эмч миний толгой руу тарьж өгөөд, гарахад нөгөө эмэгтэй эмч маань төлбөрөө энэ данс руу хийчээрэй гээд өгсөн. Тэгээд би тэр данс руу мөнгө хийсэн... энэ талаараа Анхаа даргад хэлсэн. ******** эмч миний амьдралыг балалаа гэж ер нь бол дарамталж ярьж байсан. гэж мэдүүлсэн.

 

8. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч байгууллага нь эмч ********т сахилгын шийтгэл ногдуулахдаа гаргасан гэх зөрчлийн шалтгаан нөхцөлийг бүрэн гүйцэд тогтоогоогүй, түүнчлэн тушаалын үндэслэлд дурдсан үндэслэлүүд нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гэдгийг шалгаж тогтоолгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгч ********ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах шаардлагыг хангав.  

 

8.1 Нэхэмжлэгч ********ын цалинг түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны******* дугаар сарын 05-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь нэг сард 1 348 115 төгрөг/904 347+1 600,000+1 540 000=4 044 347/3/, нэг өдөрт ноогдох цалин 62 703 төгрөг/1 348 115:21.5 хоног/ байх тул нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны нийт 585 өдрийн/2023.07.27-ноос 2025.11.24/-ийн олговорт 36 681 255 төгрөг /62 703х585 өдөр/-өөр тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

 

8.2 Харин нэхэмжлэгч нь 2023 оны 4, 5, 6, 7 сарын цалин гаргуулна гэсэн нь үндэслэлгүй байх ба хариуцагч компани нь нэхэмжлэгч ********т 2023 оны 4 дүгээр сард 1 600 000 төгрөг, 5 дугаар сард 904 347,83 төгрөг, 6 дугаар сард 1 600 000 төгрөг, 7 дугаар сард 1 540 000 төгрөг, нийт 5 644 347.83 төгрөгийн цалинг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байх тул 2023 оны 4, 5, 6, 7 дугаар саруудын цалин гаргуулах шаардлагын хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

 

9. Нэхэмжлэгч ******** нь **** дугаар тушаалыг эс зөвшөөрсөн гомдлыг хуулийн хугацаанд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 743 дугаар албан бичгээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан байх ба тус хороо 2023.07.6-ны өдрөөс 2023.09.14-ний өдрийн хооронд хуралдаагүй талаар дурдаж, 2023.09.25-ны өдрийн №** дугаар тэмдэглэлээр талууд харилцан тохиролцоогүй үндэслэлийг дурдаж, хуулийн дагуу дараагийн шатны зохих байгууллагад хандахыг зөвлөсөн хариуг өгсөн байна.

 

9.1 Нэхэмжлэгч нь дээрх тэмдэглэлийг 2023.09.29-ний өдөр хүлээн авч, 2023.10.13-ны өдөр буюу хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

10. Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, *** байр,******* давхар, *** тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ********ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

10.1 Нэхэмжлэгч ******** нь ... 2020-2021 оны шинэ жилээр шилдэг ажилтан болж, орон сууцаар шагнуулсан. Шагналын орон сууц болох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ********* хороолол, Эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, *** байр *** тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцанд гэр бүлээрээ амьдарч байна. Тус орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгөөгүй тул шагналын уг орон сууцны гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэж тайлбарладаг.

 

10.2 Хариуцагч А************ ХХК нь ... 1 өрөө орон сууц бэлэглэсэн. 2 өрөө орон сууцны зөрүү төлбөрийг төлнө гэж уг орон сууцанд орсон. Талуудын хооронд байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн. Иймээс үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх хэлцлийн шаардлага нь нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх зохицуулалтай тул уг хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргадаг.

 

11. Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-т Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ. гэж, мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. гэж тус тус заасан.

 

11.1 А************ ХХК нь 2020-2021 оны шинэ жилээр шилдэг ажилтан болсон эмч ********т орон сууц өгсөн үйл баримтын тухайд маргаагүй ба тухайн орон сууц нь 1 өрөө, эсвэл 2 өрөө байсан тухайд маргасан.

 

11.2 Хуулийн дээрх заалтаас үзэхэд хариуцагч байгууллага нь 2020-2021 онд ажилдаа бусдыгаа тэргүүлэн ажиллаж, ажлын үр дүн бий болгосон ажилтан ********ыг шилдэг ажилтанд тодорхойлж, орон сууцаар шагнахаар байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд амласан нь Иргэний хуулийн 420 зүйлийн 420.1-т заасан шагнал олгохоор амлаж, ажил олгогч А************ ХХК нь нэхэмжлэгч ********т уг шагналыг олгосон гэж үзэхээр байна.

 

11.3  Харин хариуцагч нь тухайн үед олгохоор амласан 1 өрөө байр байхгүйгээс бэлэн байсан 2 өрөө байранд оруулж, зөрүүг авахаар амаар тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч энэ талаараа баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаарх баримтыг хариуцагч ирүүлээгүй.

 

12. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч ******** нь шагналд авсан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ********* хороолол, Эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, *** байр *** тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг өөрийн мэдэлдээ авч, өнөөдрийг хүртэлх хугацаанд уг орон сууцад амьдарч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон гэж үзэхээр байх ба энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасантай нийцжээ.

 

12.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж зааснаар хариуцагч А************ ХХК-ийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ********* хороолол, Эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, *** байр *** тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч ********т шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэв.

 

13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1,*******8 дугаар зүйлийн*******8.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ********ыг А************ ХХК-ийн ************* эмчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч А************ ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 36 681 255 төгрөгийг гаргуулж, ********т олгож, нэхэмжлэгч ********ын 2023 оны 4, 5, 6, 7 дугаар саруудын цалин гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А************ ХХК-д Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ********* хороолол, Эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, *** байр *** тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч ********т шилжүүлж өгөхийг даалгасугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан ********т ажилласан хугацааны цалингийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг хариуцагч А************ ХХК-д даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч А************ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 292 134 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7,*******0 дугаар зүйлийн*******0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ